Нэгдэх өдрийн таталбар. by Artga

За багшаа нь оёдол эсгүүрийг олон цаг хийлээ. 2 польто, 2 пиджакны ханцуй тайрав. Бурхан багшаа хүмүүн олон төрөлхтөнийг заяахдаан, Гомбоо болоод бяднуудыг насан туршдаа өмдний гэмээнэ шуумагнаас, польтооны гэмээнэ ганцуйнаас гасж өмсжаах гатуу шийтгэл оногдуулжээ. Тэгээд Бурхан багшаа өгүүлрүүн: "Таанууд тэгээд насан ахих тусам өмдний тойрог томсох авч доошоо нэмж уртсах хязгаар үүнээс цааш үл явмой!". Өө Бурхан багшаагийн лүндэн дор мөргөмой.
Түүнчлэн догол мөрнөөс Бурхан багшаадаа алтан гушуу ч хүргэмой: "Аяа гэгээн багшаа минь, энэ Гомбоог гэсгээж хайрла аа. Бяд муусайн боолууд модны цагираг лугаа адил, нас ахих тусам нэжгээд нэгжээр тойргоо зугуухан нэмэх атал Гомбоо нэрт хүмүүн өөрийн гүзээн тойргоо нэгэн цаг дор огцом нэмжүхүй. Тэр төрөлхийн ийм дүртэй мэт бодлыг харсан үзсэн олон болгонд таниулсаар явна. Та нэгэнтээ дэнсэлж үзээд үнээр төрөлхийн ийм аваас өршөөн хэлтрүүлж ажлын тав хоног цуйван, бууз, хуушуур, мантуун бууз, гуляшаар шагнаад, харин хагассайн өдөр бэлэн гоймонг аврал болгон илгээх буй заа. Бүтэнсайнд тэр үргэлж мөнхийн цацагт хяруул шарж идэх бөгөөд тэнд таны тус тун ч чухаг бусыг зориглон айлтгамуй. Аа гэвчиг, түүний энэ мангас мэт төрх байдал төрөлхийн бус олдмол аваас түүнийг бороонд боловч аянганд ниргүүлхээр, шороонд боловч хийсч ирсэн замын тэмдгэнд цохиулхаар шийтгэж хайрлаа. Түүнчлэн бүтэнсайнд түүний гарт шарагдаж үхэх заяат азгүй цацагт хяруулыг хэзээ ч үл үхэх, Гомбоогийн ходоодонд орсон боловч үхэлгүй мөнхийн чарлаж байхаар авшиг буулгана уу"

Бурхан багшаатай кантаакт авалцсан: Хувцны завууд оёо ханзалжаагаад тоосонд нь ханиад хүрээд, тэрийгээ дарах гэж архи ууж гулбизсан, одоо ахиад ганц татчаад унтах гэж байгаа Артгаа жижхэн багшаа (энд, гарын үсэг).

ps: эхний польтооны ханцуйг 6 цаг нухаж арай гэж тайраад, дараагийнхыг цаг хагас, гутгаарыг цаг, аа харин дөтгөөрийг 40 минут хасав. Өөр хасуулмаар ханцуйтай нөхөд байвал аваад ирүүл 15, 15 минутанд ханзалж тайрч оёод нэг нэг татаад салах фэствааль хиймээр байна. Нэрсээ өгнө үү. (Гарын үсэг)

17 comments:

nom dor morgomu
bagsh dor morgomu

hahah alaa hayatsan shuuu

Someone

ha ha. bi hasuulya

Хэхэ,их ажлын өдрийг инээдээр эхлүүлж өгсөнд баярлалаа.

hantsui nemuulye bagshaa

Гомбоо багш хариу өгмөөр юмаа

Артгаа багш нэгнийгээ яах гэж ингэж байдымдээ.Хөөрхий зайлуул нтр хэхэхэ.Энэ бурхан хүмүүсийг бүгдийг нь жигд хийх ёстой байсымшд уул нь.Би одоо тэгээл өмд аваал бүсэлхийгээрээ тааруулж авхаар уртаашаа богинодоол уртааш нь тааруулж авхаар өргөөшөө илүүдээл хэцүүл байдын

Надаа дагтан өвдгөөр нь тайрцарсан өмөд нугууд буй бөлгөө. Та багштан тэр илүүдэгсэн тайрдас нугуудыг авч өмөд хийвээс хийтүгэй.

хувиарлалт шог байна

учир нь надад өмд өмсхөөр л дүүжин өмд шиг болчды

Багш дор мөргөөд байхдаа яахав дээ. Тэр лав эмэгтэй мөргөөч байх аа?

анон: Номон дор мөргөх ч яаху, харин багш чинь хүнд бол дор нь орж мөргөх хэцүүгүй юу?
мр.Атос: Аваад ир
МИка: Түгүүл пиаваар дуусгадийшдээ тэгээд
гг: Аваад ирээ
Анон: Хэний асуултанд?
Үсрэгч: Чи ийм гоё нэртэй юм чинь Үсрэгч нэртийн түүх гэдэг судар бичээч.
Дэндэв: Хөлтэй болсон гэсэн яалаа?
Борласкю: Хэн хуваарилсийн ицсийцст?
Борласкю: мистэр бийн шиг үү?
Амараа ах: Тэр хаяцан юм хумы нь бодхоор яг л эмэгтэй дээ.

Шош Раднаагийн хамаатаан над маягныхаа шуумгийг илгээгээч Би дэгтий хийж өмсөөд анд явий. Цагаан сараар нэг янгирийн тэх хаж аваад ууц тавих санаа байна

Goy ym bichxiimaa

мардай:

жижиг биетэй хүн өтгөрийн санаатай байдаг гж үнэн юм аа.

ooroo huwtsaa hasaad lagiimoo

sunadag materialtai umd palto achuul gasaj umsuh zovlongoos angirah busuu gj bodhiin bi...uuriin turshilgaas huvaaltsav

Хүний нохой идэхээр
Өөрийнхөө хонийг ид гэж

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл