Блогчидын уралдааны тухай

Сая шилдэг блогчид гэдэг уралдаан болж өнгөрсөн дөө. Манайх яахуу энд тэндгүй сурталчилан шагналд дуртайгаа нуух нь битгий хэл улаан цагаан ил зарлан манайд саналаа өгвөл сургуулийнхаа сурагч бүрт блогын хувь хишиг тараана, бид дептаат болоод та бүхний төлөө блог бичнэ, өөрсдийнхөө төлөө бичихгүй хэмээн уралдан ярьж баахан санал цуглуулах шивдээ. Ер нь тэгээд их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа хүний зовлонг өөрийн биеэр анх удаа эдэлж үзэх шив.

Тэнд тэгээд манай блог байнд ч гүй банзанд ч үгүй хоцорсон доо. Тэгэж бас анх удаа сонгуульд ялагдсан хүний зовлонг мэдэрсэн. Буруу үлгэр дуурайлалтай гэдэг шалгуурт дүрмийн алдаатай бичдэгээр, мэдлэгт суурилсан байх гэдгээр нь шаал дэмий юм бичдэг гээд, зугаа наргай төдий гэсэн үзүүлэлтээр бас хасагдаа биздээ.

Хамгийн олон санал авсан блогууд орно энээ тэрээ гэхээр нь шавь нараа турхирч байгаад хэдэн санал авчаад эхний хэдэд байсан тул одоо ядаж нэр дэвших байх гэсэн чинь байхгүй. Ингэж анх удаа саналаа луйвардуулсан, сонгуулийн будлианд хоцорсон хүний зовлонг эдэлж үзэв. Тэхдээ луйвардаагүй биз би л буруу зовоо биз. Олон түмний ярихнээ манай сонгуулийг луйвардадгаараа алдартай МАН намын хойчыг залгамжлагч нар байсан тул таануус шаал дэмий нэр дэвшсийн, таанууд шагналд тийм дуртайн бол тэр намыг сайн магтаад дараагын сонгуульд нь үзээч гэхийн. Би дуртай тул уухайн тас тэгий гээд ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргацан байгаа шүү.

Иймээс барбагшаар ордог гардаг залуус минь энд тэнд ороод энэ үйл ажиллагааны тухай хэрүүл уруул хийхгүй байхыг хүсэе. Муу нэртэй шагналд дуртайгаар нь Гаамп багшыг нь ингээд байна гээд мэсэнжэр, утас 2 амраахаа болилоо.

Зиа тэгээд эцэст нь манай блог шилдэгүүдээ шалгаруулнаа. Энд харин зөвхөн миний үзэмжээр шалгаруулах тул зөвхөн надад хандаж авилгал эднүүсээ өгүүштэй.
1. Оны Шилдэг Гаампад хайртай сурагч /эмэгтэй/
2. Оны шилдэг шинээр Гаампад хайртай болсон сурагч /эмэгтэй/
3. Оны шилдэг Гаампад Пиав авж өгөх сурагч /хүйс хамаарахгүй/
4. Оны шилдэг Гаампад пиав авж өгөх сурагчаас илүү олон пиав авж өгсөн сурагч /хүйс хамаарахгүй/

Ингээд өөрсдийгөө нэр дэвшүүлнээ. Бүүр олонхоороо түрий барьж байгаад нэгнээ дэвшүүлж ч болно тэр бол таанууд муусайнуудын дур шүү. Цом мом байхгүй шүү нөхдөө

37 comments:

1

ойрд сургуулиар шагайсангүй. юу байцгаана?

1 Гэсэн сээгий бичсэн Анон би шүү.
Энэрэлийг эзгүйд галзуурчил байя .

Галдан

Давка чи муу сурагч байшүү хүнд хэцүү үе тохиогоогүй байхад нь сургуулиа хаяж явдаг

Галдан тэнэгтээл галзуураал байгаарай

манай суругулийнхан надыг танихаа больчжээ.... би ахиж хичээлдээ иржаахгүйээ больдиймлуу?
Галдан муу манай Энэрэлийг охиноо харжааг айр далимдуулжийнаа.

нэг дугтуйтай юум аваад гүйгээд байсан биз дээ Гаампаа...

Давка зиа болиул больдоо хүнд хэцүү үе тохиовол эргээд ирнэ биз аан тэнэгтээд алга болчив

Давкаг сургуулиас хөөе...

Зоригт яасан айхтар харсын

Багшаа энэ Зоригт дандаа хүнийг өджаахийн аягүү сонион... хэлээд өг. энэ мууг өөрийг нь хөөе.

bagsh oirdoo haragdahgui baisiin. songuuliin huuliin daguu alban tushaalaasaa tur tudgelzsiin baina tee

Зоригтоо чи одоо шилжилтийн нас чинь бишдээ эмэгтэй хүнийг болзоонд урьдаг болхоос ингэж өдөдгүйшдээ. Охин зодоод гүйгээд байдаг арван жилийн хүүхэд шиг байхаасаа ичээч чи замбараагүй гэдэг нь

Харлея хаана шилдэг байна тэр бүрд оролцох гээд гүйгээд зав багатай байлаа

Номинаци их өрөөсгөл, нэг талыг харсан, дотоод ардчилалгүй байна. "Оны шилдэг Гаампад дургүй хүн" гэж нэмж оруулах санал заалнаас гарчийна.

Manai 2 bagsh guunya bas neg iimerxuu yum bichne baigaa
Bi ene jil 1682 shil borio 1.5 shil tiger 16 litr gem uusan uzuulelteeree yamar ch xamaagui nominatsad ner debshmeer baina uur giiguulsen yum daanch alga

Тэр шалгаруулалт нь дуусчихсан юмуу...хайн би мэдээллээс гоцорчээ....

би нь дуртайгаараа нэр дэвшнээ яады...тэгүүл намайг багш нар ангидаа нэг бүртгэж авах байлгүй...

1. Оны Шилдэг Гаампад хайртай сурагч /эмэгтэй/- байлаа
2. Оны шилдэг шинээр Гаампад хайртай болсон сурагч /эмэгтэй/- байгаа
3. Оны шилдэг Гаампад Пиав авж өгөх сурагч /хүйс хамаарахгүй/- авч өгнө гэж боджийгаа
4. Оны шилдэг Гаампад пиав авж өгөх сурагчаас илүү олон пиав авж өгсөн сурагч /хүйс хамаарахгүй/- авч өгөх ч ёстой.....

нэр дэвшигч: Болжмор

Би ч Гаампаар пиав авахуулж уусан оны тэргүүний сурагч гэсэн номинацид дэвшинэ ээ.

Gumpad pivo avch ugchuud l tsudiisen guzee ruugee yulj baixiig ni xarax, xaramsmaar bachuurmaar nulims dusmaar gunigtai muchuud minii amidrald buu toxioldoosoi

Идеа чи битий ингэж хуралдааны дэг эвдэж бай. Дүрэмээ барьж хуралдана шүү.

Шоу одоо больмоор асуудлаа ойлгожээж хуралд үг хэлж байгаачээ

Болжмороо амаар биш ажил хэргээр дүгнэнэ шүү дэээ ярих биш хийж үзүүлээч аан

Бадмаа чи битий танхайр, балмад авираа бүү гайхуул

Neeree ter medeelliig haanaas olj uzej boloh we ain. Hariu husjiinaa.

Bi law Artgaa bagshdaa hairtai.

ийн чамд артгаа багш чинь хэлж өгнө биз. Артгаа багштайгаа тэгээд мангартаад явжаахгүй юу

МАХН-ийнхан руу юм л бол срнгууль будлиантуулдаг гэж чихэхээ болимоор юм. Яг яс юман дээр АН гарч ирээд булхиа гарч эхэлсэн. тэгээд л МАХН-ын тэднийг дууриаж дууриах ч гэж дээ адилхан аргаар үзэхгүй бол нам тавиулна шүү дээ тэгээд АН-ынхнаас дутахгүй хийдэг болсон хэрэг гж учир мэддэг хүмүүс ярьдаг юм билээ. МАХН-ынхан чинь блог гэж мэдэхгүй ээээээээээ. Хөөрхий. тэгэхээр хэн нь жинхэнэ будлианы эзэн гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ.

Ядруухан багшийн зүдрүүхэн блог байна даа. Үг хэллэг гэж утга алга. Ийм юм хий цагаа барж яадаг байна аа.

анон өмнө нь МАХН ганцаараа байсан болхоор луйвар хйих шаардлагагүй гарчдаг байсан байлгүй дээ.

анон энүүнд нээх цаг хугацаа ордогүймаа санаа зовсонд баярлалаа хө

Tend baisan hundlun sudaltai, bogino hantsuitai tsamtstai hun gump bagsh mun uu? hen neg ni heleed uguuch, please?

за өөрөө харуилая бишээ билээ тэр

teed ali n bsiin kkkkkkkk

Aan, gump, ulemj 2 tusgai shagnal avlaa geed door ni ter zurgiig tavichihsan baisan, bish baisan baina, tegeed ali ni yum be?

Давка чамайг модон дээр гарцан байхад нэг баавгай ирээд Гаампын чихэнд нэг юм шивнэчээд явсий шүү. Идээгүй. Гаамп яг үхцийм шиг гэвтжийсэн. Миний сонсёож чадсан зүйл гэвэл ердөө л: Хэцүү цагт нөхрөө орхидог хүн бол... гээд тэрнээс цааш миний алсаас цацраг туяагаар дуу барих сисчээмийн зай нь дуусцийн. Ингээд Давкад зориулж нэг ая бария

Ойн бамбарууш минь
Намайг битгий шоолоорой
Хүндийг өргөдөг болохоороо
Хөл минь ийм майжгий шүү
Уулын хярд мацхад
Урт хөл!
Урт хөл!
Хэрэггүй шүү дээ. Миний энэ шүлэгт ая хийх гэсний хэрэггүй аль хэдийн ая хийдгээ хийгээд цэцэрлэгийн хүүхдүүд дуулаад сууж байгаа. Ирээдүйгээ бас Давка шиг хүн муутай болгочихгүй гэхдээ л ийм дуугаар үр хойчоо хүмүүжүүлж байна. Энэ гэхдээ хүмүүжил, хүн чанарын тухай дуу биш л дээ.

Артгаа багшээ орж ирж номинацаа дэвшүүлмээриймаа
Гамп багшээд санал өх хүн олдкулвайхдаа тээ

marketing gej zuv bichij sugaargui baagiinuud tomoo seter uursudduu ugchihuud blogchdiin oyunii buteeleer mungu olj bgaad ni joohon haramsaj bgaa. Blogiin songon shalgaruulalt, oyuni unmchiin baidal metiig hargalzsan baidal ni boloogui l bna daa gej sanaa aldahad hurgej bsniig nuuh yun

Эээ л дээ. Батзаяа чи надыг ингэж болжааму тэ?

за 2-т нэрээ дэвшүүлчиида..заза шалгарчиж дэ..ганц хүн л дэвшсэн болтойм гсн :р

Нэг цаас гарч аваадээсэн юу байсын? Сэтгэгдэл байна уу гэсэн байхгүй этр гээл даанч их ууртай байсын саналаа алдчаад тэгсийн байшд хаха.

Гамп хүү Бүлээн нэртэй болчихсон явж байна уу, үгүй юу?

gump gej yu um be ??? hun hairlaj bolohoor zuil uu yag tsesteg shig gehiinmuu .. gehdee bas sonin pivotoi hamaaraltai tsetseg bh nee .

Цом мом байхгүйн бол нэрээ дэвшүүлкүэй

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл