Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ II

-Хаачаа вэ? гэж Балхыг хавдаж хэлбэрээ алдсан нүүрээ үрчийлгэхэд, харин би чамаас асуугаад байна, өчигдөр оруулж ирсэн үү ингэхэд? гэж Гүнд тулгуухан асуув.
-Оруулж.... ир..сий...шд гэж Балх итгэлгүй бувтналаа.
-Яг уу? Яг санажийнуу?
Балх дайрлагад дайруулсан юм шиг түүнийг гөлөрсөөр толгой сэгсрэв.
Гүнд бачимдан нааш цааш алхана.
-За чи гялс усанд булхаад сэргээтэх. Гарья. Өчигдрийн баар луу!

Нөгөөх газар нь түгжээтэй байлаа. Шилний нь цаадах цааснаас харвал орой 5-аас нааш онгойхгүй аж. Нэг утасны дугаар байсан ч залгаад авахгүй байна. Эзэн нь өдийд дугжирч байгаа биз. Тэр 2 нохойгоо ойр хавийн гудамжаар хайн, Элза Элза гэж орилсоор орой буцаж ирж асуухаас өөр аргагүй болон гэртээ орж ирцгээв.

-Баарны хүн мэдэхгүй гэвэл бүх юм өнгөрөө.
-Тэгвэл яахуу?
-Даниэл нохойгоо төлүүлнэ.

Тэр 2 тус тусынхаа орон дээр урд урдаасаа харан хөмсөг зангидан суужээ.
-Хэдийн нохой гэлээ?
-Гуч
-Ць! Өнгөрчээ өнгөрч!
-Наана нь зар өгөх, хайх бүх зардлыг нь бас биднүүс гаргана.
-Дүүрчээ дүүрч!
-Тэгэлгүй яахав дээ, харсныхаа хөлсөнд 300 евро авдаг хүн. Тэхээр би бүгдийг хариуцах ёстой юм. Даниэл одоо 10 хоногийн дараа ирлээ.
-Ээ хүүдий, ээ хүүдий!
-Баарны хүнээс л асууя.
-Ямар гай нь дуудчихваа. Өчигдөр хоюул хоюулааа ажлаасаа халагдсан, өнөөдөр энэ!
-Хэрэггүй л халуурлаа даа хоюулаа.
-Гардаг л буруу болсым. Чи чинь л энүүхэнд орох газар байгаа гээд....
-Гүй чамд мэддэг газар байсан бол надаааас түрүүлээд, очоод сууцан байх байсан шд.
-Тэхдээ л чи тэнд очьё гэж дагуулаад гараа биз дээ?
-Чи ер нь яах гэж тэрийг ноолоод суугаад байсийн. Тэгээгүй бол юу гэж тэр мууг авч гарчаахав. Одоо тэнчээнээ хэвтэж л байгаашд гэж Гүнд эрүүгээ жайжийлган өрөөний булан руу заав.
-Гэхдээ чи байгаагүй бол би гарахгүй байсан! гээд Балх дуугаа өндөрсгөөд, ер нь гай л байна, чиний л гэрээ, надад хамаагүй! Би ээжтэйгээ байдаг хүн, би ядуу айлын хүүхэд. Өр тавиад наашаа ирсэн хүн! Чам шиг баян тарган хүний хүүхэд биш! гэж хэлэхэд нь Гүнд өөрийн эрхгүй исгэрээдхэв.
-Өө хөхө.... Чи өөрөө мэдээ хөгшөөн. Мань бүгдийг даачна. Байр олтлоо манайд байхыг чинь би зөвшөөрнөө.
Гэж Гүнд шийдэмгий хэлээд дахин Балхтай ярихгүй гэдгээ илэрхийлэн цааш харан унтах гэж буй мэт хэвтлээ. Өрөөнд хэсэг зуур Балхын амьсгалахаас өөр аниргүй байснаа нааш цааш холхин сүрчигнэх нүсэр чимээ гарч, удалгүй хаалга нэгэнтээ нээгдэж хаагдаад бүрмөсөн анир алдрах нь тэрээ. Гүнд хэсэг тэр хэвээрээ хэвтэж байгаад дээш харан, гараа салаавчлан дэрлэж тааз ширтлээ.

Тэр хар багын л сэргэлэн зантай, хэрсүү ч, пээдгэр ч хүүхэд гэж байгаа.10 жилээ төгссөнийхөө намар нь биеэ дааж амьдрахаар шийдсэнээ эцэг эхдээ хэлээд л шууд тусдаа байр хөлслөн сууж эхэлсэн гэдэг. Гэтэл эцэг нь гадаадаа байг гэхэд дотоодын их дээд сургуульд оруулах гэж ятгаж гуйгаад байхаар нь зөрж зугтаагаад цэрэгт явчихжээ. Нэг жил нүд ирмэх зуур өнгөрч, цэргээс бүр ч байргашсан зөрүүд залуу болоод ирхээс яахав. Сүүлдээ гадаадад гарч ажил хийгээд санхүүгээрээ бүр мөсөн тусгаар болохоор шийдэж ганцаараа хөөцөлдсөөр байгаад европ руу нэвтэрч, оршин суухын тулд цагаачлах хүсэлт гаргаад хариугаа хүлээж байгаа нь энэ. Хариу ч сонин биш дээ, татгалзвал ачигдахаасаа өмнө өөр тийшээ хулгайгаар гараад явчихна. Цагаачаар авлаа гэвэл харин сайн л биз, эндээ хэсэг үлдэж за боллоо гэсэн цагтаа Монгол руу гараад шидчнэ. Хамгийн сүүлд аавтайгаа утсаар ярихад аав нь, "Сунтагсумьяагийн ганц хүү гадаадад цагаачилж, шал савир угааж явна гэвэл хүн амьтан юугхийм бэ, чи энд ир л дээ, чамд дутуу юм алга, өөр юу хэрэгтэй юм аав нь бүгдийг бүрдүүлье" гэж арга тасран хэлсэн байна. Аав нь том ч ажил эхэлдэг мөнгөтэй ч хүн билээ. Тиймдээ ч Гүнд мөнгө төгрөгөнд нухацтай хандахгүй, олсноо үрээд л дуусгачих гээд байдаг зантай аж. Гэвч сайтар хичээснийxээ хүчинд монголынxоо данс руу хөөрхөн хэдэн цаас шидцээн энэ чинь.
Харин багын найз Балх бол өөр өө. Цулцгар хацартай тарган жаал Гүндийг 2-р ангид байхад нь шилжиж иржээ. Одоо ч унаган махаа гээгээгүй байгаа тэрээр ээжийнхээ тэтгэвэрээр хоюул дутмаг мөчидхөн амьдарч ирсэн боловч гэр сургууль гэр сургууль гэсн онц сурлагатан байсан юм. Энэ л чигээрээ явсаар их сургууль төгсөх үед нь нэг банкнаас түүнийг дуудан шууд ажилд авсан юм санж. Галав шалав гэсэн зангүй ч нягт нямбай, хичээнгүй Балх мөрөөрөө ажлаа хийн амьдралаа залгуулж явтал нөгөө банк нь дампуурчихаж гэнэ. Хоёр гурван жил ажилласан уу гүй юу. Энэ хооронд тэр хураасан бага шиг мөнгөн дээрээ бага сага зээл аваад, барууны сургуульд мастер хамгаалья, тэгвэл би бүр сайхан ажилд орж чадна гэж бодоод багын найз Гүндийгээ бараадан иржээ. Түүнд Гүнд шиг чадалтай аав байхгүй. Ер нь ч аавтай байснаа тэр мэдэхгүй. Ааль хар багад нь бурхан болсон, харин одоо настай ээж нь ганцаараа голомтоо сахиж, хүү маань удахгүй баргийн шувууны нисэж хүрдэггүй газраас эрдэм өвөртлөн ирнэ гэж хүлээн суугаа.
Ийнхүү Гүндийг бодолд дарагдан хэвтэж байтал хаалга торхийн дугарч нэг их дуу чимээ гаран хүн орж ирсэн нь Балх. Арай нохойгоо олоод ирсэн юм биш байгаа гэж бодохоос Гүнд өндийж хармаар санагдсан боловч нүдээ анин хөшөө шиг хэвтсээр байлаа. Түрүүн юу юу гээд байсан бэ Балх!

-Гүндээ.. хөгшөөн босоод ирээ, ганц ганц пиав уучий. Буузаа ч халааж идий.... Гүндээ! Хүүе! Унтаад байгаамуу? гэж Балхыг ар араас нь шалахад тэрээр хүүхэн шиг гуйлгаад байлтай биш гэж бодон "буузаа залгачих" гэсээр өндийв. Тэр 2 ахин урд урдаасаа харж суулаа. Пиавнууд ч дуу дуугаа авалцан пис писxийн онгойцгоож гэнэ.
-Санаа сэтгэл ийм үед жоохон пиав сайн! Тэхгүй бол бүр үймрээд стрээдийсднэ шүү. Юу... манийгаа уучлаарай, түрүүн жоохон уур хүрээд.
Гүнд дуугүй л пиаваа балгана.
-Гал чинь байна уу?.. аа заза надаа байна... гэхдээ үнэндээ бас.... чамайгий чинь бололцоотой айлын хүүхэд болхоор бас... гэхдээ аймар их мөнгө л дөө. За олдох байлгүй дээ, тийм тэнгэргүй юм гэж юу байхав. Хоюулаа бааранд л орхисон байх. Өдийд тэр халзан бармэн гэртээ аваачаа уячаа биз. Орой ирэхээр нь асууя, аваа л ирнэ. Тэр муу дарвайсан юм хаа холддог юм. Гэснээс хоюулаа ёолк засна биз дээ. Чамд ёолк байдиймуу?
-Байхгүй ээ
-Нэг жижхэн ч гэсэн мод олж авьяаа айн?
Ингэсээр Гүндийн зан засарч Балхтай аар саар юм ярьж эхлэв. Балх ч уужрав бололтой биеэ хөдөлгөн түнтгэнэнэ. Бууз ч халлаа. Хоюул нохойгоо баарны хүнд байгаа гэдэгт итгэж, тэгж итгэх тусам сэтгэл нь онгойж бие бие рүү гээ харан буузтай амаа түмбийлгэн инээмсэглэнэ.
Тэд 17 цаг дөхүүлээд гарцгаалаа.

-Сайн уу, бид нар өчигдөр шөнө энд байсан, санаж байна уу?
Уруулныхаа дээр нарийхан живэртэй, араб царайт бармэн тэднийг гярхай нүдээр ээлжлэн харснаа, үгүй гэв.
-Юм асуух гэсэн юм аа. Юу... Өчигдөр бид нар нохойгоо алдчихжээ.
-....
-Та манай нохойг харсан уу?
-Үгүй
-Нэг ийм, намхан, тарган, булдог, том толгойтой, алаг...
-Үгүй
-Та ядаж өчигдөр бидэнтэй нохой байхыг харсан уу?
-Үгүй. Та нар юм захиалах уу?...
Харин энэ удаа тэр хоёрын "үгүй" гэх ээлж ирсэн төдийгүй хувь заяа ч тэр хоёр луу хөмсөг зангидан "үгүй" гэх шиг санагджээ. Бармэны ардах тавиурын шинэ жилийн гэрлэн чимгүүд тэднээр доог тохуу хийж байна yy гэлтэй нэн ч хөгжилтэйгээр анивалзнa.
Тэд гараад үүдний довжоон дээр суун тамхилцгаав. Хүзүүвчийг бүрмөсөн алдагдсанд тооцлоо. Нохойг олсон хэн ч бай, алт гууль 2-г ялгадаг л бол хүзүүвчгүй байсан л гэж хэлнэ. Хоёр мянгыг төлөх нь гарцаагүй болов. Эсвэл, магадгүй Даниэл авхай үргэлж сайхан ааштай байдгаараа нөү проблэм ч гэх юм билүү. Тэр Гүндэд яаж итгэдэг билээ. Тэхээс баргийн хүнд ийм нохойг даатгаж орхихгүй сэн. Тэр байтугай нагацынхаа энэ байранд маш хямдханаар суухыг зөвшөөрсөн. Гүнд Даниэл авхайгийн хүргэн дүүгийн адууны жүчээг бүтэн жил цэвэрлэсэн юм. Тэндээс л итгэлий нь авсан хэрэг. Тэд хэсэг зөвлөлдөж байгаад тэндээс хөдлөн гудамжинд байх баар ресторан бүpийн хаалгыг онголзyyлан ажил хайж эхлэв. Балх гэж урвайсан амьтныг Гүнд зоригжуулсаар явлаа.
-Гү чи үхчихвэл наад бие чинь сайхан амарч хэвтэх байх даа. Тэр нэг газар л байгаа шүү дээ. Нэг өлсөж яг үхэх гэж байгаа хужаа байлаа гэхэд Элзатай тааралдвал идий гэхээсээ өмнө эзэнд нь өгч мөнгө авахаа л бодно. Зуун евро ч мулт шүү, зуугаар ч тогтохгүй байж мэднэ. Хоюулаа зарлал наая. Хөршүүд зар харвал Даниэл рүү дор нь утас цохьно л доо. Одоо яаая гэхэв.
-За. Нэг хүн олцон л байгаасай.
-Ер нь олоогүй байсан ч яадийн, ямар хэрэг хийсэн биш, төлнө л биз. 30 мянга юу ен!
-Аий?!
-Хаха заза тайван бай. Нэг айлд л хэвтэж байгаа биз одоо. Харин сайн гүрийвэл хүзүүвчний 2000-г сардаа л төлчнө.
-Ээ хүүр хүүр.

Тэр орой хоюулаа ажил олоогүй иржээ. Харин 2 янзын зар интернэтэд тавив.
Эхнийх нь: ""Элза, чи миний хамгийн хайртай амьтан" гэсэн бичигтэй саарал арьсан хүзүүвчтэй, цэвэр цусны англи булдог үүлдрийн алаг нохой алдагдсан тул олсон хүн ...... утсаар ярина уу. Шагналтай". Тэд энэ зараа цаасан дээр бас овоо хэдэн хувь буулгаж авлаа.

Удаах зар нь: "Ажлын туршлагатай залуус ажил хайж байна. Гэрийн дотор засал, шал тавих, цэвэрлэгээний, угсрах, задлах, зөөх, нүүлгэх ямар ч хамаагүй ажил бүх цагаар хийнэ. Утас...." Энэ зарлалыг бол шон дээр наагаад дэмий. Юмыг яаж мэдэх вэ, зарын дагуу ярьлаа гээд очтол цагдаа байж таараад бариад авч мэднэ. Хал үзсэн хүн шүү дээ Гүнд чинь.
Ингээд тэд оройн хоол хийх болж Балх хөдлөх янзгүй байхаар нь Гүнд хөргөгчнөөс сүүлчийнхээ махыг аван шарж түүнд таваглан өгөв. Уг нь тэд өнөөдөр хүнсээ цуглуулах гэж байсан юм сан. Балх бүрзийж зэвхийсэн чигтээ хоол ч идэлгүй гөлрөн хэвтсээр унтжээ. Хорвоогийн нэгэн даваа гариг ийнхүү дуусваа.

***********
Ээж нь Балх руу харан инээмсэглэж цай хийж өгч байна.
-Ишш миний хүү бүүр ядарчиж....
Балх дуугай л цайгаа ууна. Ээж нь толгойг нь илж байснаа, "ээж нохойгий нь аваад хадгалцан байсийн, авах уу?" гээд арагшаа эргэн шүүгээнээсээ байрны эзний нохойг гаргаад ирлээ. Балх, "өө та авцан байсиймуу, хүү нь бүр хайгаад байсийн" гэж хэлээд түүнийг урдаа өргөн нүүр лүү нь харвал өөдөөс нь дарвайсан ам гарган уухилж байснаа, "Балхаа босооорой!" гэх нь тэр.
Балх нүдээ ч нээлгүй орон дээрээ өндийн суулаа.
-Ёооё... ээжийгээ зүүдлээд
-За. Ээж чинь юү гэнэ?
-Мартчижээ. Нэг юм хэлээд л байсан. Бас Элзаг зүүдлээд. Ээжийн авдранд ч байжаах шиг хэхэ.
-Хэхэ. Мань бас зүүдлээд, карибын тэнгисийн ахмадыг, Жэк Спарро билүү. Надыг чи 3 удаа жэк пот хожно гэж авчийнэ.
-Хаха, алдын байна. Казино орооч тэгээд.
-За болихуу даа. Хангалттай алдсан. Казино гэдэг юм дэлхий дээр байгаагүй бол би өдийд гэртээ харьцан, босс болцон байгаа.
-Тэхдээ чи зүүдэлсэн байшд
-Зүүд юу юм бэ!

Тэд хөнгөн цайлаад нохойныхоо зарыг ойролцоох гудамж, нөгөө баарны тэрүүгээр бөөнөөр нь наалаа. Тэгэнгээ цаана нь хүн юм хийж байгаа онгорхой цоорхой бүх л хаалгаар орон ажил асууж явав. Тэгсээр нэг Түүркийн хоолны газар орвол лангууны ард зогсож байгаа хүн шууд толгой сэгсэрсэнгүйд мань 2-т горьдлого төрж гэнэ.
-Манайд нэг хүний ажил байгаа...
-За, бидний нэг нь ажиллана.
-Хэзээнээс ажиллаж чадах вэ?
-Хэзээнээс ч хамаагүй. Цагийн хэдийг өгөх вэ?
-Тэрийг ярьж байж болно. Тэгвэл өнөө орой 4 цагаас, энд.
-За, ирнээ. Баярлалаа.

Балх эндээс салж хичээлдээ явав. Харин Гүнд цаашаа метронд суун хотын зүүн зах руу гарч гарч ажил хайхаар шийджээ. Метронд дөнгөж суухтай нь зэрэг утас нь дугарлаа.
-Байна уу, ажил хийнэ гэсэн зар өгсөн үү?
-Өгсөөн, ямар ажил хийх вэ?
-Цас цэвэрлэж чадах уу?
-Өө чадалгүй яахав.
Тэр хэзээ ч хийж үзээгүй битгий хэл хэзээ ч бодож ч байгаагүй ажлаа амлаад авчих нь энээ. Цагийн 18 гэдэг бол сайн цалин. Маргааш өглөө хоюул тэр хүнтэй 10 цагаас заасан газар нь уулзаж, цааш машинаар нэлээд явж ажиллахаар болов. Хаа очиж гайгүй цалин авах өнгөтэй байна.
Тэр хүнтэй дөнгөж ярьж дуусмагц утас нь дахин хангиналаа.
-Байна?
-Зар өгсөн үү?
-Өгсөөн, ямар ажил байгаан?
-Бишээ, нохой алдсан гэсэн зар?
Гүнд барьц алдахгүйг хичээн эрүүгээ үрчиж эхэллээ.
-Та нохой олсон юм уу?
-Олсон. Нэг ээ.... тарган. Булдог байхаа.
-Хүзүүвч нь ямар бичигтэй байна хэлээд өгөөч.
-"Эни-д, төрсөн өдрийн бэлэг. Охиндоо хайртай шүү" гэсэн байна. Хэхэ бишүү тээ?
-Биш байнаа, та зар уншсан биз дээ тээ.
-Уншсан хэхэ, заза бака.
Гүнд санаа алдаад, цонхоор ширтэн хэдэн буудал явлаа. Гэтэл утсанд нь дахин дуудлага ирэв.
-Зар өгсөн үү? гэж нэг эмгэн болтой хүн ярьж байна.
-Ажил уу нохой юу?
-Нохой???
-Аа буруу хэлчжээ, танд ямар ажил байгаа юм?
-Аа миний байшин. Гадна доторгүй будах юм. Цагт хэдийг би төлөх вэ?
-14
-ммм...
-12. ...болох уу?
-За би ахиад залгая аа
-Хүүе байзаарай хатагтай, бид нар 10-аар ч ажиллаж болно шүү...
-Аанха, гэхдээ би эргээд ярья, одоо хэлж чадахгүй нь..

"Шулам болчооч чи, ингэж шалдаа бууж байгаа хүнийг хэн авхав дээ" гэж Гүнд өөртөө хэлээд шанаагаа тулан цонхоо ширтлээ. Утас нь яг л дугарах гэж байгаа юм шиг санагдан дахин дахин дэлгэций нь арчин харсаар явтал метро ч эцсийн буудалд ирэв. Хаанаас эхлэхээ баримжаалж харчихаад аз таарах үгүй нь үл мэдэгдэх ажилдаа орлоо. Түүнийг 4 дэх амжилтгүй хаалгаа гаднаас хаагаад гарах үест утсанд нь дугаараа нууцалсан нэгэн дуудлага иржээ.
-Байна?
-Элза, чи миний хамгийн хайртай амьтан... Би ийм хүзүүвчтэй нохой оллоо л доо. Тэгсэн чинь сая нэг зарлал байхыг хараад.
-Мөн мөн, яг мөн. Англи булдог үүлдрийн нохой! Та хаана байна? гэж Гүнд уулга алдан асуулаа.
-Би ч гэртээ л байна л даа.
-Хаягаа өгөөч, би одоохон яваад очьё.
-Хэхэ, би хаягаа өхгүй л дээ. Тэрнээс гадна би энэ нохойг олсон, гэртээ авчирсан, асарсан, хооллосон...
-Тэгэлгүй яах вэ, танд би 50 евро дуртайяа өгнө. Хаана уулзах вэ?
-Хэд гэнээ?
-Тавь.
-Хахаха!... Надад зөндөө их тавин евро байна. Би нохойг чинь бохирын сан руу шидчих нь надад ямар амар ажил гээч. Хэр удаан сарвалзах нь уу гэж найзтайгаа хоёр зуугаар мөрийцөөд салгаж ч дөнгөнө.
-Би хоёр зууг өгье.
-Залуу минь дээ! Хэний ямар нохойг олсоноо би мэдэж байна. Тэгэхэд чи дэндүү хайнга хандах юм. Би хүзүүвчий нь л гэхэд мянгаар зарчихна шүү дээ.
Ингэж хэлээд согтуу юм шиг яриатай тэр эмэгтэй утсаа тасалчихлаа. Үнэхээр хэдэн жилийн өмнө эртний язгуурт нэгэн гэр бүл өөрсдийн нохойноос төрсөн ихэр 2 гөлгийг дуудлага худалдаагаар зарж нэгийг нь Даниэл Гэбоа авхай 30 мянган еврогоор авч шуугиан тарьж байсан билээ. Тэр эцэг эх ноход нь өөрсдөө Испанийн хааныхны тэжээж ирсэн нохдоос гаралтай юм санж. Түүнээс хойш Элза хочит тэр нохойны тухай ёс юм шиг улирал тутам сонин сэтгүүлээр мэдээ гардаг болж, эзэн авхайгийн захиалж хийлгэсэн алмааз шигтгээ, алтан тоногтой хүзүүвчнийх нь тухай ч хэдэн долоо хоногийн шар мэдээний гол сэдэв болж байж. Утас нь ахиад нэргүй дуудлагаар Гүндийг цочоов.
-Хоюулаа яахуу?
-Хүзүүвчийг өөртөө үлдээ, нохойг л авья.
Утасны цаана эгдүүцэн санаа алдах сонсдов
-Би нохойтой хүзүүвч олцым байна л даа. Би уг нь нохой олсныхоо шанг авмаар байгаам сан.
-Хэдийг авах вэ?
Хэд гэх бол гэхээс Гүнд тэсэлгүй нүдээ тас анин тонгойлоо.
-Арван тав
-Юуу?
-Арван таваа. Арван тавыг л өгчих, тэгээд л нохой чиний гарт уржигдар ямар байсан тэр хэвээрээ ирнэ.
Гүнд эргэж гүйцэв.
-Арван тав гэж....
-Арван таван мянган евро! Нэг, тав, тэгээд гурван нойл. Би эргээд залгана, чи шийдээ хэлээрэй... дийд дийд дийд.

Гүнд тамхи асаан гүнзгий уушиглан үлээгээд саяны эмэгтэйг төсөөллөө. Ягаан өнгийн афро үстэй, энд тэндээ цоорхойтой цэнхэр шилэн трикотой, хар тамхинд мансуурсан, сэвхтэй, тураалтай шар хүүхэн. Гарт нь баригдсан том олзыг чулуу болгохоор чичирч байна. 15 мянгаар бараг жилээ даачих их нунтаг худалдаж авна. Яадаг гайны уут вэ!
Утас ахиад дугарлаа. Гүнд арай сэхээ оржээ.
-Яасан ойрхон ойрхон залгаж байхым бэ, мөнгөө авах гээд л яараад байна уу?
-Бийнгөүү! гэсэн дуу утсанд хадлаа.
-Харин цагдаа юугхийн бол доо?
-Хэхэ, цагдаагаа хурдан дуудаад өгөөч. Би тэрий чинь л хүсжийнэ.
Зүгээр нэг сургуулийн хүүхэд, эсвэл нэг тэтгэвэрийн хөгшин нохойг нь олж болноо доо. Тэгэхэд ийм адгийн шаарын гарт орцон байх гэж. Гүэ тэр харанхуй үүрээр өөр ямар амьтан тэрүүгээр явах вэ дээ, ёстой юм ёсоороо л болж. Шал бохир аялгатай яриа сонсоод бүр ч олзуурхаж байгаа биз. Өөрийг нь хараар амьдардаг гэж бодож байгаа нь лав. Үгүй юмаа гэхэд ажлын бичиггүйг нь тааж цөхөх юмгүй. Нохой хөлсөөр хардаг хүн тэрнийгээ алдчихлаа гэж цагдаа дуудах юм гэнэ. Балх юу хийж байгаа бол. Энийг сонсоод үхчих вий дээ. За тэр ч яах вэ, бишгүй л шаарнуудтай ярьж хөөрч явсан сан, болдог л хорвоо доо уг нь. Эсвэл Даниэлд бүх үнэнээ хэлэх үү? Энэ муу хулхи нь бууна даа.
-Чи ингэхэд намайг хэн гэж бодож байна вэ?
-Жэсүс! Бийг мафиозо байсан юм уу? Намайг үнэхээр уучлаарай гэж доогтой хэлэн хөхрөлдөх сонсогдлоо. Уухайс ганцаараа биш байх нь. Эрэгтэй хүний дуу ч гарлаа.
-Үгүй ээ, би хорвоогийн хамгийн ядуу хүн байна гэдгээ л хэлэх гэсэн юм. Би 10 жил ажиллаад ч 15 мянган евротой болохгүй. Хэтэрхий их байна.
Хүүхэн, "ёоо..оё, тэнэг... баас.. шээс!" гэж утсаа амнаасаа холдуулах ч гүйгээр хараах нь тэр.
-Их байна шдээ, чи бод л доо, би хаанаас...
-Би бас чиний хаанаас олох ёстойг чинь хэлж өхүү тээ? Эсвэл би Даниэл авхайд өөрт нь 20 мянгаар зарж бас болно. Тэр шууд л солилцно. Харин дараа нь тэр 20 мянгаа хэнээс нэхэмжлэхээ сайн мэдэх байх. Шүүхийн "албадан төлүүлэх"-тэй орооцолдоо л бол 20 чинь хоногийн 30 хувиар нэмэгднэ. 7 хоноод л чиний өр 100 мянга шахах нь байна шүү дээ. Эсвэл 5 жилийн шорон....
-Наадхаа аваад тэр чигээрээ зайл! Алдаг сан уу дураараа бол! Надад хамаагүй, би эндээс алга болчихож дөнгөнө!
Мухарт шахуулсан муур шиг болсондоо хагартлаа уурласан Гүнд ингэж хашгируутаа утсаа тасалчихлаа. Үнэндээ тэр Даниэл авхайд 20-оор зарах гэж нотариат, цагдаа юм юм л болно. Бодвоос бүтэлгүй явдалтай энэ хүүхэн тэрийг хүсэхгүй. Тэгснээс хал балгүйхэн 10-ыг ч болох нээ аваад дуусгахыг хүсч байгаа даа уг нь. Гүнд ингэж бодоод дахин залгахад нь таван мянга гэж дайрхаар шийдлээ. Түүнд өөр нэгэн бодол төрсөн нь Даниэл авгайд өөрт нь шууд хэлж, цагдаад тэмдэглүүлэх байлаа. Ингэвэл бүх юм гайгүй өнгөрч болох ч аймшгийн их дарамт, санаа зоволт учрахаас гадна зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн нь илэрч эндээс ачигдан эргэж европ руу нэвтэрч чадахгүй. Даниэл авгай бүх юмыг яг үнэнээр нь л цагдаад хэлэх нь гарцаагүй. Юу ч бүтээсэн юмгүй эргэж монголд очсоноос тэр чигтээ алга болсон нь дээр. Энэ явдлын ард яаж ийгээд чимээгүйхэн гарчих л ёстой юм байна.
Гүнд амьсгаагаа дараад утасныхаа дэлгэцийг харан сууж байтал гэнэт Даниэл гэсэн дуудлага ороод иртэл цочсондоо эгээ л утсаа чулуудчихсангүй. За чихэнд нь хүрч дээ гэж Гүнд бодоод нэг амьсгаа аван утсаа нээлээ.
-Сайнуу Гүндээ, бүх юм нь сайн биздээ? Дууных нь өнгө урьдных шигээ тайван байхыг анзаарсан Гүнд ч бас тайвшрав.
-Сайн сайн, та сайн явж байна уу? Одоо 9 хоноод ирэх нь дээ.
-Өө харин энийг чинь л хэлэх гээд. Би ирэх бүтэнсайнд очхоор боллоо.
-Аан... тэхээр чинь?
-4 хоноод гэсэн үг. Гэхдээ би чамтай тохирсноороо хөлс мөнгөө тооцно, санаа зоволтгүй шүү.
-За.
-За өөр юмгүй, тэгж байгаад ахиад ярья.
-За
......
-Хүүе Гүнд ээ!
-Байнаа байна хатагт..
-Элза сайн биз?
-С..сс..сайн сайн. Элза сайн. Бид сайн харж байгаа.
-Сайн байна. За удахгүй уулзая. Баяртай!
Гүнд утсаа салгаад нүдээ анин гашуунаар инээмсэглэж "заа тэгээд зовлонгийн түргэн нь ч дээр дээ" гэж бодлоо.

20 comments:

дэгцэн бээшдээ яаасан эрт цайны цаг болгочвоо сонииимэ :р

хайн...
сонирхолтой байшүү

dargadaa heleech tegeed. Minii cag bolchloo geed.

barbagsh:minii cag ch geh shig, terminator yum uu haasha yen. Cainy cag gej oilgoson biz dee tehdee tee sergelen huuhed yum chini.
Soulmate: hain hain hain.

oo duuschihvuu za bagsh daraagiinhiig ni hezee tavihiin boldoo gsn

oo hoorhii zovoh yum baina daa ene 2 ch

ммммм дараа нь юу болох бол гээл...... сонирхолтой байлаа

Yasan uils ni hazaitsan yum be? Naad neg 2 yumaa bagahan shig l zovooj duusgaarai daa hoorhiis gesen he he...

ойлгоо ойлгоо явчиишдээ..хоолгүү сонин л цайны цаг байла :р..лайтаймаа жухал үе дээрээ дуусчхиимаа :р
50 евро өгөөд авцан да аягүүлол :D

энчээталд байгаа нады аватар сакк шүү :D

alaaa haytsan

Анхны сэтгэгдэл бичсэн с ФБ дээр бичсэн миний юманд хариу өгчөөч

Улам сонирхолтой болж байна шүү. Бараг л Стивен Кингийг уншиж байгаам шиг :)

Энэ болсон явдал юмууу? Тэгээд яасийн?

Анон Галдан блоклочихоор бичсэн юм чэнн харагддаггүүм байна өө хө

одоо тэгээд ой санамжийг алдуулаад, нэг хүүхэнд 2уланг нь дурлуулаад, баяжуулаад со сер шиг алаа хаяач наа хоёроо

с чи хаачваа, ФБ-гээр нэг хайлаа.
хаачив хаачив. Хийсэн сээгий чинь ч алга

Ulam l sonirholtoi bolj bn shuu.
Bas gadaadad bdag mongolchuudiin unen turh baidal, hunii zan chanariig nudend haragdtal sain durselj bn shuu Artag bagsh.

Bembi

waaauuw goyo boljishuu,biched bgaraai,yun ter kanu manuu,istoooo goi

manai bagsh ch ugaasaa lag bichdiimdoo.uran zohiol unshij bgaa yum shig

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл