Хэдэн бичил явдлууд

Дээр нэг хэдэн бичил явдлууд зохиож үзэж байсан юм. Тэгээд энд аваад ирлээ. Хадгалж байгаа ухаантай :P.

2 эмэгтэй Африк руу жуулчлаад нэг нь л буцаж иржээ. Тэрээр эхэр татан ярина.
-Бид 2 далайн эрэг дээр наранд биеэ шарж байтал нэг хар залуу Дулмааг хараад байлаа л даа. Дулмаа, "чи түүний харцыг хараач, яг л намайг идэх гэж байгаа юм шиг. Энэ эр ч намайг галзууруулах байхаа" гээд түүнтэй аальгүйтэж байгаад дагаад явсан. Гэтэл тэр жинхнээсээ идэх гээд харж байсныг яаж мэдэх вэ дээ....

*****
Цовдлогдсон Есүс ойр хавьдаа байх цэргүүдийг дуудна: “Хүү минь нааш ирээч, наашаа ойртооч.. “. Тэдний хэн нь ч тоож харахгүй байлаа. Есүс тэнгэр өөд харан, ааваа та эдний гэмийг өршөөгөөрэй гэж залбираад ахин нэг цэргийг дуудав:
-Хүү минь, хүү минь наашаа ойрт л доо, гуйж байна. Цэрэг залхсан байртай ирлээ
-Юу вэ юу!?
-Хэхэ найзаа шагайн дээр маажаад өгчих тэхүү!

*****

Яаху мээсэнжэр.
-юу бн
-юмгүй дээ, мани нотбүүкнийхээ дэлгэцийг хагалчаад…
-оо яаж бгаан. аль зэрэг хагалсын харая, дэлгэцээ явуул
-яаж?
-Photo share нээгээд, ctrl+prtsc гээд……
*****
Эхнэр нь нөхөртөө залуу байхад нь өөрийнх нь араас гүйгээд гүйгээд сууж чадаагүй залуусын тухай хуучлана. Нөхөр:
-Азгүй юм
-Харин тэхх, азгүй л залуус….
-Үгүй ээ би би!!!

*****
Ресторанд нэгэн эр бүтэн шарсан загас захиалтал хөрчихсөн загас авчрав. Эр бухимдан зөөгчийг дуудлаа. -Энэ чинь аль хэдийнэ хөрчихсөн байна!
Зөөгч загасанд хүрч үзсэнээ нүдээ том болгон гайхаж, -хүүе яанаа тийм байна гэж шивнээд тонгойн цээжинд нь чихээ нааснаа нүдээ бүр том болгож, -энэ чинь бүр үхчихсэн байна шүү дээ гэлээ.

*****
Туйлшрал.
Бяцxан хүү лууван идэхгүй гэж чарлана. Хоолноос нь бүх лууванг түүж байж арай гэж идүүлэв.
-За одоо хичээлдээ явья, хоцорлоо хувцсаа өмс. Май энэ оймс.
-Аа..аа…. өмскүэ!
-Яагаад?
-Энэ чинь луувангийн өнгөтэй байна!!

*****
Өвгөн эмгэн 2 өнхрүүш хийжээ.
-Өвгөөн өнхрүүшээ цонхон дээр тавиад хөргөчиx үү?
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай гэж өвгөн заналтай хэллээ

****
Өнхрүүш өнхөрч явж байснаа зогсоод хэл нь унжиж, нүд нь солийж байснаа үхтлээ бөөлжингөө үглэнэ:
-Хөлтэй болох юм сан..

****
УИХ-н гишүүн Арвинаас ярилцлага авч байна
-За манай дараагийн асуулт, та ер нь бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Хөөх би ер нь тэр тухай боджаагаагүй юм байна шүү. Өөрөө ууртай байх дуртай болохоор….

****
Дарангуйлагч нийгмийн удирдагч ба ард иргэдийн харьцаа нь унтагч хүн ба сэрүүлэгтэй цаг 2-н харьцаатай нэн төстэй. Дугарлаа-дарлаа.

****
Цинций ринцин цинннн…. 20-р зуун Фокс кино копмани үзүүлж бааийнннн!
-Тэр тэнгэрт юу нисээд байна вээ?
-Онгоц уу?
-Шувуу юу?
-Өө биш, тэр чинь Сүүпэрмэн байна шүү дээ!
Цинций ринцин цинннн…. 21-р зууны Монголд хавар болж байнннн!
-Энэ тэнгэрээр дүүрэн юу нисээд байна вэ?
-Онгоц уу, шувуу юу? Аль эсвэл Сүүпэрмэн үү?
-Өө биш эднүүс чинь хийсч яваа хогнууд бай.. аа бяхлуу! Нүүрэнд шар торны тасархай ирээд наалдчлаа!

****
Чоно эмээг нь залгичаад улаан малгайт охиныг хүлээн сайхан бодолдоо умбаж шүлсээ залгин хэвтнэ. Хаалга тогшив.
-Ороо ор охин минь гэж чоно эмээгийн хоолойгоор догдлон дугарлаа. Хаалга онгойж эхлээд охины хөөрхөн царай цухуйж, харин ардаас нь буугаа бэлэн барьсан 2 анчин ороод ирэх нь тэр.

****
-Та чинь энэ түр зогсохыг хориглосон тэмдэг харахгүй байна уу? Торгоно доо!
-Ах нь бүр зогсоноо санаа зоволтгүй

****
-Монголчууд яагаад ном бичгийн дурсгал ийм муутай юм бэ?
-Лам нар ном хаялцсаар байгаад л энэ шд.

****
-Миний өндрөөс айдаг гэж яаваа, сандал дээр гарч чийдэнгээ сольж чадкуу юм
-Тэр гайгүй, би зогсоогоороо газар харж чадкууу мөлхөж явжий шд.
-Та 2 ч гайгүй байнаа, би бүр план зураг харж чадкуу дотор муухай оргиод байна гээ л бодчих.

****
-Орчуулагч гуай та энэ гол дүрийн баатрыг яагаад ингэж тэс хөндлөн дүрсэлчдэг байна?
-Өө тэр хавтасны зураг чинь гол баатрынх биш байсан юм уу?

*****
Монголын блогчдын идэвхтэй хөдөлмөрлөх цагийн хуваарь:
Да-Ба 08.00 -13.00 14.00 -18.00
13-14 цайны цаг
Бя-Ня амарна.

*****
Бөгс бол хүний ардаас харагдах нүүр мөн.

*****
Соёлт нийгмийн бүх хүмүүс хөлд орсон цагаасаа эхлэд хүний хөдөлмөрийг уландаа гишгэдэг. Хүмүүсээ хөл нүцгэн явцгаая!

*****
-Үзмэрчид азгүй хүмүүс
- Яагаад
-Лаг шинэ кино гарлаа ч догдлон үзэж чадахгүй. Юу болж яаж төгсөхий нь шууд л мэдчихнэ.
*****
Үзмэрч дээр хүмүүс оочирлож байна.
-Чи юу үзүүлэх нь вэ?
-Аа визэнд орох гээд л… чи юу үзүүлэх гэж байгаан?
- Бүксү нөхрөөсөө салах болуу гүү болуу асууя. (Бүксү- солонгос сериалын эмэгтэй баатар)

****
ТМС-н захирал хурал хийж байна: Манай эрэгтэй багш нарын дунд сүүлийн үед эмэгтэй сурагчдыг татаж чангаасан явдал мэр сэр дуулдах боллоо. Та нар хичээлээ л заа айн, тэднүүсийн тэр хөөрхөн өгзөг… юу.. тэр бидэнд ямар хамаа байнаа!

******
За одоо амьдралд тохиолдсон явдлаас 2,3-г ярьж өгий.
Мань хэд пиавдаа суужээсийн. Одоо бодоход хаа ч юмбдээ, нэг л их урт вандан ширээтэй, маниус утсан дээрх болжморууд шиг сууцгаацан буу халж байлаа. Гэтэл Цогоогийн пиаванд ялаа уначихав. Цогоо тэр ялааг хараан зүхэж хажуудаа байгаа Мөнгөнийг пиаваа солий гэж хэллээ. Мөнгөн мэдээж татгалзав. Удалгүй Мөнгөнийг өөр тийшээ харах хооронд Цогоо өөрийнхөө гүрүүшкийг Мөнгөнийхтэй цуг зүгээр л ширээнээс жоохон хөндийрүүлээд буцаагаад тавьлаа. Харин Мөнгөн эргэж хараад “оо чи муу яажийнаа” гээд жинхэнээсээ сольчвоо. Маниус бүгд элгээ тэвэрч унаад тэр 2-г пиаваа дуусгасаных нь дараа хэлж….. Мөнгөн уурлангуутаа инээдээ барьж чадахгүй… хаха. Багын явдал аа гэж.

***********
Булганы нөгөө 2 мээтр аруу байшдээ, Оргилболд. Ашиггүйгээр нь мөн ч их дуудсан даа. Согтох тусмаа юүгжаагаа нь мэдэгдэхгүй, сонсох гэж зовж билээ нэг удаа. Томдцон хэлтэй юм шиг байгаан. За тэр яахуу, сайхан эр дээ гүндүүгүй. Тэр нэг удаа зурагтаар ярьжийнаа. Цэнхэр гариг нэвтрүүлгийн Тамир гэж санаагаараа савдаг гар байдаг байлаа тэхэд. Шинэ шинэ мэх гаргах, мэхний нэр мэр сольж өгөхдөө гаргуун. Бөхөөр тогтохгүй поокс (тэр ингэж хэлдэг), дугуй, хөлбөмбөг гээд төрөл төрлөөр шинэ шинэ нэршил, таахчиг боловсруулчдаг гарамгай эр. За тэр яахав, ярий гэснээ л ярий. Зурагтаар Оргилболд, Тамир 2 гарчийнаа. Тамир асуужаагаан:
-ингэхэд та ер нь сагсчин Шаравжамцтай тааралдаж байв уу?
Оргио: -ааан….ордны тэнд нэг тааралдсан.
Тамир: -Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Оргио: -аааан….. эвгүй л юм байлээ. Хүн яг өөдөөс хараад ярихаар….

************
9-р ангид байлуу даа. Газар дээрх ганц найзтайгаа бас нэг газар дээрх ганц найзындаа очиж 3-лаа бууз идэхээр болов. 2-3 жигнүүр бууз тавиа л шатар нүүгээ сууцан чинь нэг мэдсэн хиншүү хярвас болоо ёвчвооо. Усы нь багадуулаад тавьчжаагаа байхгүй юу. Гүйгээ л галцгай түлцгэй болоо л гаргав, бөөн утаа униар, сав мавы нь тосгуур луу шидээ л, шажигнаа л уур манан болоо л…жигнүүртэй бууз муузаа бүгдий нь гулсуулж унагаа л. Хэрэндээ хөөрхөн дажин. Болкооноо онгойлгож агаар амьсгалаад буузаа идэх гэсэн чинь 2 жигнүүр бууз байна.
-хүшш…3-г тавьлуу?
-тэгээ биздээ уул нь
-хаачив, унцын байхдаа. Тэгээд хайлаа 3-лаа. Олдодгүй ээ. Үхтрээ хайдым даа…..
-за идьяааа идий хөрчлөө.
-за за.
-Муухай андуураваа. 2-г л тавьсийн байж дээ гэлцэн түлэнхий амт орсон буузаа идлээ. Тэгээд хэдэн хоног өнгөрөв. Тэднийд ахиад очлоо. Байжээтэл ээж нь пилээтэк холдуулаад өг гэнэ. Нөгөөхий нь чирч гулдраа л холдуулав, ээж нь ч араар нь орлоо, оронгуутаа орь дуу тавин цочлоо. Харсан чинь мань хэдийн 10-д хоногийн өмнө алга болгодог бүтэн жигнүүр бууз арзайтлаа хатаад, хөгзөрцөн, бөөн тоос моос наалдцан, хэн ч харсан цочмоор зэвүүн муухай дүр төрхтэй юм хана налаад зогсоогоороо байжээдэг байгаа. Тосгуурын тэнд унасан зусыг өнкрөөд пилээтэкний цаагуур орчно гэж хэн санахав.

*********
Манай нэг хамаатан эмээ байдиймаа. 80 настай. Үнэн баавартай. Тэгсэн зурагтаар нэг эмэгтэй гардийн. Баахан юм яриа л байдийн. Доогуур нь цаг уурын ч билүү нэг юмны ажилтан н.Алтанцэцэг гэсэн бичиг гардийн. Тэгсэн тэр эмээ тэгжийшд: -Алтанцэцэг гэнэ үү…..би танихгүй юм байхын (!?) гэдэг байгаа. Ёстой бөө мэдээ. Бүх хүнийг таньдийн байлгүй. Ер нь таньдаг ч юм билүү. Юмыг яаж мэдхэв. Хазгар эмгэнд ном бий халтaр болоогд юм юм бий гэгчээр.

******
Газар тариалангийн компаний л болтой нэг хүн зурагтаар гарч байлаа. Нэг их анхаарсан ч юмгүй, харсан ч биш хараагүй ч биш суужээсэн чинь нөгөө агаа чинь юм ярьжаагаад гэнт нүүр нь минчийгээд, нүд нь дүлжаагаамшг болж, ус гүйж, захаараа улайж, хоолой нь учиргүй шахагдаад, бүр нарийсаад, сааралтаад….Бүр сүүлдээ гасалжаагамшиг болсноо… хэлж байсан өгүүлбэрээ дуусгаж нэг юм амьсгаа авахын. Ёооё, өмнөөс нь өөрийн эрхгүй урт амьсгаа авч уужирч билээ. Одоо ч бас үүнийг бичиж байхдаа амьсгаа авч уужрав. Кү нээрээ, урт богиноос нь үл хамааран нэг өгүүлбэрийг нэг л амьсгаанд багтаах ёстой гэсэн хууль хаа байдийн бол.

***********
Бацаан байхад хөлбөмбөгийн өвчтэй байлаа. Нэг найзынхаа цонхон доор очиж шүгэлдэв:

маниус:- Жаргалаа бөмбөгөө аваа гараад ир, өшиглий.
Жаргал (цонхоор цухуйн):- За одоохон, таануус байжий, мань гялс гэрээ цэвэрлээтий
маниус:-Өө удхын байшдээ, бөмбөгөө шидчих, маниус өшгөлжээе.
Жаргал:- Зүгээрээ, ил байгаа юмаа далд болгоо л болоо.

Заза ицсийцст мангар урт юм шахаад хүн амьтан залхаагаад алчлаа би. Соорий..

19 comments:

Medej avaarai!Ineehgui baina shuu.Urmiin uggui setgegdel bicheed alchlaa bi,Sorry.

Gehdee 1,2 juumalzsiin baina.Ug n chinii bichlegiig tenger nurtal ineej unshdagsan.

Tenger nurtal ch bas bish yumaa,hajuudaa baigaa humuusee tsochij aital n ineedgiin baina.

uneheer awiyaslag yumaa, saihan zuils unshlaa, bayarlala

залхаад үхчлээ би

haa neg gazar unshij l bsan bn da. shine yum hiigeechee gavitaan ene teree urgeljluuleech arzgaraa

aixtar yum aa

Уахаахахахахахахаха

хахахаах сулиатайм аа

удахгүй блогчид нэгэн удаа гээд онигоонууд эхэлдэг болох вий дээ гэж би эмээхийн

хаана нь инээхээ мэдкү явжээтэл дуусчлаашд

Сайхан л онигоонууд байнашд

xa xa xe xe

Ёоооооооо нээрээ Оргилболдыг уншаал би шууд майр залуужлаа шд.

Boljmoriig olson...

Өнкрүүш бөөлждөг дээр алааяцан. Ёо ёо

eoooe gedesnii bulchin hogjloo

Orgio l mair bn daaa aaaaa
kkkkkkkk

yoyo istoi uruuguu hulsluuljaagaa ail aital ineelee shd. ter yariltslaga ogchoogoo ah shuud nudend haragdsaan

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл