Би гадаадад байхдаа

Дахиад Австрали явмаар санагдчихлаа. Урьд нь бас явмаар санагдаад байсын уг нь явж үзээгүй л дээ гэдэг онигоо шиг би дахин дахин гадаад явмаар санагдаад байдын. Заавал австрали биш гадаад л бол гадаад. Эрээнэнграад хот байсан ч болно. Тэхийн тулд надаа гадаад паасвард хэрэг болно. Гадаад паасвард авахын тулд иргэний үнэмлэх хэрэгтэй. Тэр иргэний үнэмлэхийг авахаар цэрэгийн зарлан ирнэ. Цэрэгт явахаар хүн амьтанд зодуулж нүдүүлээд бүтэн жил ажил хийхгүй мөнгөгүй болоод гадаад явах лөөлөө болно. Би гадаад лав явкуу ээ. Уг нь ёстой явган ч болтугай нэг хилийн дээс алхаж гарчаад буцаж оронгуутаа ээээ эх орны маань салхи, дэлгэсэн тэрлэг шиг нутаг мутагаа гээд уулга алдаж үзхийсэн.

Уг нь нэг тэгээд хэнгэнтэл санаа алдаад нутагаа сансан сэтгэл мээнь, хүний унасан газраа гэж, аргагүй л нутгаа санах юм даа хүний нутаг удахаар, унасан нутаг угаасан ус минь гээл гоё гоё үгнүүдп хэрэглэж болно шүү дээ. Тэгээл жоохон цэмцгэр загнаал таануус жинхэнэ азтай улсаа монголдоо байна гэдэг. Би дахиж гадаад явахгүй одоо монголоо хөгжүүлэхээр ирсэн гээл яриул аан сүртэй биздээ. Зиа энэ бол эхний хэсгийн яриа шүү дээ. Ирчээл эргүүм шиг хэдэн жил болсон байж нутгаа саналаа ээжийнхээ цайг майг гээд унуул шоолуулна шүү дээ. Юмны тунг тааруулах хэрэгтэй.

Зиа жоохон удаад ирвэл бүх яриагаа намайг гадаадад байхад гэж эхлэх хэрэгтэй. Намайг гадаадад байхад мөн ч хэцүү байсы шүү тэгээл сүүлдээ янзтай болдым даа. Хүн ер нь олон хүмүүстэй аан нөхөрлөж бариад явбал. Нэг хар нөхөр байж билээ. Тэрүүнийг бол мань үйлийг нь үздэг байлааашд гэж ярина шүү дээ. Тэхээр хүмүүс юугэж ойлгох вэ гэхээр энэ гадаадад явжаагаад өөрийн хүчээр лайтай амьдарч байсан аафриг баагийгийн үйлийг нь үздэг аймаар гар байж. Монголчуудад бол африкууд чинь майк тайсоноор л бууна биздээ. Яс юман дээрээ нэг наранд харалцан ч байж болно. Бүүр нэг шар хүүхэнтэй орооцолдоод гэж авж ч болно. Зиа улс төр эдийн засгийн тухайд бол гадаад мэдээ сайн үзэж байгаа л намайг гадаадад байхад гэж яриад байж болно бүгд амаа ангайгаал сонсоно биддээ.

Зиа нэлээд удаад ирвэл би бүх юмыг үгүйсгэнэ. Аа монголчууд ёстой хийж чададгүйшд. монголд тийм юм байхгүй миа юмаа гээл ярих хэрэгтэй. Эндпээс шууд ойлгогдоно энэ нөхөр нэлээд сүрхий газар гадаадад байж дээ. Манай монголчууд иймэрхүү гардаа гээл. Монгол хүн үнэн бүдүүлэгэээ, хэзээ соёлжноо, монгол хүн үнэн домбоо, монголын агаар үнэн хуурай шүү, ёооёо чигэлэг газар байхынсан, үнэн утаатай үзнэртэй газүар шүү гээл орхи тэхэд л бүх юм ойлгомжтой аан. Энэ Гаампаа ямар лаг соёлтой гадаадууд таньдын бэ, гадаад бол үнэхээр гоё юмаа гээл. Тэгээл бүгд гадаад явах гээл иргэний үнэмлэхдээ гүйлдпэх байхдаа хөөрхийс. Хүмүүс ингээд гадаадад байсан мундаг гар гээд хүндлээд ирвэл сүүлдээ их хуралд үзсэн ч яадын. Хэн энэ муу эрээн хотоос хэтрээгүй гэхийн бэ мэдкүүшд. Эрээн орж тэрэг түржээсэн ч хамаагүй, амээркт талх хийж байсан, солонгост шал угааж байсан гээд бүгд л гадаадад амьдарч байгаа улс. Африкт архиуужээсэн ч яадын.

Би гадаад нэг явуул үнэн далжигнах байхаа. Даан ч бурхан намайг мэдээд явуулахгүй байгаа байх. Бурхан ч гэждээ энэ виз өгдөг газрууд мэдээд байгаа байх.

27 comments:

Gadaad yavj gaxai shuvuunii max idex yumsan

хилийн чанадын дээсээ гэж

би ч нэг эрээнинград яваад үзсэн шүү хэхэ

Bi anh udaa iim ert irchihsen bna uu?

Гумбаа гадаадад гаркүээ гаркү. Гарчуул гачин гомбоо юм болчино. :P

Багшийгаа олон нийтийн хөрөнгөөр гадаадад нэг аялуулчих юмсандаа, тэгээд ирээд солиоруулж өгөх шинжтэй байна

Хэрэггүй юм хэрэггүй л байдын. Гомбоо чи гадаад яваад яахым бээээээээ. Хо хо хо.

showtimer - галуу нь юу вээ олигтойхон амьтаны мах идээч
ЗОРИГТ8-гадаад орох тухай ярьж байхад юун олс дээс яриад байнаа чи
tsepu -за юун сагсууен чи одоо
tser-чамайг хүмүүс ямар сонин нэртэйн гэжжснүү
mrAtos-хараалуу тэ. Гарна даа тэгэж байгаад
Enbos-олны хөрөнгө ашиглах гэж заваарч явахаар өөрийхөөрөө хөрөнгөөр явуулаачээ

бадмаа явхаар яачаад байна. болкуу байна уу

Гаампын гадгаад этгээдэд зорчсон тухай тэмдэглэл-ээс

...австралид газар газрын болоогчидтой эстрип калапт таараад...жоол пиав уугаад...шалькуу гарууд байлээ...гуруу дөрүүхэн боргио уугаал тасарчээлээ..эдр

Gump gadaadad pivo gexeer borgio l baidag geed oilgochixson ain

Хэхэхэ гадаад гэдэг юмыг л үзчүүл энэ нэг насны хэрэг болкээд байгаа ч юм шиг хахаха

Би гадаад явж үзээгүй болохоор хүмүүс намайг мяаалаад ажилд ч авкүү ийн залуу ч тоохгүй ен яахуу

Өө энэ сээгий орсон уу яав би гадаад явж үзээгүй болохоор залуу ч тоохгүй ийн ажилд ч тоож авкү байна яахуу гэсий уг нь

Энэ чинь бүр гажигтсан байшүү сургуулийн самбэр чинь? харагдаагүй байснаа гэнэт гарч ирээд энтэр

Чамайг үнэн хэлжүү худал хэлжүү гэж шалгасы... чи өмнөх сээгийнээсээ худлаа хэлсэн бээштээээ ичээч :D

Ичихгүй ээээ хэхэ Юки чи тэр дөшин дөшин дуугаа л дуул хүн шалгажаахаар :)

Гадаад яваг гээд ерөөчий

Манай блогчид бүгдээрээ шүүү

сагсуураагүйшдээ багшээ нараа

Neriig mini heleh geed zovchihdog bolohoor ni, nerniihee urd taliin 3 usgiig tasdaad, short name gechihsen, bagshaa.

huuchin lekts umshaj gurilddag vaisht bagsh ai

Дуу бишишт Лоовер... Ин дэн дөш, индэрваанаа дөш, индэрваанаа сууперваанаа ин дэн дөш

kuee ter ee, hahaha za bi l lav tegehgui deg...

Хилийн дээсийг алхах их амархан ш дээ найзаа.
Хамгийн гол нь Америк хөл бөмбөгийн бэлтгэл их хийх хэрэгтэй
тэгээ яана гээч
Чингис Хаан ОУНисэх буудал ороод ОУлсын хэсэгт нь очно. Тэгээл хар хурдаараа гүйгээл ор.
Чи ногоон шугам зөрөө л бол хилийн дээсийг алхлаа гэсэн үг.

Mongold mongolooroo gej uu.

bi sariin dara yvah gjuagan, yvj ireed bagsheegin helsn her unen bhiig shalgana bgaa

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл