Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ V


Гүнд вокзалаас гараад дэлгүүр олчих санаатай ийш тийш хараа бэлчээв. Бас л баахан улаан шаазан дээвэртэй намхан байшингууд болсон эль хульдуу боловч түрүүний тосгон шиг тийм бөглүү газар биш юм. Хотоос гараад дөнгөж 2 дахь зогсоол болхоор тийм биз. Гүнд хажуугаараа өнгөрч явсан хэдэн залуусаас асуусанд бүх дэлгүүр хаасан, харин баар онгорхой байж магадгүй гэлээ. Тэдний зааснаар баар луу явав. Хөл доор нь цас чахарч урдаас нь шөнийн жихүүн салхи үлээнэ.

Гүнд түргэн алхалсаар баарны үүдээр явж ороход тамхины утаа суунагласан жирийн л нэг жижигхэн газар байна. Бармэнийг арагшаа эргэн хөргөгч онгойлгох зуур Гүнд нэг тамхи зуугаад хүзүүгээ эргүүлэн ийш тийш харж хэрэгт дурлалаа. Хэрэгт дурлаж байгаад юу харсан гээч. Хүн хажуунаас нь харсан бол энэ залуугийн шил нь татчихлаа эмч дуудаарай гэх байсан биз. Тэр эргэж хараад нээрээ л шил нь татсан мэт гацчихав. Учир нь түүний баруун талын буланд ширээний доороос булдог нохойны том зантгар толгой цухуйн өөрийг нь ширтэж байх нь тэр. Элза юу, гэж Гүнд бодохтойгоо зэрэг хамаг амьсгаа нь давхцаж, барьц алдаад эхлэв. Нохой хамраа нэг долоогоод ширээн доороос бүр гараад ирж байна. Сүүл нь тасралтгүй модгононо. Өөр нохой байсан бол эзнээ хараад цовхчин харайж сүйд болох байсан биз. Харин булдог үүлдрийн ноход сэтгэлийн ч биеийн ч аль алинийх нь хөдөлгөөн багатай залхуу амьтад билээ. Нохойг авч яваа нэл будаг шудаг болсон биерхүү 2 хүүхэн түүнийг анзаарахгүй чалчиж сууна.
Гүнд пиаваа авч явах байснаа болиод нөгөө талын ширээн дээр очин буруу харж суулаа. "Энд байдгийм байжээ. Эндхийн улсууд байх нь" гэж бодонгоо пиавнаасаа 2 том балгав. Тэгээд шууд эргэж очин, "за хүүхнүүдээ нохойгоо авья даа, харж байсанд баярлалаа. Май энэ цалин чинь." гээд мянган евро ширээн дээр нь гаргаж тавиад... аа ингэж болохгүй. Энэ 2 босч ирээд намайг урж тасдахаас буцахгүй нь лав. Эсвэл шууд булаагаад зугтаах уу. Тэр Элзаг хөтлөн гүйсээр байгаад галт тэрэгний хаалга яг хаагдахаас өмнө амжиж үсрэн орж, 2 хүүхэн гараа зангидан занасаар үлдлээ.... аа ингээд бас дэмий, өөртөө дайсан хийгээд яахав. Зүгээр хулгайлая. Гэснээс энэ... миний 2 дахь жэк пот уу?

Балхыг богооны цонхоор харан явж, харин Гэрэлсаруул алчуур даллаад дагаж гүйж байна гэж зүүдлэн унтаж байтал нь Гүнд ирж сэрээв.
-Балхаа
-Ай, юу вэ?
-Утсаа авахгүй юмаа чи. Хоюулаа энд хононо.
-Яахжаагаан?
-Энд Элза байна.
-Худлаа ярь
-Нээрээ. Хоюулаа явья. Одоо бааранд байгаа. Гялз гялз.
Тэд хар гүйхээрээ явсаар булан тойртол 2 хүүхэн Элза гурав яг өөдөөс нь гараад ирлээ. Балх хариугүй нохойгоо дуудан ухасxийх шахахад нь Гүнд зуурч зогсоов. Хүүхнүүд тэдэн рүү болгоомжилсон янзтай харан өнгөрч, тэр 2 ч эрчээрээ цаашаа алхахаас өөр арга олдсонгүй.
-Мөн үү? Мөн байна тээ? Таниад байна тээ? гэж сандарсан Балхыг ар араас нь давхцуулан асуухад Гүнд "мөөн мөн" гэж хариулаад "хулгайлна даа хоюулаа" гэж шазууртайхан мушийж хэллээ.
Тэд хүүхнүүдийн барааг нь алдчилгүй холоос дагасаар нэгэн байшинд орж явчихыг нь харав. Дараа нь тэд тэр хавиар нь хайж байж нэг жижигхэн дэн буудал олон хонхыг нь дарж оржээ. Хүүхнүүдийин байшин руу харсан цонхтой өрөө ашгүй байж байна. Ингээд тэднийг өглөө болтол гарахгүй гэж тооцоод өөрсдөө унтахаар хэвтлээ.
-Яаж авах вэ?
-Харин ээ, дагаа л яваад байхаас. Тэгээд нэг шаанс гарч л таараа. Тэхэд нь л аваад зугтаая.
-Мммм...
-За өглөө эрт сэрий шүү. 3,4 цаг л унтах юм байна.

Ямар буянтай салхи нь тэднийг энд авчирсан юм бүү мэд. Тэнэж будилж яваад яг хэрэгтэй газраа ирчихдэг байна шүү. Одоо нохойгоо салгаж л чадвал мөнгө ч үрэх хэрэггүй боллоо. Анхааралтай, хурдтай л байх хэрэгтэй.
Тэд сэрүүлэг дугарахад сэрлээ. Байшин, цонхных нь хөшиг татаатай, таг чиг байна. Балх залхууран эвшээж, "хоюулаа ээлжээр харуулды л даа. Эхлээд чи харж бай, мань жоохон хэвтээтий" гэснээ буцаад унтаад өгөв. Гүнд доороос кофе авчран цонхны хажууд тухлан суулаа. Байшин аанай л ажин түжин байх аж. Дотор нь Элза байгаа гэж бодохоос бушуухан аваад явмаар санагдаад болох биш.
Яндангаар нь орчxым сан гэж Гүнд бодоод өөрийгөө хөөтэй хар дагь болсон байгаагаар нүдэндээ төсөөлөн инээд нь хүрэв. Харин Балх бол багтаж орох ч гүй. Толгойгоо оруулаад гэдэс нь багтахгүй, хөл нь сарвалзаад гацна. Өвлийн өвгөн болоод гэрт нь орчдийм билүү. Хэн миний охин бэлгээ аваарай гэж байгаад Элзаг уутандаа хийгээд аваад гарчихая.... Энэ 2 хүүхэн гайгүй л хүүхнүүд шиг байхын. Хар тамхичин ч бишээ. Утасны цаана эрэгтэй хүн бас дугарсан. Нөхөр мөхөр нь юм байлгүй дээ.... Гүнд ийнхүү эсэн бусын дэмий юм бодсоор хэдийнэ нэг цаг өнгөрчээ.
-Хөөе Балхаа босоорой, нөгөө 2 чинь гараад ирлээ.
´Балхыг нүдээ нухан босоод ирэхэд нь Гүнд, "худлаа худлаа гарч ирээгүй. Одоо чиний харуулын ээлж. Нэг цаг шүү" гэж хэлээд орон дээр хэвтэн Балхтай аар саар юм ярьсаар нойр нь хүрэв. "За гучин минут унтчий, сайн хараарай хөгшөөн" гэж хэлээд Гүнд цааш эргэн хэвтлээ.
Тэр хэр удаан унтсан юм бүү мэд. Сэрээд Балх руу харвал тэр нөгөө орон дээр хурхирч байна гэнэ. "Балхаа! боль доо чи!" гэж Гүнд бухимдан хэлээд цонхоор харвал байшингийн хөшиг хэдийнэ нээгдчихсэн байлаа.
-Балхаа, хөөе, эндээс хүн гарсан уу? Харсан уу?
-Гараагүй ээ. Мань хэвтээд ганц минут л ....
-Хөшиг нь хэзээ нээгдсэн бэ?
-Юуу? Нээгдцэн байна уу?
Балх нэг минут хэвтээгүй ээ. Тэр Гүндийг унтангуут л жоохон хэвтэе гэж санаад орон дээр гулдайсан, тэгээд л одоо сэрж байгаа нь энэ. Нэг цаг өнгөрсөн үү, тэрнээс илүү юу мэдэх юм алга. Хүүхнүүд байшиндаа байгаа эсэхийг мэдэх аргагүй боллоо. Гүнд Балхад хэдэн хатуу үг хэлж үлдээгээд өөрөө гарч гадуур хараад ирэхээр болов. Жижигхэн сууринг нэг тойрчоод ирэхэд юуны удав гэж. Харин Балхыг дахиж битгий унтаарай гэж гуйх, тушаахын завсар хэлжээ.
Тэнд байх бүх л дэлгүүр, онгорхой газруудаар яваад өчигдрийн хүүхнүүдийг олж харсангүй. Арай гараад галт тэргэнд суугаад хот руу явчихсан юм биш байгаа даа гэж түгшсэн Гүнд баахан алхаж утсаар ярьж байгаад орж иржээ. Балх унтаагүй байгаадаа бардамнасан янзтай сууж байна. Байшинд ямар ч өөрчлөлт гараагүй гэнэ. Цаг явсаар бараг орой болчихлоо. Буудлын мөнгө дахин нэг хоногийнхыг төлөв. Энэ янзаараа бол гадагшаа хамраа ч цухуйлгахгүй 2 хүүхэн дэг шүү. Ядаж нохойг гаргамаар юм даа. Гэтэл машины дуу гарч нэгэн том саарал машин байшингийн үүдэнд ирж зогслоо. Дотроос нь өнөөх хүүхнүүд нэг залуутай гараад ирэв.
-Тээр, тэд гараад явчихсан байж шүү дээ. Чи тэхэд... гэж Гүнд үгээ ч дуусгалгүй харсан зүйлдээ мэл гайхаж хоцров. Балх ч бас гайхсандаа исгэрлээ.
Живэр сахалтай араб эр нэг хүүхний нь сугадсаар байшинд орж явах нь манай 2-н анх баларсан баарны бармэн дүрээрээ байх нь тэрээ.
Балх уурлан түнтгэнэж, "шууд очоод цохиж унагаад нохойгоо авья. Наадах чинь биднээс хулгайлсан юм байна" гэв. Тэр нэн ч хилэнтэй харагдаж байна. Харин Гүнд тайвнаар, "бас болохгүй л дээ. Тэднүүс яаж ийгээд өөрсдийгөө зөвтгөнө. Бас тэр биднийг танина. Харчихвал бүх юм баларна гэсэн үг" гэлээ.
Ийнхүү манай 2 нохойгоо хулгайлж авах ёс суртахууны ч эрхтэй болоод авав. Яарахгүй бол Даниэл авгай маргааш ирнэ. Харин яаж авах вэ?
Гэнэт утас дуугарав. Энэ бол мөнөөх нэргүй дуудлага байлаа. Одоо ч тун ойрхоноос үзэж тарах нь дээ.



40 comments:

1t

Дажгүй зохиол байна. Эхнээс нь уншаад л байгаа шүү.

zarim ni bagsh yag manii hajuunaas harj baigaad bichchihsen um shig

Даниэл авгайд хэлүүл яадын? Тэгээд хүч хавсаран тэрмуу хэдээс Элзагаа олоод авчуул тэ?

хөөрхөн багшэээ яагаад ийм богинохым бээээ жаахан уртым оруулааач яасан их хүлээлгэлээ дэээ

Ашгүй Нохойгоо аргалаад аваад зугтаана шүү

Г

Luza yasan urt yumand durtaien. Naa muu Balh chini yostoi shaagaad unagamaar gar baina daa.

ёооох

Өрнөл бол тасархай. Үргэлжлүүлээд байгаарай!

Артгаа Гаампааг татчуул яах вэ гэдгээ ургуулан бодож файлнаа буулгасан нь энэ юм байна мөн үү?

Dandar durak boloogui baihad nuutsiig ni zadalchih yum aa. naadhiig chini tugsguld ni heleh gej baisiishdee.

ene zohiol ym uu

hahaha super

jinkiim shd ene chen sonin garuud be..bolson yavdal shd ene chen gss

za Luuzaa zugeer bgaa ishmeeriimbee iisan....xixixi...

яагаад ийм богинохым бээээ жаахан уртым оруулааач яасан....yu gechvaa:))

yo yo manai ene charlabaa yu gechvee shataj uxlee

xuurxii men odot tengeriin dor jargajeen geed bsan yasan be...kkk

busad bagsh naraa haltsiimu

uu balraa, seegii bichix geed...

Xuue tagnai bagshee, beegii umshixgui seegii umshaad seegesdej bolno biddee:P

Salhi-d

busad bagsh naraa zartsiishd...kkk, mani metees exleed... muu pomeshik chen xaxaxa

Жаргаа ши гараач ариун номын газар бузар булайм яриал явахым
энэ сургуульдаа нэг манаач авч тавьмаарым

энд юу болжоогоон

сээгсийн гүнзгий анги байгуулаад АУБ-р нь Жиргааг тавьчхээчээ. Тэгүүл сургуулийн үйл ажиллагаа идэвхжиж, ирц өдөр бүр дүүрэн байна байх даа ха ха

Jirgeeg baitsaagaach

Бусад багш нар нь иркү Жиргаа ганцаараа хичээлээ зааж энэ тэр үү хаха
яасан идэвхийтэй суух бол тэгүүл

Luza shodoo buruu seegesdeed ulirtsiishd...xaxaxa

showtimer shamaig surgax geed burrrr yamaa-2 bolson baivlee:))

Neg uneneneesee dampuu arxichin sexy bagsh 2 toi l bolmoor baina tegj baij l zugaatsax geed bna daa

багш нь олигтой зааж өхгүү болхоор улирахаас ч яахуу дээ гэж

шоуг ямаа болгосон гэнэ үү яасан айхтарын

Yaj oligtoi zaax yum, ene Tagnai bagsh chen uuruu gulixinii bagsh, ene baraashkiin bagsh showtimer ni bur davxar xulxi bagsh shd...kkkkkkkkk

urgeljleliig ni gyalzuulaarai teskuunee

Хичээлийн цаг дээр хий ангалзаж хичээлийн сэдэвтэй холбоогүй зүйл ярьсан Жиргаа, Луузгар нарыг самбарын өмнө гарыг нь өргүүлж зогсоогоорой багшээ.

Жеееееееееееек поооооооооооооооот

Галавсай said...

Эр улсууд бндаа....

мөрийтэй тоглож узлээ...Одоо улдсэн хоёрыг нь хэзээ узуулэх гж бн...

showtimerd manai 2 bagshaa naad sedveer chini mergejil deeshluuleh geed yavtsiim boluu tegvel ch ... kkkkk

Ер нь тодорхой болцийм бишүү. Бандгар нохойгоо амжилттай хулгайлаал, жээк поотын мөнгөтэйгээ үлдээл, нөгөө хэнийх нь найз охин ирж мирээл, амьдрал ер нь сайхан үргэлжилдиймдөө.

nice. amidral urgelj baylag bh ym daa. zarimiinh jaahan boginohon bolhoosss......

Баннер тавих өөр яадын бүхий л төрлөөр хамтарч ажиллаж бол болжээнэ.

гэсэн асуудлаар ярилций.
Айгаагүй юм бол мээсэнжэртээ ороод ир

Surguuliin shine jil bayariin xural ntree xiie ee
Er ni neg xuraldyaa zarchmiin yarimaar yumnuud ix baigaad bna aa
Emegtei bagsh nar xaachiv ntr geed l ix yum bna

tiiishd gombo bagsh beer neheel bdiin awj oh saihan shaltag garaad bgaan bishuu yamar neg ym hiihguimuu

Yum hugjinuu gej saihan yum aa. Gants ner ni l baihad ter hunii tuhai medeelliig olj boldog horvoo boljee. Shaardlagatai ugugdluudee tsugluulaad , humuusiin bichsen yarisand dun shinjilgee hiigeed l gump gej neg buduun har nuhur bolohiig ni zurag hurugtei ni olloo shdee, hen negni tuslamjguigeer. he he.

urgeljlel 7 honoh geed bhad bichihgui yumuu

urgeljlel yasan bee?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл