Тасралтын тухай зухас

За би чинь мууууухай сайхан зантай хүн шүү дээ. Удкуу сап гээ л манай хажуугаар найз нөхдүүдийн нэрс ярайгаад гараад ирнэ. Гарах юу байхав гаргана. Би гаргахым байгаан. Гамп бол чадахгүй, аягүй бол буруу юман дээр еэс гэж дараад блогоо устгаа хаячна.
Хэд хоногийн өмнө Гамптай ярилаа л даа.
-Сайн уу Артгаа.
-Сайн. Юүгсийн?
-Гүэ би энэ линкүүдийг бичий гэсэн чинь чадахгүй байна. Тэгсэн чинь уур хүрээд маусаараа энд тэндгүй таг таг гээд дарцан чинь "дэлээт блог?" гэсэн юм гараад ирлээ. Еэс нөү алий нь дарахын хэлээд өг.
-Хүүе болохгүй шүү. Алий нь ч битий дар. Чи ер нь ингэ, наад компьютэрийн чинь дөрвөлжин хайрцаг дээр нэг дээрээ зураастай дугуй тэмдэгтэй товч байна уу?
-Аль дөрвөлжин хайрцаг?
-Чиний наад харж байгаа юманд чинь миний бичиг гараад байна уу тээ?
-Тэгжийнэ. Ёстой сайхан тод гарчийшд, минийх бас гараад байна, аягүй инээдтэй байна.
-За наадхы чинь монитор гэдэг юм. Тэгвэл мониторы чинь хажууд порцээсэр гэж юм байгаа. Нэг дөрвөлжин юм.
-Аа энүү? Нэг бичиг байна .. То то то.... тогнива гэнүү? Энийг яахын? Хаана тавихын?
-Байранд нь үлдээнээ. Харин наад дөрвөлжин дээр чинь дээрээ зураастай дугуй тэмдэгтэй товч байгаа биз?
-Аа байна, ямар гоё вэ?
-За Гамп ахын дөө, наад товчоо удаавтар дар даа.
-За хэр удаан.
-5 тоолчих
-Хэр удаан хэмнэлтэй 5 тоолхын? Анааш толгойгоо хаялж байгаам шиг үү, эсвэл молтогчин туулайны сээкс шиг үү?
-За чи ер нь нэг гараараа наадхаа дараад, нөгөө гараараа хамраа ухаж дуусаад наад гараа ав.
-За. Тэхээр яахын? За юу ч гэсэн чамд баярлаж явдаг шүү. Дахиад надтай ингээд ярьж байгаарай.

Ингээд хэдэн секундын дараа Гамп маань оффлайн болоод одоог хүртэл ахиж гарч ирээгүй байгаа ба би тайван сайхан линкүүдээ зоож эхэлсийм даа. Гэтэл ягггг 2 нэр зоогоо л, яггг 3 дахиа эхэльюү гэсэн дээр нь ягггг би тасарч таараад. Юм заримдаа их эмзэг таархын. Танилц Жо Блэк гэдэг киног үзсэн л биз дээ. Брэд Пит зам гарч байсан чинь нэг машин баруун талаас нь ирээ л манай хүнийг нисэлттэй хусангуут өөр нэг машин зүүн талаас нь гарч ирээд бас хусаа хаядаг уу юу. Гарцаар л гарах хэрэгтэй шд тэр бацаан бол. За тэгээ юу ярьжээлаа даа, ингээд самуурчxын. Аа тэгээд би тасраад. Тэхдээ та намайг "Тасардаг яасан муу хүн бэ" гэж бодож байгаа бол наад бодлоо зогсооно уу! Дэлхий дээр ганцxан би ч тасардаг юм биш. Чийгийн улаан өтнөөс эхлээд хүүхэн хүртэл тасардаг л хорвоо. Бүр янз бүрээр тасарна. Тухайлуул, "энэ нэг тасархай чийгийн улаан байна" гэх эсвэл "яаая энэ нээрээ тасархай чийгийн улаан байшд" гэх 2 бол дэсэн ондоо ойлголтууд байгааг анзаарна уу. Эхнийх нь бол зайлуул нэг тасраад унацан ч.у.ө байхад 2 дахь нь нэг лүүнз, пээдгэр ч.у.ө байх жишээний.
Хүүхэн дээр яривал нэг бол хөхөө томруулжээж тасарна эсвэл архи уусаар байгаад тасарна. Артгаа бол яахав дээ, нойрондоо дийлдэж нэг тасарна, эсвэл урлаг спортынхоо авьяасаар Гампаас тасарна. Аа Гамп бол хүн гэсэндээ бас л 2-3 янзаар тасарчих гээд үзээд байна.. Тухайлбал архи ууж тасарна, эсвэл пиав ууж тасарна, эсвэл бараашиг ууж тасрана. За Юк Цитр 2 бол үсээ сэнсдээ л, мини юүпэг өшиглөцөн байхад тасраа явчжугаа болуу даа. Гэхдээ цаанаа бол пиав миаванд бас л тасарч л байгаа шд. Энд дурдкуу л байгаа болохоос. Гэх мэтээр тэгээ л утас, кадр, холбоо гээд бүх юм тасарна.
Одоо би нүдээрээ харсан нэгэн аймшигт тасралтыг ярьж өгий. Тэр бол аргын тооллын нэгэн мянга есөн 190-н хэдэн онд болсон явдал. Тэхэд нэг том, аймар том, сэнбэрнар шиг том, тэхдээ тийм навсайсан, лүк лүк гэсэн болхи биш, гоё бадриун, шалмаг, Зоос гэдэг нэртэй, тийм сайхан улаан галтар монгол нохой, нэг жижкэн, маш жижкэн, усан гахай шиг жижкэн хар өнгөтэй муурын зулзагыг хашаан дээр явж байхад нь ганцxан ухасxийх шиг болоо л 2 тийшээ шидчиж билээ. Муурын зулзага дундуураа тасарцан байлаа. Жинннкэн тасархай муурын зулзага харсан хүн дээ би.
Тэрнээс хойш би хашаан дээгүүр явахаа бүрмөсөн болисон. Гай нь таараа нэг том, маш том.. нохой намайг тасалчуул яахийн. Хэн дөрөв дэх өдөр бичлэг хийх гэж ингэж 3 дахь өдрийн орой тасарч нийлээ л тасарч нийлээ л суухын?

19 comments:

1 :D

aygui aimar haragddiimaa zarimdaa ene c. Ganc useg chin bas yah gej baigaa bol gesen baigaliin aidas baihiim baishd.

Gump Tugjil Shoovoi 3-iin gedes tasarna gej aimaar yum bna
Deer ued barbagsh blog ustjee geed aimaar yum bolood baix ued er ni Gump bagshiig baitsaasiimuu

pooh hoyort, tasralt neeree ih olon yanz bainaaaaa...

Ахахаха. Ёооё доо үхтрээ инээлээ дээ харин ч нэг.

Манай сургууль тасархай сургууль мөнөөсөө мөн. Дандаа "Тасарцан" багшаа нартай.

Хөөрхий хэдэн багш нар нь тасраад хүүхдүүд нь дагаж тасраад яана дөөөөөөө бяднуус

Тасархай тасархай

Bagsh nar tasraad, hicheel tasraad, surlagiin amjilt bas tasrah baih daa

Ажилдаа ядраад ширээнийхээ ард тасрахнээ ёоооооонооооооооо

haha bas l tasarhai bichleg uu gui yu kk http://gachin-goy.blogspot.com/2010/10/blog-post.html oo neeree banjigaas nuutsiishuu Gachin-Goy.blogspot.com bolson shuu shine hayg

artag avgai uuruu huntei mend usaa ch medkuu buduuleg um baijeej. tegj yariul manai Go bagshaa angle hel ntr suraad lag baigaa shu.

Тасархай болжээ

Энэ нэг тасарцан хог чинь тасарцан бичлэг хийчжээ

За тасрий тасрий.Шөнийн харанхуй тасарч Өглөөний гэгээ орохыг авцры
Багшийн тасархай зургын ачаар өнөөдөр нэг айлын хүүхдийг сархинагыг хатаачихсангүй

авч гарлаа

Ойрд инээгээгээгүйгээрээ инээлээ шд, гаамптай диалогдож байгаа хэсэг бүр саваагаа хаячлаа

ТАСАРЧЖЭЭ.

zarim ahiduud tasardaggv iyum bn lee

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл