Аймар мэдээ. Вена хотод өнгөрдөг мигмар гаригт 14 настай охин төрсөн ижийгээ 7 гутгалж алав.

Сэтгэлийн хямралд орсон шилжилтийн насны охин өөрийн хөтөлдөг үй түмэн блог, фэйсбүүкүүддээ хараал идсэн амьдралын тухай, өөрт нь таагүй хандаж байгаа хүмүүсийн тухай, төрөлх Чех орондоо очмоор байгаа тухай болон баанны өрөөнд орж хайчаар судсаа ханамаар байгаагаа, багадаа амиа хорлох гэж оролдож байсныгаа бичдэг байжээ. Цагдаа нар, сэтгэл зүйчид одоо тэр бүхний нь чех хэлнээс орчуулан судлаж байна. Охины бас нэг асуудал ижтэйгээ таардаггүй байв. Байнга хэрэлдэж, заримдаа гар ч зөрүүлцгээдэг байлаа. Ижийнхээ будаг шунхыг түрхэх гэж хүртэл бөөн хэрүүл үүсгэж байж. Харин аав нь мөнгө өгч мань охиныг ашгүй будагжуулж, чөлөөтэй дүрсээ шахахад нь тус болсон байхым :D. Охиноо томоотой, онц сурдаг, хэвийн сайхан байгаасай гэсэндээ ээж нь сургуулиас нь өөр газар явуулдаггүй байж. Охин ч гэж охин, бүтэн өдөржингөө интэрнэтэд суудаг байжээ. Ээж интэрнэтий нь хаав. Охины тэвчээрийн утас ч нарийсч ирэв. Ээж нь түүнд ертөнцийн хамгийн адгийн мангас мэт санагдах болсон байнаa. Тэр охин блогууд дээрээ ээжийнхээ тухай:
... ийм ээжтэй байснаас шоронд байсан нь надад 100 дахин илүү...
.. өнөөдөр би тэр я...н, тэр f..king b..ch рүү харааж ориллоо....
... би түүнд өнөөдөр, чи үхэх ёстой хүн гэж хэллээ...
... тэр үхээсэй гэж би үнэхээр их хүсч байна... гэх зэргээр бичиж үлдээжээ.

Нэгэн гэр бүл ийнхүү эмгэнэлтэйгээр сөнөв. Шооконд орсон 53 настай аав, 12 настай дүү банди 2 нь одоо ч хэвийн байдалдаа ороогүй байна, сэтгэл зүйч эмчийн хяналтад байгаа.
Тэр 2-ийг гэртээ ороход нь 37-хон настай ээж нь цээжиндээ балиус зоолгоотой хэвтэж байхыг нүдээрээ харсым чинь арга ч байжүү. 25 санжийн гал тогооны том гутга.
Тэр өдөр охин хичээлээс тарж гэртээ орж ирүүтээ ноотбүүкээ шүүрэн авч блогдож эхэлжээ. Ээж нь тэвчсэнгүй хориглож, улмаар хэрэлдэж, зодолдоод, хүний эх юм гэсэндээ нотбүүкий нь газар хага шидсэн байгаам. Ингэсгээд ээж баанны өрөө рүү явахад охин нэг гартаа гутга барин ардаа нууж араас нь дагаж.

Охиныг олох үед маш их уйлсан байдалтай, гэхдээ баяр хөөртэй байжээ. Гэмт хэрэгтэн одоо шоронгийн ажиглалтын камэрт ганцаараа хоригдож байгаа. Сэтгэл зүйч, эмч нарын бүтэн баг түүн дээр ажиллаж байна.

Ингээд сэтгэл зүйн мэргэжилтэнтэй хийсэн яриаг хүргий:
-Яагаад ийм явдал болвоо?
-Илэрхий л байна л даа, шилжилтийн нас бол хэцүү үе, үүнээс үүдээд эцэг эхтэйгээ сөргөлдөж эхэлдэг. Энэ явдал бол цоо эрүүл ухаанаар хийгдсэн хэрэг биш, удаан хугацааны туршид хуримтлагдсан сэтгэл зүйн хүндрэл. Харин охин арай л дэндүү дүрдээ орчихлоо л доо.
-Энэ аймшигт явдлын ард юу нуугдаж байна вэ?
-За, ер нь бол охины хийсвэр төсөөлөлд энэ хэргийн дүр зураг эртнээс боловсруулагдаж байжээ. Урьд нь бол хүмүүсийн өдрийн тэмдэглэлээс сэтгэл зүйнх нь өөрчлөлтийг харж болдог байсан, харин одоо бол интэрнэтээс л харчихаж байна. Тэхээр охины хийсвэр төсөөлөл гэнэт ямар нэг хаалт мулт үсрэх мэт тэсрэн гарснаар дээрх хэрэг явдал болсон байна Тэр үед охин өөрийн ухамсар, хяналтаа бүрэн алдсан байсан нь тодорхой.
-Ээж нь яах ёстой байсан бэ?
-Ээж нь охиндоо нэг алхам буулт хийж, асуудлыг намжаах ёстой байсан
-Тэр одоо маш их уймарсан, шаналсан байдалтай байгаа...?
-Одоо тэр хийсвэрлэлээс бодит байдалд хүрэхэд алга дарамхан зайтай байсныг сайн ойлгож байгаа байхаа.

Гэсэн нэг ийм аймшигт, хоорроор мэдээг Артгаа багшаа нь аймшиггүйгээр хүргэв. Болоогчин хүний хувьд болоог, интэрнэт тойрсон асуудлын талаар зүгээр өнгөрч чадсангүй. Цаашдаа болоогоос болж хэн хэнийг хэрхэн алав гэдгийг ингээд сайхан мэдээлж байнаа.
Тэр аав нь охинд алган боов амсуулж, ээж нь охинтойгоо найз шиг нь ойлголцох л газар байж дээ. Гү тэгээд гадны орноос ажил хийж, амьдралаа өөд нь татах гэсэн гэр бүлүүдэд хүүхдийн хүмүүжлээс эхлээд их л асуудал орхигддогийн нэг жишээ энэ дээ.
Ээ дээ шавь нар минь юмыг бага дээр нь анзаарч засаж яваарай даа. Бас хавь орчныхноо, өөрсдийгөө анхаар. Интэрнэтэд, болоогд донтох байдал ажиглагдаж байнуу гүй юу. Цаагуураа сэтгэл хямралд оруулаад алдаг байх нь байшүү. За багшаа нь гарлаа. Алиу үнсий, тэр эмэгтэй шавь нарыгаа.

28 comments:

1t hehe, (first time)

балай охин бэ яасан, завхарсийн

Чамаас болсон бай шд.
Блогтоо нүцгэн үнэний нь биччихээр дөнгөж шилжилтийн насандаа яваа охин яаж тэсэх үү дээ.

Burhan mini

Хайннн..

hereg algaa tee

дүрдээ хэт орсон тууж явж дээ хөөрхий
багшээ ээмэр далим наасан, үнсэж энэ тэр...

Bitmin-ii zow sh de.

Ээ дээ хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг тун хэцүү шүү. Хамгийн амархан нь хүүхэд хийх байх аа. Үйлдэж байхдаа бодохгүй яасын гэдэг нохой үг үнээн үнэн.

эцийцэст энэ кэний буруу юм боол? багшээ тайлбарлаж өгөөч пэлийз

Хүний мах идэх хүслээ блог дээрээ бичээд идсэн тухай сонссон болохоор нэг их цочирдохгүй байна шд.

Ер нь аав ээжүүд хүүхдүүдээ хүйсийг нь солиж хариуцаж авсан нь дээр байдаг гэсэн шд. Охиноо аав нь хариуцаад, олон долоон юм яриад байвал чанга чанга дуугараад. Хүүгээ ээж нь хариуцаад алган боов амсуулаад. Бүүр үгэнд орохгүй бол олон үг хэлж байгаагүй аав нэг амбаардахад ухамсарт нь сайн бууж өгдөг гэж сонссон юм байна. Гэхдээ байнга зодоод байна гэж юу байхав. Одооны хүүхдүүд аягүй бол аав зодлоо гэж цагдаа дуудаж магадгүй шүү хэхэ

Эхийн санаа үрд,үрийн санаа ууланд гэж...хм

за за хүнийг хэлэлтгүй би ч гэсэн энэ нетээс хэт хамааралтай амьдралаа багасгахынсан,анхаархысан...

eee burhan minee. turuulj osgoj odii zeregt huregcheed ur huuhdiihee gart zerlegeer amia aldana gej yaasan ayumshigtai bee

evgui yuma, tsochirdloo. eejuud bas haaya huuheddee buult hiih n zuv yum baina. uuriinhu usvur nasig sanala, ye ye ch ih nervttdeg baisan gehde, eejdee muu zuil hiine gesn bodol tolgoid ordoggui baije. hund bolno bolohgui gesn hyazgaar suulgaj tuuniig n sanuulj olon tald aljuud zohioj baih heregteima nere. a net bol bas addicted bolgodog ed shu

хөөрхийлөлтэй л хувь тавилан байна даа. ээж нь дүү нь аав нь бас өөрөө

хэрэв тэр охинд жаахан ч гэсэн хүний оюун ухаан үлдсэн бол юу хийснээ ойлгоод бараг л амиа хорлох байх доо.

бүр өрөвдчлөө. амиа хорлохгүү бол дүү нь бас аав нь насаараа үзэн ядна шдээ.

Бага блогдоцгоо хүүхдүүдэээ гэж бичихгүй яасын багш нараааааа

100% ter bastaanii buruu gej bodoj bna yaaj galzuurj bga shaarw gadniihan tegeel waa neeh hudlaa setgel zui ene ter gej t1diin manai mgld bol amiin ar deer gartal algadaal tegeel nasniihaa humuujlee olj awdag te lolz tern ch uurtn heregtei

fgh

Ээж нь тохирох шангаа хүртсэн байна

ээ дээ.. хөөрхий ээж яах уу дээ.. үр хүүхэдээ сайн сайхан байгаасай гээл.. аашилсан байх даа.. тэ.. яадаг чөтгөрийн хорлолын охин бэ дээ

хүүшээ хэлний курсэээ дээсцымуу айн.. тэрийгээ үргэлжлүүлэээд бичвэл... сайхан байхсан.

гүэ тэхдээ тэр хүмүүжүүлдэг газар хүн хүмүүждэгийг санку л юм бн шүү Эвдэрнүү гэхээс хүмүүждэггүй бхо

аймаарын...

ohin hamag yumaa blog etrteee zoriulchij
eej hamag yumaa ohindoo zoriulchij

hn neeree ene ayul shuu. baga baga deer ni tsag tuhaid ni arga hemjee bolood baisan bol ingej delberehguishdee teneg yuugaa ch medehgui huuhdiig etseg eh ni l zaaj zurahgui bol hn. haramsaltai.

haha za aliu unsuulii

цццццц хайнннн..... ишшшшшшшчаасдаа2 ийм охинтой болно гэж хэн ч бодохгүй лдээ.Тэгээд төрүүлсэн үрийнхээ гарт амь тавих нь бн шт

цццццц хайнннн..... ишшшшшшшчаасдаа2 ийм охинтой болно гэж хэн ч бодохгүй лдээ.Тэгээд төрүүлсэн үрийнхээ гарт амь тавих нь бн шт

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл