Намайг сэргээсэн хаврын хөөрхөн улирал.

Шинэ төлүүд нь том болоод өөрсдөө төллөх дөхөж байгаагаас өөр сонин сайхан юмгүй, ёозгүй, уйтгартай хавар болох нүү дээ гэтэл ашгүй урам хугархааргүй сайхан үйл явдлууд ар араасаа хөвөрч эхэлжээнэ даа гэсэн ийм сайхан сунасан өгүүлбэрээр бичлэгээ эхлүүлхийн ялдамд та бүхэндээ хаврын мэнд дэвшүүлье ээ. Нэг сайхан мэндлий даа одоо.
-Сайхан хаваржиж байна уу? Онд мэнд оров уу?
Tэгсэн чинь хаврын синдром хаа хаанаа хөдлөөд санаанд орсон хэлээрээ орчуулдаг болчоод байна даа.
-Oh my spring! Are you ok? Аnd...still аlive?

- - -

Энэ сарын 5-нд УИХ-н хаврын чуулган нээлтээ хийв. Гээ л ингээд цаашаа гоё бичээд явуул тээ. Мидкүүмаа даанч, хүмүүсий нь ч танихгүй :D. Батэрдэнэ аварга, Баясгалангийн нөхөр 2-оос бусды нь зүс ч мэдкү, заримдаа хооронд нь ч андуураад :Р. Түгүүл ядаж ил харагдаж байгаагаар нь жагсаал цуглаан бичий даа. Тэхгү бол ийм богинохон бичлэг гэж юу байхав дээ. 15-хан санчмийтр хэхэ. Жинкэн бичлэг чинь заримдаа мээтр гардаг гэжаагаа шд.

Заа тэр маазрах яахуу. Талбай маань морь байсан бол нуруугаа авцан байхгүй юу, хаа очиж цээмэнт юм даа. Нөгөө хэд маань тэндээ гэр майхнаа бариад төвхнөцөн үү. Одоо газар ухаад хоёр гуруун модон жоогоо хатгаад өгчөөсэй энэ төр засаг нь. Ядаж зөвшөөрлий нь өгчүүл өөрснөө сэвхийтэл босгоод авчxаар хүн хүч байгаа даа. Ай, яадаг бол? Гайгүй байгаа?
Дараа нь жагсаалын бус цагаар тэрүүгээрээ иргэдэд 100 цаасаар үйлчлээд мөнгөө авчаад байвал аштай юу, дараагийн хаврын уриа лоозон хийх, жагсагч ард түмэндээ өх урамшуулал энтрийхээ санхүүг босгоо л авчийшд. Муудаад, дүүрч бариад ирэхээ нь энийг янзалж өг гэж жагсаа л засуулчна.

Одоо бусад холбооныхон нь барьцнаа яг. Газар олголтонд нь анхнаасаа хянамгай хандаасай даа хотын захиргаа. Ядаж хооронд нь хагас хагас мээтрийн зай гаргахгүй бол өөрсдөө зогсох газаргүй болоод жоогооныхоо дээвэр дээр гарч лоозонгоо дэвж зогсжаагаад нураад, дээвэр нь цоорч доошоо ойчоод хүн амьтан заваан болхоос гадна бэртэж гэмтээд сүйд болы шүү. АНАТХ-ынхан маань нэг юм боджугаа байгаа, надаас дор хүмүүс гэж хаа байхав. АНАТХ гэснээс энэ уртлын А-г нь хүмүүс Архи, Авилга энтэр гэж мушгиад мөн хөглөж байнаа. Ийм гэнэн гаргалгаа ч хийж бас болкуум байгаамаа ер нь. Нэгнээ хүндэлцгээе. Нухацтайхан, хавийн аяга шаазан, хаврын синдром энтрээ оролцуулаад лаанд халаагаад үзвэл, - Аягүй Нууцаар Араас Тасxийтэл Хутгалах гэсэн мийсэж тодорч байна. Одоо ард түмэндээ үйлчлээд тэр жорлонгий нь л түргэн бариад өгчмөөр байнаа. Цээмэнтэн дээр доороосоо даарч л байгаашд бас, xөдөөнөөс 2 сая 5 зууг цохино гэж бодоод ирцэн хүмүүс чинь гэмгүй шдээ, бод л доо цэвдэг сэтгэлтнүүдээ... Одоо нээрээ хаанаас 2 сая 5 зуу олж өгнөө тэднүүс. Хувиасаа л илүүчилж дээ одоо, өөр арга байхгүй. Гээд гатгаад байвал яахуу хаха. Ийм лоозон барьж очиж жоохон үймүүлдиймүү. Хувиасаа өгнө гэсэн чинь нээрээ ойрхон сонсогдоод байнуу гүй юу. Юухан байху дээ уг нь тээ. ..За байтлаасаа зохиосон юмандаа итгэх нь. Сэтгэл яасан эмзэг байнаа. Ууг нь, амласан мөнгөө өг! гэжээсэн улсууд одоо засаг огцор! энтэр болцышд тээ. УИХ тар! гэж бас гал хамгаалагч аваад ай. За яахуу хурлы нь үлдээе, засгий нь бол заавал унаганаа гэхийм бид дээ. Ийм нэг согтуу нөхөр агсан тавьчих гээ л шалтаг хайгаад байгаам шиг жагсаал гэж байнаа бас.

За энүүнтэй холбоогүйгээр нэг сонин ярихад... Яасан? Мэдчихээ юу? За холбоотоиий холбоотой. За тэгээд нэг хаагуураа ч юм холбогдцон нэг сонин ярихад:
- Гаампаа чи үзмэрч үү гүй юу. Намайг нэг үзээд алиэ. Гү тэгээд үзүүлэх юм олдкуумаа, ойрд юм хум хөөцөлдөөгүй болхоор. За би ер нь алсдаа яахнуу, тэрийг л хэлээд өгчих. Чи аймар төлөгдсөн байдаг шүү, тэр МАХН-ы залуу дарга нар зодолдоод байна ахмад дарга нар нь хэзээ тэхийн гээд. Эхэлжээ шүү ер нь. Хаврын өвчинд нэрвэгдээд сэтгэлийнх нь эрүүл мэнд нь муудсан нэг дарга нь биеийнх нь эрүүл мэнд болкуу байгаа нөгөө даргаа эзгүйд нь баахан ноцсоных, бөөн юм болох нь дээ одоо. Жигүүр жигүүрээ жагсааж байгаа л үзэх байх даа. Надаас асуувуул тактик хэлээд өгнө дөө уг нь. Багадаа шатраар нэлээн их чапаевдсан хүн шд би. Хүүнүүдээрээ эхлээ л дайсны өрцөн шатрууд руу цөм цөм нисалдаг байхгүй юу. Чанга нислуул хүүнүүд холц холц явноо. Хүүгээ дуусаад тэрэг тэмээ рүү гээ орно. Тэхэд харин хуруу жоохон өвдөх гээд байдийн. Заза бүр багын дурсамж руу орчлоо. Гэхдээ энийг хэн хэллээ: Биеийн өвчтэй дарга төрсөн биеэ л зовооно, сэтгэлийн өвчтэй дарга түмэн олныг зовооно гээд. Хүн амьтан хэлсэн үү би зохиосон уу сая?

За бичмээр байгаа боловч Баян-өлгий, Киргиз, Афган 3-г орхий доо, хэтэрхий урт болчлоошд.

Ай хөжилтэй, сайхан хавар!
Мөнх тэнгэрийн дор минга минган хаваар.
Монголын сайхан оронд жил жил дэлгээр...Сэргээж чадку юм боол хавар байгаад яахийм бээ ээ. За одоо ч жинкэн өөр юу байхав дээ. Гарлаа. Гарлаа шоо.

2010.04.08

22 comments:

Өнөөдрийн өглөөний өвөрмөц мөндийг өрөвгөр Өртгөө бөгшөөс нь өөд өөд нь өргөн дөвшүүльеөө!!!

Naad gushuu chin yaagaadeene?

Энэрэл said...

Та2 яагаадайна?

Eneekee ij yahgaadeene?

goy boljee

Өртгөө бөгш нь гэсэн чинь өттөй бөгс нь гэжугаам шиг уншигдлаа шд.
Танай боловсролын сисчээмийн ялгаа гарчээнэ тээ багшээ

Битмин said...

Өртгөө бөгш нь гэсэн чинь өттөй бөгс нь гэцийм шиг уншигдаж байх чэн.
Танай боловсролын сисчээмийн ялгаа гарчугаа байх тээ багшээ

Битмин said...

Маний сэтгэгдэл маний царайнаас хамаараад гардгүүм өнөөдөр гүрийгээд хэд бичиж үзлээ.
Тэрнэс спамдаагүйм шүү.
Царай муутай хүнүүс шууд ойлгоно л доо.

нэг согтуу нөхөр агсан тавьчих гээ л шалтаг хайгаад байгаам шиг жагсаал гэж байнаа бас. ха ха ха.

Ёстой догь болж.

Тэр УИХ тараах гээд байгаа хүмүүсийг нь ээ хэ хэ хэ

нэг согтуу нөхөр агсан тавьчих гээ л шалтаг хайгаад байгаам шиг жагсаал гэж байнаа бас. ха ха ха

Ёстой догь болж.

УИХ тараах гээд байгаа хүмүүсийг нь ээ. хэ хэ хэ

Xavaraa gej arxidaj yavaxad daaraxgui saixan uliral shuu

bagshaa oird orj ireegui,orj ireheer surguuli dotroo tuuruud bna yahuu :( ?

Хаав до юү ин найс спринг?

Юү гээд жагсаалын эрч сулруулаад байгаам бэ чи одоо. Намбайгаал суужээлдаа.
Манай Гомбоо бидоёр жагсжээгаа. Ер нь тараачихна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Хэрвээ бууж өгөхгүй удаад байвал Тайландууд шиг гарын үсэг биш цус цуглуулж хүмүүст үзүүлнэ гэж боджээгаа. Ер нь л шийдвэр төгс байгаа даа.

жагсуул жагсжлээглдээ хөөрхий, нээрээ л нэг агсам нөхөр шалтаг хайгаад байгаамшиг харагджийна. гоё гоё

ХӨХӨӨӨ ХОШГИРУУЛЖИЙГААД ЦУС ЦУГЛУУЛЖИЙГААД ЦУСНЫ ТӨВД АВААЧААД ЗАРЧАААЧ БИЗНЕС АЙ

heleeed yuhevee amaaraa ungasan ymnuud tsaaguur chin zunduun bnaoo zunduun bna bas neg taldaa humuusiig hoshigruuldag bas buruu l daa mani met ch gesen tegeed hoshigorch hanahgvimdoo baihgvi mungiig ugnu gechihsen humuus hetsuu bga baihdaa boloh bailgvidee tegeed

daaraad bnaa

хагас сайны юм гэж бүр байхаа болжээ

Багш нар жирэмсэн болоо юу

Энэрэл said...

энүүгээр нам тайван өнгөрөө шив. 2 багш ажлаа хийяаа

bagsh naraa amartsan yum uu. zunii amralt bolooguishtee.

Esuul ANATH-oo baiguulaad jagsaad, olsood baigaa yum uu?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл