Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ III

Гүнд орой 4 цагаас өнөөх Түүрк хоолны газартаа ажиллав. Байдаг л ажил, сонин юм алга байлаа. Харин цалингий нь маргааш өгье гэжээ. Хэдийг өгөхийг нь асуухаар тэр болноо болно гэх. Гүнд юу ч болсон маргаашийг харахаар шийдэв. Тэр орой утсанд нь ажлын санал боловч найдвартай биш 2 миссэж, нэгэн танилын дуудлага ирснийг эс тооцвол таг чиг хэвээр шөнөтэй золгожээ.
Балх уруу царайлсан хэвээр, Гүнд харин юу ч болоогүй юм шиг элдвийг ярингаа гаднаас авчирсан юмаа идэж байлаа. Хоюул тийнхүү аар саархан хоолоод унтхаар хэвтэв,
-Гүндээ!
-Нн?
-Элза олдох болуу?
-Олдноо.
-Олдоосой. Хүзүүвч нь яг байхгүй болсон байхаа тээ?
-Хүзүүвчүү....? Хүзүүвч ч бага хэрэг байнаа!
-Аий?
-Аа юу гээ ч гүй ээ. За унтая.
Тэр Балхыг сайн мэдэхийн хувьд үнэнийг хэлэхээ хойш нь тавихын хажуугаар ер нь ч өнөө хүүхэнтэй яриагаа дуусгаж байж түүнд хэлэхээр шийджээ.

Лхагва гаригийн өглөө хоюул эртлэн босоод цас цэвэрлэх ажилдаа явлаа. Эхэндээ санаснаас нь илүү ядаргаатай ажил санагдсан ч дасаад ирэхийн алдад хамаагүй амар ажил болох нь мэдэгдэв. Гэвч цасы нь авсан зам дээр цацах давс гэж даанч бэрх. Хамаг гутал бээлийг нь идэж, шалба норгож байлаа. Балх хэрэндээ л гүрийсэн ч Гүнд ажлын ихэнхийг нугалав. Харин ажил олгогч хээгүй байрын хижээл эр тэр 2-г хангалттай хооллож ундалсан нь олзуурхууштай. Үд дунд утас нь дугарахад Гүнд Балхаас холдон ярьсан яриа ингэж өрнөжээ.
-Залуу, 10-аар тохироё. Үгүй гэвэл би бүхнийг өөрийнхөөрөө шийдлээ.
Гүндэд өөр арга байсангүй, тэр үнэхээр эзэн авхайтай ярьж чадна шүү дээ. Явдлын л гарз биз, 20 мянгын төлөө бол яасан ч яах вэ дээ.
-За. Арав. Тохирлоо. Хаана уулзхав?
-Чамд би хаяг хэлнэ.
-Тэгвэл би чамтай ирэх бүтэнсайны өглөө уулзая...
-Юу вэ?! Тэр болтол энийг чинь хэн харах юм?
-Тэр болтол би мөнгө олно.
Утасны цаана бас л "тэнэг, мулгуу, ядаргаатай баас!" гэж хараах нь сонсдлоо.
-За хурдлаарай даа. Энэ чинь миний хамаг хоолыг идээд байна окэй?
-Хүүе байзаарай! Гүнд зүггүйтмээр санагдав,
-Та наадхаа усанд оруулж байна уу ингэхэд. Өдөр болгон угаадаг юм шүү дээ бид.
Утасны цаана хэсэг чимээгүй байснаа,
-За ойлголоо, угаалгын машинаа залгалаа одоо гэсэн хорон дуу гарав. Яггүй улсууд даг шүү энэ.
Хэрэг нэгэнт тодорхой болж, шийдэгдсэн тул Гүнд Балхад бүхнийг хэлэх цаг ирэв.
Гүндийн яриаг сонсож, царай нь нэг шарлаж, нэг улайж байсан Балх , “залаад бай!“ гэж өөрөөр нь тоглож байгаа гэсэн 1 хувийн горьдлого тээсэн нүдээр Гүнд рүү гээ харан хэлжээ.
-Үнээн. Нэг хогийн хүүхэн олчиж. Цаана нь ч бас хогийн нөхөд байх шиг байна. 10-г авна, үгүй бол Даниэлтэй шууд ярина гэж байна. Өөр нэг томоотой хүн олоод яриулах биз. Тэгэх юм бол хоюулаа тус тусдаа 10-н өрөнд унана гэсэн үг. Зөвхөн эхэндээ л тэр шүү дээ!
Энийг сонсоод Балх cанасныг бодвол тийм айхтар цохилтод орсонгүй. Муу юм болохыг мэдэрч ч байсан биз. Гэхдээ энэ бүх явдал бүх юм нь аажуу тайван, ном журмаараа байхыг эрхэмлэдэг Балхад бол сүйрэл байлаа. Ялангуяа сурахын хажуугаар хоосон хоноод ч болов хэдэн цаастай болчих гэсэн санаархал нь эхнээсээ сөнөж эхлэх нь энэ. Өчигдөрхөн болтол, ирэнгүүтээ ажил, байртай болцон гэж өөртөө баярлаж явдаг байсан сан. Өөртөө ч юу байхав Гүндэд. Одоо хоюул хийсэн хэргээ гэрээний эзэн гээд Гүндэд нялзаагаад явалтай биш. Ер нь тэгсэн ч яадаг юм. Гэхдээ энд Гүндгүй бол ганцаараа хөл алдна, харин Гүндтэй байхад юуны ч ард гарчна шүү ер нь гэсэн бодлоороо тэр Гүндийн хажууд салгалсаар яваа билээ. Хэрэв хэл устай, юмны учир начир олдог болцон байсан боллл.... хүн чанар нь аль хүртэл Гүндтэй хамт байлгахыг тэр өөрөө ч хэлж мэдэхгүй байлаа. Ингэж бодоод Балх өөрийгөө гайхав. Бодит саад тулаад ирхийн цагт найз гэдэг үг чухам үг л болж хувирч байна уу даа.

Тэд 15 цагийн үед ажлаа дуусгаж нийт 220 евротой, дээр нь цатгалан явжээ. Сайн хүн таарч, илүү ч төлсөн байна. Тэд байсан мөнгөтэйгээ нийлээд 272 евротой боллоо.
Орой нь Гүнд өчигдрийн ажилласан газартаа очоод удалгүй буцаад ирэв. Ууртай байлаа. Түүрк эзэн цагийн 3 еврогоор хөлсий нь тооцож. Ингээд өчигдөр 7 цаг ажилласан хэрнээ 21-хэн евротой ирсэн Гүнд, "Харав уу ийм л байдаг юм. Арга ядсандаа өчигдөр шууд тэгье гэчихсэн юм. Тэхээс муусайн халтаруудтай яс ярьж байж ажиллаж ёстой, ер нь ч муусайн юмнуудтай харьцаад дэмий. Худлаа би жинхэнэ шударга муслим байна гэж шаачаад дараа нь үргэлж хулхидна, арабууд ч адилхан" гэж Балхыгаа сургажээ.

Өнөөдрөөс эхлээд бүтэнсайны орой хүртэл 3 өдөр хагастай, мөн 4 шөнө байлаа. Арван мянга. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд нэг оройны л зуаа цэнгэлийн үнэ байж мэднэ. Харин манай 2 залууд, энэ хугацаанд олж амжихгүй байж гэмээнэ цаашаа хоног хоногоор өсөх үхлийн тоо эсвэл Гүндийн нэр төр, зорилго зүгээр л хоосон замхрахын эхлэл билээ. Энэ хугацаанд үхтлээ ажиллаад ч 10 мянгыг олохгүй. Гэхдээ л арга олтлоо ямар нэг юм хийх л ёстой. Тэд төлөвлөгөө боловрууллаа: а)Үлдсэн хэд хоногт Балх хичээлдээ явахгүйгээр, хоюул бүх бололцоогоороо мөнгөний ажил хийх. б) Байрандаа суух оюутан олж мөнгий нь урьдчилж бөөнөөр нь авах. в) Идэж уух юманд мөнгө зарахгүй байх. г) Нийтийн унаанд туулайчлах. д) Монголын элчин сайдын яаманд очиж энэ явдалд хуулиар давуу тал олж болох эсэхийг мэдэх. е) Мөнгө зээлж магадгүй бүх танилуудаа бүртгэх.ё) Сүмүүдээр орж тусламж хүсэх....
Сүүлийн 2 арга бараг л худлаа байлаа. Хүн тийм амар мөнгө зээлэхгүй, бас сүмээс мөнгө салгахын тулд өвчний ч юм уу нухацтай бичиг шаардлагатай. Тэд нэг гэлэнмаа юм уу яхийсан ламтаны сайхан инээмсэглэлээр шагнуулаад, "тусламаар байна л даа, даанч...." гэсэн үгтэй л гарах биз. За буян нь дэлгэрлээ гэхэд “та нарын төлөө залбирнаа“ гэж хэлнэ. Гээд шантрахгүй дээ. Мастер төлөвлөгөө урагшаа....
Тэдний хотод монголчууд цөөхөн бишээ. Бараг 2000 хүрнэ. 300 шахам нь оюутнууд, үлдсэн нь цагаач эсвэл хараар амьдрагчид. Мань 2 гэрт байсан юмаараа хөнгөхөн хооллочоод оюутны байр орохоор гарав.
-Байр хайж байгаа оюутан байж л таараа даа. Барьцаанд 1000-г, сарын түpээсэнд 500-г яриад 3 сарын мөнгө бөөнд нь авна гээд дайрчий.
-Тийм амар мөнгөтэй гар байх уу?
-Аа монголоос дөнгөж ирсэн оюутнуудад байгаа байгаа.
Тэд ийнхүү ярилцан ширүүхэн алхаж байтал, "Гүүнд!" гэсэн эмэгтэй хүний дуу гарав. Эргэн харвал Тими, Энни хэмээх 2 найз охид байдгаараа инээд алдчихсан, утаа униар савсуулж улаан цог улалзууланхан гараа даллаад зогсож байлаа. Тэд хуучин нэг газар ажиллаж байсан найзууд. Иймээ тиймээ юмгүй түс тас, илэн далангүй зантай шар охидтой нийлэхэд эр хүн шиг түшигтэй, тустай байх нь бий. Өөрсдөө найдвартай санхүүтэй болохоор л тэгж байгаа юм гэж Гүнд бодно. Тэд баян орны иргэд. Ер нь ч Гүндийн зөв гэлтэй, хүүхнүүдийн муу нэр болох заль мэх, шунал, садарлал бүхний эх үүсвэр өөрсдийн дутмаг мөчид байдлаас л ихэнхдээ болдог шүү дээ.
"Хээ! сайн хүүхнүүд санаагаараа гэжж" Гүнд баярлан боджээ. Тэд найзынхаа төрсөн өдөрт яваа гэнэ. Энүүхэнд байгаа бааранд, ороод гарахгүй юу гэлцэв. Манай 2 ажилтай яваагаа учирласан боловч Тими Гүндийг сугадаж аваад сүрхий гэгч нь уриалж гарсанд тэднийг дагаж төрсөн өдрийн баяраар шуртхийхээр шийдлээ. Тэр 2-н авсан бэлгэнд өөрсдийнхөө нэрийг хавсруулхаар ярихаа ч мартсангүй. 1 цент ч үнэ цэнэтэй байгаа шүү дээ. Уух юмаа ч даалгачна. Эвгүй л юм, гээд яая гэхэв дээ, ийм юм байх.
7-8 залуус охид тэр 4-г яваад ороход дуу шуу болцгоов. Гэнэт 2 ази хаанаас гараад ирэв гэсэн янзтай харцгаана. Тими Гүндийг бидний хамгийн сайн найз гэж, харин Балхыг Гүндийн хамгийн сайн найз гэж танилцуулав. Залуус тэгээд л учраа ололцож, яриа хөөрөө дорхноо л жигдрээд ирлээ. Бага сага тэкила, пиав ууж тамхи татан суусаар цаг боллоо. Зовлонгоо мартагнаад сайхан л байна. Болдог сон бол энэ чигээрээр ингээд цаг хугацаа зогсчxоосой гэж эрхгүй бодмоор.
Балх Гүнд 2 хэсэг суугаад явахаар бослоо. Тэднийг Тими Энни 2 гаргаж өгөхөөр цуг гарцгаалаа.
-Тими!
-Айн?
-Xээээлп!
-Яасан?
-Тэнэг юм болоод байнаа. Мөнгө зээлээч.
-Тэг л дээ. Хэдийн?
-3 мянга
-Юу вэ, яаж тийм мөнгө байхын. 30 гэхийн байх гэсэн чинь.
Гүнд учирлан ярьсаар маргааш дахин уулзахаар боллоо. Ингээд тэд тэндээс явж оюутны байранд тавьж хүрээд оюутан Саранбаатарынд урилгагүй зочид болж орж явчив.

-...Нэг байр байна. Ёстой сайхан сайхан байр. Аймар хямдхан. Жинхэнээрээ бол сард 1500-р олдох байр. Эзний нь таньдаг юм.
-Барьцаа авах юм уу?
-Барьцаа нь 1000. Бас 3 сарын түрээстэй шууд авна.
-Пөөх 2500 юу? Хэн орох вэ дээ!
-Шинээр ирсэн улсууд байна уу ер нь?
-Байгаа юм шиг байна лээ. Гэхдээ 2500-г яаж төлөх юм бэ? Их хурлын гишүүний хүүхэд л магадгүй байх.
-Тийм хүүхэд байна уу?
-Мэдэхгүй. Миний мэдэхийн "Хайгуул"-н босс Хаянхярваагийн хүүхэд нодлин ирсэн сурагтай байсан. Өдийд төвхнөчихөлгүй яахав.
-Ай хөөрхий...., гүэ Саранбаатараа!
-Юу?
-Нэг сайхан хоол хий л дээ.
Оюутан Саранбаатар нэг мушиймар аядаад хөргөгчөө уудлах үед Гүндийн утас дугарлаа. Цаг 20.45 болж байна.
-Байна уу, би тан руу ярьсан эмэгтэй байнаа. Танд цаг байвал би байшингаа будуулах гэсэн юм.
-Өө тэгэлгүй яах вэ, хаана байгаа вэ, хэр том байшин юм?
-2 давхар, жижгэвтэр хаус, гадна доторгүй будна. Ажлын хөлсөн дээр жаахан ярих гэсэн юм.
"За даа 10-аас доошоо гэхээр одоо.. за ямар ч байсан 8-аас буулгахгүй дээ" гэж Гүнд бодож амжаад, "ярьяа хатагтай" гэж хэллээ.
-Би танд цагаар хөлс төлж чадахгүй, шууд 2 мянгыг өгье, болох уу?
-Хэд ий?
-2000. Би илүү төлж чадахгүй нээ....
-Үгүй ээ, юу... хатагтай...
-За би 2200-г төлье өө. Хэрэв та үгүй гэвэл харамсалтай байна.
-Ааа... за.. бид нар хийеээ хийе! гэж Гүнд үхтлээ баярласандаа муухай дуугаар бараг л бархирчээ. Яриа цааш хөвөрч хийх ажлаа тохиров. Эмгэн зул сарын баяр, 12 сарын 24-нд хүүгийнхнээ хүлээж авах ёстой юм байж. Байшингаа хүүдээ бэлэглэж байгаа юм байна. Эмгэн илүү хямдхан ажиллах хүн хайсаар ийн цаг алдаж, эцэстээ манай 2-той таарах тавилантай байсан ажээ. Маргааш 20-ны өдөр. Эмгэнийг, та нар маргааш өглөөнөөс ажлаа эхлэж чадах уу? гэхэд Гүнд, одоо яваад очьё гэжээ.
Эмгэний заасан хаяг нь хотоос гараад 50-иад километр, орон нутгийн галт тэргээр явах байлаа. Зардлыг мэдээж захиалагч гаргана. Бүх багаж хэрэгсэл, будаг шудгаа бэлдээд тавьчихсан хүнгүй байшин гэж байгаа. Эмгэн тосгоныхоо хаа нэгтээ түр суух юм байх.
Энэ хооронд хайруулын тавганд 6 зайдас шажигнатал шарагдаж эхэллээ. Гүнд ярина, " за Балхаа хөгшөөн чи маргааш өглөө элчин орчоод араас хүрээд ирээрэй. Чамд би яаж явахыг чинь сайн заагаад өгнө. Утсаа байнга бэлэн байлгы шүү. Хоюулаа тэднийхийг 2 хоногт л дуусгана. Хоол унд бүх юм нь цаанаасаа. Нойр ч дүүрчээ. Энэ бүхэн яаж ч дууссан бай хоюулаа нэгдэх өдөр гэхэд үхтлээ унтах цаг олдно."
Тэд хам хум идэж ууж аваад Саранбаатарыг бүх танилуудаасаа байр хайж байгаа, бэлэн мөнгө өгөөд орчихож чадах хүн асууж өгөхийг хичээнгүйлэн гуйгаад явцгаалаа.

Гадаа битүү манан татчихжээ. Нүүрэн дээр манангийн жижигхэн дуслууд чим чим дусална. Хоюул жихүүцсэндээ мөрөө хавчин дуугай алхаж эхлэв. Өдийд ч Монголд хаа сайгүй хөл хөсөөн. Баяр дөхцөн, хотын утаа, дарга цэргүүдийн хэрүүл, цалин тэтгэвэр энээ тэрээ гээд юм юм л болж байгаа. Амьдрал байнга л буцалж байдаг, уйдах завгүй байдаг сан. Гэтэл энд, хүн бүрт, өдөр бүр нь яг адилхан өнгөрдөг. Өнөөдөр яг л өчигдөр шиг өнгөрнө. Маргааш, нөгөөдөр, тэрний дараах өдрүүд бүгд л өнгөрсөн өдрүүдийн хуулбар. Улс орон хөгжихийн хэрээр нийгэм ийнхүү уйтгартай, дүнсгэр болдог ч юм уу. Зөрж өнгөрөх бүх хүмүүсийн алхаа нэг л хэмнэлтэй. Улаан гэрэл асаxад хэн ч зам хөндлөн гүйхгүй. Биенээсээ юу ч гуйхгүй, биендээ ч юугаа ч гайхуулахгүй. Хэн ч хэнд ч зовлон гунигаа ил гаргахгүй, бас... хэн ч хэний ч хэрэг явдлыг сонирхохгүй.
-Гүндээ..
-Мм?
-Нутагаа санаж байна уу?
Гүнд дуугүй л алхана.
-Сүүлдээ санахаа больчдог гэсэн тээ?
-Аа гайгүй ээ.
-Мөнгөтэй сэн бол... ийм явдал болоогүй бол яаж ийгээд гэр лүү гээ ухасxийе гэж бодож байсийн.
-Дөнгөж ирчээд үү?
-Гүэ. Гэрэлсаруул. Чи мэдэхгүй билүү. Бид 2 бараг 3 жил болох гэж байна шд. Гэрлээ наашаагаа хөөцөлдөж л байгаа. Виз нь гарахгүй бол би буцнаа яршиг. Гү тэгээд бөөн юм болж ирчxээд бас хүн амьтан ч юу гэхийн билээ. Буцахгүй гэхлээр бас ийм холоос хоюулаа хэцүү ш дээ. Тэгээ л салы ш дээ аягүй бол.....
Балх дүнгэр дүнгэр ярьсаар Гүнд манан дундаас ээлж дараалан тодрох байшингуудыг харсаар явтал метроны буудал дээр ирлээ. Ийнхүү Гүнд галт тэрэгний буудал руу, Балх гэр лүү гээ салан явцгаажээ.

**********
Маргааш өглөөний 9 цаг гэхэд Балх тус улсад суух Монголын элчин сайдын яамны үүдэнд зогсож байлаа. Гадна нь намиран байгаа алтан соёмбот томоо гэгчийн далбаагаа хараад түүний сэтгэл нэг л сайхан сэргээдхэв. Ер бусын сайхан, гэртээ ч ирж байгаа юм шиг, нутагтаа ч яваад очиж байгаа юм шиг, нэг л их нөмөр нөөлөгтэй санагдаад болох биш.
Элчин сайдын яам нэг орцтой 4 давхар орон сууцны байрыг тэр чигээр нь эзэлж албан хаагчдын контор, орон сууцнуудыг төвхнүүлсэн газар байлаа. Үүднийх нь хонхыг дарж хэсэг хүлээв. 2 дахиа дарчихаад байж байтал хаалга өөрөө нээгдэн тэр дотогш орлоо. Ханандаа монгол зургууд өлгөсөн, элдэв сувенир энд тэнд тавиастай, монгол дороожоор коридоороо битүү бүрхсэн байх нь сэтгэлд юутай өег байна вэ. Харин нэг ч хүнгүй эл хуль юм. Удсан ч гүй нэг өрөөний хаалгаар монгол дээлэн загварын палаажтай хүүхэн гарч ирж, инээмсэглэн угтлаа. Балх өөрсөддөө асуудал тулгараад байгаагаа хэлж, эндхийн нарийн хууль журам сайн мэдэхгүй, уншья гэхээр хэлний бэрхшээлтэй тул хуулийн зөвлөгөө авахаар ирсэн гэдгээ хэлэв.
-Яг яасан юм бэ?
-Ингэсиймаа..., гээд тэрээр болсон бүх явдлыг ярив. Хүүхэн түүн рүү ангайн харж, үе үе дахин лавлаж байх нь эгээ л кино яриулж байгаа хүүхэд гэлтэй.
-....тэгээд л энд ирлээ дээ гээд тэр, одоо таны ээлж гэсэн мэт хүүхнийг харлаа. Гэтэл хүүхэн түүн рүү нөгөөх л янзаараа уриалгахан харж байснаа, мийдкүү гэж мөрөө хавчив аа.
Тэд 2 биенээ харж хэсэг суув. Балх хөмсөг зангидан урагшилж:
-Гүй одоо.... тэгээд..., энийг хэн мэдэх вэ?
-Мийдкүү! Манайд бол ер нь олон монголчууд ирдгийшдээ, тэгээ л юм хумаа асуугаад л.....
-Та юу хийдэг юм бэ?
-Би консулын туслах.
-Консул байна уу одоо?
-Өө нээрээ чи консултай уулзчих. Шаргай гуай өрөөндөө байгаа. За хүлээж байгаарай гээд хүүхэн гараад явлаа. Тун ч удалгүй орж ирээд мөнөөх л урьхан инээмсэглэлээрээ шагнасаар дуудаж гэнэ. Харин Балх юун хариу инээх, хөмсөг зангидсаар заасан өрөө рүү нь явлаа. Одоо түүний тэр инээмсэглэл тэнэг хүнийх шиг санагдах нь хэр шд.
Консул, 60 гарч яваа болов уу гэмээр буурал толгойтой туранхай өндөр хүн байна. Балх их л найдвар тавин, нэн ч хүндлэнгүйгээр ярилцаж эхэллээ. Консул гуай ахиж бүгдийг эхнээс нь яриулж, дундуур нь хайн, мөөн, күй ерөө гэхчлэн дэм өгөн суусаар байтал яриа дууслаа.
-За тэхээрэм байнаа хүүхээд, ерөөсөө ийм юм байгаамаа... гэж ирээд л Шаргай гуайг ярьж эхлэхэд одоо л сайхан хэлээд өгөх байх даа гэсэн харцаар мань хүн түүнийг ширтэн урагшлан суув.
-Юу шүү дээ хө, эдний хууль тогтоомж нь ямрийм байгаан, тэрүүгээр л явна шүү дээ!
-Тийн, тэгээд тэр хууль журам нь ямар юм бэ? Цагдаа хуулийн газарт мэдэгдэх..
-Ах нь эний чинь ёстой мэдэхгүйм байнаа, тийн! гэж Консул гуай эцэг хүний харцаар харан хэлж гараа алдаллаа. Балх уйлмаар санагдав.
-...танд энэ тохиолдолд ийм ийм журам хууль байдаг юмаа гэсэн лавлагаа материал байхгүй юу?
-Юу, тийм юм бол манайд бол байхгүй хө! Та нар яахав өөрснөө юмнаас харж судал ай!
-Тэгий дөө, за баярлалаа Шаргай гуай.

Балхад ер нь энэ бүхэн зүүд ч юм шиг санагдан газар ширтсээр явна. Саяхан дарцаглаад байсан урам зориг хаачваа?

Гүнд нилээд ядарсан царайтай, ярих хүнгүй ганцаар ажилласаар уруул ам нь зуурчихсан, бөөн цагаан цоохор юм Балхыг угтжээ. Гүндийг ганцаараа явaад очход эмгэн мэл гайхсан гэнэ. 5-6 хүнтэй польшуудын бригад гэж бодож байсан аж. Гүнд эмгэнийг тайвшруулан маргааш манайхан ирнээ гэж аргадсан юм санж. Манайхан гэдэг нь бүдүүн гэдэстэй Балх шүү дээ. Харин монголчууд ажлыг яаж хийдгийг эмээ мэдкүү л байна даа.
Дараа нь Балх элчин дээр болсон бүхнийг ярив. Гүнд инээд алдан сонсоно. Ярьж дуусаад Балх, тэгээд тэр ер нь яадаг газар юм бэ? гэж асуухад Гүнд, тэр чинь элчин сайдын яам гэж хоржоонтой хариулжээ.
Дараа нь Гүнд нэг гартаа будагтай өнхрүүшээ барьсаар Тимитэй ярьлаа. Нэг их удаан ч ярьсангүй. Энни тэр 2 дундаасаа 2700 евро гаргаж өгхөөр болж. Яарч нэхэх асуудал байхгүй, бололцоо гарахаар өгөөрэй гэж. Сайхан ч юмаа даа. Гэхдээ л 1 сараас хэтэрвэл тэдний стандартаас гараад явчихна гэсэн үг.
Тэгээд тэд үлдсэн бүх танилууд руу гаа утасдлаа. Чамгүй олон хүн рүү залгаснаас 2 хүн нь шоронд байгаа гэж сонсогдож, нэг хүн бүр нас барсан байх юм гэнэ. Сарын өмнө л архидаад явж байсан шдээ гэж Гүнд гайхан толгой сэгсэрлээ. Хүмүүстэй ярьж ярьсны эцэст 4 хүнээс 300 гарaв. 170 нь өөрийнх нь авлага гэж хэ! Тэгээд цагаа тулахаар бас хэд нь чадахаа больчлоо соорий шүү гэх юм байгаан. За яахав одоогоор 5500 шахсан мөнгөний сураг гарлаа. Саранбаатар сайн мэдээ дуулгаасай даа. Уг нь ч оютнуудын ид байр хайдаг сезон дуусаагүй дээ. Тэглээ ч бүх мөнгө нь найман мянга л хүрэх юм байна. Тохирсон цагтаа аваад л очxоос өөр замгүй. Заавал 10-г авна гэвэл харин яах вэ. Мань 2 ярилцсаар шууд Даниэл авгайгаас өөрөөс нь зээлээд өгчихье гэсэн мэргэн арга олов. Ирэнгүүт нь Гүнд, Элзаг Балх салхилуулж байгаа гэж хэлээд, өөр нэг аймаар шалтаг олж мөнгө зээлж нохойг гялс салгаж авч ирье. Дараа нь хүмүүсийн өр ширийг яаж төлөх нь дүүрч гэж шийджээ.

Тав дахь өдрийн өглөө гэхэд тэдэнд хасах нэг давхарын нэг өрөө тэр чигтээ, мөн байшингийн гадна хана бүхэлдээ үлдсэн байлаа. Тэp 2 сүг сүнс шиг л харагдна. Дууслаа даа гэхдээ, юу юугүй. Хоюул өглөөний унд уусны дараа нүдний хор гаргах гэж унтаад их үдийн 11 цагт сэрцгээв. Тун ч хэцүүхэн байлаа. Гарын алга нэл өвчин болоод хавдчихаж. Толгой янгинаж өвднө. Хүзүү нуруу ч гэж хүндрээд хөдөлж явахад бэрх байна. Балх эхэндээ ийм хэцүү байх юм гэж төсөөлөөгүй байв. Ханан дээр будаг нялаад явах юухан байх вэ гэж хүртэл хэлж байжээ. Харин одоо үгээ хэлэх цаг ирж. 2 найз ажилдаа орохынхоо өмнө Саранбаатартай ярилаа.
-Байна уу. За хө юу болов? Хүн олов уу?
-Хүн байх нь байна. Сая ирсэн 2 охин. Гэхдээ яаралтай юм бол барьцаан дээр 3 биш нэг сарын мөнгө өгч чадна гэж байна.
-3 сарынх л хэрэгтэй дээ.
-Үлдсэн 2 сарынхыг нь дараа долоо хоногоос олоод өгье гэсэн.
-... За яахав тэгье. Бүтэнсайны өглөө эрт уулзая гээрэй. Миний утсыг өгчих. Өөр хүмүүсээс гэхдээ асуугаарай.
1500 евро ороод ирлээ. Ахиад 1000 ч бэлэн шахуу байна. За яахав, чамлахаар чанга атга. Жоохон хугацаа байсан бол ч. Одоо байр ид эрэлттэй байгаа цаг. Өөрснөө дараа нь учраа олно доо яаж ийгээд. Газар доорх метроны буудлын сандал ч бараг унтлагын өрөө орлох цаг байсныг Гүнд сайн мэднэ...

Тэд оройн 18 үед бүх ажлаа дуусгаж барав. Хот руу явах галт тэрэг 22.30-д юм байна. Хатагтай Гэрм тооцоогоо яг таг хийсэн. Бас бэлэг ч өгсөн. Одоо тэдэнд, 2 оюутан охиныхтой нийлээд 7 мянга шахам евро байна. Нөгөөдөр өглөө тэр тийрэнтэй уулзах ёстой. 7 мянгаараа л дайрна даа эхлээд.
Гадаа хэдийнэ харанхуй болж. Хөдөөний агаар гэж цээж дүүрэн сэнгэнэж байна. Галт тэрэг иртэл ахиад 4 цаг. Юу ч болсон зогсоол руу явахаар шийдэв. Хоюул дуугүй гуйвлана. Хөл нь бараг мэдээ алджээ, дэлхийг гишгэж байна уу ер нь. Зогсоолын дэргэд ирээд урт сандал дээр сууцгаалаа. Тэртээд тосгоны захиргаа бололтой ганц нэг гэрэлтэй цонх, хэдэн жижиг гэрлэн хаяг байх аж. Гүнд тийшээ ширтэн сууж байснаа Балх руу нухацтайхан харлаа.
-Балхаа!
-Юу?
-Тэнд казино байна...

41 comments:

яаанаа болкууййэээ

Казинод ороод мөнгөө өсгөхнүү, алдахнуу? өсөөсэй л гэж найдахаас, хэхэ. Гоё явжийна шүү, сонирхолтой.

Ooh no! казино л биш шүү.

"1 хувийн горьдлого тээсэн нүдээр Гүнд рүү гээ харан хэлжээ" :))
үнэн адал явдалтаймаа ингэж амьдархиисаа гсн :р..гэснэээс энэ 2 иийм ихийм заза асуухаа больлоо :р

atragaa casinoo l oruulj bitgii dampuuruulaarai.

zov gants l tom uzeh heregtei

За даа хэрэг ч бишдэхнэ дээ... Дараагийх! дараагийх! Багшээ, зав нтр чинь гайгүй бол өдөр болгон оруулаад байвал гоёийнмаа...

tgd l ene chini 7 8 hureed l gavitaan shg zamharchihku bol goe zohil bolj bn shuu. cheiz shg

Яаг сайхан уншиж байтал дуусчихлаа. Үргэлжлэлийг нь умших хүртлээ төсөөлөн бодохоос гэснээс Артгаа багшаа ч авьяастай юм аа. Багш хүн ч аргагүй өөр юм аа. Та ч эгэл хүн биш юм аа.

салгалаад мөнгөө алдах вий дээ гэснээс аягүү дотор нь ороод хүсч хүлээцэн уншжээшд. багшаа нээрээ аягүү бичжээнэ шүү.

Энэ үргэлжлэлийг казинотой хийх үү, гүй юу гэдэг судалгаа явж байна. хэхэ

oo bish bn. bodogdood bsan chine buruu yum harchij. za tegj ch arai gej olson mongoo bugdiig tawij tuugaad yahaw. 7 bol 7. 3 iig oloh yu ch bish. 7 chgui bolhiin biluu gej yarilstaad galt tergee huleew.

Балхаа: -Хоёулаа үзээд алдхымуу? гэсээр бие биерүүгээ харц дохилцоод, үг дуугүйхэн казиногийн хаалгаар ороод явчихав. Тэгээд л гайгүй олоол, дараагаар нь даварсаар даварсаар дагваа аваргын орон дээр сэрсэн чинь хов хоосон суужээжээ.

Балх, Гүнд 2 нь байна а said...

Артаг гуай биштоёр чомод итгээд юмаа ярьжаахад олон ниитээр нэг цацаа хаячхима яасс сониимбэ гсн :р..алдаршлаалда мань 2 ч..дараагиин дугаарт нь зурагаа оруулиида :р

ta 2 bas artaagaas mongo zeeleech gsn uu? tegeed ogsniig n odoo boltol ogoogui bgaamuu? alaad haychih ym bna l doo

энэ 2н өмнөөс бүр шаналчлаа валайн ккк

Тэгээд Барбагш нь аль нийн
Аль Бамбарбагшийн?

Үзээд алддаг л газар, Ор ор Аз хүү байвал ёозхүүгээр дүйз цохино

Галдан

Зүйтэй орох хэрэгтэй. Харин зөв үед нь л гарч ирдийм ш дээ. Шунавал за тэгээд бүх юм сүйрнэ.

ehleed bagaar hed sungenuulj bgaad, shireenii heddee togloj chaddaguigee medegduuleh heregtei shuu ho ,,, tgeel gantshan dugtarchih kekeke

Ene Galdan aygui unen ugtei huu shuu...

Энэ Галдангийн хатгаж байгааг хахаха

сайхан үргэлжилж байна

Зүүд зөнтэй шүү,жек поот хийгээд байсан биддээ. Артаа наа хоёроо оруулаад али, дандаа аз хаясан юм гэж юу байдым Галавсай хэлсэн бийшт. Би түүний басганыг хараад нэгийм хэлсэн оносон байлээ шүү.Дэндээв яаалтчгүй ордог сонголт байгааз дээ

Г

Энэ 2 орно за Мөрийцөх үү ?
Г

artag yagag comment ustgaa ve
neeh muuhai chamaig zovooson ner hundiig chini unagaasan yum bicheegui sen de

anonoo ali comment ve? BI amidraldaa comment ustgaj uzeegui dee ug n.

buh humuustee gayalailaa. UNshij baigaad bayarlaad barahgui nee.

ene gol n europe-iin ali ulsad yawad bnaa?

kkk...yu ve....zoxiol tuurvidag boloo yu....maliix geed davxiad irsen chini...

Ёоооооо,, яаанаа... Хурдан дуусгаачэээ ямар кэцүүүмбэээ

за ёстой хүнд бодлоор дараад хаяачихдаг байна шүү. казино гэдэг газраар шагайж үзээгүй ч олон хүний ярих нь ер нь дэмий талдаа гэсэн дээ.

Өө үйлс нь хазайсан хоёрым одоо байгаа мөнгөө өлдөх вий дээ...

aaaash.....yag orj tengthiim bnlda,tiimuu bagshee ?timuuu ain?heltsen baidaaa ntr hehe,zaaaaa wi wil bi waitin!

исто нээрээ оруулж л болдгүм шүү

гэхдээ азаа үзээд алдахад гэмгүй л дээ гэхгүйюу

Үзнэ дээ одоо, өөр яахав. Азаа л үзнэ. Уг нь ч дөхцөн л байгаан, 7 мянга гэдэг чинь

yahiin be? bitgii....

Артгаа одоо наа нэг хоёр вмаа казиноогоос гаргаад алиачээ
Г

Hooe! Urgeljleliig ni hurdan gargahgui yugaa hiigeed baigaa yum be?

Artgaa uuruu kazino orj uzeegui bolohoor ene 2-g kazino oruulah geheer yu bichihee medehgui baih shig baina. Tegeed uuruu kazinod orj uzej baigaad urgeljleliig ni bichih ni.

surguuli maani gantshan bagshtai boloo yu da

мардай


аз хүү байвал ч шаана да

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл