Архи нэхэх ард түмний холбоо

Архи хориод ганц хоноход би нөгөө пиаваа санаад аргаа бархымаа. Даанч дээ Гаамп минь пиавгүй нэг хонож болноо доо. Бололгүй яахав би байнга уудаг биш долоо хоногтоо гарын таван хуруунд багтахтай үгүйтэй хөнтөрч байна шүү дээ. Тэгэхдээ байнаа архи пиав хориут л уумаар санагдаад ажилаа хийж чадахгүй өндөлзөөд сүйрхиймаа.Уг нь хориогүй байхад би тэсээд л байдаг юм.

Одоо тэгээд гарлаа архи олдкуу болхоор анд нөхдийхрүүгээ утасдаж танайд архи байна уу гэж жоол асуухын. Таарсан таар шуудайнууд өөдөөс харин танайд байна уу гэхийн. Хөргөгчиндөө архитай, хөнжилдөө архитай найзуудтай болохгүй бол энэ архи хорьдог нийгэмд хол явахгүй нээ. Архи хориут яажээн манай гудамны хөргөгчиндөө архитай айлууд гэртээ дуулж хуурдаад нам авжээшд. Баар кароэкед хөгжимтэй, хажуу ширээнүүд нь пиг хүнтэй байхад яаж дуулж хуурдаад байхав дээ. Тэгээл гэртээ юм чинь ёстой балай авжаагаамаа. Хэдэн хүүхдээ гудамжинд гаргаад тоглуулцан өөрснөө сайхан дуулаал болдогсон бол давхиж ороод хөгшөөн нэг хийгээч гэмээр байдын. Зиа бүүр архи олдкууу байгаа надаа гайхуулах гэж байгаам шиг шөнө тийшээгээ зодолдож өгдийн. Монгол эр хүн болсон хойно Чингис хаан минь гээд зодолдоол биз. Баар савандаа яаж зодолдохуу дээ хамгаалагч нь гээд бакь эрчүүд байхад. Үнэн жаргцан гаруудаа бас. Яг энд гэртээ архи, пиавгүй бидний эрх ашиг муухай зөрчигдөж байгаа байхгүй юу.

Бүүр энд тэндээс архи асууж аргаа ядаад гудамжаар согтуу хүн харвал учиргүй баярлаж гүйж очиж "Хөгшөөн архи хаана заржээнэ" гэж асуудаг болжээшд. Уг нь согтуу хүн харвал зугтаадаг цаг саяхансан. Нөгөө ногоон толгой маань харин аа гар дээрээс гээд. Энэ гар дээрээс гэрээрээ архи зардаг хүмүүс цэцэглэж байнаа. Юуг нь мэдэгдэхгүй архиуд зараад аан. Ааагтай л бол юу ч уухаас сийхгүй болсон мань мэт харанхуй л авжээшд. Гүү сонголтгүй хорвоод ганц нэг азийн чоныг бол авчаал зүгээрээ найзаа уусан бүгд нь үхээгүйм гэнэлээ бид үхтлээ хол гээл явуулж өгжээнэ. Аргаа ядаад аптээк орж баралгин авж уухав дээ. Тэгээд согтож байгаа ч юм алга. Бүүр сүүлдээ худлааа гуйвж, дультраатаж ярьж явжээж түмний доог болж явхав дээ. Энэ хорвоо зовлонд цададгүй гэж лодойдамба гуай мөн сайхан хэлжээ.

Зиа тэгээд олдкуу бол болий цаашаа уухаа л болчий гэсэн тэскүүмаа рапиогоор гоё хөгжим яваад сэтгэл хөвсөлзүүлээд диско орж үеийн охидтой шөнөжин маангаа татмаар бодогдоод байхын. Архи олдкуу бол маангаагаа татий гээд хашаандаа бүжиглэж байж хавийн нохой шуугиулж орхилоо. Энэ жагсаалаас болж архи хориглож байгаам гэсэн. хэдүүлээ тэгвэл жагсая. Манай пиавчид байгаа гэж боджээн. Хүнд хэцүү үед нь пиавныхаа эрх ашгийн төлөө нэгдэцгээе нөхдөө. Сүхээ ахын талбай орж суулт хийе.

Би ингээд "Архи нэхэх ард түмний холбоо" гэдэг юм байгууллаа. Эхнийхээ шаардагыг бичиж орхилоо. Та бүхэн санаа оноо байвал хэлээрэй.

Ай нөхдөө хэдүүлээ ийм хүлцэнгүй дорой байж болохгүй. сав л хийвэл архи пиавыг хорьдог ийм айхтар нийгмийг би 20 хол наслахдаа үзсэнгүй. Энэ нийгэмд бүх л юм тэгш эрхтэй байтал архийг пиавийг битий ад үзээчээ. Хөөрхий ядарсан ард түмнээ битгий ингэж архины эрэлд хатаагаач. Бид баарандаа архиа уумаар байна. Бидний энэ шаардлагын хариуг тэр дор нь өхийг шаардаж байна. хэрвээ биелүүлэх боломжгүй гэвэл УИХ хурал тар, таануус ч тарна гэж байхгүй л дээ зүгээр биелүүлэх боломжгүй бол дэмий шүү. Миний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хурц хэлбэрүүд сонгоно гэдгээ анхааруулж байна

Архи нэхэх ард түмний холбооны тэргүүн Гаамп.

19 comments:

Энэрэл said...

хаха

xaxaxa

temtsliin hurts hurts helber geheer buur itsiiiitst bol Zuliin Gol ch bolj bolno gesn ug uu te?

õàõàõàõà

õàõàõàõàõà

Зөв. Бас гүссэн үедээ архи пиав аваад уучиж баймаар байна

Гүэ нэг ганц удаа НЭГТ орий гэж бодоод анаад байсан чинь бас л коцорчлоо шүү. зиа зиа умший даа.

Гүэ тийшдээ энчэн. 12-с хойш арьх зардгүү энтрийг болиулмаар байна. Гадгаадад 24 цагаар зараал амар байншд, Гаамп багшээтэйгээ нэгдийеээ

Уаахахахахахахахахахахахах. Гаамп багшаа намайг намын гишүүн биш ээ "АНАТХ"-ны гишүүн гэж тооцоорой.

"АНАТХ"- Архи нэхэх ард түмний холбоО

Showchin xun bolboos yag 4 sariin negend 7 pivo baarand uuj chadaj baigaamdaa yamar uu dee

Тэмцлийн хурц хэлбэр гэдэг нь архи уухгүй байж улс төрчидын архины үйлдвэрүүдийг дампууруулах шүү дээ хүүхдүүд минь

mash hetsuu ene hurts helbereer temtseh chadaltai aaviin huu ch hovordoo :P

Bagshee ne “Амлалт нэхэх ард түмний холбоо“ nii esreg yumuu gej oilgov :)).,.

хахаха нээрээ л үнэн үнэн. Хэдэн нөхөр талбай дээр суух болгонд ингээд мань мэтийгээ боож, хаагаад байвал гэцүү л байна. Холбооны гишүүнээр нэгдэхэд яаж бүртгүүлэх үү :p

Холбоонд элсэхийг хүсэгчид татвараа төлөөрэй. Татвар таны ирээдүйн батлагаа шүү. Татваррррр

Tatvaraa haana toloh ve Yuki egchee !?

ajil oldku oldson gants ajil n Promotion hiih bsan ingeed udriin tsalin budaa bolson shdee chaawaas

Үлэмж зөв хэлэв.

wahahaha, balairaad l... ajilaa hiigeechee chi!!!

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл