Өндөр цалинтай ажлын зар

Манай Гаамп-плем компани дараах ажлын байранд нэг биш нэлээд хэдэн хүн шалгаруулж авна аа.

  • Тавигдах шаардлага:
  • Хэл ярианы өндөр хөгжилтэй
  • Ойр орчныхонтойгоо ярих үнэхээрийн дуртай
  • Ихэнх цагаа хүмүүстэй ярьж өнгөрөөдөг
  • Өөртөө итгэлтэй
  • Бусдад ч бас итгэдэг
  • Голдуу эмэгтэй улсыг авна.
Гүйцэтгэх ажил үүрэг:

Өөрийн үеийн таньдаг таньдагүй бай дундаж эргэм насны эрэгтэй эмэгтэйчүүдэд дараах зүйлсийг ярина.

“Ээ ажил чинь нэг л болкуу байна уу. Гаамп гээд маш сайн үзмэрч байдышд, Эртээд намайг очсон чинь шууд чи бүтэлгүй яваам байна засий гээл засал хийгээл одоо би үнэн дажгүй явжээнээ. Манай хамаатны нэг охинд байдын олон жил нөхөргүй байгаа тэрүүнд ханийн тэнгэр дуудаад үнэн дажгүй залуутай суулгацан гээд боддоо, манай нутгийн хөгшиний ходоод муу байна шууд хараад л хэлсийшд, хотод эмнэлэгт дурандуулаад оношилж чадаагүй өвчин дөө, тэр хүн гэрт нь оронгуут хүний хамаг юмыг шууд хэлдиймаа, цаашид яах тухай ч илэн далангүй хэлж өгдөг, тэгээд засал масал нь үнэн найдвартай, үзүүлсэн улсаас нь амьдрал нь өөдлөөгүй гэх хүн лав байхгүй. алив ерөөсөө хоёулаа очий”

Үүнийг ягштал цээжиилэн хүмүүс авчирах бөгөөд авчирхаасаа өмнө надад авчирагч этгээдийн тухай онцгой мэдээллүүдийг өгнө. Тэнд нь мэнгэ байдаг, тэр нутгийх, юу юу хийж байсан гэх мэт нарийн мэдээллүүдийг өгнө. Харин насанд хүрсэн бүх монголчууд бөөрний өвчтэй байдаг ба чи их элэг муутай хүн юм архи уудгуу гүү бол архи ууж болкуу шүү элэг чинь тэскүүм байна уухгүй бол яах ч гүй элэг байна даа гэх зэрэг элмэнтаарны зүйлсийг бол би өөрөө бодож олох юм.

Нэг үйлчлүүлэгчийн нийт хөлсний 40 хувийг ажилтан авах бөгөөд өөрийн доор мөн ажилтан элсүүлж авна. Элсүүлсэн ажилтаны үйлчлүүлэгчийн 5 хувийг бас та өөрөө авнаа. Хамгийн олон доороо зуучилагч элсүүлсэн хүнийг мундаг захирал, бүүр лут захирал гэх мэт урамшуулалд хамруулнаа.

Та бүхэн намайг хичнээн худалч луйварчин гэж хэлж болох бөгөөд миний асар олон зуучлагч нар наад яриаг чинь шал худлаа болхыг өдөр бүр хүмүүст ярьж явах тул танд хэн ч итгэхгүй. Тэхээр танд ямар нэг нууц хадгалах үүрэг ноогдохгүй болно.

Хамгийн олон хүн авчирсан хүн Эрээн хотод болох олон улсын үзмэрч, мэргэч, төлөгч, хараалч, ерөөлч, илээч, нулимаач, бүлээч, галаар түлээч, халуунаар хайраач, үзээч, хараач, өөд уруугүй умруулаач, зурхай, сүнс, хий /унгасных биш/, шамбарам, шар хий бадгана судлаачдын академийн хүндэт гишүүн дооктор, проопээсор болоод зогсохгүй тус академийн уулзалтанд оролцон сарын цалин дээрээ урамшуулал авах боломжтой юмаа.

Манай Гамп-плэм кампаани нь айл бүрийг үзэж, харж, засал хийх, хүн бүрийн зам мөрийг тэгшлэх засгийн газрын хөтөлбөрийн хэмжээнд ерөнхийлөгч удахгүй ивээвэл тэр ивээл дор нь багтаж үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Иймээс та үзүүлсэн үйлчлүүлэгчид хүртэл үнэнийг хэлэн зуучилагчаар ажилд авж болох бөгөөд ээж аав элгэн садан гээд дуртай хүнээ ажилд оруулах боломжтой. Монголын иргэн бүр баяжихын тулд эхлээд намайг дэмж дараа нь бусдаар дэмжүүлэх хэрэгтэй.

Манай Гаамп-плем олон улсын үзэж, харж мэргэлэх компаанид ажилд орсноор таныг үзүүлж харуулах хүсэл сонирхол нэг, эвтэй найртайгаар мэргэлүүлдэг хамт олон, үзэж харуулж, үймээн самуун болсон ч тохилог дулаахан үзүүлж харуулж мэргэлүүлэх ажлын байр, нэгэнт үзүүлж харуулаад засуулсан байхад цалин хэрэггүй бөгөөд олон үйлчлүүлэгч авчирвал сайн цалин авах горьдлого хүлээж байна. Мөн та ажлын байран дээр байнга байх шаардлагагүй бөгөөд хичээлийн завсраар, ажлын зав чөлөөгөөр хийх боломжтой. Компааний захирлыг хүнтэй тэр тусмаа үеийн бүсгүйчүүдийг үзэж байхад гадны хүн орхыг хориглоно.

48 comments:

1-t

2

3

голцуу эмэгтэй гэчижээ. жендердүүл яана.

xa xa 5t

tanaid orj ajillax shalguur xangax yum bna daa

This comment has been removed by the author.
This comment has been removed by the author.

Өнөөдөр чинь юу билээ? Гуравтөдөр биз дээ.

50таргүйг гоё тайлварлажэ

This comment has been removed by the author.

Хахахаха
Мөн яриваа

This comment has been removed by the author.
This comment has been removed by the author.
This comment has been removed by the author.

zayagiin komputer deer aihtar etgeed suujee...

хаха Батзаяа чамайг сайн дурын уран сайханч хэмээсүгэй Салбадай гэж нэрийдэе

Гаамп-плем ч гэх шиг..

óóðòàé áè÷ñýí said...

ãàìïàà ãóàé õèé øàð áàäãàíûã îðîëäîõã¿é áàéâàë äýýð ø¿¿. òýð îíîëîîð ÷àìààñ öààä íààä öààäàõ íü ýì÷ë¿¿ëýýä ýð¿¿ë áîëîîä ÿâäàã þì. ÷è áàñ èõ ïèàâàà óóãààä áàéâàë èðýõ ë áàéõäàà

batzayag salbadai gej nerlehiim uu ugui yum uu, garaa urguud ene neriig uguhuu gui yu gedgee shiidiil daa angiihaan

Батзаяа чи алга болцон бай даа. Салбадай чинь.

Batzayad: Altai egchee bi boovtoi

This comment has been removed by the author.

сал ба дай гэдгийн сал гэдэг н үйл үг биш нэр үг гэж тооцвол усаар явах хэрэгсэл байх. харин дайг бас захиран тушаах үйл үг гэж тооцохгүй бол өнөөх салыг холбож уясан модыг хэлсэн байж болох.

Энэ Батзаяа Банжигийн блогчин уу?
Сэээгий дээр бээгийдэж байхыг бодоход л тэгэж ойлгогдлоо

Дандар юүүгнүү вээ наа чэнн танай бологспотын бологчин хүн байх шүү

шалгуурт нь би тэнцэхийм бишүү харсан чэнн ээн гсн хаха :р..цалингаа аваад зүгээр чалчаад суужийх л юм шигээшд тэ..тийм бол надыг авчаач

бага ангийн сурагч said...

батзаяад подвоол гаргаад өгчил дө, зүгээр л юм байна шд, сайн дурын уран сайханч ардын сургуулийн багш нарт сэргээш өгөх л юм байна шд

сурагчдад хичээл сонголт бас байдаг да энчдо

gormiin sanaliig demjij bna

This comment has been removed by the author.

хахаха Батзаяа үргэлжлүүлээ

Хар лам: Тоодон панзын өргөө мөн үү /майхны гаднаас/
Хар лам: Панзтан идээндээ хахчаагүй биз/орж ирэнгээ/
Равсал панз: За дээшээ сууцгаа
Хар лам: Өө дуугарч байна /айраг амсаад/
Хар лам Яавал чам шиг ийм баян болох вэ
Равсал панз: Хүчтэйгээрээ ноён болдоггүй хүсэлтэйгээрээ баян болдоггүй
Хар лам: Чи тийм овоо юм бол энэ даншигт хэн түрүүлхийг хэлээд аль
Равсал панз:Тааж мэддэг таван хаан биш тамшаалж иддэг тарлан бух биш би яаж мэддэг юм
Хар лам: Танай хөрз хар түрүүлэх юм биш үү
Равсал панз:Байг гэх газаргүй Аз хүү байвал ёоз хүүгээр цохидог юм
Хар лам: Энэ муу бүр айргандаа халж баяндаа сагаж байна гээч
Равсал панз: Чиний хар зовлогыг зулгааж юмжаагүй эцэг эхийнхээ буяныг эдэлж сууна аяга цагаа гэдсэндээ шингээж чадуул чадаад чадахгүй бол зайл
Хар лам: Өө энэ муу чинь/Гэсээр босон ирж айрагны вааранд Равсал Панзыг толгойгоор нь дүрнэ/
Шар лам ихэс дээдсийн бөхийн өөдөөс сарвагнадаг тэр муу юу вэ Дахиад ингэвэл айрганд чинь амьсгааг чинь тасална/Гэж хэлээд гаран одов авгай нь уйлна/
Авгай: үгүй ядаж чи нэг юм дугараач
Равсал панз:/Тавгаа засан нэг ёотон авч тачигнуулан иднэ хормойгоороо нүүрээ арчаад асгарсан айрагнаас духандаа хүргээд/ Мал тэжээвэл ам тосдоно Хүн тэжээвэл толгой цусдана гэж энэ дээ/ гээд камер луу хялайж хараад байж байтал Далайцэрэн гаднаас орж ирнэ/
Далайцэрэн: Пөөх энд юу болоо вэ .......... Батзаяа үргэлжлүүлнэ

This comment has been removed by the author.
This comment has been removed by the author.

Яанаа энэ багшээ нар харуул намайг загнах байх даа. Сээгий дээр нь Бээгийдлээ гээд

bagshaa haruus ni haachchaad, dadlagiin oyutnuud angiar guzaalaad, pan gorood baigaan bee.

кккккккк заяа гааамп хоёр тэр элэг төлж өгөөөрэй хөшчхлөөөөшдэээ. ажил дэээрэээ инэээгээдэ элэг нь хөшсөн хүн гэээл мэдээгэээр гарчкүүүмсан энчодоо

хаха болжээн би ажилд орий этр

Заяаг цагийн багшаар аваачээ

zaya guai naad sda ene ter gedgee bolichuul huurhun huurhun yum bichhiimaa muuhai ug heldgee bolivol bagshaar avsan ch yahuu

Bagshiin arvin nuutstei baixgui bol
Nuutsiin bagsh ntr geed l
Zayag bagshaar avii
xaraal eruul xeleel guij l baig xuurxii

За одоо сайхан цэвэрхэн боллоо. Ахиж ингэхгүй ээ. Би зарчимч хүн. :)

хэ хэ. тэгээд устгачихав уу. байлгаж л байхгүй

Зарчимч хүн ямар байдгийн үлгэр жишээ бол энэ юм шүү дээ. Үүнийг анхаар

Манай сургуулийн улирлын амралт эхэлсийм үү гүү юу. Мэдэх хүн байна уу гэж.

бадмаа мэдкүй байхад би яаж мэдэх үү дээ ккк

танай кампани хаана ве













өбыхххэббгрху

ийм ч ажлын зар байдаггүй байхаа. сүлжээний бизнесд орохдоо сайн л судалж байж орохыг ажлын зарыг уншсан хүн бүрт сануулая. их мөнгө амлаад л хэнч хийж болно нтр гээл эхэлвэл тэгээл тэр газар бол олиггүй л газар гэсэн үг. цагийн гарз шүү

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл