0407 - үргэлжлэл 3

Хулан тогтож ядан байн байн утсаа үгүйлнэ. За би яг л тамхинд орчихсон хүн шиг ямар муухай байна аа. Ингэж суухаар цайны цагаар дэлгүүр орж жаал жуул нарийн ногоо авья байз. Орой эртхэн хариад нөгөө гурвыгаа шаагилдаад ороод ирэхэд нь ширээ дүүрэн сайхан хоол цай өрчихөөд байж байя. Болд маань намайг мэдчихээд өдий болтол дугай яваад байхыг бодоход дотроо л шаналаад яваа байх. Өнөөдөр чамдаа бүх үнэнээ хэлээд уучлал гуйна аа. Одоо нөгөөх зөндөө их мессеж биччихсэн байгаа болов уу? Бүтэн нэг өдөр байхгүй байж байгаад арай гэж мессеж бичихэд нь хариу бичихгүй болохоор яаж байгаа бол? Хөөрхий минь хэцүү л байгаа байх даа. Ёоооё би одоо юу бодоод байна даа. Нөгөөх гэдгээс өөрөөр хэлж мэдэхгүй, зүс харах битгий хэл нэрийг нь ч мэдэхгүй хүнийг үгүйлээд байх юм. Нөхрөө 3 цаг тутамд нэг санаж, нөгөөхийг 3 минут тутамд нэг үгүйлж байх шив. Хэлэх ч үг олдохгүйм. Заза ингэж ажил хийсэн ч биш, хийгээгүй ч биш сууж байхаар дэлгүүр орьё. Хулан утсаа авах гэснээ, заза утас минь би өөрийгөө олчихоод эргэж ирээд чамайг авья даа. Эзэн чинь өөрийгөө олтол чи шүүгээндээ л байж байсан нь дээр гэж хэлээд мушийн гарч одов

Болд өдрийн сууж байсан газраа суусаар л. Босоод гаръя гэхнээ чадал үгүй болсон байлаа. Эмэгтэй хүн нэг зөрөхөөрөө ямар ч эр хүнээс илүү хатуу гэдэг үнэн юм даа. Надад хайргүй болсон байлаа гэж бодоход хүү, охин хоёроо орхиж зүрхэлж байна гэж үү? Ёо би юу бодоод байна аа, хэн намайг орхих гээд байгаа юм. Үгүй тэгээд хамаг сэтгэл зүрхээ онгичин байж эвлүүлсэн 3 мөр шүлэглэсэн мессеж бичээд болзоонд урьж байхад ирэхгүй байна гэдэг чинь хаяж байгаагаас өөрцгүй л биз дээ. Хулан минээ, яг хэзээнээс эхлээд чи минь намайг хүн гэж тоохоо больчихсон юм бэ? Босоод явах тэнхэлгүй, суугаад байхаар элдвийн зүйл бодогдож хямрана. Зөөгч өө, 100 грам архи өгөөч.

Хулан дэлгүүр орж хайртай гурвынхаа дуртай гэсэн бүхнийг цуглуулаад шууд гэрээдээ зүглэв. Хоол унд, зууш гэсээр байтал нэг мэдэхэд 19 цаг өнгөрчихөж. Нөгөө гурав маань хааччихав. Заза, жаахан оройтох нь надад л сайн, дахиад нэг салат нэмээд хутгачихья. Ширээгээ засаад бүх юм жин тан. 20 цаг. Сонин юм даа, ядаж утсаа аваад ирдэг байж. Намайг гэртээ ирээгүй гэж бодоод гэрлүүгээ ярихгүй, яарахгүй байгаа юм байлгүй. За Болд руугаа залгая даа.
  • Байна уу? Та гурав ирж байна уу?
  • Чи яагаад гэртээ байж байгаам?
  • Чи чинь согтуу байгаамуудаа? Хүүхдүүдээ яасым?
  • Та хэзээ бид гурвыг үгүйлдэг болчихоов?
  • Чи чинь яачихсан юм?
  • Яачихсанаа хэлвэл та тоож сонсох юм уу?
Хулан уурлаад харилцуураа шидчихэв. Өө энэ Болд ийм урамгүйшт, яршиг ингэж суухаар өөрөө очиж хүүхдүүдээ авчирах минь.

Үүрийн 4 цагийн орчимд Болд ирлээ. Эхнэр нь суугаагаараа унтчихсан байв. Ширээн дээр амттан өрөөстэй. Энд юу болсын бол? Хүү, охин хоёр маань өрөөндөө унтаж байх юм. За байз ямар нэгэн тэмдэглэлт өдөр билүү? Түүний согтуу ухаанд юу ч орж ирсэнгүй. За ямар ч байсан миний гурван эрдэнийн төрсөн өдөр биш, бид хоёрын танилцсан өдөр биш, хуримын өдөр бүүр ч биш. Тэгээд юу юм болоо?
Болд хувцсаа солин, гар нүүрээ угаачихаад унтлагын өрөөндөө оров. Үгүй мөн сонин юм даа, ороо засчихаж, хөнжлийнх нь үзүүрээс түүний дуртай ногоон өнгийн ямар нэгэн зүйл цухуйж байв. Гайхан хөнжлөө сөхтөл ногоон өнгөтэй IPad-ий гэр, дээр нь сарнайн дэлбээг зүрх хэлбэртэй өрчихөж. Зүрхэн сарнайн дотор уучлаарай хайрт минь гэсэн бичиг. Болдын дотор харанхуйлаад нэг том хар юм цээжээр нь өгсөөд хоолойг нь боочих шиг боллоо. Ивий дээ миний хань, миний Хулан. Чи минь наддаа бэлэг бэлдсэн байна шүү дээ. Гэтэл би...

Болд эхнэрийнхээ утсыг хайж эхлэв. Залгахаар дуудаж байна, хаана байнаа? Хулан маань миний бичсэн муухай үгтэй мессежүүдийг уншсан болов уу? Би юу хэлж уучлал гуйхав, худлаа хэлсиймаа гэх үү? Хүн чи ямар өчүүхэн байдаг юм бэ?

21 comments:

yostoi goy togsoj bn.yag ene asuudal nadad tohioldoson yum.iimerhuu baidlaar togsson doo.

aa neeree negt

Гоёо болж байнаа. баярлалаа

Bayarlalaa

Харин овоо дажгүй чиглэчихээ юу даа. Арай төгсөөгүй биз дээ

Anonymous: баярлалаа, ингээ төгсөгчих үү?

Anonymous: одоо хоёрт л доо :D

Нийтлэгч: баярлалаа

n: хэхэхэ, динайм

Ms.AmY: төгсөөгүйлллл

aan, utsaa harahgui bgaa bolhoor hohriihoo msjiig harahgui bsiin bn.

Nogoo hun yamarhuu hun bsniig oruulaad togsgochihmoor bn

gui tegeed yag olon angit serial shig yag 1 yum boloh geheer bichlegee tasalchihiimaa. udaj udaj oruulj bj jaahan urthan bichleg oruulj bolku bgaamu? zav zai baga bdag yum bol nadad mail-eer butneer ni yavuulchihaach de guij bn

за үргэлжлэлийг нь хүлээгээд л байгаа шүү

Одоо муудалцуулаад салгачих тэгээд хэдэн анги хайрын хязгаар, тэсвэр тэвчээрийн талаар болон тэдний залуу насны тухай явуулжийгаад, хүүхдүүдийнх нь аль нэгийг өвдүүлчих тэгэж байгаад хооронд нь эвлэрүүлээд жаргалтай төгсгөчих...

хагарсан ваарыг наалдан падаар эвлүүлэн наасан бөгөөд тэр нь санаанд ч оромгүй бат бэх болсон тухай этр гээд хэхэ

nulims garch ntr

solongos serial shig bolohviidee yanaa

za uragsh umshii baiz.....

free liver: за

tik tok: хахаха, даварррр гс. энэ чэн бичээ бэлдцийм бишимчэн би яахы

p: хүлээхийн жаргал эдлээ бээжээ :P

Хүслийнжигүүр: хахаха, яадымлэээ

Anonymous: :)

Anonymous: тэхвийдэээ, яана

jirgee: уул нь арагш умшдышт

Зиаа
Яваадыгаарай

huue artag guai amid boluu?

Дэндэв: хаашаа?

Anonymous: өнгөрррсөө миндөө... худлаа худлаа амьдээлэээ

iim nertei minii zohioliin baatruud minii tarhind yavdiishd.barag 7 jil urgeljilj baigaa.Iim tohioldol baidiin baijee.Bur setgel hudulcgluu

Bi um oilgoxoo baistiimu esxvvl end ugaas tiimerxvv um garaad bn u? Ter sms-iin ezen nuxur n umu esxvvl oor xvn bn u? Bvvr gaixchlaa. 3 murt bichsen gex

юү бэ нөхөр нь иристраанд хүлээгээд байсыму?
юү бэ өчдөр нь хүүхэд нь халуураад байгаагү билү?
юү бэ дахиж энэний уртаатлийг уншчаад ирхээс

tegeed yaassss, huleene gedeg jargal gej heliidaa..
av n huleegeed tevchq ceegiidlee de

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл