Монголика 2

Зиа энэ чинь нэг ажил эхлээд сураг алдардаг нь Барбагшийнхны зан биш гэм билээ л. Үүний нэг нь "Монголика биг бүүк" байна. А үсгийн ацаг тавиа л орхисон, тоосонд дарагдаад тоогүй юм болж. Багшаа нь одоо Б-гий нь эхлий даа. Гэснээс аль нэг үгийн тайлбар хэрэгтэй бол сэтэгдэл дээр бичингүүт хариу бичиж чадахгүй ч гэсэн, өглөө босоод багшаа нь хариу бичнээ. Бас аль нэг үгийг оновчтой сайхан тайлбар хийсэн санал байвал бас сэтэгдэл дээр бичээрэй. Үнэхээр сайхан болсон байвал Монголикад нэр устайгаа шуу шаана. Монгол үг хэд байдын харышд ай.


Товчилсон үгс:

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?

з.м.м -за мэдкүэ мэдкү


Б -Цагаан толгойн 2 дахь үсэг. Ардаас нь тоолуул ч 34-дөх нь л дөө. Багш гэсэн сайхнаас эхлээд Бөгс гэсэн базаахгүйг хүртэл олон үгсэд гар бие оролцож ирсэн нүнжигтэй үсгээ. Ярианд бол, "багаасаа боов шоов ярьсан болдгүй бацаан юм даа!" гэх мэтээр өргөн хэрэглэгднэ. з.м.м
Ба -Хүмүүс 2 юмыг дурдаж байгаа бол дунд нь ба-г гавчуулж өгнө. Заавал 2 ч гэлтгүй олон юм ярьсан ч ба-г гавчуулна, гэхдээ нэг л удаа. Дашрамд сонирхуулхад "Али Баба ба 40 дээрэмчин" гэдэг нэрэн дээр бол 41 юмны дунд гавчуулагдсан байгааг та бэлхнээ харж байна. г.м
Баа -Нэгэн үйлийн захиран тушаах хэв. Гэхдээ тухайн мөчид захируулагчийн биеийн байдал тэнцэхгүй тохиолдолд ална гэсэн ч уг үйлийг хийж үл чадна. Хийх гэсэн оролдлогууд нь ямар нэгэн юм сугарснаар дуусах магадлал нэн их. Түүнийг шамбарам хэмээнэ. о.е?
Баас -Гампын урдуур орж энийг тайлбарлаад юүхэв дээ би. Гэхдээ адуу малынхыг бол жогорхой, хомоол гэхчлэн өөрөөр нэрлэнэ. г.т.б.э?

Бааx -*Баас гэдэг үгийн эхний тайлбарыг үз.

Баба -Бага насны бацаануудын муухай гэж хэлж байгаа царай нь. Иш чааваас, юугаа ч ярихым билээ энд. г.т.б.э?
Бадарчин -Дотоодын секс турыг үндэслэгчид.
Бандаашиг -Нэгэн зүйл хувцасны оноосон нэр. Эмээ, өвөө, бээнз, боксёр гэх мэт олон төрөл буй. Тус газрыг халхлах өөр хувцастай бол бандаашгийг заавал өмсөх албагүй ба өмсвөл дотуур нь өмсөнө. Сүүпэрмээн гэгчээс өөр гадуур нь өмсдөг зуршилтай хүн одоогоор бүртгэгдээгүй. Харин эрчүүд оройн цагаар халамцуу ирэхдээ бандаашгийг буруу харуулж өмссөн тохиолдол хэд хэд бүртгэгдсэн ба бүгд боевик байдлаар төгсөж байжээ. з.м.м
Баллуур -Баллаж өгдөг эд байх нь гэж бодмоор нэртэй боловч хөөрхөн, зөөлхөн, бяцxан ирзээн л юм шүү дээ энэ маань (уг нь арилгуур гэгүүштэй). Дүү минь чи хэрэв тооныхоо дэвтэр дээр харандаагаар боов шоов зурсан бол ээж аавыгаа харахаас өмнө үүгээр төвөггүйхэн арилгаж болно. Харин үзэг балаар зурсан бол хохь чинь! Аав чинь чамайг дагз руу чинь алгадна одоо. г.т.б.э?
Бар -Арррр гэж дугардаг амьтан. Маханд дуртай. Ногоог бол ална гэсэн ч идэхгүй. Угаасаа ч ална гэхийг ойлгохгүй. Гараа зангидаж үзүүлбэл ойлгох эсэхийг эрдэмтэд одоогоор туршиж үзээгүй байгаа.
Бараашиг -Ус, үзэм, дамбаоли, халуун паар, хөнжил, сав гэсэн 6 юм байхад захын Дорж хийгээд өөрийгөө мансууруулж зугаацаж болох нэгэн зүйл ундаа. Гамп ихэд таашаана. г.т.б.э?

За ингээд энд хүрээд пауз авья даа. Дараагаас нь В, Г гээд явна даа л гэцэн байгаа шүү..

32 comments:

хахаха.

А үсэг 2 сарын 22-нд хийгдэж байжээ. Б үсэг 10 сарын 21. Энэ дунд 8 сарын зай байхым. Энэ эрчээрээ явбал Я үсэг дуустал 272 сар буюу 22-23 жил үргэлжилхийм байна. Энэ ер нь сайн уу? муу юу?

Энэ тооцоонд 1 2 3 4 багшаагийнхаа чадварт итгэдэг тул гатуу зөөлний тэмдгүүдийг оруулсан болно.

kkk huurhun iin

hahaha, ene ercheeree yavaad baimaar bn shdee teel alga bolchihiin. Sayahan zuragtaar Britanica encyclopedia-iin mongol huvilbar ch genuu, orchulga ch genuu yu ch gesn mongoloor gargaj bgaa talaar yariad yer ni Mongolica gargah gej bgaa ch geluu noirn dundaa sonsssiimaa. genet bagsh nariin hiij bgaa ajil tend oor humuus bas setgechihsen yavj bgaan bish biz, ijilhen bish yumaa gehed NER-ni ijilhen bguul edr gesn bodol harvaj orj ireed .. bodoltsono biz

бар, бараашиг, барбагш гээд үргэлжлэхү

Бавалцах гэдэг үгийг тайлбарлуулий

Бадарчин -Дотоодын секс турыг үндэслэгчид.

британикад орхуу дээрх тайлбар ...

орж юуны магад хэхэ
одоо үед энэ дотоодын секс турчдыг юу гэдгийн бэ

бараашиг ч сайхан шүү гампаа багштай нийлж хэдэн литр бараашиг цааш нь харуулдаг юм уу хэхэ цааш нь харуулна гэхээр нөгөө тийш нь эргүүлж тавих биш ууж дуусгана гэсэн утгаар орууллаа шүү Г.т.б.э?

хаххаха манай Гампыг яахж ингэжээдийм дээ... этр к

муу гдг үгийг тохирох үгсийн завсар гавчуулан уншинауу

Ус алт болохын цагт бараашиг үнэд орох нь байна. хэхэ

Хахахаха.
Бараак, бардаак гээд өчнөөн сайхан үгнүүдийг тайлбарлуулий энэ чинь одоо

Г үсгэн дээр Гаамп, Гомбоо нтр гээд л явах байх даа. Артгаа багшаа гэж сэргэлэн зус А үсгэн дээр өөрийгөө албаар орхисон нь тодорхой. Тэр хооронд нь бодвол Гаамп багшаа бараашигдаал явжийсан байх даа. За тэгээд Ц, Ю үсгийн хувьд бас ойлгомжтой биз дээ

ха ха.

Бараашиг гэдгийг балгууш гэж орчуулдийн монголоор. Монголоороо ярьцгаая энчдоо

Галавсай said...

Сэгсгэр найз бас л буруу тайлбар зүүж. Уул шугамандаан болбаас энэ Бараашиг гэдэг үг маань Практик гэдэг үгнээс гаралтайн байгаам. Практик Параакчик Бараашиг г.м он цагийн явцад хувьсан өөрчилөгдсөн бгаам. Практик маань өөрөө амьдралын хар ухаан юм. Тиймээс Бараашигийг хэн нэгэн нөхөр онолийн үүднээс зохиогоод хуулийг нь батлаад теоромыг нь бичцэн юм биш. Ухаан нь Бараашиг маань санамсаргүй бдлаас үүсэж бий болсон ундаа юм гх гд бгм.

Яасан гэхээр бншдээ,нөхөр Доржик нутгийн Дулмаевынд уусан самгондоо /самгоны талаар бас ярих хэрэг гарахнээ ,үүнийг багшээ нартаа үлдээ тэ/ халамцаад хөлөө угаасан төмпөнтэй усаа асгахаа мартаад унтаадхаж. Ямар нэг шалтгаанаар хөл болон хөлийн ороолтоо угаасан төмпөнтэй усаа хүний хөлнөөс зайлуулагүй бсныг Дулмаев анзааралгүй талх барих гэж бсн Дрож-ноосоо /Дрож-ны талаар бас ярих хэрэг гарахнээ тэ, үүнийг ч бас багшээдээ үлдээхээр шийдлээ/ бүдчин унах зуураа шивэртэй усанд Дрож атгасан гараараа тулж шалба норохоос аврагдсан бгм. Хайран Дрож-оо шивэртэй /энэ шивэрны талаар багшаа нар бас тайлбарлаарай, химийн урвал талаас нь.../ усанд уусгаснаа бодхоор уур нь хүрч уушиг зүрх нь сагсайж баруун хөлийн эргэлттэй өшиглөтөөр... /нэг юм асуугадхая...өшиглөх гэдиймуу хөшиглөх гэдиймуу багшээ/ орны хөндийрүү оруулсанаар халуун хүйтэн нь тэнцсэн гэрэл гэгээ багатай орчинд Дрож-ны эсэлт явагдах таатай нөхцөлийг бүрэлдүүлж орхисон бна. Улмаар нөхөр Дорж урд шөнийн уусан самгон ходоодноос нь гарсан ч тархинаас нь гараагүйгээр барахгүй тэсхүяа бэрхээр өвдөн гавлийн яс нь янгинан заадсаараа жайжигнан салж нийлж ангалзасан бгм. Шөнөжингөө хар дарж зүүдлэн задгай далайд томоо гэгчинй шилэн лонхон дотор орь ганцаараа хөвөөд бх юм гэнэ. Ус уумаар санагдахаар нь далайн уснаас балгасан боловч цангаа тайлах нь битгий хэл багалзуур хоолой боож хахаж үхэхийн даван дээр огиж гулигсаар арай ядан сэрсэн бгаам. Живж үхээгүйдээ баярлан атаа таван тэнгэр минь амраг хонгор дулмаев минь гэсээр салгалан явсаар данхаа сэгсэрч цоргыг нь нэг хөхлөө цай бдгүй ээ, үүдэнд бдг пойшигондоо толгойгоо шаан харлаа,шанагнаас өөр юм үлдсэнгүй ээ. Тамир нь тасарч тархи нь хагачих гээд бхр нь дөрвөн хөллөж пүрштэй төмөр орлуугаа мөлхөн дөхтөл орон доороос хамар цоргим эсэглэн үнэр үнэртэв, ахиулаад хартал ашгүй "ус" бна. Үхдэгийн даваан дээр устай золгосон Дорж ухаан жолоогүй хэсэг балгасанаа пауз авч амт мэдэрч эхлэв. Нэлээн уусаны дараа дотор нь онгойж тархи нь сэргэж зүрх зориг ч ороодхож. Гээнт нэг муу юм санан өшөгдөр тэр муу Батаев намайг дээрэлхээд байлуу одоохон ошоод шамайг хатхаад хаяаадханамдаа гэж үглэн ухас хийв.

Ингэж л Бараашиг гэдэг зүйл маань бий болжээ. Хожим бараашиг маань нэрээ өөрчилөөд Бар-Ааш болсон гэдэг шүү хүүхдүүд минь...

Өвгөн ахыгаа хүлөсөөрөө өөрийн гх орон гэргүй өнчин ядарсан ах нь өрөөлийн гэрт өөрийн юм шиг бсаар олоон жилийг ардаа үдэж. Энэхүү үлгэрийг маань сэдгэгдэл дундаа үлдээнүү, шинэ хуудасандаа хадгалнуу өөрсөдөөн мэдээ хөө гж...

Галавсай сайхан горимын санал хэлжээ.

Би бас яаж дутах уу.Баараашиг дээр тодруулга байна. Тэр Юуки багшийн гэрийн хаяанд нэг бараашгийн гичээл гэсэн юм байсан яасан алга болсон ,Би хардагдсан уу яасан .Ахлах явсан хүн нэг Галавсайн жороор явж тэрнийг Ажил хэрэг болговол нэр дэвших цагт чэнь чам дээр дугуйлна гэж мэд бид чэнь .Үгнүүдээс зарим амьдрал ахуйд онцсайн ач холбогдолтой хэсэгт нухацтай хандмаар байна.
Бараашгийн хувьд ийм байна.

Түрүүний Монголика 1 дээр асар их алдаа дутагдал гарч. Нөхөх зайлшгүй шаардага байна.
"Архи" гээч идээний дээжийг мартаж Алдас болсон байна. Артгаа чи яаааааааааааааааааааааааааааааж яадаж байнаа гомдмоорын . Донгодох юмсан.
Архины тухайд бид бол асар туршлагатай ард түмэн байна.

Түүхэн нэр томъёоны талаас нь авч үзвэл Анх Арабууд зөгийн бал нэрээд нэг тансаг шидэт ундаа гаргаж аваад түүнийгээ "Арак" гэж нэрлэж. Тэрнийг нь бидний өвгөд хүртэж үзээд гэртээ ирээд Айргаа нэрээд гаргаж авсан зүйлээ шууд "Архи" гэж хуулбарлан нэрлэсэн гэх бусармаг яриа байдаг.

Би айраг нэрж ууж байсан хүн үүнтэй санал нэгдэхгүй байгаам.
Айраг ууж халамцаж суунгаа архи нэрж түүнээсээ хүртвэл арай чанга амттай санагддаг халамцуу туршлага байна.Түүнээс улбаатай бол уу гэсэн барагцаа байна.

Тэхээр Арай их согтоодог шингэн зүйл гэснээс сунжирч "Архи" гэж нэрлээтэхсэн болов уу .

Харин Орос ах нарт зөгийн бал айраг байсангүйд тариагаа исгэж нэрээд гаргаж авсан зүйлээ амсаж үзтэл технологи алдагдсымуу яасын ус шиг болчиж гэнэ. Тэгээд амссан Иван нь -Так вода буюу ус шиг юмуу даа гэснээс тэр үг нь урваж бас технологоо янзалсанаар Водка гэх нэр үүссэн гэх яриа байна.
Багшийн тайлбарыг сонсмоор байна.

Галдан

za bagshaa n huuhdee hohuulcheed hariug talbii.
artga

Нэмхэд бараашгыг тохируулан хэрэглэхгүй бол Бар-Ааш гардаг бол
Архийг эс тохируулбол Арслан-Ааш гардгыг мэдэхд илүүдэхгүй шүү нөхөд мээнь

Ийм багшээтэй байхад юу алзах билээ хахаха

Улаан тугнууд хэхэ

хахаха юм л бол дараа яшиг гэж аливаа зүйлийг хойшлуулдаг хүмүүс бараашиг гэх мэтийн нэгэн төрлийн умдаанд автангуй байх нь ажиглагдмуй...

өө алааяцан алааяцан

huue ter banjig chini ajillaad bgaa yum bish uu?

Архийг болбоос түмэн шидээр нь тайлбарлаад хаяцан блог банжигт түгжээтэй байж л байна.
Багшээ нар яаж тайлбарлахнуу ажия.
Гэснээс нэг гэр оронтой болж юм хум бичихсэн дээ.
Надаа блогспот дээр яаж нүүр хуудсандаа бичлэгүүдээ тойм хэлбэрээр харуулж болдгийг заагаад өх ядаж хүн байна уу?

http://dandaar.blogspot.com/2010/10/blog-post.html
Нэг хүн энд төрөл арилжсан байна

babnik,balinch,baachka ntriig oruulyaa bagshee

huuhdee yamar udaan hohuuldiin bee

Olon hohuul huuhedtei
artga

Бөбөөчин гэдэг үгийг оруулаач

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл