0407 - үргэлжлэл 4

Хулан хэдий шөнө хагаслаж бүхлээрээ унтсан ч гэсэн сайхан амарчихсан аятай хүүгийн хичээл амрах гэж байгаа, охиндоо бүжгийн хувцас авч өгнө гэх мэтийн ойр зуурын зүйл ярьж, дууны өнгө, харцаараа нөхөртөө эрхлэн, уучилсанаа илтгэн байлаа. Харин Болдын хувьд нэг л түгшүүртэй. Нөгөө ном зохиол дээр гардаг дайны өмнөх нам гүм л ийм байсан байх даа гэмээр. Хулан яааж ингэж юу ч болоогүй юм шиг байж чаддаг байна аа, арав гаран жил хамт амьдарсан, түүний талаар ба бэ-гүй мэддэг болсон гэдэг маань худлаа л байна даа. Болд Хуланг сэрснээс хойш ажлын газрынх нь үүдэнд ирэн иртэл янз бүрээр бодоод тархи нь гашилчих шиг л болов. Ингэж байхаар шууд тулаад асуучихсан нь дээр байх, одоо ингээд ажилд нь оруулчихвал өдөржин ажлаа ч хийж чадахгүй шаналахын нэмэр гэж бодогдоно. Үгүй тэгээд юу гэж асуух вэ? Тийм ээ чиний тэнэг мессежүүдийг уншсан гэвэл би юу гэхэв? Уншаагүй л байгаасай.
  • Хулаан, чи утсаа яасан юм?
  • Өчигдөр өглөө л ширээнийхээ нүдэнд хийчихсэн.

ёооооох, тэгж л таарна. за байж, яаж тэр утастай нь, үгүй ядаж өөрийнхөө мессежүүдтэй тааруулахгүйхэн өнгөрөөх вэ? Болдог бол өчигдрийн өглөөд яваад очихсон.
  • За би бууя даа, орой эртхэн тарвал Гачуурт руу явах уу?
  • Тэгье. Хулаан.
  • Ай?
  • Аан юу ч гээгүй ээ.
  • Болдоо, хэлэх үг байвал хэл дээ хө.
  • Хулаан, утсаа надад өгчихөж болох уу?
  • ...
  • Хулаан, намайг уучлаарай. Найз нь өчигдөр бухимдаад зөндөө муухай мессеж биччихсэн. Уншилгүй устгачихаарай тэгэх үү?
  • ааха

Ёоооооооё, энэ утаснаас болж галзуурах нь дээ би. Машинд суусан цагаас хойш үе үе утсанд өнөөхөөс мессеж ирээ болов уу гэж бодогдоод байсан, сая Болдыг утсаа өгчихөж болох уу гэхэд нь ядаж мессежээ үзчихээд өгчих юм сан гэж бодож суусныг яана. Ингэхэд өнөөхөөс мессеж ирсэн болов уу? Хулан нэг л мэдэхэд шүүгээнийхээ урд явган сууж байв. Чихэнд нь Хулсан ташуур сонсогдож гар нь чичирч байв. Зүрх нь өнөөхөөс мессеж ирсэн байгаасай гэж хүсэн тонгочиж, тархи нь мессеж ирээгүй л байсан нь дээр хэмээн зайрмагтана. Зүрх, тархиныхаа алийг дагахаа мэдэхээ байсан нүд тогтохгүй гүйлгэнэж, гар салгалсаар утсандаа хүрлээ. Еээ ашгүй минь. Цэнэг нь дуусаад унтарчихаж. Утсаа цэнэглэх зуураа Хулан төвлөрч амжив. Өчигдөр өөртөө өгөөд байсан тангараг яалаа? Өөрийгөө олчихоод утсаа олно гэсэн яалаа?

Хулан утсаа асаахгүй болохоор ээжийн санаа зовчихно, тэгээд ч хүү, охин хоёр маань ярих байх гэж бодоод утсаа асаав. 21 new message. Хулан өөрийн мэдэлгүй салганан мессеж рүүгээ орлоо. Сонин юм 21-үүлээ Болдоос ирсэн байх юм. Өөртөө итгэхгүй гурван удаа бүх мессежний дугаарыг нягтлан харав. За яршиг битгий уншаарай гээд гуйгаад байсныг бодоход сайхан юм байхгүй байлгүй гэж амандаа бувтнаад бүх мессежийг устгачихлаа. Юу юугүй л дэлбэрчих гээд байсан зүрх нь гараад явчихав уу гэлтэй таг чиг. Өнөөх чинь яасан юм бол? Бас эхнэр хүүхэдтэй хүн байгаад эхнэртээ баригдчихав уу? Эсвэл над шиг өөрийгөө татаж авахаар шийдэв үү? Хуланд уржигдрынх шиг өөрийнхөө гоо сайхныг мэдэрсэн эрч хүч, өчигдрийнх шиг амар амгалан, сэтгэл тайван эхийн сэтгэл аль аль нь алга. Зүгээр л зүрхгүй хоосон бие л үлдсэн мэт, салхи л үлээвэл хийсэхэд бэлэн мэт сулидаад байв.

Болдын бодож байсан, Хулангийн шийдсэнчлэн тэднийх элэг бүтэн, жаргалтай гэр бүл хэвээр үлдэж. Арваадхан хоногийн дараанаас эхлээд Болд хуучнаараа ажилдаа улайран оройтдог болж, Хулан ч үс, зүсээ тольдон гоё гоодохоо больж өмнөх арван жилийн тойрог руугаа эргэн нийлэх нь тэр. Аз жаргалтай биш гэж хэлэх аргагүй гэр бүлийн амьдрал сар гаран үргэлжиллээ.

Байдаг л нэг үдийн хоол. Хулангийн утас дугарлаа, танихгүй дугаар. Автал "охин минь 95..0407 дугаар миний хүүгийнх байгаа юм. Хүү маань чамтай уулзаад нэг зүйл өгөөрэй гэж гуйсан юм. Эгч нь хаана очвол болох вэ?..." Хулангийн зүрх нойрноос цочин сэрж, дахин тонгочиж эхлэх нь тэр. Түүний мартах шахсан 8 орон хурууны өндгөнд мэдрэгдэх шиг болж, Хулсан ташуурын ая чихэнд нь хангинаж эхлэв. "Та яг одоо хаана байна? Би таны байгаа газар яваад очъё."

Хулан хир хугацаа өнгөрснийг ч анзаарах сөхөө байсангүй. Харангуут л их зовлон туулж дээ гэж бодогдмоор тэр эмгэний өгсөн төмөр хайрцгийг тэврээд, хурдхан нээж үзэхийг яарч, ганцаархнаа байх, өөрт нь хэн ч саад болохгүй байх тийм л газрыг хайсаар энэ буудалд ирчихсэн. Хуланд тэр эмгэний нүүрэнд илрэн байсан бүх зовлонгий нь тэр төмөр хайрцагт хийгээд тэврээд ирсэн мэт мэдрэмж төрөхөөс өөр ямар ч сэтгэлийн хийгээд ухамсарын ажиллагаа байхгүй болсон байлаа.

14 comments:

1-t ordog udur irdeg l yum bna. ter zaluu ni ungurchihuu yu daa yaasiin boloo?
zovoogood bhaaraa jaahan iheer ni oruulchihaj bolsongui yu da bagshee

zuun jil zuun jil chamaig huleeseeer
zuulun boroo shiverseer blaa gej...

ээ өө уу..

taalagdlaa, ushuu tsaash ni joohon bichihgui dee, aliv daraagiinh ni ...

tik tok: гүүвээлгүдээ, арай өнгөрчихгүй байлгүй тэ? би ч өөрөө зовжээшт... сайхан бичээ явжээтэр залхуу хүрээл... нэг дуусгаж амрахымс

av: бороонд норж болкуу шүү гэжээлээшүүүү, динайм

dao: эмэээ өөрөө ууу гэнүүү? чи өөрөө уу галзуу минь :P

p: баярлалаа, баахан л нэг хоёр үсэгтэй хүмүүс болж

This comment has been removed by the author.

Өнөөхийг үхүүлээд хаясан ккккккк эсүүл эдгэршгүй өвчинд нэрвүүлчихэж ккккккк ээдээ энэ хорвоо юу... чи хүний зовлонгоор цадах болоогүй юу этр :P

хулсан ташуур үхчихсэн зөв үү???

yag yu bolchuu. gui neeree zovooh umaa.

Өнөөх нь утсаа нүүрээр нь халуун пилээтгэн дээр тавиад хамаг товчий нь наалдуулчиж.

Тэгээд юу болсон бэ?
Үргэлжлүүлээчээ

artgaa bagsheegiin taamadlal yamar magadlal ondortei taamaglal vee kkk yag tegsen baih n, buur neg tehgeed bsiimaa

Тэр төмөр хайрцганд нь "дотно харьцааг төрүүлнэ" гэсэн юм байгаа

ха, энд бас бөөөн коммент байсан байшт. уучлаарай байн байн болгоохгүй байгаааг маань.

Хүслийнжигүүр: үхүүлчдэг байжүү яшиг

BorlaSQue: ташуур юугж үхдий

Gutalchin: за уучллаарай :P

artga: үгүй touch утас байсы за, пилээтгэн дээрээс яагаачгүй амьдаараа боссон тэр утас нь

Дэндэв: за л дааааа

bell: коо еррр

Чалва Палва: тийм байхшүү нээрээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл