Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ IV


Балх Гүндийн хэлснийг ойлгоогүй юм уу гэлтэй заасан зүг рүү нь дуугүй харж байснаа сая ам нээв.
-2 хоног нойргүй явчаад, алдчихвал яахым бэ!. Алдаа л дуусий шд. Чи хаширсан хүн шүү дээ уул нь.
-Хэ, би 2 хоног унтсан хүн шиг л байна. Би...
-Миний толгой хагарах гээд байна. Ер нь л дэн дун байна. Чи ч бас тийм байгаа даа.
-Би жэк пот зүүдэлсэн биз дээ? Чи өөрөө юу гээд байлаа...
-Тэр чинь зүгээр зүүд.
-За Балхаа! Яг амалжийнэ. Зуугаар азаа үзчихье! Илүүгээр тоглохгүй. Галт тэрэг иртэл 4 цаг байна...
Тэдний яриа дуусаагүй ч аль хэдийнэ нарийхан замаар орон алхаж эхэлсэн байв. Том том цас бударч, тэдний гишгэсэн мөрийг нэг ч их удалгүй дүүргэж байлаа.

Залуус 2 хоног унтаагүй гэдэг үнэн. Тэд үнэхээр их ажиллажээ. Тааваараа хийвэл 5-7 хоног хийх ажлыг өдөр шөнөгүй нүдсээр 2 хоног гарантайд л дуусгасан юм чинь дээ. Өглөөний ундны дараа л сая нэг хэвтэж, 2 цаг унтаад л эргээд ажилдаа орж байж. Гүнд сэрүүлгээр цочин сэрээд Балхын нүсэр биеийг сэгсчин сэрээдэг байв. Сэргэх гэж энержи дринк хэт их уугаад сүүлдээ салгалахдаа тулцгаасан байна. Ажлын явцад Гүнд илт шаламгай, сурцтай ажиллаж, харин Балх заримдаа зовлон тоочиж, их амарч.. за гэлээ ч Балх хэр чадлаараа гүрийх нь гүрийсэн. Харин гэрийн эзэгтэйн өглөөний цай мань эрийн зэвүүг их хүргэсэн дээ. Эхний өглөө шоколадтай бин авчирав. Өндөгтэй гурил нимгэхээн шараад завсар бөөн хайлмаг шоко асгаад нугалчихсан эд. Би чихэрлэг юманд дургүй л гэнэ, жоохон махан юм өгчxөд яадаг байнаа л гэнэ, Балх үглэж үглэж жоохон идсэн болоод унтаад өгч. Харин өдөр сайхан шарсан мах идэж нэг магнай тэнийсэн ч орой бяслагтай гоймон ирж гомдоов. Тэгээд л шөнөжингөө ажиллаад, өглөөний цайны цаг болоход ахиад л балиар шоко ирэх вий дээ гэж байтал эмгэн орж ирээд маш баяртайгаар, би өнөө өглөө та 2-т өөр юм бэлдсэн гэжээ. Балхын дотор онгойж ашгүй дээ гэж бодож амжаагүй байтал эмгэн, "энэ бол шоколадтай алимны торт" гэж хэлсэн нь Балхыг бараг Элзагаас ч илүү гонсойлгосон гэнэ. Харин өдөр нь баярлууштай үйл явдал болсон нь тосгоны 3 горзгор банди тэдэнд хоол авчирч өгөөд мөн ажилд нь туслахаар болсон хэрэг байлаа. Эмгэний ач хүү л 2 найзтайгаа ирж л дээ. Тэд эхлээд манай 2-г музейн үзмэр шиг жоол харж аваад багажнаас нь аван хамжилцаж эхлэв. Хөдөөгийн хүмүүс гэдэг хаа газар адилхан л байх юм даа гэж Балх боджээ.
Тэдний нүдийг гархилуулж, доод зовхийг нь хөхрүүлж орхисон энэ аймшигт 2 хоног дууссаны хойно хэрэв 2 Гүнд байсан сан бол доо гэж санааширмаар байлаа. Харин 2 Балх байсан бол... за ярихын бишээ.

Тэд алхсаар казиногийн үүдээр орж ирлээ. Жижгхээн газар юм. Гурав дөрвөн автомат тоглоом, рулет, покэр, блак жэкийн ширээ тус бүр нэжгээд байна. Хүн ч байхгүй, ганц нэг хөгшчүүл л автомат машин эргүүлж суух нь мань 2-г яваад ороход лавтайяа хагас минут мэлрэн ширтэх ажээ. Энэ бөглүү газар ази хүмүүс ховорхон үзэгддэг байж таарна. Гэхдээ энэ казино галт тэргээр дамжин өнгөрөгсдөөс овоо юм шулдаг бололтой юмаа.
Тэд хамгийн захын рулетны автомат дээр суув. Картаа шургуулаад эхлээд 20 еврогоор цэнэглэлээ. Ингээд бие бие рүү гээ нэг хараад Гүнд гараа кнопууд дээр тавьж гэнэ дээ.
-За, аз ивээх болтугай!
-Болтугай болтугай!
Жижгхэн гэрлэн бөмбөлөг шажигнан эргэлдэнэ. Рулетны автомат яг л ширээтэйгээ ижилхэн. Тэгтэй нийлээд 37 тооноос нэг нь л бууна. Хэд буухыг чөтгөр, казиногийн програмист 2 л мэднэ үү гэхээс жирийн хүн бол таамгаар л хэдэн цаасаа тавьж залбиран суухаас өөр аргагүй. Эсвэл хар цагаан, тэгш сондгой хоёроос, эсвэл 36-г 3 хуваасны нэг гэж бооцоо тавьж болно. Тэр нь тавьсан мөнгий нь 2 юм уу 3 дахин өсгөхөөс өөр шидгүй. Харин тоо тааж гэмээнэ бооцоо нь 36-гаар үржигднэ. Хүний шунал, аазгайг эрхгүй хөдөлгөж чаддаг ад мөрийн хар машин даа. Хүүхдээр бол энүүхэнд татаад байгаа солонго л гэсэн үг.
Автомат хэдхэн эргэлдээд л 20 евро нь алга болчихлоо. Гүнд шийдэмгийхэн цүнхээ ууудлан дахин 50-аар цэнэглэв. Автомат машин гэрэл гялалзуулан эргэлдсээр. Хэд хэд эргэсний дараагаа 50 нь 110 болж өслөө. Нөхдийн урам ч сэргэж бооцоог зоригтой тавьж эхлэв. Мөн ч их удсангүй мөнгө нь 170 болж өсчээ. Найзуудын нүүр гэрэлтэн огт ядраагүй юм шиг болж сэргэж гэнэ.
-Том тавья гэж Гүнд хэлэв. Балх дуугүй л зогсоно. Гүнд тэгснээ ахин цүнхээ уудлан 300 евро гаргаж ирээд Балх руу харах ч гүйгээр машин руу шургуулчихав.

Энэ машин дээр жаахан тоглоод ирвэл гарч байгаа тоонууд нь зүй тогтолтой гэдэг нь анзаарагдна. Гэхдээ хүний ой ухаан тэрийг бүртгэж гүйцэхгүй. Учир нь яг л ижил эхлэлтэй хэрнээ тэс өөр төгсгөлтэй тоон дарааллууд үй түм. Жинхэнэ утгаараа өгөөш байгаа нь энэ. Хүн эднээс өөрийн хэмжээгээрээ ажиглаж чадсанаа тэдгээр тоонуудыг ойлгочлоо гэж андууран, тухайлбал одоо 13 юм уу 17 бууна гэж хүлээн хамаг мөнгөө тавьж алддаг. 13 дээр 50 евро тавиад 10 удаа эргүүлтэл буухгүй байвал 500 еврогоо тавиад туучихлаа гэсэн үг. 11 дэх дээрээ халшраад тэр 50-аа аваад хоосон ганц эргүүлбэл харин сая тэр 13 нь буух жишээтэй. Жилдээ дор хаяж нэг удаа казинод атомат тоглоом хага цохисон хэрэг гардаг нь арга ч гүй гэдэг нь эндээс ойлгогдож магадгүй. Ихэнх хүн өөртөө буруу өгөнгөө, өөрийгөө бас ч зөв бодож байсан байна, харин жаахан л алдчлаа гэж ойлгоод дахин азаа үзэх нь зүгээр аксиом. Харин энэ бүхнийг удирдаж, дурын тоогоо буулгаж суудаг хүн өөр нэг өрөөнд бий гэдэгт Гүнд итгэнэ. Гагцxүү дэлхий нийтэд мөрдөгддөг казиногийн хуулиар тоглогчдод олгогдох учиртай бага сага хожил дээр л таарч чадвал тэр нь аз. Гэхдээ л тоо бүрийг харж буулгана гэж байхгүй дээ, өрөгдсөн тоонууд тааваараа хэсэг эргэж л таарна.

470 евротой Гүндийн толгойд хэдэн арван хувилбар орж гарч байлаа. Эрүүгээ үрчин тоо хатгасаар даруй хоёр зуугаар бооцоо тавьжээ. Гэвч эхний удаа шальсангүй, 70-г л илүү хожлоо. Харин дараагаас нь 2 дараалж том хожил авав. Том ч тавьсан хүүхдүүд дээ. Одоо харахад мөнгө нь 1500 болчиж.
-Өнөөдөр азтай байх шиг байна. Ахиад жоохон үзий гэж Гүнд хэлэв. Балх инээмсэглэн, хоюул бие биенийхээ мөр лүү алгадан доторх баарнаас нэг нэг пиав захиаллаа.
-Хоюулаа мянгаа авчаад, таван зуугаараа тоглоё гэсэн санал Балхаас гарав. Үнэн үг байсан тул тэд тийн хийв.
Харин дараах тоглолтууд даанч ой гутам байжээ. 500-г хийгээд 30 минут болоход л юу ч гүй хоцорсон байж. Гүнд ахин 500-г хийж алдаад зогсохгүй, үлдсэн 500--гаа бас хийсэн байна. Тэгсээр бүгдийг алдлаа. Тэд цалинтай цүнх рүү гээ л орхоос өөр аргагүй. Мань эрчүүдийн Адамын бий болсноос үүсэлтэй спортлог зөн мэдрэмж нь асчихжээ. Хэн хэнийгээ хорьсонгүй. Саяхан л 1500 евро атгачихсан байсан юм чинь арга ч байжуу.
Энэ удаа тэд дахин зуугаар цэнэглэлээ....

Харин нэг цагийн дараа гэхэд тэд 2000 еврогоо машинд алдчихсан байв. Тэнгэр нь хаясан эрс гэж л тэднийг хэлэх байх даа. Хоюулангийн нүүр минчийн улайж юу ч болоогүй юм шиг анивчих автоматыг ширтэн сууна.
-Бяхлуу! 2000-г алдчаад 200 дээр горойж ядаг юм! Эцсээ үзье! Гэж Гүндийг хэлэхэд Балх анзаарсан ч юмгүй машиныг гөлрөн ширтсээр. Харин машин өөдрөг дуу гарган эргэлдэж ахиад л тэр 2-н 100 еврог нь торох юмгүй залгиж орхилоо.

Ганц зуугаа барьж хоцорсон тэд сэргэхээр гадаа гарав. Харанхуйд гэнэт гараад ирвэл зомби байна гэж харахаар 2 сүг болжээ.
-Заяа нь хаясан юм, яах гэж зовлогоо зовоолоо гэж Балх гаслалаа. Гүнд тамхиа сорж шөнийн тэнгэрийг ширтэн, хөх тэнгэр минь хүүхдүүдээ хараач гэж шившин зогсоно. Балх ч амандаа юу ч юм бувтнана. Бодит байдал тэднээс алслан холдож хий горьдлого орыг нь залгах цаг ирэх нь энэ аж. Одод ямар ч гэмгүй царайлан, яасан, юу болоов? гэх шиг жирвэгнэх нь хүртэл адтай зэвүүхэн санагдана.
Гүндийн гарт байх сүүлчийн зуун еврог Балх хараад
-Наадхаар чинь хоюлаа архи авч ууя гэж яавал ч яая гэсэн царай гарган хэлэв.
-Арван евротой үлдвэл тэгьеэ гэж Гүнд хэлээд тамхиа хол нясалж, нэгэнтээ газар нулимаад казино руу орж явчлаа.

Тэд автоматын дэлгэцийг харан энд тэнд хатган хэд хэд эргүүлэв. Шийрэгнэж, хэдэн тооны дунд тавьж байгаа болхоор хожсон ч олигтой юм орохгүй, харин алдах болхооор 10, 10-аар өм цөм явж байлаа. Тэд 60 евротой үлдэв. Ингээд бүтэхгүй ээ алдвал ч алдья гэж Гүнд хэлээд хэдэн газар 1 евро тавиад, монголын ёсоо бодон 9-н тоон дээр 20 евро тавьлаа.
-9 дээр яаж байгаам бэ Гүндээ?
-9 эргээд байнаа, буучих юм шиг санагдаад.... За ингээд дарчxуу?
-За за хамаагүй!
Гүнд старт товчийг тасxийтэл алгадаад авлаа. Гэрлэн бөмбөлөг эргэлдэн эргэлдсээр зогсох дөхөхүйд мань 2 нүдээ анин тонгойж байтал хожлын дохио хадаад явчив. Аз гэж байдаг л юм байна. Тэд 720 евро хожчих нь тэр.
Урам орсон тэд хэд хэд дээр хэдийг тавихаа ярьсаар 100-гаар бооцоо тавьжээ. Энэ удаа тэг дээр 10 евро, бусад газар 5, 2, бүр магадлалгүй газар нь 1 еврогоор ч тавьсан байна. Тэд кноп дараад эргэж харан холдлоо. Машинд хожлын дуу дахин цуурайтав. Энэ удаа 0 буугаагүй ч өөр нэг тоон дээр буун 180 евро хожжээ. 80 евроны ашигтай л байна. Гэсэн ч тэд ахин дахин эргүүлж, нэг алдаж, нэг олсоор эцсийн дүндээ 700-гаа 400 болтол тавиад туучихлаа.
Балх уурандаа шатаж, Гүнд уруулаа хэмлэн үрчийнэ.
-За, 10 евро үлдээгээд бүх мөнгөөрөө тавьчих уу? Гэж Гүнд шидэмгийгээр хэлхэд Балх нэг их эргэлзсэнгүй тэгьеэ л гэлээ.
Ихэнх тоон дээр 3, 5 евро тавиад, 7, 27, 9 дээр 100, 100-г тавьчихлаа. Кнопоо дараад ахин хоюул машинаас холдож нүдээ анин биеэ чангалж зогслоо. Энэ удаа тэр 2 уужран амьсгаа авчээ. Машин жигтэйхэн чанга, удаанаар хожил зарласан юм санж. Эргээд очxод 3600 гэсэн тоо дурайж байх нь тэр. Ахиад л 9 дээр буучиxаж.
3600! шууд л гараад явах газардаа уг нь. Гараач гараач, ахиж сэгсрүүлэх л гээгүй бол гараад өгөөчээ! гэж хэлмээр. Гэвч тэд өөд өөдөөсөө харан яахаа шийдэж хэсэг байзнаад дахин тоглохоор болов. Энэ шунал, ханаж өгдөггүй ялалтын амтыг яалтай ч билээ. Галт тэрэг иртэл ахиад нэг цаг. Ахиад л хэд хэдэн газар хатгасаар 250 еврогоор бооцоо тавин эргүүллээ. Машин энэ удаа сулхан дуу гаргав. Заяа нь хая гэж, ганц евро тавьсан 21-гийн тоо буучихжээ. Энэ удаа Балх гарья гэж хэллээ.
-Гарья аа!
-Жоохон харья л даа.
-Буцаагаад алдчна даа, хожилтой л байна ш дээ...
-Совин төрөөд байнаа хүлээж бай л даа.
Тэд казиногийн баарнаас дахин нэг нэг пиав авч барив. Сайндаа ч биш Балхыгаа тогтоох гэсэн л Гүндийн санаа.
Цаашаа автомат машин эргэлдэх тусам мөнгө нь буцаад доошилж эхэллэээ. Балх, хий л гаслан байж ядна. Сүүлдээ мөнгө нь 1000-аас доошоо ороход Балх үнэнгээсээ уурлав. "Наадах чинь миний авсан цалин, би мөнгөө авья" гэжээ. Гүнд түүн рүү нэг том хараад, шууд касс рууу явж, бүх мөнгөө гаргуулан, Балхад 930-г өгч , өөрөө 50 евро барьж үлдээд, вокзал рууу явж бай, би галт тэрэг ирэхээс өмнө очно гэж хэлжээ. Балх түүнийг цуг гарьяа гэж жоол ятгаж байгаад гараад явж. Гэхдээ вокзал явсангүй, казиногийн үүдний танхимд түшлэгтэй сандал дээр нөхрөө хүлээн суулаа.
"Энэ Гүндээгийн өвчин нь хөдөлчиж. Бас тэнэг юмаа тэгжаагаад. Уг нь ч хүн хождог л юм байна. Тэхдээ ямар ч барьц алга. Одоо гарч ирээд ахиад зээлий гэх вий дээ, өхкүү дээ. За богоон ч хөдөллөө дөө. Лиза ер нь юу болжийнаа. Ёооё толгой... хайран мөнгө хайран мөнгө.... гайтай хар нохой.." Балх ийнхүү элдвийг бодон хөлөө жийгээд, нүдээ анин сууж байтал нам унтчихаж. Гэнэт, Хүүе Балхаа гэсэн дуунаар цочин сэрвэл, Гүнд өмнө нь зогсчиxсон, түүн рүү байдгаараа маасайж байжээ. Балх ухаан мэдрэлгүй унтсанаа мэдэн, кармаан дахь мөнгөө юун түрүүн дарж үзэв.
-Алив босоод ирээ хурдал, богоон ирчлээ.
-Тас явсан байшд, чи яасан бэ?
-Явангаа ярьяа.
Гүндийн инээснийг бодвол хожцон юм болуу. Эсвэл тавийгаа бас алдчаад худлаа маасайгаад байнуу.
Тэр 2 зэрэгцэн вокзалын зүг алхав.
-Мань сая алаад хаясаан.
-Яасийн? Балх үнэнгээсээ айлаа. Тэр нэг л яараад байна. Арай бас юм хум хага цохьцийн биш биз дээ.
-Жэк пот буугаад....
-Пань!
Гүйн алхаан дундаа Гүнд энгэрээсээ цаасан ууттай юм гаргаж ирэв. Гар эсгэм зуутууд ногооронхон багсайж байлаа. Балхын нүд бүлтрэх шахаж, наадах чинь юу вэ гэж дайран, барьж үзэх гэхэд Гүнд гараа бултуулан буцааж өвөртлөөд яаснаа ярьжээ.
Тэр 50 еврогоо атгасаар хамгийн захын өөр нэг машин дээр очин тоглож эхлээд тэрийгээ 330 болгож, дараа нь яавал ч яаг гээд энд тэнд 3, 5 еврогоор бооцоо тавин эргүүлж арай алдчилгүй баланс барихтайгаа тогложээ. Тэгсээр галт тэрэг ч хөдлөх дөхөөд ирж. Голын 1/3 хэсэг дээр бүх мөнгөө 30, 50 еврогоор тавьчxаад буусан ч буугаагүй ч шууд гарахаар болсон байна. Ингээд конооп даруутаа машинаасаа бүр холдоод эргэж хартал дэлгэц дүүрэн ногоон гэрэл анивчаад эхэлжээ. Хожил уу эсвэл казино миний сүүлчий мөнгөө дууссаныг тэмдэглэж байгаа юм уу гэж бодсоор дөхөж очтол "жэк пот- 8500" гэсэн бичиг гялалзаж байж. Урьд нь тийм явдалтай таарч байгаагүй учир, ажилтныг нь дуудан, "надад хэдэн евро байна вэ?" гэж хүртэл асуухад, ажилтан түүнд, "Зул сарын мэнд! Та 8500-тай байна, баяр хүргэе! Та мөнгөө авах уу, машинд үлдээх үү?" гэж асуужээ. Самгардсан Гүнд яаран толгой дохиж, мөнгөө авчруулжээ. Хүргэж ирсэн 2 ажилтан нь дахин дахин амжилт хүсээд зогсоод байхад нь шууд хажуугаар нь өнгөрөөд гараад ирсэн юм санж.
-Ёстой ширэн нүүрлэсэн. 20 евро цайны мөнгө авах гээд байхгүй юу. Гай шд.
Балх үлгэрийн баатрын яриа сонсож байгаа жаахан хүүхэд шиг л Гүнд рүү мэлэрч зогсоод эцэст нь шүүрс алдлаа. Цуг л байж байдаг байж дээ энийг мэдсэн бол гэж дотроо атаархав.
-Гэхдээ чи мөнгөө авдаг нь зөв болсоон, тэгээгүй бол би тэр машин дээр очихгүй байсан. Бас мэдээж байгаа мөнгөнийхөө тоогоор хүний толгой өөр өөр ажиллаж, өөр шийдэл гаргана шүү дээ. Чи бид 2-н төөрөг хамтдаа нийлж байж л аз ивээлээ, одоо ч тэр муу хүүхний нүүрэнд 10 цаасаа нааж хаяа л нохойгоо авна шүү дээ гэж Гүндийг хамгийн сүүлд хэлэхэд Балх түүний уужуу занг нь бишрэн бас дахин нэг шүүрс алдлаа. Тэр өөрөө түүний оронд байсан бол хожсон мөнгөө биднийх гэж хэлж чадах байсан уу гэж дотроо боджээ.
Галт тэрэг нийслэл хот хүртэл цаг 45 минут явна. Тэд хамгийн булангийн суудлыг эзлэн өөд өөдөөсөө харан сууж уух юм, бага сага идэх юм захиалав. Балх амандаа баахан самар хийнгээ ярина.
-Ийм аз тохиож байдаг! Тэхэд тэр муу хүүхэнд хамаг юмаа өгөх гэж байх, таарч дээ!
-За яахав. Бүр аль ч гүй болсон бол яана. Ард нь гарлаа шүү дээ ингээд.
-Энэ дотор заслын ажил чинь харин дажгүй юм бишүү ер нь?
-Уг нь тийм, би хийж л байсан. Хамтрах хүн олдоогүй юм.
-Хоюулаа хийе л даа.
-Болох л юм. Тааваараа л хийнэ шүү дээ, ингэж аймар гүрийхгүй.
-Ингэхэд чи 3 жэк пот зүүдэлсэн, ахиад 2-г нь...
-Гүй байлгүй дээ. Маниусыг аз л түшсэн хэрэг байх. Гэхдээ л.. яаая. Би урьд нь өчнөөн тоглоход ийм юмтай таарч байгаагүй. Ер нь яг яахаар жэк пот буудгийн болооо?
-Мэдэдгүймүү тэрийгээ хаха...

Гүнд нүдээ анин түшлэг налахад нүдэнд нь "жэк пот 8500" гэсэн дэлгэц гялалзсаар л байлаа. Ямар сонин орой вэ ингэхэд. Ганцxан өдрийн дотор хэдэн насаар хөгширцөн ч юм шиг. Нохойгоо алддаг тэр өдөр тэртээ олон жилийн өмнөх юм шиг санагдна. Саранбаатар, Тими Энни хоёр, тэр муу хүүхэн... хүе ингэхэд нөгөө 2 охинд больчлоо гэхгүй бол нүүгээд ирчих нь байна. Маргааш өглөө л ярья. Одоо Тими Эннигээс 1000-г л зээлхэд болно. 500-г нь ажил олтлоо хэрэглээд....

-Мөнгө байсан бол монгол руу нэг ухасxийx байсан юм. Гэрэлсаруулын виз гараасай.
-Гайгүй байлгүй дээ хө
-Айх юм.
-Бас тийм л дээ, элчин сайдын л үзэмж. тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг. Хотын жолоо өгч байгаархуу л юм уу даа. Гэхд ээ бичиг баримтаа л бүрэн, зөв бүрдүүлвэл виз гарч л таарна шүү дээ. Манайхан өөрсдөө л худлаа бичиг оруулах гэж байгаад хаалгуулдаг шд.
Тэд ийн гангар гунгар гэлцэн цонхоор ширтэж явтал нэг л мэдсэн нойрондоо дийлдэн нам унтацгаачихжээ.
Энэ үйл явдлын эхнээс л Гүнд Балхыг дуудан сэрээж ирсэн. Одоо ч бас тэгэх нь. Гэхдээ эхлээд Гүндийг билет шалгагч ирж сэрээлээ. Гүнд түүнд 2 билетээ үзүүлтэл, "энэ чинь цаг нь өнгөрчихсөн байна, дараагийн билетээ үзүүл" гэхэд нь мэл гайхаж цэл хөхрөв гэдэг шиг юм болов. Орон нутгийн нэг билет таслуулхад 3 цаг үйлчилдэг. Дуусахад нь ахиад билет таслуулах ёстой билээ. Тэд галт тэргэнд суухдаа л дөнгөж таслуулсан сан. Ингэхэд бид хаана явнаа?
Гүнд билет шалгагчтай удтал ярилцаж байж учраа олон, өөрсдийгөө ч ойлгуулж шинэ билет худалдаж авчээ. Тэгээд ном ёсоороо Балхыг сэрээв.
-Хөөе сэр. Бууя
-Ирцэн үү?
-Биднүүс хаа хамаагүй явчиж.
-Яасaан?
-Галт тэрэг хот руу ордгоо ороод, нөгөө тийшээгээ гараад явж байна.
-Нам унтжээ?
-Үхсэн юм шиг л унтаж. Богоон хотод нэг цаг зогсдог юм шүү дээ. Тэхэд ч сэрээгүй байна.
-Одоо...?
-Одоо буцах галт тэргэнд л суухаас...

Будлиу хоёрыг галт тэрэгнээс буунгуут цэнгэг хүйтэн агаар угтан авч сэтгэлийг нь сэргээлээ. Хэдэн цаг сайхан унтчиж, бас нэгэнт бүх шаналгаа ард хоцорсон. Хэдхэн цагийн өмнө л үлдэгдэл хэдэн мөнгийг яаж олоё доо гэхээс үхмээр санагдаж байсан даа.

Хуваариас харвал буцах галт тэрэг 30 минутын дараа ирэх байлаа. Энд удвал даарах тул хэдэн минут ч гэсэн дулаахан байхаар 2 давхарт гарцгаав. Хүмүүс ч цөөнгүй байна.
-Ойр хавьд дэлгүүр байдгүйм байх даа. Ганц ганц пиав уучxуу?
-Тэгий л дээ.
-За чи эндээ сууж бай, мань гүйчээд ирий.
-За
Балх шатаар уруудаж яваа Гүндийг далд ортол нь харснаа том гэгчийн эвшээгээд куртканыхаа үсэрхэг зах руу эрүүгээ нугдайлган тухлан суулаа. Дулаахан орчин, жигд хүнгэнэх ямар нэг авиа сэлт түүнд түрүүчийн нойрыг эргүүлэн авчрав. Гүнд ахиад л түүнийг сэрээх нь дээ...

29 comments:

Балх, Гүнд 2 нь байна а said...

1т :D

wow jack pot
uneer iim zyil baidiimuuu

үүе дээтээтлии 2-оо цээнү? Тагнай ах цээнү?
цайны цагаараа орж ирж уншиидаа :р..гоё л адал явдалтай явжаагаа байх да манай 2 ч гсн..уг нь уншчмаар л байна нтр :D

Ingej joohon joohon tasalj oruulj tamaljaahaar bugdii ni oruulaachee

дээтээтлии 2 гэж "Балх, Гүнд 2 нь байна а" хэлсии шүү..энэ Дуза биш шүү гсн :р..дундуур орчихиима Дуза чи :D

хагас гайхалтын байдалтай суужийлаашд энэ ганц үсэгт чинь өнөөдөр гээв гэнэт юуволчоов гээл тэгсэн чинь дэтээтлий гэцэн байхаар аан тийм байлгүй гсн бас араас нь залруулга хийчжэээээээ

Tegeh geed bsiimaa yag

Балх Гүнд 2: Та 2 салаачээ одоо
Луза: Байнаа байна
ц: Цайны цагаа хэлээд өгчөөчээ өөрөө
Нафанья: Яасан сээгс юм яриад байнаа өөрөө?
ц: Балх Гүнд дээр чинь байгаад байгаамуу?
Луза: Луза
Энбос: тэгсэн гэсээн

nafanya maash seegsii yum yarisan shuu

Duusxaar ni neg mur unshii 2 tsag l unshina biz gej bodoj bna
Gesnees Baabar deer bichsen chini cool shuu

Гүндийг овоо гайгүй залуу байна даа гэж бодоод байсан чинь дунд хэсэгтээ үнэн тэнэгтлээ шдээ тэ? Гэхдээ яахав сүүлдээ жек пот хожсон болохоор зүгээр орхихоос. nafaya seegsii bish sex yarisan yum bish uu?

Hahaha. Bi balh gund 2g sexduulii geeguilizdee. Soniyen gsss. Haana ni seegs utga orchvoo laitayen.

hooe bagshee mini naad 2 oo tgd hamaagui untuulj bj nuguu arai gej olson hediig ni hulgaid alduulchvaa esvel end tend martuulchav heseg jargaa l da yamar neg bdlaar naad 2oo duvt zovoochhiimaa

энийг нэг уншчхийнсан

Дахиж л оруузай, Аз олон ивээдэг ч Чеек поот олон таардаггүйм шүү
Г

bas iim um bnaa . endehiin cazino tegdegguim bnle shde, gesnees 3 buleg toond hubaaj tavaid ali taarsandaa bootsooniihoo hemjeeer abdagiim shig bnlee
jek bas bootsoond taarch gardagiim bishuu gsn kkk

цайны цаг чэнн энэ шүү дээ :D..коофии хийж иржаагаал сайхан уншчлаа
"энэ бол шоколадтай алимны торт" =))
Гүндээ чи шүү :р

Дуза гайхах чэнн аргагүй гсн :р

yooy uul ni sonirholtoi l baina. gehdee bugsiig ni neg harahiimsan

Аз гэдэг сохор гэдэг дээ

unen aljiinaaa

Нафанья ажаа бол аймаар секси ярьсан байна шт. Бага багаар нь оруулж тамлажаахаар гэнүү хахахаха. Уг нь бүгдийг нь оруулчуул ч хэн хэндээ сайхан л байх дөө lol

za ashgvi dee. daraagiih gyalalzaarai. hvleeh gej neeree

Ёооё наа 2 чинь унтаж байгаад мөнгөө алдчихсан юм биш биз дээ, эсвэл одоо алдаж балрах вий дээ. Элзаг эргүүлж авах даваагаа гайгүй давчихаад дараа нь өөр адал явдалтай учраасай даа.

Бэмби

Bembi gej Elzagiin naiz uu?

Өөөөөө, 2 балай новш, аяагүй бол мөнгөө алдцаааан

Орлогч багшийн хариултууд:
Хэрли-Чи ч сээгсий сонсож дээ хүү минь
Шоовой-Хошгоруулаад байгаарай
Бэрхэсбэдь-Чи Гүндийг сонирхоод байгаамуу
Нэпээнь-өөөрөө ч мэдэлгүйгээр сээгсдээ хаяцан уу
Анон-Артаг багшээ бол тамлан жаргагч хөөн
ССА-Тэгээч дээ
Бас нэг анон-аанн тийм юм бий
Дахиад нэг анон-алгаслаа
С-Ганц үсэгтээ. Чи ганц л сээгий бич л дээ.
Бас дахиад анон-Тэрний бөгс өөрийнхтэй чинь бараг адилхан байхөө хэлбэр зохион байгуулалтын хувьд
Бэдмэн-Дүлий биш л бол болох нь тэр дээ хүү минь
Ниймкээ-Хэнийг тэр вээ?
Сөнөөнө9-Чи битий коммэнт завкруулаад байгаач
Бэмбээ-Санаа зоволтгүйээ. Нэг юм болох нь болно.
Бэтзэеэ-Тийм л болж таарлаа.
Ахиад нэг анон-Энэ олон анонуудын алинд нь хариулах вэээ таминь эээ

Хөөрхөн багшээ үргэлжлэлийг нь оруулаачээ

Дэндэвээ сээнооо

мардай

одоо наад хоёроо дахиад тоглуулаад олсон мөнгөө алдуулаад дахиад олуул солонгос сериал шигл юм болго зүгээр .

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл