0407 - Үргэлжлэл 2

Ажлын жирийн л өдөр. Хүмүүс өөр өөрт оногдсон ажилдаа улайран Хуланг анзаарах сөхөө байсангүй. Утсанд нь мессеж ирэхгүй байгаад ундууцан, буруутанг хайн байж ядна. Өчигдөрхөн шинээр авсан утас нь мессеж хүлээж авдаггүй юм болов уу? Гайхаад өөртөө мессеж бичлээ, нөхөр лүүгээ бичлээ. Төвөггүй л ирж байх юм. Өөө энэ Болд худлаа л сайн хүн болоод байсан, яг мэдээд нэг юм хийчихлээ шүү. Ямар балиар амьтан бэ? гэж бодогдохтой зэрэгцээд би чинь юу л болж байна даа. Ханилсан ханиа, хонгор үрсээ умартаад хэн нь мэдэгдэхгүй залуугийн мессеж, хулсан ташуур дуулах хоолой хоёрт ухаанаа тавьчихаад явж байх гэж. Уржигдар шөнө нөхөр нь унтахын өмнө "Миний хань томхон дэлгэцтэй утас авах уу? Байнга л утсаа шагайж явах юм" гэж хэлсэн. Тэр үед нээрээ тэгье байз гэж бодогдсоноос биш нөхөр маань сэтгэлээ утаснаас аргамжчихаад байгааг маань гадарлаж дээ гэж огтхон бодоогүй байна шүү. Ийм л болохоор бүсгүй хүн богино ухаантай гэдэг үг гарсан байж дээ. Эвий дээ, намайг хайрласан хайр нь, зөнгөөр нь байлгах гэсэн энхрийлэл нь, бусдаас илүү явуулах гэсэн анхаарал нь л ихдээгүй бол миний ханьд буруу юу байхав дээ. Ердөөсөө л болий гэж бодонгуутаа утсаа аваад харчихав. Ёооё би ямар бүтэхгүй амьтан бэ, өөрийгөө ч хянах чадваргүй. Өнөөдөр дахиж энэ утсыг харахгүй ээ, ердөөсөө дуугий нь хаагаад шүүгээндээ хийчихье. Энэ муу шүүгээг цоожлоод түлхүүрээ ч гэсэн нүдэндээ харагдахгүй газар хийчийлдээ.

Хотын төвийн гайгүйдээ тооцогддог ресторанд Болд цагаа харан сууна. Эсрэг талын хананд байрлуулсан том толинд харагдах Болд. Ганцхан сарын өмнө хайран хоргоны аль нэг хана нь цуураад, түүгээр нь салхи сийгээд эхэлснийг мэдрээгүй байсан Болдоос даруй 10 насаар ах мэт харагдана. Гэхдээ зүгээр ээ, би өнөөдөр хайраар бүтээсэн шилэн хоргоо наахаар энд сууж байна. Дахиж хэзээ ч цуурахгүй.

Бурхан минь тэр нэг өдөр бага хүү нь халуурч айлгаагүй бол хайраар бүтээсэн шилэн хоргоо эвлэхийн аргагүй болтол хага цохих уур, уцаар зүрхнээс гаран хоолой, гар хоёрт нь ирчихээд байсан сан. Ариун цэврийн өрөөнд 3 хан минут болох хугацаанд бараг л гуч дөч дугарчих шиг болсон ханийнх нь утсанд ирсэн мессеж. Тэр муу мессежийг агуулж буй атгахан утас. Үгүй ер нь нүдэнд харагдах бүх л зүйл хорлонтой, зэвүүн санагдаж нэг л мэдэхэд хүүхдүүдийн өрөөний үүдэнд ирсэн байсан. Хүүгийнхээ орны өмнө сөхрөн суугаад "Миний хөө, миний хүү л битгий өвдөөрэй. Иж нь хүүдээ, аниад нь, аавд нь хайртай. Ээж нь одоо хүүгээ ядаргаатай гэж байхгүй. Ээж нь байнга та гурвыгаа анхаарч, хайрлаж байна. Миний хөө, миний хүү л эдгээд ижийгээ ганц удаа уучилчих. Ээж нь орой болгон хүүдээ ном уншиж өгч байя. Ээж нь өглөө хүүтэйгээ хамт цай ууж байя. Миний хөө, миний хүү эдгэчих л дээ" гэж үглэн мэгших Хулан.

Ишшш миний хань, ааваасаа өөр эр хүнийг танихгүй шахам нялххан байхдаа л минийх болсон охин минь. Цагаан цаас шиг эрх танхилхан чамайгаа хайраар дутаачихсан л байна даа хань минь. Чамайгаа алдахгүй ээ. Анх айл гэр болоход би аав нь, чи минь охин нь аятай л байсан. Хэдийдээ би айлын том хүү, чи минь ижий нь болоод хувирчихав даа. Насаараа охин шигээ хайрлаж чадаагүй намайгаа уучлаарай. Би чинь яах л гэж явна даа, ханийгаа загнах нь уу, бүүр болоогүй утсыг нь барьчихсан, юу вэ баримт, баталгаа гаргаж ирж байгаа юм болов уу. Ухаан гэж байдаг л юм бол энэ л үед гаргах ёстой байх.

Сар орчим яаж хэлэхээ, юу гэж хэлэхээ мэдэхгүй байж байж өнөөдөр л зориг гаргасан. Харин Хулан минь яагаад удаад байгаа юм бол. Мессежинд хариу байдаггүй, залгахаар ч утсаа авахгүй юм. Уг нь өглөөхөн мессеж бичиж байсан даа...

13 comments:

1-t

1t yum bish biz dee

bitgii zovoogood bail daa hehe.

uu yamar joohon joohon bichleg uildeed bna aa. barag sar surguuliaraa shagaigaaguim bj bagshee. haya ch amidrald iim yum tsagaa olohgui irheeree ger bul uimuuleed haychihdiin hamjee ni hetrehgui bol emegtei huniig ulam uzesgelentei bolgodog gej unen bhoo

энэ юу болоод байна?

Би бүр ойхоо больчлоо...яг юу болчив? :D
Нөхөр нь мэдцийм шиг байна,тэгээд?

нөхөр бол эхнэрийг жаахан л сэжим гаргахад л анзаарна л даа... хэхэ

мэдэхгүй царайлж өөрөөр нь хэлүүлж ухаан гаргаж байгаам байна кккккк

нөгөөдөр үргэжлэл нь орох юм байна гэж ойлоо... би ч тэвчээр нь дэндсэн хүн юмдаа этр :P

үргэлжлэл нь сайхан болжийнэ тэ этр

nuhur medsen ain

N: You are always my number one :D said...

Batbold: санаа бүү зов, 1-т биш байлгүй яахав

Gutalchin: би яасы?

tik tok: аймар дарамталваа чи намайг, гэснээс чиний бичсэн үнэн байх шүү

Нийтлэгч: харин?

abcd: турчиж

Хүслийнжигүүр: хаха, харин? нөгөөдөр биш өнөөдөр оруулчуул яаху? хайран чиг тэвчээр чинь үү?

Anonymous: тэгсэн айн?

Хоорондоо месежлээд байгаамуудаа улаан тугнууд

Харин би яг дэндэв шиг бодоод байсан чинь дуу муу дуулж байхад нь нөхөр нь хажууд нь байгаагүй билүү. юу билээ

Үргэлжлэлээ гүсий my number one :D

ta 2-t sms-s uur yum baidaggui yumuu...gax gax gax

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл