Анхны болзооны арчаагүй байдлаас салгаж амжилтанд хүргэх алхамууд

За одоо бүгдээрээ зугаацна!!! ХАржий !!!



Би өчигдөр орой бодлооо л доо, маргаашын хичэээл дээр юу оруулах вэ ?? Хэрэгтэй мэдээлэл, ашигтай зөвөлгөө, тохиромжтой заавар, сөнөцөн галт уулын тогоо, Европын хүүхнүүдийг дуу алдуулдаг ТАЛТС дэлгүүр энээтэрээ яаахуу ийхүү , наана уу цаана уу? Даанч өнчин тархины маань ламп шатцан уу яаасан, хонгилын үзүүрт паг харанхуй хэвээрээ л.. Эргэн тойрноо ажлаа ... тэгсэн чинь тэнд нэг ширээн дээр эрэгчин эмэгчин 2 залуухан хүүхэд анхны болзоо хийж буй бололтой ичингүйрэн бадайрч, гарын алганы хөлсөө бурзайлган, юу ярихаа мэдэхгүй хий дэмий цонхоор ширтэлцэн, ийш тийш авралын харцаар харж ,,, нтр,, гүү мөн их ачаалалтай суужийнаа... Тэхээр эндээс ургуулаад яаасан байхнуу ?? Анхны болзооны арчаагүй байдлаас салгаж амжилтанд хүргэх алхамуудыг боловсруулах гэсэн байх нь байх нь байшт. Тийм айхтар.

За юуны өмнө болзоо гэдэг бол болзсон газраа товолсон цагтаа уулзаж урдах аягаа гөлрөн суухын нэр биш юм. Болзоо бол таалагдсан хүнийхээ талаар илүү ихийг мэдэн авч, түүнтэй цагийг хөгжилтэй өнгөрөөж, хэтийн төлөвөө тогтоох, цаашилбал ,,,, гүү тэгээд дурлал хайрын эхлэл тавигдах алхам юмааа. Тиймээс анхны болзоог маш хариуцлагатай авч үзэх хэрэгтэй. За тэр гоёж гоодож, үнэртэн танартан, амандаа гаа маа цацаж өмхий амгүй байхын тухайд нурших нь илүүц биз ээ.

Манай монголын нөхцөлд одоо хүйтний эрч наашилж буйтай холбоотойгоор гадуур хөтлөлцөн сэлгүүцэхийн тухайд бодолтгүй байх, бодоё гэжийвал малгай толгойгоо өмсөөд мянган лан царайлж явахгүй бол шалдан хүзүү гаргачихсан, чих нь улайцан арчаагүй царайлаад явбал ямар олиг байхавдээ.

ШИнэхэн танилтайгаа болзсон газараа уулзахдаа сэтгэлээсээ мишээн инээвхийлж, гар барин, эсвэл хацар дээр үнсэх маягаар мэндэлж болохын. Эхний удаад бол кино, хошин шог, урлагийн тоглолт, боулинг, усан бассейн, мангасын ам гээдаайхгүй юу.. ер нь бол эхлээд хамтдаа ямар нэг юм үзэж харж, хийх хэрэгтэй.. Тэндээсээ тараад ресторан паб нтр-тээ ороод үзэж харсан зүйлээс төрсөн сэтгэгдэлээ хуваалцан яривал дээрх 2 шиг дүлий дүмб царайлахгүйн байгаааздээ энчодоо. Хамгийн гол нь тайван байх- сандарч тэвдээд, нярвтаад байвал өөрөө ч тэр өрөөлийг ч тэр өрөвдөлтэй байдалд оруунашт. Зүгээр л найзтайгаа уулзах гэж байн гэж төсөөлөөл .. мммммммммммммммм.. гээд нэг бясалгаж аваал ороо явчих.
Ярианы сэдэвүүд:
- Ах, эгч,дүү бий эсэх. Тэд нарынх нь тухай асуух. Өөрийнхээ ах/эгч/дүү-ийн талаар , түүний гаргаж байсан хөгжилтэй түүхүүдээс ярьж болохын. Хөгжилтэй түүхээс нь санахгүй бол худлаа зохиосон ч болно шүү дээ. Ямар мэдэхийн биш.
- Сонирхдог зүйл, хобби-ных нь талаар асуух.. хэрэв сонирхол нэгтэй байж таарвал тэр талаар гарсан сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хов жив, анх яаагаад ийм зүйл сонирхох болсон талаар нтр тэ.
- Зиа тэгээд сүүлийн үед гарсан шинэ кино, жишээ нь тэр ТАТАР АЖИЛЛАГАА –г үзсэнүү ч юмуу, тэр талаар юу гэж бодож байна? Сүүлийн үеийн шинэ дуу, клип гэх мэт. Жишээ нь тэр SWEETY MOTION-ий шинэ клип яг яааваа тээ?? ДҮФФФ болцон байлээшт, хэдэг он бээээ ч юмуу тэ.Тэхдээ байнга хүн муулж шүүмжилж болохгүй шүүү,, муухай шүүү..
- Ажлынх нь талаар асууж болно, дарга захирал нь ямаршүү хүнб. Ажлыхантайгаа хир найзуудав, ажил нь хаана байдаг , тэр хавьд нь байдаг дэлгүүрт шинэ бараа ирсэн эсэх : P Найзуудых нь талаар, хамгийн сайн найз нь ямаршуу хүн байдаг гэх мэт. Энэ талаар бас өөрийнхөө тухай ярь.
- Аа бас тэгээд жижиг сажиг аар саар зүйлийн тухай, жишээ нь сая 00 орсон чинь аймарр үмхий үнэртжийн гэх нь юуын,, 00 орох гээд явжийсан чинь замдаа бүдэрч унаад хаалга мөргөчихлөө, сая тэнчээ суужийсан хүн бид 2 –луу хараад санаа алдаад байсан бид 2 гоё харагдсын байхдаа хихихи, энэ зөөгч нар нь ямар хөөрхөн/ муухай ааштайн тээ гэж ирээл муухай ааштай хүмүүсийн талаар ярьж болно, өглөөнөөс хойш өөрт тохиолдсон ямар нэг зүйлээ хошин маягаар ярьж болно.

За тэгээд бүр ярих юм дуусаад ирвэл. “2-лаа нэг тоглоом тоглоё, бие биеээсээ ээлж ээлжээр ямар ч хамаагүй асуулт асууя” гэж байгаад ямарррррч хамаагүй асуулт асууна. Одоо чиний ээлж, одоо чиний ээлж гэжаагаад
- Одоо гэнэт газар хөдөлбөл яах уу?
- Энэ аягыг хараад юу гэж бодож байна?
- Чиний хийж байсан хамгийн анхны хоол чинь юу вэ?
- Хүн мичнээс үүссэн гэдэг бол яагаад одоо хүртэл сармагчин, мармагчин амьдардын?яаагаад????
- Маргааш ажил дээрээ очсон чинь дарга чинь чамайг халцан байвал яах вэ?
- Нэг хүн чамайг энэ ресторанаар солиотой юм шиг үсээ зулгаагаад орилоод гүйвэл 1000 доллар өгье гэвэл яах уу?
- Би одоо гэнэт зүрхээр хатгуулаал ухаан алдаад уначуул яах вэ?
- Эмэгтэй хүмүүс сормуусаа будахдаа яагаад амаа ангайдын??
- Хөргөгчинд гэрэл байдаг мөртлөө хөлдөөгчинд нь яаагаад байдаггүйн?
- Хамгийн анх ямар хүн үнээг хараад тэр доор нь унжсан саглайсан юмнуудаас базахад гарах юмыг ууя гэж бодсын бол??
- Микки маусын Плуто, Гүүфи 2 хоёулаа нохой мөртлөө нэг нь яаагаад 2 хөл дээрээ нөгөөх нь 4 хөл дээрээ явдын бол?
- Яг одоо хүсчийгаа 3 хүсэл чинь юув??


Гэх мэтттт.. Заа тэгээд амжилт хүсий хүүхдүүд мээн.


Have a happy weekend!!
Freebirds roughmix 6 16 bit by Lover Lover

24 comments:

ytum

Нэгд гэж байгаам шүү
Галдан

Жа шавь би вээр умшив. Одоо тэгээд манай сургуулийн шавь нар нуль амжилттай болзооны бор хүүхэн залуучууд болхым биз дэ.

Сэгсгэрийн дээр хохо

Энэ хүнд давааг ч даваад гарцым байх чив нтр ":))

сүүлийн асуултууд баг алахгүй биз багшаа

alahguieee harin ch nuhtsul baidliig engiin chuluutei biee barihgui, fun bolgonooo

нээрээ Плуто Гүүфи хоёр яагаад тиймим бол?

Хэрэгтэй бичлэг байшүү.

Багшээ асуулт:

Эсрэгээрээ анхны болзооны үед сандарсандаа зогсохоо мэдэхгүй чалчаад байдаг аа яаж болиулах вэ? Арга чарга байна уу? :(

me: тийм юм бас байдаг аа??? тэгвэл одоо санадрхаа байхын тулд хамаг мэддэг маань мэгзэмээ уншаал суудаг байхдаа нтр. Гол нь сандрахгүй л байх хэрэгтэй, тайван тайван гээл өөрийгөө байнга тайвшруулаад

ойлоо багшээ ;-)
тайван тайван тайван тайван....хм

мммхххнгг

bantxaaraa chalchaad demiireed xun jigsheegeed baidag xumuus yax vee
Gesnees saixan bolzox yumsan bolzoogui udsan bna shuu neg tsetseg olj avaad l vaartai teel zochin buuz orj buuz idxiinsan
Gesnees ter shulunduud ter shuliig yaj tegej buruu xiij chadaj bna aa
Gesnees Xujaa belen goimon guitsxeergui shul xiigeed yahav dee tee
Gesnees Nadtai bolzson xuuxnuud naag dagaj idej uusaar baigaad gedes ni evguirxeed chixii ni alt bolood bi altan chixiig ni avna gej dairaad
Gesnees Neg bolzoon deer 4 udaa xoolond orox ni arai zoxisgui gej uzlee

Thumbs down for Showtimer.

болзоол шууд буудал орох л гоё...

neg bolzood 4 udaah ool ideh genuu hahaha shoowoi arai l yumdaa ta zorigt ymar aimshgiin agaa weee peeh

Шоовой нэг болзоонд 4 иддэг нь юуных вэ. Сандрахаараа иддэг зуршилтай юм уу?

Zorigt shuud l buudald bolzchihooch, teguul amar

- Одоо гэнэт газар хөдөлбөл яах уу?
ЧАМАЙГ ДЭЭРЭЭ БАРИАД ХЭВТЭНЭ

- Энэ аягыг хараад юу гэж бодож байна?
ЧИНИЙХ 250 ГР-ЫХ БАЙХАД МИНИЙХ 250-ХАН ГР-ЫХ БАЙХЫН

- Чиний хийж байсан хамгийн анхны хоол чинь юу вэ?
БЭЛЭН ХООЛ. ШАРТЦАН БАЙСЫН. НОХОЙ ХАМАРТАА ХҮРХЭЭР УСЧ ГЭЖ, ТЭР МИНИЙ СҮҮЛЧИЙН ХООЛ Л ДОО


- Хүн мичнээс үүссэн гэдэг бол яагаад одоо хүртэл сармагчин, мармагчин амьдардын?яаагаад????
ЦААДУУЛЫГАА ҮЛДЭЭГЭЭД НОВШИРЦОН БАЙХГҮЙ ЮУ

- Маргааш ажил дээрээ очсон чинь дарга чинь чамайг халцан байвал яах вэ?
АЖЛААС ХАЛАГДСАНЫ ТЭТГЭМЖЭЭ АВНА. ЯМАР САЙХАН БЭ?

- Нэг хүн чамайг энэ ресторанаар солиотой юм шиг үсээ зулгаагаад орилоод гүйвэл 1000 доллар өгье гэвэл яах уу?
1000 МУУ ТОО.

- Би одоо гэнэт зүрхээр хатгуулаал ухаан алдаад уначуул яах вэ?
БАЯРЛАНА. САЛХЫН ТҮҮС БОЛЖИЙХАД

- Эмэгтэй хүмүүс сормуусаа будахдаа яагаад амаа ангайдын??
ТЭГЭЭД НҮДЭЭ НЭЭХИЙМҮҮ?

- Хөргөгчинд гэрэл байдаг мөртлөө хөлдөөгчинд нь яаагаад байдаггүйн?
ЧИ ТИЙМ ХАРАА МУУТАЙМУУ?

- Хамгийн анх ямар хүн үнээг хараад тэр доор нь унжсан саглайсан юмнуудаас базахад гарах юмыг ууя гэж бодсын бол??
ХҮН ТУГАЛНААС ҮҮССЭН БАЙЖ МАГАДГҮЙЙН

- Микки маусын Плуто, Гүүфи 2 хоёулаа нохой мөртлөө нэг нь яаагаад 2 хөл дээрээ нөгөөх нь 4 хөл дээрээ явдын бол?
ТЭР ХОЁР ЧИНЬ НОХОЙ ЮМ УУ?

- Яг одоо хүсчийгаа 3 хүсэл чинь юув??
1. ЧИ
2. ХУРДАН
3. ЯВААСАЙ

:P

Ёоох, Өнөөдөр нэг хогийн сэминаар дээр сууж хагас унтаа бүхэл бүтэн өдрийг өнгөрөөлөөшд. Яджийхад нүдэнд тусчихаар аятайхан дамшигууд байхгүй дээр тэд нар нь анхаарал татах гээд миний урдуур мөн чих гүйхиймаа. Яджийхад яах гэж хаалганы хажууд сууваа :D

Өөрт тохиолдсон хөгжилтэй явдалаасаа яриач

Yag ingej bolzoond yavah yumsan. Bi bol ch yarih yum oldohgui suuhgui l dee, daanch namaig bolzoond urij baigaa neg ch hun alga.

gyls bicheed awii

unshij uzlee. bolomjiin yum. nadad ch heregleh shaardlaga garahgui ch gelee yor ni ih zugeer sanagdaj bn. asulltuud ni ih hoorhiin. bi bas zarimdaa tegj bodoj bsiishd. ter holdoogchnii gerel, sarmagchnii talaar tegj bodoj bsiin. harin

bolzoond urigdaa ch ugui bolzoy gej helee ch ugui zugeer hed heden udaa ajliin shugamaar uulzchihaad tegee l shuud uyrhee l hamt amidraa l eheltsiishd. bi yostoi aimar amarhan oilgotstson bgaazdee. anhnii bolzoo ntr gej hezee ch yawj uzeegui yum bna
odoo ch uzeheesee ongorson l doo.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл