Хүүхнүүдийн тухай нүцгэн үнэн

Бидний эхлэл болсон хайрт эмэгтэйчүүдийхээ тухай нэг ч бичээгүй хэрнээ хорвоогийн бусад хэрэгтэй хэрэггүй явдлуудыг бишгүй бичсэн байхам даа би. Энэ муу шүү.

За өнгөрсөн маартын наймны мэнд шүү манай сайхан бүсгүйчүүдээ.

Эрчүүдийн дунд байдаг тэдний тухай хамгийн түгээмэл 2 ойлголт бий:

1. Бөөн ядаргаа!

2. Ай хөөрхөн хүүхнүүд минь, та наргүйгээр бид хэн юм бэ!

Тиймээ тэднийг янз янзаар л хэлцгээдэг, бүр зодож нүддэг улсууд ч бий боловч тэд энэ дэлхийгээс яваагүйгээр барахгүй улам олон болцгоож байгаа нь азны коля ч юмуу? Тэднээр нуруугаа маажуулах, май гэж аманд нь маруужин ойртуулснаа гэнт аваад хахаха гэж инээхээс илүү сэтгэлийг баясгах юм гэвэллл.. одоо пиав миав л байна даа. Гэтэл пиав биенд муу гэжээдэг. Харин тэд бол биенд сайн. Өөр олон сайхан талууд ч бий дээ (Хөмсгөө хөдөлгөв). Тийн, би эмэгтэйчүүлд нугасгүй хүн байгаам.


Ингээд тэднийхээ тухай ярилцая.

Тэдний маань тархины нэг газар алтан зүү жин хийтэл хатган нэгэн сайхан чихэрлэг бодол ургуулсан байж болноо. Харин тэр их тархи, бага тархи, жоохон тархи, улаан тархи, намалдаг, самалдаг, тагнай, үүдэн шүдээр дамжин амаар гарахдаа тухайн эрхтэн болгон дээр хувирсаар анхны бодолтой өчүүхэн ч төсгүй болсон байх нь элбэг:

-Хайраа, манай ажлын хүн биднийг хуримандаа урьсан.

-Аа тэгээ юү хө.

-Хайраа наад хомхойгоо хурдан эдгээ л дээ.

-Эдгэчихнэ шүү дээ тэгжугаа л.

-Хурдал л даа

-Гү юунд ингэтлээ миний хомхойг ад үзнэ вэ?

-Миний хайрын уруулыг долоосон хэнийг ч би ад үзнэ. Чи урьд нь яг хэдэн хүүхэнтэй байсан? Тэрийгээ хэлчих!


Тэгснээ тэд гэнэт ямар ч барьцгүй, тамхины утаа шиг тэнэсэн ярианаас гэнэт эргэж анхныхаа бодол дээр очиж чадах л улс:

-Энэ чинь зүгээр л нэг яр шүү дээ..... Удкуу л эдгэчнэ.

-Паах яасан заваа юм ярьдий, надаа халдахуу наадах чинь?

-Халдана

-Түгүүл наад халбага хурдан тавь, миний иджаагаа юмнаас дахиж битий амс!

-Заазаа..

-Гэснээс наадхан дээрээ миний крэмнээс түрхээрэй!

-Яахын?

-Хүн амьтан харахад муухай биз дээ?

-Хэн харахад?

-Хуриманд очийшдээ мээкээмнээ!


Тэд ер нь олон юм чадна. Бүх үйлдэлд нэг ижил үгээр хариу реакц ч өгч чадна:

-Оо боже мой.

-Аая, миний эхнэр гадаадаар уулга алддийн хэ хэ. Яасан янзагаанаа?

-Боже, маргааш миний төрсөн өдөр. .

-Аая!

-..Ооо боооже мой!!!!

-Яаваа бас?

-Зицгээгээс мийсэж ирчиж, намайг эргүү авгай гэнээ. Яанаа, бооже!


Ээж аав 2-г ингэж ярилцаж байх хооронд 5 настай хүү нь найзтайгаа хуучилж сууна:

-Mанай ээж шөнө ..боже мой! ..оh бооже! гээ л байдаг...


Заа тийм бээдийм бээжээ гэж бодоход бас тэднүүс чинь чухам юугаараа бодож сэтгээд байгааг нь мэдэхийн аргагүй улсууд шүү дээ:

-Миний хөөрхөн эхнэрээ, чи тэгээд хаана яваагаа мэдкүүнүү.

-Мидкү бээнэ.

-Ойр хавьд чинь юу байна? Хэлээдэх дээ!

-Түүц-э, моод-о, хашааа....

-Гүэ онцлог юм юу байнаа?

-Автуусны буудал..

-Наадуул чинь хаа сайгүй байдаг юмнууд байшдээ! Онцлог юм хэлээдэх л дээ, тийм байшин ч гэдиймүү!

-Аан хэхэ, хайр нь мэджийнаа. Тийн энд байшин байна. Баахан цонхнуудтай....

-Ёоооооооё!

-Юуны чинь ёооё гэж, юундаа уурлаад байгаан! Би яахын өөр? Иймхэн юм мэдчиж чадку чамайг ямар эр хүн гэхийм бэ ай! Ирээ ир хурдан ир!.... дийд дийд дийд..


Гү тэгээд горьгүй ч улсаа даа гэж бодохоор бас зэвүүн дээ зэвүүн цэцэн бэрүүд байгаам:

-Зиа сайхан... Оо будаатай хуурга уу, толгой чанана гэсэн яа...

-Миний хайруушка, наад гэдсээ нэг харчих даа. Будаа чинь хөнгөн шингэн, миний хайрын царайг тунгалаг сайхан болгоно, амархан шингэнэ, зүүдлэхгүй, өглөө сэргэлэн....

-Заа заа. (бувар бувар)

-Амттай байгааз дээ?

-Мхм. .. Чи тэгээд авсан толгойгоо хөрөгчиндөө хийцнүү тэ?

-Хихи хайр нь тэрий чинь маргааш яг авчнаа за, миний хайр байху уухуу сүүтэй цай уухуу?


За харин олон юм зэрэг анхаарч чаддаг гээд байхаар хэтэрхий олон юм анхаарсаар байгаад заримдаа гам алдах тал бий.

-BUZZ!!

-..

Танил боловч удаан юм яриагүй эмэгтэй гэнэт бузз-длаа. Хийж байгаа юмаа орхиод би бичлээ:

-hi, yaasan ho? харин тэр ямар хариу өгч чадна гээч:

-Puuh yamar sonin hun be, yostoi sanaand oroogui hun yavjiishd. za yu bainaa...

Күэ ер, хүн өдчөөд, тэгж будилжаах гэж.


Бидний нар болсон бүсгүйчүүд маань үргэлж л эдийн засгийн хэмнэлт хийхээр хичээдэг улс. Баярлууштай гэж яаваа. Гэвчиг...

-Пөөх, яасан том пүүдэр вэ хө?

-Тийн, аймар ашигтай, 2 жил элбэг түрхэнэ. Бараг 20% химдхан гэж худалдагч нь хэлсэн. Би хэдэн төгрөг хэмнэсэн байна хайраа хэлээд өг дөө?

-Хугацаа нь хэзээ дуусахы нь харсан уу?

-Хайр нь харсоон. 3 сарын дараа.

-... (дяуннн!!!)

-Яасан бэ хайраа? 3 сарын дараа л гэжээсийшд.



Эмэгтэйчүүдээ гэж. Бүх юмны эх, эхлэл болсон хүмүүс гэдэг. Би энүүнд итгэдэг. Бид эмэгтэйчүүдийн ачаар л бий болсийм шүү дээ. Тэдний сониуч зан байгаагүй бол яах ч байсийм билээ. Адам мөрөөрөө суужаахад, Ева л тэр яавлагий нь идчээ биз дээ?Ай?

За за алиу. Үнсий.

28 comments:

за юү ч гэсэн нэгт

адаамд алим байгаагүол...тэр алиманд их учир байжээ гэж...

тийн

ARTGAA BASGH!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ugluu irenguut gicheel orson bh yamar saihan uymbee!

íýýðýý èéìýðõ¿¿ ýìýãòýé÷¿¿ä îëîí. ãýõäýý îðîí çàé öàã õóãàöààíû ìýäðýìæ ñàéòàé ýìýãòýé÷¿¿ä áàñ áàéäàãøäýý. äààí÷ öººõºí áîëîõîîñ

áàãø äàðàà ýðýãòýé÷¿¿äèéí í¿â í¿öãýí ¿íýíèéã èë÷ëýýä ºãººðýé ãóéÿ äàà

togsgoliin heseg yamar sain boloo ve. buh yumnii eh undes gedegtei ni uyalduulj baigaa gej yavaa. gehdee bi alim ideegui heveeree l baigaa l daa...

Энэрэл said...

хаха за арайчдээ.
эрчүүдийн шалдан үнэнийг өчигтөөөн багший

Emegtei xun bolboos Zuvlultiin emneleg shig Ariun tseverch, niited xurteemjtei, eeldeg bolovson gol ni une tulburgui baix yostoi tiimaa bagshee

http://deppsu.blogspot.com/2010/04/blog-post.html за наадхаа унш

төххх төххх, заримдаа ч кэцүү хүмүүс шүү.

Эмэгтэй хүмүүс чинь ер нь өөр өөрийн гэсэн араншинтай хүмүүс шүү дээ. Энд бол нэг төрлийн эмэгтэйчүүдийг л багтаан хэлэлцсэн бололтой.

Тийм тийм, өөр өөрийн араншинтай. Зарим нэг төрлийн эмэгтэйчүүд бол нүцгэн үнэнээ сонсож тэвчилгүй, эргүүлээд эрчүүдийг шалдлахаар улайрах жишээтэй :)

Ер нь эцсийн эцэст ямар ч хүйсийг олж төрсөн бай, ялгаагүй л төгс бус амьтад шүү дээ бид чинь... гээд өөнтөгч Пазл өөрөөсөө гарамгүй ухаалаг өнгөөр айлджихуй.

hadgalah hugatsaa ni 3 sar baidag powder baidagimu? heleed ogooch avii baiz,3 jil gej heleed kkk

kkkkkkkkkkkkkkk

Хульгаан: Алимыг нэг могой ацарч өгдиим бишүү дээ Хульгаан минь?
Зоригт8: Тэхх
Цитрус: Ай, яасан?
Жагаа: Бооже, хичээл орчиж гээч.
Мастэр: Тамирчин хүүхнүүдийг хэлээд байна уу өөрөө?
М: Нүцгэн залууд ёстой дургүй шд би.
Насамиро: Эхэн дундаа авах юм алга уу? Алим ид л дээ ид.
Энэрэл: Шалдан эрчүүд хараад баймаар санагддаггүй ээ надаа. Го-д хэлээд үз дээ.
Шоутаймэр: Заа даа тэгээд эмэгтэй хүн гэдэгт чиний эргэн тойрныхон ч ороо явчийшд. Тэхээр яахуу, эхнэр чинь нийтэд хүртээмжтэй, эелдэг боловсон.. ай.
Пийрл дэпсү: За лилитээ.
Энбос: Амархан юм гэж хаа ч байхгүй дээ хорвоо.
Янзагахан: Хааа, яасан Янзагаа :)?
Паазал: битий битий.
Чуупс: Байж л таараа шд. Ихэнх хугацаа нь өнгөрцөн.
Нимка: Аальгүйтжийнаа чи.

Iim emegteichuud ch bas baidag uur n ch bii. Gol n iim eregteichuudiig yah uu?
Anon

хахаха. Хөмсгөө хөдөлгөхөд чинь татаад уначихаа шахлаа. /шилжиж ирсэн шинэ сурагч/

Хэхэхэ, хөөөрхөн бичлэг вэ яасан? :p

hugjiltei yuma

аргагүйл нүцгэн үнэн юмуудаа, энэ байхгүй бол хүүхнүүд сонирхолгүй бус уу

Нэх хөөрхөөн! Яаж биднийг ингэж сайн ажигладаг байнаа

Ineedtei yumaa. Bogino hemjeenii kono yum shig sanagdchihlaa. Er em 2 uur bj l bie biendee tatagddag bailgyi. Chinii blog taalagdlaa.

kkk...ta 2 n yaria

manai Ber egch dendsen tseverch, gutliinhaa uliig ugaadag gsn shd hahaha

xaxaxa

huurhii mini uuriiguu ingej doosh ni hiih ch gej dee

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл