Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ VI

"За юүгжийнэ?" гэж Балх Гүндийг утсаа таслав уу гүй юу яаран асуулаа. Гүнд ширүүн царайтай урдаас нь харж байснаа инээд алдан толгой сэгсрэв.
-Хөгийн новшнууд гэж байх юм даа энэ дэлхий дээр чинь.
-Яасийн бэ тэгээд, юүгсийн?
Гүндийн ярьж байхад нь дагаж хөмсөгөө зангидаж, зүрх нь хамт түргэсэж байсан Балх юу болсныг нь хурдан мэдэх гэж адгаж байв.
-Нохой авах маргааш ш дээ? Араваа авч очоо л авна?
-За тийн, тэгсэн чинь яасан?
-Тэгсэн цайны мөнгө өгнө биз дээ гэж авчийнэ
-Юу гэсэн үг билээ?
-Би харин тийм юм байхгүй гэж нэлээн гүрийлээ. Тэгээд сүүлдээ хэдийг ахиж хүсээв гэсэн чинь 1500 гэж авдаг байгаа.
-Ёоооё, юу вэ, 11500 юу.... . Шулмас! Гэхдээ хоюулаа зүгээр авчна биз дээ тээ хэхэ.
-Гэхдээ бүр болохгүй бол маргааш мөнгий нь өгөөд л авахаас өөр аргагүй шдээ. Авахдаа харин гэрийнх нь хаалгыг тогшоод орно. Бас дарамттай айн..
-Өө гүэ! Зүгээр шууд булаагаа л авы л даа энэ чинь. Нүдэн дээр байхад чинь юу гэж мөнгө өгч байхым бэ!
-Булаана л гэхийн! Булаагаад чи жишээ нь хаачxуу?
-Багзаал руу гүйшд.
-Тэнд чинь бэлэн богоон яг явах гээд зогсож байдиймуу?
-Ер нь яасан ч яадийн, мод бариа л бүгдий нь цохиод унагана. Одоо ер нь шаанс гарахгүй бол шууд булаана шүү за юу! Чи айгаад байгаа бол би булаана! гэж Балхыг сүртэй царайлан хэлэхэд Гүнд шоолон инээмсэглэж толгой сэгсэрлээ.
Цагийн дараа гэхэд гадаа бүрий болж эхэлнэ. Гүнд, "тэд заавал нохойг гаргах л ёстой доо" гэж хэлээд нэгийг бодсон шинжтэй байж байснаа, "ерөөсөө мань нэг гарчxаад ирэе, утсаа сайн чагнаж байгаарай. Ямар нэг юм болвол над руу тэр дор нь залга..." гэхэд Балх, "за мэдэж байнаа" гэв.
Эзгүй, аниргүй өрөөнд Балхын тамхиа үлээх, холхин алхах чимээ л сонсогдсоор хагас цаг өнгөрөв. Тэвчээр алдарсандаа Гүнд рүү залгаж ярин, ирж байна гэхий нь сонсоод 2 дахь тамхиа асаах үед нь харуулдаж байгаа байшингийх нь хаалга онгойж харагджээ. Үслэг захтай жийнсэн хүрэм өмссөн тамирчин шиг чилгэр хүүхэн 2 нохой хөтлөөд гараад ирэх нь харагдав. Балх цонхондоо духаа наах нь холгүй гудамж руу шимтэн харж даруй Гүнд рүү залгалаа.
-За гараад ирсэн шүү.
-За?
-Нэг хүүхэн, Элзатай бас нэг өөр нохой байна.
-Ямар?
-Мэдэхгүй ээ, зүгээр нэг манай гудамжны золбинууд шиг л юм байшд.
-Том юм уу?
-Том том.
-За чи гараад наад хүүхнээ дага. Идэх юм юу билээ. Хиам байгаа биз дээ?
-Байгаа.
-Бүгдий нь аваад гараад ир.
-За. Чи хаана байхын?
-Наадах чинь заавал энэ дэлгүүр орж таарна. Гарангуут баруун гар талд чинь нэлээн зайтай нэг дэлгүүр байгаа. Мань тэндээс ирж байсан юм. Тэгвэл энд хүлээлээ.
-Аан за. Мань гарлаа одоо. Гараад залгая.
-Өөрийгөө анзааруулаад хэрэггүй шүү!
-Окэй.
Балх хувцасаа яаран шүүрч аваад гадагшаа харайлгалаа. Гарангуутаа зүүн тийшээ нэлээн хол яваад эргэж харан удаанаар алхав. Хүүхэн утсаа чихэндээ наан чалчиж, нохдынхоо хаачих аясыг даган хөлөө зөөн ядан эргэцэж байна.
-Байна, за яав?
-Мань гадаа байна. Эднүүс чинь дэлгүүр явах янз алгаа.
-Яажийнэ?
-Байшингийнхаа үүдэн дээр л холхиод байна.
-Ээ дурак! За ямар ч байсан харж л бай. Ирмээр юм даа.
-За.
Хүүхэн тасралтгүй бохь зажлан ихэд хөгжөөнтэйгээр хэн нэгэнтэй чалчина. Хамаг бүхний анхааралд байгаа гүнж Элза аа гэж. Даравгар том амаа хагас ангайлгаж завьжнаасаа төө урт хэл унжуулан лүк лүк алхаж байна. Бусад нохой гадаа гараад шавайгаа ханатал давхихыг хүсдэг бол Элза буурьтай нь аргагүй эргэн тойрноо ажиглан алхах дуртай. Тэгээд гудамжны булан тохой, тааралдсан бут сөөг, модны ёроолыг маш удаан нямбайлан үнэрлэнэ. Тэгж тэгж нэг оцойн сууж шинхэглээд, бас нэлээд удаж байж өтгөн мөр үзэх бөлгөө. Түүний зөвхөн толгой, их биеийг харвал лавтайяа нэг метр өндөр ханагар сайхан амьтан байна гэхээр авч хөл нь даанч гомдмоор богинохон билээ.
Одоо Элза тэрүүхэндээ нэг их холдолгүй хааяа жижигхэн шогшмор аядан алхалж, харин нөгөө нохой нь газар хамраа наан уяаныхаа уртаар 2 тийшээ хурдан хурдан шилжиж байлаа. Хүүхэн нохдынхоо аясаар сажилна. "Яваад өгөөч, холдоод яваач" гэж Балх наанаас нь хий адгаж байлаа. Тэгж тэгж Элза тэр нохой 2 ч гарсан хэргээ бүтээн биеэ сайхан хөнгөлж, хүүхэн ч тэднийг чангаан алхаллаа. Балх ардаас нь дагав. Элзагийн бандгар бөгс хүүхнийхээс дутахгүй сүр бараатай харагдна. Гэтэл тэд гэрийнхээ үүдийг чиглээд явж гэнэ шүү. "Болохгүй нь дээ, новш гэж!" гэж Балх бодохтойгоо зэрэг "шууд очоод булаая!" гэсэн бодол давхар харвав. Тэд яг л гэрийнхээ үүд рүү явж байлаа. Балх шийдэмгий царай гаргаж хурдан алхаллаа. Гараа зангиджээ. Хүүхэн хаалганыхаа өмнөх шатанд хүрэх гэж явахад Балхад гуравхан харайх газар үлдэв. Харайж очоод л хүүхнийг түлхэж унагаад Элзаг хөтлөөд гүйнэ. Юухан байх вэ дээ! Балх яг харайюу гэтэл харин хүүхэн бугуйндаа ороосон нохдын оосрыг мулталж аваад шатныхаа бариулаад уяж эхэллээ. Балх хурдаа огцом саан яах гээд байгааг нь ажиглав. Хүүхэн нохдыг уяж орхиод өөрөө шат өгсөөд гэртээ орж явчихлаа. "Өө бүр ч сайхан. Намайг ав гэж байгаам байх даа" Балх ингэж бодоод тэдний цонхнууд руу хяламхийж, харж байгаа хүн байгаа эсэхийг нягтлаад аажуухан дөхөе гэж байтал хаалга гэнэт нээгдэн мөнөөх хүүхэн буцаад гараад ирэх нь тэр. Гартаа хүнсний тор барьжээ. Балх цочсондоо хамаг бие нь халуу оргиод чигээрээ алхаж өнгөрөв. Хүүхэн нохдыг эрхлүүлэн ярьсаар дагуулж, ардаас нь явах шиг боллоо. Балх амаа барин халаглаж урд нь алхалж явна.
-Байнуу?
-За одоо л наадах руу чинь явж байх шиг байна даа. Миний ард явжийнэ.
-Харж байнаа, яагаад урд нь орчвоо?
-Гүэ харин гэртээ орохжийнэ гэж бодоод..
-За замд чинь 100 евро хэвтэж байгаа шүү, битий аваарай.
-Юун 100 евро вэ?
-Наадханд чинь өхгсиймаа.
-За.
-Хаха чи гэртээ орох гэхэд нь булаах гэж байсан уу?
-Тэхгү яахын бээ!
-Хахахаха, за яваад бай яваад бай.
Балх цаашаа хэд алхтал нээрээ нэг зуун евроны дэвсгэрт булан нь бөөн цасны дор дарагдцан байж байлаа. Яах гэсний нь тааж ядан, ардахаа чагнаархан явсаар байгаад дэлгүүртэй зэрэгцээд ирэхийн алдад том шилэн цонхоор нь доторхыг нь ажиглан харвал нэг ч хүнгүй хоосон газар, кассны ард өтгөн сахалтай эр сууж байв. Балх цааш хэдэн алхам яваад тэссэнгүй эргэж харлаа. Хүүхэн нохдыг дэлгүүрийн хашаанаас уяж байна. Өөрий нь харах сөгөө алга. Балх дахин хэд алхаад эргэн хартал хүүхэн яг л дэлгүүр лүү орж яваа харагдлаа. "Гүнд хаа байнаа?" гэж бодохын сацуу дэлгүүрийн цаанаас Гүнд тойроод гараад иржээ. Тэр гараа нэг дохиод шулуухан ноход руу гүйв. Түүнийг ноход руу ойртоход харин хүүхний хар нохой босож зогсоод хуцаад эхэллээ гэнээ. Наанаас нь очиж явсан Балх ч яахыгаа ойлгон халааснаасаа хиамаа гаргаж ирэв. Хоюул дэлгүүр лүү хяламхийн харна. Вакуум цонх, хаалганы ач тус мөн ч их юм даа, xүүхэн юм сонссон шинжгүй цаашаа харж энэ тэрийг шохоорхон явна. Балх хуцаад байгаа ширүүн амьтны ард очин шүгэлдэж амттайхан хиамаар даллав. Ууртай хар нохой эргэж харсан ч танихгүй хүнээс юм идэж сураагүй юм уу тоох ч шинж алга. Элза хэдийгээр өөрөө наашаа тэмүүлэвч уяанд нь ойртох арга алга байлаа. "Дууд дууд, бэйби бэйби гээд бай, наадах чинь удахгүй иднэ" гэж Гүнд хэлээд тэсгэл алдан дэлгүүрийн цонх руу хялалзан зогсоно. Тэг тэгсээр сүүлдээ амьдрал л юм хойно, хүүхний нохой дугай болон сүүлээ сагсалзуулан Балх руу ойртлоо. Нохой ч нохой л юм даа. Гүнд ч уяанд аажуухан ойртоод тайлах гэж оролдож эхлэв. Нохой Гүнд рүү эргэж харан харан хиам үмхэлнэ. Хиам өгөхгүй нэг л удвал эргэж ухасxийх гээд байна янз нь. Харин Элза Гүнд рүү цоройгоод гуяы нь тэвэрчихэж. Баярлаж байгаа нь тэр.
-Яасан бэ Гүндээ?
-Энэ.... түгжээ нь... гэж Гүнд шуухитнан ноцолдно.
-Хиам дууслаа, хурдлаач!
Дэлгүүр лүү харвал хүүхэн кассан дээр хэдийнэ ирчихсэн байлаа. Гэхдээ худалдагч эр тэр хоюул нэгэн зүйл рүү тонгойн удаад байна. Тэгж тэгж худалдагч гэнэт толгойгоо өндийлгөн харснаа гараараа заан юм хэлэхэд хүүхэн даруй эргэж харан хаалга руу ухасxийв. Гүнд ч тэрийг хараад хөлөөрөө хашаанд тулж хөмхийгээ зуугаад "чүүүү..үү!!!" гэж таттал гинж тас үсэрч, Элза суларчээ. Намайг дагаарай гэж Гүнд хашгираад хашаанаас гаран хар хурдаараа гүйлээ. Гэтэл 50 метр болов уу гүй юу Элза цааш давхихаас татгалзан суун тусав. Насандаа үзээгүй өндөржүүлсэн биеийн тамир хийж байгаа юм чинь аргагүй. Гүнд бараг л унах шахан татагдаад хараал тавин Элзаг шүүрч аваад тэврэн гүйлээ. Хүүхэн манай 2-оос хоцрох нь битгий хэл гүйцэх маягтай ард нь харайлгана. Гүэ бүр үнэхээр гүйцэх янзтай болоод ирэв шүү. Тэр гортиг шиг 2 урт хөл 2 метр сунаж байгаа байхаа. Гүнд нэг эргэж хараад "Балхаа аваарай" гэж хашгируутаа Элзаг чулуудаад эргэж хяламхийн 3 харайнгуутаа яг хүүхний өмнө гэнэт тугдайн суув. Хүүхэн ч эрчээрээ ирээд Гүндэд тээглэн дээгүүр нь нисчихлээ. Газар шурган унаж байгаа хүүхнийг харсан Гүнд өндийн босч цааш гүйлээ. "Балхаа наашаа наашаа!" Гүнд ийн хашгираад 2 байшингийн дундуур ороод алга болов. Балх ч араас нь ум хумгүй харайлгалаа.

2 залуу сууж ч чадахгүй догдолжээ. Амьсгаагаа дарж ядан тамхи татацгаана. Гадаа хэдийнэ тас харанхуй болж.
-Ёооё юу болов оо?
-Арай л чимээгүй аваад явж амжсангүй.
-Гэхдээ хүүхэн дэлгүүрт нэлээн удсышд, яагаад байсан бэ?
-Би кассных нь уншдаг юман дээр нь юм наачихсан юм. Хэхэ, тэгээд авсан юмы нь бичиж болохгүй маанагтаад байгаад байхгүй юу.
-Аийн хаха, яаж сэтгэв ээ! Юу наацын?
-Харин наах юм олдодгүй. Тэгсэн гэнэт санаанд ороод... миний пүүзний 2 улавчинд скоч шиг ярлик байдийн. Хуулж аваад наацан хаха.
-Энэ ингэхэд.. гээд Балх өрөөгөө тойруулан харахад
-Энийг бас захиалцан юм. Нохойг авчаад буцаад буудал руу гаа явалтай биш, улаан цайм гудамж дагаж гүйснээ нэг орц руу орно шд хэхэ. Тэгээд ийм байшингуудын дунд, шинээр өрөө захиалаад.
-Тэр зуун евро..?
-Хүн мөнгө олчуул баярлаад бодсоноосооо илүүг худалдаж авна. Тэр чинээгээрээ ч удна гэж бодсон юм.
-Богоон хэзээ вэ?
-Орой 21.40-д. Тэр болтол эндээ байж байгаад явцгаая.
Манай 2 цай кофе ууж сууна. Элза амаа ангайлган, хүн шиг дуугаар анн анн гэж яргалан байна. Гүнд хөшгий нь татсан цонхондоо завсар гарган онгойлгож гадаах чимээг анирдаж байтал гэнэт гудамжнаас Элза Элза гэсэн дуу гарав. Эрчүүд өөрийн эрхгүй нугдайлаа. "Хайж байна" гэж Балх Гүнд рүү сэрдхийн харав. Удалгүй бүр цонхон доороос Элза гэсэн дуу гарлаа. Бүр энд тэндгүй олон хүн Элза Элза гэлцэх болов. Эрчүүд үнэхээр түгшжээ. Энэ жижигхэн тосгон, оршин суугчдад бол нэг нохойг хайж олход ядах юмгүй л санагдаж байгаа. Уур нь хүрж үхэх гэж байгаа биз. Галт тэрэг ирэхэд 40-өөд минут үлджээ. Яаж гарч явах вэ ингэхэд. Үзэгдээд байдаггүй ази хүмүүс яваад байна гэдгийг мэдсэн байх. Эзэд нь ирсэн байна гэдгийг ч тэр бармэн гадарлаа биз. Байдал ингэсэн байхад хүн яаж ч ширүүлж мэднэ. Тэд одоо олуулаа. Бөртөлзөж яваа хүн бүрийг алдахгүй олзолно.
-За яахав? Модоо бариад гарах уу? гэж Гүнд Балх руу харан асуулаа.

39 comments:

Уншихаар догдолжээ ш д

xaxa tugshuuurtei naasss, gehdee goyo urnuj bnooo.

Paaaya goyo yavjeene. Gem ni joohon So serialarhuu yag goyo deeree zogsohiim daa gej !

гүнд яасс сэргэлэн юм бээ

Ёоо ямар их догдолвоо. Зүрх цохилоод сандарлаа шдээ. Бүр саак байлаа.

yoooy bagsh aimar lagiimaa

gue ene yag neg yum saihan hiij duusaad niitlene gej baihguimaa. Niitelchee l naya zasjeeshd. Tehgui bol aldaagaa harj chadahguim :D. UNshij baigaad bayarlalaa shee unengeesee.

mashin avchirdag baij dee 2 oo

goy bichhiimoo manai bagsh

Энэ Гүндээ нь ерөөсөө Артгаа, Балхаа нь Гомбоо байхоо

Амарбат said...

Овоо л урт юм харагдах юм, яг догдлоод уншихаар ямар хурдан дуусдаг юм бэ, дараагийнхийг гялс гялс :-) Чейзийн стилээр л явж байна шүү, гортиг шиг хоёр хөл лав хоёр метр сунаж байнаа гэж ирээд л.

unshmaar l bn daan ch hairlaad bn gamnaj baigaad tsainiihaa tsagaar hooloo idengee umshnaa

сайхан сайхан одоо цааш яахын болоо догдлуулаа хаячлаа

Манай Хөхөө ч голоор нь хэлэх хүү шүү.
Гэхдээ чи нэрээ өөрчилж орж гараад байна уу даа лүд минь

миний пүүзний 2 улавчинд скоч шиг ярлик байдийн. aimar aaaan yer n bol yarlik ntr-g n huulaad heregguim bna l daa

"Элза хэдийгээр өөрөө наашаа тэмүүлэвч уяанд нь ойртох арга алга байлаа."
"Насандаа үзээгүй өндөржүүлсэн биеийн тамир хийж байгаа юм чинь аргагүй. "
"Тэр гортиг шиг 2 урт хөл 2 метр сунаж байгаа байхаа."

хахаха сүпэр дүпэр

вахаха тэр яг над шиг анон бээшд цэээниихаа цагаар уншдаг :D..дихдээ би дуустар нь яриулцөө гоё л дуусдиимээлээ нтр :р

saihan boljee gilzaarai on garahaas umnu tugsguliig ni tavij shavi naraa bayarluulah bailgui dee

ene c dandaa ongirch yavdiin

мөрөөджиин мөрөөдлөө бичиж болку юү этэр :D

манай Артга багш хөөрхөн.

Наад хоёроо баян болгоод дуусгаа хаяаач. Яахуудээ хоёр ч гэсэн монгол баяжиглдээ

Ёоо догдолж, сандарч нтэр. Даруйхан үргэлжлэлийг нь тавиарай.

баярын өдөр бн даа хөгшөөн наад хоёроо жоохон амраавал яасын,он гарах нь бн....

Баагий Гүүгий хоёрт Артаг Гомбоо хоёроос илуу санаа зовхымдаа би...

kkk yoyo ingej neg unshdag yum baijee goyo urnuj bna ooo urgeljleliig ni yag sahiad suugaad bsan hernee l nileen hoino unshij bna shuu udurt barag 10 shalgaj bgaa gedgiig bodood urgeljleliig ni hurdan tawiarai please

za sxan seegeenuud bna aa...kkk

zoxioliig zalxuuraad unshkuu bgaa shoo!

Artagaa yostoi egzegtei gazar ni kardaan tatahiimaa

goyo goyo
Ga

Egzegtei gazar kardaan tataxaar doroo ergeldex uu

Ёооё үхтлээ хүлэжэж байж нэг уншдаг байнашд. Одоо үлдсэнийг нь хурдлаарай

Odoo gagts uldsen uu? za teriig ni unshchaad neg setgel amray gej, onii omno gyalzuulhiin bgaazdee bagshee

Neeree ene tsuvraliin garchig ni joohon domboo tee, goliig ni olson garchignuud bdag daa. "Elza ba tuunii hargalzagchid" geh met aiin kkk

"Гэхдээ тэрийг унших та нараас илүү, бичих би л гэцүү байна даа."
Артгаа

Ернуул хүлээх нь унших бичих 2-оос бүр хэцүү юм байна.

юу болоод өнгөрвөөөө....

on garahaas umnu duusgachaarai...

Үргэлжиллэлээ хурдхан хурдхан оруулаад явчиж байгаач сдакаа

хахахаха Амгаа чи над шиг дасан зохицоод жоохон тэвчээртэй бай л да гсс :))..гэхдээ дэсвэрт алддиимээлээ нтр хаха :р

Амгаагиин тэвчээрин тэлээ нь дасарсан бээн да :р

HAHA BAGSHEE HUMUUS BUR GAMNAJ UNSHJEEESHD,IIM L VNE TSENTEI BAIHN BAINA!

Ёооооо тасархай... үхтлээ сандарлааашддддд ккккк

Балх-т ажил даатгаад үлдээчихээр л баг алчихвий гээд зовхыыын ккк

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл