Автуусанд юм идэх нь.

Зээ миний хөөрхөн хүүхдүүд наашаа ойрт ойрт. Багшаад нь бачим учир гарсаар байгаа хэдий ч барбагшийгаа хамгийн бачим учир гэж тооцсоор ирсийм шүү дагтан. Ингээд хайртай олон шавь нартаа зориулаад энэ удаагийн лээхцээ хүргэе ээ. Сайхан зантай Артгаа багшаа нь ернь дувт л амьдралд хэрэг болох, парахтийчний юм хэлсээр ирсэн билээ.

Автуусанд юм идэх нь.
Оршлын оронд.
(Энэ оршил эмэгтэймүү эрэгтэймүү, хамаагүй оронд нь орж болжээнүү гүү юүү).

Ердөө ганцxан сикүүндийн дараа гэхэд энэ хажуугийн ишгаав миний толгой дээрээс нураад унах ч юм билүү хэн мэдхэв дээ ер нь. Тиймээ, амьдрал бол хөдөлгөөн. Тус тусдаа салангид үй түмэн биесийн эмх замбараагүй хөдөлгөөн гэдэг бол амьдрал. Салангид учраас хөдөлгөөнүүдийн тарааектор зөрөлдөж таарна. Ингээд л миний толгой дээрээс ишгаав нурах, исүүл би босч явах гээд хальтирч унах тохиолууд гардаг байх нь. Үгүй дээ гэхэд цонхоор хэн нэгний хараал тавих дууг хэзээ ч юм сонсох доо л сонсож таараа. Чухам хөдөлгөөнүүд зөрөлдсөнөөс л дайн байлдаан, нөхөрлөл, хайр дурлал, зодоон цохион үүсээд байгаам. Тэр битгий хэл компьютэр хүртэл вируустчиж байхад бид бол элдэв хөдөлгөөний л нэг бяцxан хэсэг бөгөөд өөрийн мэдэлгүй элдэв хөдөлгөөнүүдэд ноёлогдож амьдардаг байх нээ. Хүүхдүүд минь надад итгэ. Багшаа нь яаг үнэн хэлжийнэ.
За ингээд өмнөтгөл дууслаа одоо гол хэсэгтээ оры доо. Бүх юм бидний санаснаар болдоггүй учир заримдаа яг автуусаар явангаа юм идэх тохиол гарнаа. Өлсөөдээнаа гээ л цүнкээ ухна, боодолтой юм гаргаж ирнэ, амтлаг үнэр ханхийнэ. За буузнаас бол нэлээн хөгийн үнэр гардийшүү ккк. Үзсэн хүн хэлжээнэ. Юу ярьжээлаа даа энэ одоо. Аа тэгээд задлаад эхний хазалт явагдлаа. Томоос том ангайхгүй бол амныхаа эргэн тойрон юмаа наагаад баларна. Гарын дор салфээтэг байхгүй бол гараараа арчна, гараа хувцсандаа арчна. За том хаздым байж яахав. Гэтэл хазахдаа бас шууд тасар таткуу бол цаадах чинь сунаад, юм хум доошоо унаж энтэр, хувсы чинь заваартуулж, хүмүүсийн нүдэнд болхи хөгийн харагдчлаа даа.... гэж бодогдно. Үнэндээ хүн бүхэн иддэг учраас ихэнх нь тоохгүй. За зажиллаа, зажлахдаа цонхоор харнаа. Тэхкүү бол хүн рүү харж зажлалтай ч биш. Зажлаа л вайна, зажлаа л вайна. Толгойгоо хөдөлгөмөөр чум шиг. Уух юмаа мартцан бол залгих гэж хөөрхөн бүлтийнэ дээ. Нэг их урагшаа болжээж залгих нь бээшд. А мартаагүй бол ч яах вэ. Амархан залгигдна. А тэхдээ санаатай залгихгүй бол буруу хоолойгоороо ай! Хамаг юмаа цацан нус нулимстайгаа холилдхыг хэн хүсxэв дээ. Манай цэцэрлэгийн нэг хүүхдийн хамраар гоймон цухуйжээж билээ. Заза заваан юм ярьчлаа, гоймон гээд. Соорий.
Урдаас хөөрхөн охин хараад сууцан байхад бол ер нь юм идэхээ больсон нь дээр ээ. Ер нь л буруу хоолой баталгаатай. Бас өөрийгөө ямар харагджаагаа бол гэхээс хөшөөд таг болчно. Аягүй бол эрүүн доорх булчирхай татчуул төвөг. Зүгээр нэг эмээ мэмээ бол амар. Тэгээ л автуусанд шинээр орж ирсэн хүн бүхэн чам руу харна. Угаасаа чиний иджаагаа юм жолоочид хүртэл үнэртжаагаа. Гай болоод тэгээд хэн нэг нь нохой дагуулаад ороод ирүүл нохой нь чам рууу гөлрөөд таг. Шүлс нь дусаа л. Хүүшээ! Битий тэгж хараадээ, би өөрөө өлсж үххкээдийн. Гэж дотроо бодчоо л цаашаа зажлаад байхаас өөр яахуу дээ ямар хуваалцалтай биш. Энэ бүх дарамтнаас ангид байх арга байна уу. Ажлаа сайн зохицуулаад ядаж гудамжны сандал дээр идэх. Исүүл гудамжаар алхаж явахдаа. За яалт ч гүү автуусанд идэхээр болчуул ном сонин уншиж болжээнэ. Ногоон модоо ч тарьж болжээнэ. За хүрэн баавгай туусандаа ч яахууу. Энэ маамуу нааш ир хөөрхөн дуу тээ.
Заза багшаа нь өлсчлөө гэнт. Энэ өөрийгөө өлсөх зовлонд унагаж байдаг би ямар үйлтэй хүн бэ. Тэгэнгүүт одоо юм идэж өөрийгөө аврахжээнэ. Тэгээд унтлаа одоо. Хэдүүлээ маргааш уулзацгаая.

Өлссөн чигсн сайхан зантай л байсаар байгаа Артгаа багшаа нь ёслов.

ps: Аа нээрээ хагасайны хариулт тасалдсаан. Гомбооноо багш чинь хийх байсан боловч дээд сургуулин сэртификаат хөөцөлдөж гүйгээд амжаагүй байх. Ирэх хагасайнд багшаа нь хийнээ.

38 comments:

Ангидаа ганцаараа байж байхад Багш хичээлээ заагаад эхэллээ ш дээ.
111111

Амьдралдаа анх удаа нэгд оржээнэ. Одоо 222222

ГУРАВВВВВВВВВВВТ
АЯАЯАЯА . Ямар гоеё юм бэ?
Еэеэ бөөвөө. Хичээлээсээ хоцордог муу жаалууд...

222222

Автусанд

яг

Багшээ. Манай энд атуусанд хүнүүс юм идэдгүүш дээ.Тэхээр одоо яахуу? Уг нь нэг туршаад үзцэн бол. Жоохон ганцаардаад ичээд байнаа.

ямар

хоол

идвэл

Тоорил гоцорцон...бас 222222 гэнээ...хахахах

гоё вэ?

Ананд зайлааа

Гомбооноо багш чинь хийх байсан боловч дээд сургуулин сэртификаат хөөцөлдөж гүйгээд амжаагүй байх. Ирэх хагасайнд багшаа нь хийнээ

шавь би бээр угаас гадаа гудамж, атуус мэтэд юм идэдгүй хөөн.

автусанд юм иджаа хүн соёлгүйм шиг санагддагаа тэ? самар цөсжаа хүнүүс хүртэл тэнэг

Атуусанд юм идэх торлээбуусанд юм идэх хоёрт ялгаа бий юу? Энэ бас л хахсайны асуулт шүү.

автуусанд мантуун бууз иджаагаа хүн сонин л харагддийм билээ, олон хүн харсан хоол идэж гэдэс нь өвдөх байхдаа, хоол биш өөр юм идвэл болох л байх даа тээ?

Атуусанд

хиам

идэж

болохолуу?

Идүүлж

болдог

болуу

гэх гэсий

зиа нэг ийм сампирцан, зэвэрцэн сургууль байдаг билүү. сургууль соёлоос хөндийрөөд таг мартаж. хааяа орж ирж эчнээгээр ганц нэг лээкцэнд сууж байнаа. өмнөхүүдийг нэг заваараа л бөөндөж нөхөж авахаас. ер нь болвоос намайг мэддэг багш сурагчиддаа мэндийг эрэн мэхэлзэе.

таньдаггүй гарууд бол лай л байна.

ketchup -g ulaan looli bhad ni meddeg bsii odoo tom bolj ug yaria ni diildhee bj yaaj humuujsen tomat ve ene odoo

Төсөөлж байгаагүй л юм байна

би кэтчупыг таникүү, чи бас лай л байна за юу.

энэ жилээс гичээлд явдиймуу, сонгочихоор гайгүй лээкц, гайгүй багш юу байна танай сургуулиар? ингэхэд бага сургууль уу, дунд уу?

сургуулийн нэр солигдцон байшд. бас эмблээмтэй болчиж. поорм паарчган дээрээ эмблээмээ хадниздээ?

сургуулийн гаднах хаяг өөрчлөгдцөн байшд төөрөхжийшд.

Багш нартаа ч хэлэлгүй амарж яваад ирлээ. Хайртай багш нар ангийхныгаа зөндөө саначиж. байхгүйд хичнээн ч хичээл орцын. Нөхөж авкаж сандарлаа.

А энэ гичээлийн тухайд их хэрэгтэй хичээл ордог Артгаа авгайд ө бишээ багшид баярлаа :D

atuusand zogsoo yavjaahda idehuul tegee yahu?

bas ter ehiin hevliid hovrol teed yaaj yavagddag genee?

багшэээ... танайд хулгай орчиж. нэг бичлэг чинь алга.

эсүүл би оогт байхгүй юмыг хардаг болж... бас тэрэн дээрээ сэтгэгдэл бичсийшд би... лавтай би галзуурсан байх тэй?

эсүүл хий үзэгдэл... ииии... тэр хий үзэгдэл бичихдээ өнөөдөр Артгаа багшээгийнх нь төрсөн өдөр этэр гэцэн байсан...

өө өө өө өө өө л дөөө гараад ирж... би сулиарч байгаам байна...

хэхэхэхэ... ёооо... татаж унах гэжийнэ ш дээ... тэр хамарнаас гоймон цухуйдаг хэсэг дээр хахаха..

хүрэн баавгай хөтөлдөг болохоос хэзээ тууж байсын. бүлт бүлт үсэрдэг багшаа байна шүү чи. хүүхдүүдэд худлаа дуу заагаал ..,

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл