Улс төрч хүний ярилцлага

Артгаа урт юм бичээд уур хүргэчлээ. Би уурлаад урт юм бичлээ

Шинээр улс төрч болох, болж байгаа нөхөддөө олон жил сонин уншсан хүний хувиар зөвлөгөө бичлээ. Та бүхэн доорх шууд шоблоом болох ярилцлагыг хуулж аваад өөрийн нэрийг тавиад ямар ч сонинд өгсөн нээлттэй шүү. Эхний хараар бичсэн нь сурвалжлагчын асуулт. Дараагын босоо нь улс төрч хүний хариулт, тэр налуугаар бичсэн нь тодотголууд шүү. Сонинд өгхөөр болуул налуугаар бичсэн хэсгийг авч хаяна уу.

- Та анх яаж улс төрд хөл тавьсан бэ?

- Би ч яахав дээ анх ажил хийгээд явж байсан нутгийн ах дэмжээд, би тэр үед намын анхан шатны байгууллагад орчихсон байсан юм тэгээд байгууллагын дарга болоод. Хар залуугаараа дарга болсон доо.

Энд та бүхэн анхан шатны байгууллагааас шууд дарга болон цойлсон атаархмаар жишээ байгааг анхаарна уу. Энэ хичнээн мундаг залуу болхыг цаагуураа олон түмэнд илэрхийлж байгаа бөгөөд залуугаасаа хүн амьтан удирдаж ирсэн мундаг дарга гэдгээ хайр найргүй илэрхийлсэн байгааг сайтар ажиглаарай.

- Залуу хүн төрийн албанд тэгээд даргын ажил хийхэд хүндрэл бэрхшээл тулгарч байсан биз?

- Өө тэгээл улс орныхоо төлөө төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж л байна даа. Чадахгүй мэдэхгүй гээд болих эрх байгаагүй л дээ. Чадна гээл зүтгэсэн үүнийхээ ч хүчээр одоо байгууллагаа өдий зэрэгт хүргэчихээд байж байна даа.

За энэ бас их учиртай. Би чадахгүй байсан ч хийнэ гэж зүтгэдэг гэдгээ харуулж байгаа юм. Тэрнээс яахаараа чадахгүй хүн энд даргаар тавьдын гэж үзэх хүн байхгүй ээ. Тэгээд бүр чаддаг хүн тавьсан бол байгууллага нь бүүр лаг байх байж гэж бүүр ч бодохгүй санаа зоволтгүй, энэ яасан мундаг залуу вэ гэж л бүгд хардаг юм шүү дээ.

- Нутгийнхаа тухай яриач.

- Манай нутаг сайхаан. Уултай устай. Зав л гарвал нутагруугаа гүйчихдэг. Тэгээд зав гарахгүйм дааа.

Энд уг нь сэтгэл нь байгаа шүү гээд байгаа юм. Очоогүйгээ сайхан цайруулаад авна аан.

- Хүмүүсийн амьдрал ямар байна, ихэвчлэн ямар хүсэлт тавьж байхым дээ?

- Амьдрал хүнд байнаа. Өнөө маргаашаа болгож байгаа айлууд их байна. Манай төрийн түшээдүүд энэ бүхнийг нүдээр үзэж ард түмэн дундаа орж ажилламаар санагддаг шүү.

Энд бол гоё. Өөрөө сайхан хутгалддаг бусад нь бол өөдгүй гарууд. Эднүүс над шиг байвал баллах байлаа, даан ч тэгэхгүйм даа, би өөрөө үхтэрээ зүтгэхийн даанч ганцаардаад гэж хэлж байгаам шүү дээ.

- Та бага насныхаа тухай яриач?

- Би жирийн нэгэн айлд өссөөн. Бидний багад ч сурхад хэцүү байлаа шүү дээ. Бусдын адил өссөн дөө. Тэхдээ би сурлагдаа бол бараг сургуульдаа тэргүүн сурагч нь байлаа шүү дээ. Тоо физикт бол сайн байсан. Багш нар надад сайн. Тэгээд би гадаадад сургуульд явсан даа.

Их хүнд хэцүү үед хамгийн мундаг сурлагтай байсанаа ний нуугүй хэлэх хэрэгтэй. Тоо физиктээ сайн хүүхэд бол хамгийн мундаг нь гэсэн ойлголт шүү дээ. Яаж гадаад явсын бол арын хаалга байхдаа гэж бодохгүй. Ийм мундаг юм чинь явж л таараа гэж бодно шүү дээ.

- Их сургууль гэснээсээ гэр бүлээ танилцуулаач?

- Авгайгаа магтадгүй л гэдэг. Тэхдээ магтахаас аргагүй. Би төрийн ажил гээд зав багатай гэр бүлийн ажилд оролцож чададгүй. Манай авгай л гэр бүлийн ажилаа цохицуулна шүү дээ. Төрийн албаны цалин багыг бүгд мэднэ. Манай эхнэр л бизнесээ хийж энэ гэр бүлийг тэжээж бүгдийг авч явж байна даа. Надаа ямар юмных нь бизнес байхав дээ. Би харин ч дараа болж байдаг хүн.

Эндээс уншигчид буруу ойлгоно гэж санаа зоволтгүй шүү. Ямар ч уншигч энэ гэр бүлээ ч авч явж чададгүй хүнээр төр бариулахаа больё, тэр гэр бүлээ бизнестэйгээ авч явдаг эхнэрийг нь оронд нь ажилуулья гэж бодохгүй. Харин ч хөөрхий минь бага цалинтай авгайгаараа тэжээлгээд төр түмнийхээ төлөө мөнгөний төлөө бишү улс орныхоо төлөө зүтгэж байгаан байна л гэж харна шүү дээ. Авгай нь мундаг өөрөө мундаг сайхан гэр бүл байна л гэж бодно.

- Та хэр шүтлэгтэй вэ?

- Буддын шашныы л шүтдэг юм. Нэг даасан лам байгаа бас эхнэр л очиж юм хум асууж байдаг. Сая нутагтаа хэдэн суврага бариуллаа. Нутгийн ган зуд ч багсаад сэтгэл сайхан л байна.

Тээр зүгээр ч шүтэхгүй нутгийн олноо бодож шүтдэг хүн болох нь шууд харагдана шүү дээ.

- Ган зуд гэснээс морь мал сонирхоно биз?

- Өө хэдэн адуу бий. Би хотод өссөн болхоос манай удам чинь дээшээ хөөгөөд үзвэл Чингис хааны үед морь унаж байсан байдын. Тэгээд цаанаасаа хатгаад морь мал уянаа. Морь уяад зогсохгүй хэдэн сайхан хөөрөг байна, хэт хутга бас байнаа.

Эндээс өв уламжлалаа дээдэлсэн айхтар хүн байна. Бас морь уядаг хөөрөгтэй эртний өвөг дээдсээ мэддэг гээд сайхан сэтгэгдэл төрнө шүү дээ.

- Юу хийвэл улс орон илүү хөгжих бол.

- Хийх юм их байнаа. Уг нь би өөрийн саналаа бичгээр болон амаар олон удаа хэлж байсан. Манайхан тэгээд хэрэгжүүлэхгүй юмаа. Улс орон хөгжихөд уг нь болмоор сайхан боомж бүрдээд байна. Даан ч манайхан ойлгохгүй юм.

Энд бас бусдыгаа муулж өөрийгөө дээш нь татах тактизаа дахин ямар чадварлаг хэрэглэж болхыг анзаарна уу.

- Ашигт малтмалын ордуудын талаар

- Ордуудын тухайд би тодорхой байр суурьтай байдаг. Үүнийг зөв ашиглавал их юманд хүрнэ, зөв ашиглая гэж бодож зүтгэж байгаа. Буруу ашиглдавал аюултай. Тэхээр зөв л ашиглах хэрэгтэй. Тодорхой саналууд бол байдаг.

Зиа яаж гэж хэн ч асуухгүй. Сайхан зөв бодолтойн байна. Бүгд л мундаг байр суурьтай хүн байна даа гэнэ.

- Улс орны хөгжилд юу саад болж байна?

- Тодорхйо асуудлууд байгаа. Би нэр дурдаад хэлж болно. Даанч одоо цаг нь болоогүй байна. Цаг нь болхоор би бүгдийг дэлгэх болно. Одоо хэтэрхий ганцаардаж байна би.

Энэ ёстой сүүпэр үг шүү. Иргэд бол энэ айхтар том том юм мэддэг хэзээ нэгэн цагт дэлгэх нь хэмээн яриа бүрийг чинь алгасахгүй уншдаг болно. Нууц мэддэг томчуудтай орооцолддог гар байна гэж хүндэлнэ. Харин намын чинь болоод нөгөө намын чинь томчууд энэ биднийг мэдцийн байхдаа хэмээн “Сүхбаатар” киноны ховдог гомбо шиг айж эхэлнэ. За манийг дэлгэхнээ мэдээтэй харьцахгүй бол гээд. Бүгд л тодорхой хэмжээгээр гэмтэй тул айх нь аргагүй. Тэхдээ нууц мэдэхгүй бйасан ч болно. Цаг хугацааны явцад мартана хэн ч нэхэж асуухгүй. Цаг хугацаа нь хэзээ ч болхыг мэдэхгүй шүү дээ цаадуул чинь. Цаг болоогүй байна гэсээр үхсэн ч яахав дээ тээ.

Зиа иймэрхүү ярилцлага өгж сурах хэрэгтэй шүү улс төрч болж байгаа нөхдөө. Сурвалжлагч ингэж асуухгүй шүү дээ гэжүү. Ихэнх нь ингэж асуунаа асуухгүй бол сурвалжлагчдаа таван цаас атгуул. Цаадуулд чинь мөнгө хэрэгтэй танд бол нэр төр хэрэгтэй бүү нэр төрөөсөө мөнгө харамла.

12 comments:

1-t. medlee

hahahaa yoy yostoi lag bichsen baina! Даанч одоо цаг нь болоогүй байна. Цаг нь болхоор би бүгдийг дэлгэх болно. genshu

хм...нээрээ :D

Энэ ярилцлагын хэв маяг нэг пияв бааранд уугаад суугаам шиг уур амьсгалтай юм байна.
Тэгэхээр сэтгүүлчдээ мөнгө атгуулахдаа ч гэсэн пияв бааранд орий гэж хэлэх нь байна шүү дээ.

Энэ бичгээ хэвтүүлэх гээд чадсангүй

XAXAXA saixan boljee er ni bi uls turch boldogguimaa gexed survaljlagch bolii gej bodoodaigaa

Одоо сэтгүүлч сурвалжлагч нарын оюуны потенцал айхтар болсон. Тэгээд ч тэрүү ихэнх сурвалжлагч ингэж асууды шд:
Сур: Та юунд иймийн?
Б.Б: Би ч нэг ийм л хүн дээ.
За ингээл сайхан хариулчих хэрэгтэй шүү нөхөд минь.

нууц амрагийн тухай тодруулга хэрэгтэй бн

Г

hahaahhahah stoi neeree aldag gar ym http://gachin-goy.blogspot.com/2010/12/blog-post_15.html

хммммммммммм

За ингээд бэлэн материалтай болсон юм чинь явж улс төрийн карээрээ эхлүүлий. Аль нэг сонинд очиж ярилцлага өгнөө ерөөсөө.

ямар хоолонд дуртай вэ гэсэн чинь:
аа тийм нэг сайхххх... гурилыг нь гараар тасалсан Монгол лавшаанд л дуртай даа гэж байгаам... үнэндээ бол тоож шиншилкүлд

bagshii bas ehnerteigee oyutan bhdaa taniltssan eruusuu hereldej uzeegui anh 2 chemodontoil ail bolj blaa gedgiin nemchuul tee

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл