Диалог зохиоц :P

  • Чи хайртай хүнээ хүмүүсийн хажууд хайрлаж чадахгүй, хайртайгаа хэлж чадахгүй байх үед ямар байдгийг мэдэхгүй л дээ. Би энэ урдаас хараад сууж байгаа хүнд чинь хайртай шүү дээ гээд орилмоор, илдүү хүргэвэл нь хэнээс ч ичихгүйгээр барьж аваад үнсчихмээр, хайртай хүнийг маань өөр хүн өдөөд байхад нь харамлаад наад хүн чинь ганцхан минийх гээд хашгирмаар болох. Энэ бүхнийг тэвчих гэж ямар их шаналж, яаж бачуурч байдгийг минь чи төсөөлөхгүй. Нийгмийн цөөнх байх нь ганцхан миний хэрэг биш, эцэг эх, найз нөхдөд минь хүндээр тусаад байгаатай би эвлэрмээргүй байна.
  • За тайвшир даа. Найз нь яг ийм байдалд байж үзсээн. Тэгэхээр чамайг маш сайн ойлгож байна.
  • Худлаа, биднийг хэн ч ойлгодоггүй. Зүгээр ойлгож байна гэж хэлсэнд чинь л баярлалаа. Өөр юу ч би чамаас хүсэхгүй.
  • Би бага байхдаа эмээ дээрээ өссөнийг чи мэдэж байгаа. Ээжийн дүү Баяраа ахыг маань ч танина. Баяраа ахыг зөвхөн эмээ, өвөө бид гурав л ойлгож, хайрладаг байсан. Дэрсхэн өссөн хоёр хүү гэхэд бид хоёр огт өөр ааш зантай. Ах маань хүний эв аяыг олох гэж хичээдэггүй, өөрт таалагдахгүй л бол хэнтэй ч харьцдаггүй тийм л хүн. Эмээ, өвөө хоёр өөд болоод ах бид 2 аав, ээжтэй амьдарч эхэлсэн тэр цагаас ахын хувьд амьдрал их хэцүү болсон байх. Аав, ээжтэй тэр бүү хэл жаахан дүүтэй минь ч учираа олохгүй ярдаглаж, хажиглана. Өрөөндөө ороод хэд хоногоор гарч ирэхгүй. Хоол, цай идэж уухгүй. Аав, ээж хоёр янз бүрээр аргадаж үзээд сүүлдээ зөнд нь хаячихсан. Ширээ тойрон хооллож байхад гэнэт муухай аашлаад босох ах, араас нь үг ч хэлж чадахгүй бүлтгэнэн хоцрох ээж, аав хоёр. Уурлаад ахыг минь муу хэлэн ярваганах дүү. Ах минээ яагаад ингээд байдаг юм бэ гээд орилоод уйлмаар, ахаа хоёулханаа тусдаа амьдрах уу гээд аргадмаар, битгий ингэж бай л даа гэж гуймаар. Ахыгаа бодвол би төрсөн эцэг, эх, дүү гурав дээрээ байгаа, ахад минь надаас өөр хэн ч байхгүй. Гэтэл би хайртай гэж хэлж чадахгүй. Муухай аашлаад, учир нь олдохгүй ахыгаа өмөөрч аль болохоор болгох гэж зүтгэх, ая эвийг нь хайж аргаа барах аав, ээж хоёроо гомдоохоос айх. Ах маань овоо сайхан ааштай хэсэг байснаа 3 хоног хаалгаа хаагаад таг болчихов. Орой хичээлээс ирсэн чинь ээж миний хүү ах руугаа ор доо. Ээжийнх нь санаа зовоод гээд. Хаалгыг нь цохиод дүү нь байнаа гэтэл хаалга онгойв. Бүрзийчихсэн, халуураад тамир тэнхээ нь тасарчихсан ах... Тэсвэр тэвчээр тэр л мөчид алдагдаж, ахынхаа цээжийг нүдээд орилж уйлсан. Миний дотор хуримтлагдсан бүх бухимдал тэхэд л тэсэрч гарсан байх. Нэг мэдэхэд би ахынхаа цээжийг тэвэрчихсэн ахаа би таньдаа хайртай, дүүгээ бодоод ээж, аавтай муухай аашлахаа больчих л доо гээд уйлж байсан. Нэгийг нь гомдоохгүйн төлөө нөгөөдөө хайртайгаа хэлж чадахгүй, өмөөрч чадахгүй байх ямар хэцүүг найз нь мэдэрсээн.
  • Бишээ, энэнээс чинь огт өөр. Чи ойлгохгүй.
  • Яагаад өөр гэж?
  • Тэгвэл миний хайртай хүн, хайртайгаа хэлмээр, түүнийгээ тэврээд үнсмээр, үргэлж хамтдаа гар гараа барилцаад суумаар байгаа хүн бол ЧИ шүү дээ. Өөр хэн ч биш чи. Чиний хувьд өнөөдөр хамгийн жаргалтай хуримын чинь өдөр байхад миний хувьд хамгийн хар өдөр болж байх...

14 comments:

Нады Юмжир л ийм мундагиймшт

aa hetsuu hetsuu. Nadad bas enuuntei chin tustei zuil zunduul tohioj bsndoo. Urnul n joohon oor baih. Negen udaa, huuhed bhdaa gj bgam shuu. Duug maani baganaas hulj bgaad suraar oroolgoh ter muchid boli geed umuurj chadahgui dotroo l baahan uilj bilee. Duugiin min orond namaig oroolgoosoi gj boddog bailaa. Tegtel hamaatani ah harchaad oroolgoj bsn suriig n bulaaj holoo shidcheed duug maani huleenees salgaj avhad hamaatnii ahdaa uneheer ih bayrlaj dahial dotroo uilj baij bilee. Ah hun chin duugiinhee hajuud, bas ergen toirnii humuusd nulimsaa haruulahguin tuld modon jorlon dotroo chimee gargalguigeer jinheneesee uilj bagtraagaa gargaj bsnaa sanj bn.

Бэр эгчдээ хадам ээжийн байр сууринаас хандаж онигоо болов Юки мээнь
Хайртай хүн чинь аз жаргалтай байхад гутараад байна гэдэг дутуу л хайрласны шинж дээ Юки мээнь
Хуриман дээр агсан тавиж багшийн нэр төрийг гутаав Юки мээнь

хайн нээрээ

uy ch oisongui

зүгээр л зохиоцымуу

Ямар аймаар юм бэ?

teserchiishdee

Зугаацах сэдэв ч биш байна даа. Спээшил тэр ах.

Магад хүний дагаж мөрдөж болох цорын ганц мухар сүсэг нь хайр мэт байж болох тул идэх, уух, дурлах гуравт нэрэлхэх хэрэггүй. Бас секс

гомо сексуаль хандалагатай залуу л сайн найздаа хайртайгаа хэлж байгаа юм биз дээ. би тэгж л ойлголоо

Тэгээд энэ яриа маань Артаг Го хоёрын хооронд болсон уу? эсвэл Юки Цитрус хоёрын хооронд болсон яриа юу.
Гэх гээд байна уу таанууд айн хахаха

Би Артага Го хоёрын дундах яриа нь гэж ойж байна. Бодуул Го нь Артгаадаа л хэлж ядаад байх шиг байшдээ... Хэцүү ч юм аа даа янз нь...

Ах бол үнээр зожиг гар байна даа... Сураар ороолгодог хэсэг бол аймаарийн

цуцуцуцуцу хэзээ иймим байсы худлаа ярьжийн би итгэхгүйайн гээд тэнэглээд байгуул яахуу

Диологт Нады мэддэг бүхий л "Хайр"-ыг хайр найргүй хамруулжээ.

За да тэгээд тэр цэнхэр хайр бол цаг хугацааны юм шигээ Нэгэн биеийг элээхэд хэд ч таарч болох магадлалтай.
Бусад нь мөнх оршдоггүймаа гэхэд цэнхэрээс л илүү настай эд.Би ахыгаа хайралж санаж үхэхгээ очингуутаа хажууд нь очингуут ярвагнаад унадын.Буцаа л онгоцонд орох мөч дөхөх бүрт цээжин дээр бөөгнөрөө л гэсэн

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл