Хүн

Сайн байцгаана уу? Намайг Жошуа гэдэг.  Жижкэн биетэй, жин багатай, тараахад арвин, таваглахад эвтэйхэн, идэхэд хялбар ийм нэг энгийн жүрж байна би. Гэнгүүт Артгаа багшийн толгойд бяруу болоогүй бухын баадлаар баана гэдэг үг орох байх, харин надад бол бие нь бага ч бэлчээр нь том гэдэг үг орж иржээн. Жүрж жүрждээ бэрсүүт жүрж байна. Намайг мандарин гээдийхаар миний хамаг уур хүрээдээдий. Ер нь тэгээд та нар боддоо, хүмүүс таануусыг хөөе хүнээ гээд байвал яаху? Тэр ч яамай, бүрр эр жүрж намайг Хөөе чи яасан хөөрхөн эмэгтэй мандарин бээ гээд байдаг гэнээ, зэвүү дургүй хоёр зэрэг хүрснээс үүнийг бичээ суужээн би. Уур биеийг зовооно гэж хэлкээд байна уу хариуд нь Зүв зүгээр байхад зүү шидээд байхын бол зөрүүлээд тэвнэ шиднэ шүү гэдэг зүйр үг биш ч гэлээ хэлчий.

Юундаа бухимдаад байгаан гэвэл саяхан нэг сэтгэл гонсойлгосон явдал болоод. Мань чэн жүржийн наймааны золиос болоод оо. Тэгээд яахав дээ газар газрын жүржүүдтэй холилдон зарагдахаар байжээтэр нэг хүн биднийг худалдаж авсын. Ёстой барын амнаас гараад чонын аманд гэдэг л болсон. Тэр их чалчаа нөхөр байсан, олноо ааш сайт хэмээн алдаршсан Артгаа багш гээч нь юм байхаа базарваань. Тэр эхэндээ биднийг гаргаж ирээд хайрлаад байгаамуу, яг яагаад байгаан мэдэгдкүү янзүр болоод байсы. Юуугнүү, жүрж болгон жирэмсэн байх ёстой ч гэх шиг. Хүмүүс та нар хүүхэд хөгшид, эр эмгүй, үргэлжийн мөнх жирэмсэн явдгүй биздээ. Жүрж бидний талаар зий ч мэдлэггүй байж их олым ярьсоо тэр хүн.

Та нар боддоо. Нэгэн аварга том жүрж. Нэр нь Жошуа. Наймааны газраас нэг багц хүн аваад гэртээ ирнэ. Боодол доторх гурван хүнийг нэг нэгээр нь гаргангаа ийн өгүүлрүүн.

Өөөөөөө ямар хөөрхөн охид вэ? Үүүжүжүжүжү, хоорондоо өөр өөр юм гээч, гүй ямар эгдүүтэй юм бэ, хальснууд нь ямар сонирхолтоймбээ. 3 Толгой, 6 гар, 3 бие, 6 хөл... заза ерөнхийдөө 2 жижиг нь 4 4 нүдтэй, 1 том нь хоёрхон нүдтэйг эс тооцуул гаднаасаа адилхан охидууд байна даа. Хальснууды нь авч хаяжийгаад хары байз. Хүүеээээ, ямарррр сонин юм бээ? Хоёр жижгийх нь хөлийн дунд нэг муухай хар юм байна. Энэ хар юмыг нь одоо юугдийн болоо? Хөл гэхээр богинохон юм. Хнннн... Оноосон нэргүй зүйл энэ ертөнц дээр их байнаа, за байз хар юмт гэчий гэхээр хоёулангий нь тэгэлтэй биш. Өөр нэр олдох л байлгүй. Хо, том хүн нь хоёр хөлийнхөө дунд ийм юмгүй байхын. Оо нэг юм мэдлээ. Жижигхэн охидын хөлийн дунд ийм хар юм байдын байна, томрохоороо алга болчдын байшт. Ёоооооё ийм ухаантай Жүржүүд их байдаг бол ч манай вант улс хөгжчихсөөөөн тэ? Яаааая, бахархмааар ухаалаг Жошуа. Жооо шуаааа... Алдрын дуу цуурайтжээнуу яажээн???

За хөөрхөн охид минь яриад бай даа сонсы. Үүүжүжүжү энэг жижхэн жүрж юуугнүү, намайг Артгаа гэдэг гэнүү... хахахаха, хэзээ ийм нэр байсы хөөрхөн охин бээ яасан. За яаамаар байна гэнээ, хахахаха, хоёр чихийг маань тайван байлгаа... хахахаха, чих ч гэж юу байдын ах нь юугаа мэдэхүүдээ хэхэхэхэ, хоёр гээд байхыг бодоход энэ хоёр далавчийг л хэлээд байгаан байхдаа. Энэ нь одоо юуунд хэрэгтэйн болдоо, тэнцвэрээ олдын болуу. Аааа тийм байна. Жижхэн хөлтэйнүүдийх нь хоёр далавч том байдын байшт. Гүй юм гэдэг их учиртай байхымааа бас. Заа жижхэн охин минь цаанаа байжээ инкээ няслаа хаячы байз.

Зааа энэ том охин чинь нөгөө хоёрыгоо бодуул барьцтайн байхчвээ. Заа чамайг хэн гэдийдээ охин минь. Айййй, хуц алышүү, цонхоор гаргаа шидчий шүүү гэнүүү. Хахахаха, харин агаа нь чамайг шидчихмээр болжаахчинэээ. Арван хоёр давхраас аягатай кофендоо хийжугаад цацнаа, хахахаха, харин сайхан санаа өглөө дөө. Чамайг идкүээ, шидэж үзий байз. Яасан их жүрж шиддэг хүнбэ чи. Нэр чинь хэн ен? Цитрусэээ хахаха, манай төрлийн нэрийг хэлчихээр шидчихээ болино гэж бодоогүйздээ бэби. Томрох тусмаа энэ хүмүүсийн ааш нь мууддын байна л даа. Май чи... /цонхоор нисэв/

Некст... Зааа хөөрхөн, хонгорхон охин минь чамайг хэн гэдий. Гампиййййй... хахахаха, за тэгээд өөр юу байна. Яриад байх оххин минь. Па, хараалыг ч урсгаж алджээн. Хахахаха, тонтойчоод цаашаа харчдаг гэнээ. Хахахахаха, энэ чинь харин жижкийн байж ямар муухай ааштай охин бэ? Том жижиггүй ааштай байдаг болтоймаа, энийг ер нь идкүэээ, хажуу айлын Халамцуу Горькийд өгнөө. Энэний энэ ааш бяц няц хазуулжаахдаа таарсын байна.

Гэж бодууул бодышт, олон нийтэд яриул ярийшт... дугай байх тусам даварчааахы яшигтайм 

Хүндэтгэсэн ЖОШУА

10 comments:

1-t

Unshij duuslaa. yuki soliorchihson bsiimuu yaasii boo med...

chalva palva said...

hhahaha

Гоё хариу өглөө дөө. Одоо Артгаа багшаагийн хариуг хүлээе.

Artag Yuki gedeg 2 mandriin baijee
Gump ingedeg gaxai 2 uulang ni xalistai ni idjee

3 bagshee yamar 1 ym hiigeecheee .........

Артаг багш шууд хэрэлдэх хэрэгтэй ш, хэрэлдэх юм байхгүйчайсан шууд хэрэлдлдээ тэхүү

Та бол жүрж, бүр томоос том биз.
Хахахаха

dahiad neg mandarin n haachitsiin....

gsnees... Ub bgaa minii aav deer...shn mandarin bndaaa...gdg bhaaa

Салхийг дэмжив

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл