Нойр ямар агуу вэ?

Бүтэн сайны өглөө хар нүд хуу татаал боджээшт. За Юки их сайхан эрчтэй хүчтэй сэрлээ шүү. Энэ эрчээрээ гэрээ сайхан цэвэрлээд авчихаач. Тэгээд үдээс хойш ажилдаа явчих. За тэг, өөө миний муу Юки чинь ийм сайшт гээл. Шууд шүдээ угаачаал, 2 алчуур бариал дайрц. Галтогоог цэвэрлээл хаялаа, юухан байхудээ. Гэтэл юм уумаар санагдаж эхэллээ шүү. За уужил болку, уувал л завсар гараал, залхуу чинь хүрий шүү. Тэвчээрэй Юки минь, чи 25%-ийн гүйцэтгэлтэй амжилттай явжээшүү гээл. Өөрийгөө зоригжуулж, гатуужуулсаарийгаал хүнд хэцүү үеийг даваатахлаа.

За том өрөө ч юухэн байхуу, зоригт бүсгүй Юки бол зажлахгүй залгиал хаячиж байгаам. Гэснээс дараагийн өрөө дундаа орж явтал л өлсөөд эхэллээ. Заа чи сүртэйн бээ, ажлынхаа 60%-иас хэдийн өнгөрчихөөд одоо өлсөөд байхдаа яахавдээ. Үхрийн сүүлэн дээр хутга гэдийшүү тэвчээрэй гээл. Яахав дээ, угийн зоримог, чадмаг бүсгүй сапхийтэл цэвэрлээл хаячлаа. Гялайж, гялбаад ёооё сайхан л юм даа. Унтлагын өрөөнд орох гэснээ, за энэний өмнө бусдыг нь гүйцээсэн нь дээр гэж бодоол, банн, жорлонг гялтганууллаа.

Унтлагын өрөө рүү шагайгаал цаашаа яаснаа санадаггүй, пилонк тасарцан уу яасан? сонин болц... нэг сэрсэн чэн ээжээ, та чинь гэрээ цэвэрлэж дуусчаад ажилдаа явна гэсэн биддээ. Тий яасан? Тэгээд одоо орой болцон байшт. Хүүеээ чи одоо, хүн юм цэвэрлэжийхад татаад босгочиход яадын бээ? Өрөвдөөд байсымаа. Ёоооё, би ажилдаа явах ёстойштээээ хүүеэлдэээ хаашаанбээ. Сэрээх гэхээр л өрөвдөөд байсымчэн дээ. Өнөө баатарлаг бүсгүй чинь нэгмуу нойронд нам даруулдаг байшт. Араачдээ, араа араа.

За яахвээ муу нойр чи. Аугаа их цэвэрлэгч, ардын баатар бүсгүйн орон гэрээ өөд татах ажилд саад болдог л юм байж. Дахиж чамд дээрэлхүүлэхгүй шүү, наанадаад хэлэхэд хампааныхаа төлөө, цаанадаад хэлэхэд улс эх орныхоо төлөө ажиллах их урам зоригийг минь чи мохоож чадкуу шүү. Би маргааш үүрийн 6 цагаас босоод ажилдаа эрт очино гээд л, заналтай нь аргагүй бодож байсан даа. Гэтэл өглөө 8 цагт ээжээ охин нь хичээлдээ явлаа шүү гэдэг дуунаар сэрэхийм даа. Араа ч дээ, араа араа.

Яаахвээ, нойр хулжаах тарни байдаг уу? Их нойртой хүнийг дэр толгой нийлүүлээд тас үсэрчдэг гэж муу хэлдийн байсан, би чинь нүдээ зүгээр анивчкэж яваал тасарчих болтоймаа. Урждар замын түгжээнд унтсан. Уг нь төв шуудангийн урд түгжрээл байжээсэн чэн, Мэлхий хадан дээр гарчихсан, салхи сэвэлзээл гоё байноо. Хоёр гараа алдлаад салхилдиймуу гэж бодоол дэлгэсэн чэн дээгүүр нисжээсэн онгоцны цонхонд гар тулаал, онгоцны жолооч сигналдаад байды эргүү юм чинь. Ямар тэнэг онгоц вэ гээл харсан чэн баасны чинь онгоц, урд машин байхгүй, ард баахан юм сигналдцан байжээдий. Онигоо онигоо, эргэх байснаа сандраад чигээрээ явж маваад балай юм боллоошт.

За энэ миний сүүлийн нойрны бичлэг байг.

27 comments:

haha 1t shuu

2 emegtei bagshaa istoo huurhuun.

1t orj uzhiisan gehdee yaahvee er hunii gurav gedeg de 3t shu za odoo unshnaa

Эмэгтэй хүнд нойр нь бус сэрэх нь агуу юм уу даа. Юкигийн бичсэнийг уншвал. Нэг унтаал сэрсэн чинь Элбэгдоржийн өвөрт сэрж байвал ёстой агуу сэрэлт болно биз дээ?

bulag: 1-t oroh yu n uneedtei bainaa
Anon: Eregtei bagshaa nar yahav dee tee
Salhi: 1-t orson yamar ch er hunii shinjgui baih baisiin.
Amarsaihan: Elebgdorjid n aguu yu?

Sooree shu Yuki, omnoos chin yarichlaa

Булаг: яааая, хэнтэй уралдсы чи? Эргээд хараач... ганцаараа гүйцийн бишүү :P

Anon: муухай эмэгтэй гэж байдгүйн гээздээ

Salhi: эр хүний гурав нь юу юу байды?

A.Амарсайхан: та л сайн мэддэг шүү дээ

artgaa: өөөөөө, хэхэ зэкрэл багшэээ
bulag: 1-t oroh yu n uneedtei bainaa: хүн учиргүй инээнэ гэж байхгүйдэээ
Anon: Eregtei bagshaa nar yahav dee tee: яахавдэээ тэгээд эр улс амидранадоооо
Salhi: 1-t orson yamar ch er hunii shinjgui baih baisiin: шууурааал уу?
Amarsaihan: Elebgdorjid n aguu yu?: агуу л байж таараашт, барагшийн багшээтэй ай?

Sooree shu Yuki, omnoos chin yarichlaa: гэхдээ чи илү л дээ. за яахав пиав авч өгөөрэй

yamar saihan yum. Iim saihan noirtoi boloh yumsan. Yasan saihan amarch baiga bol bie ni. Aris maris, nud mud chini aimar goyo baidag uu? Bi bol untah gej eson shidiin yum hereglej bainashd. Glucoz, Bakusees gadna unetei unetei yumnuud mungu hairlahgui avaad araihiij shonodoo neg yum untaj bainashd.

Аноноо чи хаана байды? Хоёулаа нэг мөргөлдөх үү?

noirnoos morio chumugnuus xutgaa gesnees chumug tashix gej baigaad 2 udaa xutgaa neg udaa xuruugaa tashij baisan
Xarin noirnoos bolj aldax morigui xun amar yum

Сайхан унтах сайханшт яахудэ.Нойртой хүүхнүүд залуугаараа байдаг гэдэг юм билээ. Гэрлэн дээр дуг хийхдээ нэйтралдааад кардаанаа татаж байх, эсгүү Р дээрээ тавиад авахгүй бол арын адгуу гараас болж аваар гардаг туршлага байна.

Show: гү тийм байхдаа

Анон: залуугаараа байгаад шапюшанчумалга доо

Нойрыг битгий ад үзээ. Миний багад ээж аав маань биднийг унтуулахгүй, хар үүрээр орилж хашгичаад сэрээчихдэг байж билээ. Тэр үед ханатлаа унтаж үзэх юмсан л гэж боддог байлаа. Тэгж эрт сэрээд хийсэн юм маань хэр их хэрэгтэй юм байсан ч юм бүү мэд, их үсрээд гэр цэвэрлэх, гал түлэх байсан байх даа. Том болоод бие даагаад амьдрах үед стресст орсон уу яасан унтая гээд ч сайн унтаж чадахгүй, тэр хэрээр бие ядраад, өвддөг болсон. Нам сайхан унтвал хачин их баярлаж, нэг том ажил бүтээсэн мэт болдог боллоо. Нэг сайн унтах нойрны тайвшруулах эм уусантай яг ижил нөлөө үзүүлдэг байсан, дараа нь толгой дүнгүйрэхгүй л болохоос. Тиймээс одоо би амралтын өдрөө гэр бүлийнхнийгээ өдрийн цагаар энд тэнд тасарч унаад хурхирч байвал чишш.. гэж дуугаа намсгаад, сэм сэмхэн алхалж унтуулдаг болсон. Хүүхдээ өглөө эрт унтаж байхад нь шаардлагагүй л бол сэрээдэггүй. Сайн идэж, сайн унтаж, сайн бааж байвал сайн гэж хүүхэддээ хэлдэг болсон доо. Мэдээж утгагүй унтаад идсэн арчаагүй хүн болгохгүйгээ би мэднэ л дээ.
Гэр заваан, угаалтуураар дүүрэн аяга таваг хөглөрсөн байхад миний нойр хүрвэл би шууд л унтадаг. Аяга таваг яхав дээ, дараа угаачихна шд. Өглөө эртээ босоод гэрээ цэвэрлэх гоё байдаг юм.

надын бүтэн сайныг бичээд тавьцийм бишөө? чухам гэрээ цэвэрлэж байгаал диван дээрээ тас үсрээск. орой сэрээл хоол идээл тэгсгээл унтах болцийшд.

ха ха нээх сайхан унтхынсан

anaash xentei untax ni vee

яг яажаад хэзээ нь унтчуа гэдгээ сандаг хүн байдымлуу?

бас дүлэлгүй яана бизз

Anon: ааха. Миний нэг таньдаг хүн унтахгүй. Унтахын тулд хамаг л сайн гэсэн эм тариа уугаад, их хэцүү байдаг гэж ярьж байсан.

Soulmate: гүү нады бүтэн сайнаа :((

Анааш: сэгсгэр анааш байдгүйл байхгүй юу. хэнтэй унткаад байгаан?

showtimer: а харин би асуугаал сууна

hooligan: байдымшигээлэээ

khatnaa: яаашт

Бантан said...

Олон өрөө дамжихаар нойр тэгж ихээр хүрдийн болуу. Дөрвөн ханатай умгар гэрт чинь бүх "өрөө" нь нэг дор болхоор надаа лав юм мэдэгддэгүйш дээ. Гал зуухан дээрээ хоолоо хийх зуураа зочинтойгоо буу халчина. Жоохоон залхуу хүрмээр аядуул унтлаганы орон дээрээ хэвтэнгээ дээшээ гараа яльгүй сунгаал сувагийг нь мушгаал "дөрвөлжин хар"-ыгаа пажигнуулчина. Морь хараар байгуул орны хөндийн доороос сэнжтэй сиеэн коршоонкоо гаргаж ирээл суучина гэх мэт.

хэхэхэ

Дүү: Агаа нь нэг тарни зааж өгнөө:

Нойр агуу, нойрсогч бүр агуу

цуйбан идхиимсаа

С -аа хүү минь эмээ уу

bi yag odoo tsuivan idej baina.

өөөөөөө яахаараа ийм дүнкүүү байдаг байна даааа ай???? болчикээч би ойрын хэд өдөр бүтэн нойртой хоносноо л санахгүй байна даг

Хэхэ Юки чи ерөөсөө ингэ. 3 миатр улаан даавуу авах хэрэгтэй. Тэгээд сайхан зүү утсаа аваад, 35,000 төгрөг бариад манайд хүрээд ир за юу. Нэг гоё арга зааж өгөмц

Энэ аргыг би их олон хүн дээр хэрэглэж байсын. Энэ аргы маань "Спаааядар мээнтэр арга" гэдийн

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл