Сайхан эр байх байсан даа би

Би хааяа боддын. Дандаа хүний бодсоноор бодоод байвал хэцүү биздээ. Хааяа ч болтугай өөрөө бодож байя даа энэ чинь тээ. Тэгээл хөдөөнөө байсан бол ямархуу гар байх байсын бол гэээл бодлоо.

Зиа хувцас бол ойлгомжтой. Нэг бакаалтай. тэхдээ бол хоромтой болхыг мөрөөддөг дээд гоёл нь шүү дээ. Тэгээд бакаалныхаа өсгийн тах хадаад, түрүүнд нь кноп шигтгээ хайяцан. Зиа тэгээл бакаалыг хэрхэн гангалж өмсөх талаар хэнтэй ч хэдэн ч минут ярих чадвартай. зиа өмд гэвэл хужаагын эрээн даавуун өмд байдаг даа. Уяагаар уячдаг. Биенд эвтэйхэн, халтардахад бага мэдэгдэнэ, урагдахад гарз багатай гээд энэ өмднөөс бол салахгүй байхаа. дээгүүр бол зах нь сунаж гэдэсний мөр гарсан даавуун playboy гэсэн бичигтэй подоолктой. зиа гадуур нгь хүйтрэхээр хүрэн даалимбан тэрлэг өмсдөг. Үс бол эрд талын үс урт мөртлөө хойд талын үс богинохон халимагтай. тэр чинь чика шүү дээ. Аа хайрцагтай тамхиа байнга түрүүлж явдаг.

Зиа тэгээд бүүр хөдөө гардагүй сумын төв аймгийн төв 2-ын дунд л явж амьдардаг гар. Бүүр хөдөө тоохгүйшд бас нэг муу сэхүүн зантай. аа тэгээл зундаа тарваганд явчина, найзуудтайгаа ганц нэг гожин юм мултлахдаа баярладаг гэж юүхэв. Аа суманд нь гаднаас хүүхэн ирвэл хөөш охион эднүүс гэж дуудна. танилцаж байгаа юм нэгээхэн ч байхгүй мөртлөө худлаа асман зантай. Сумаасаа ганц нэг охинтой үерхээд үзчихсэн боловч архи уусанаас болоод салцчихсан. дэлгүүрийн ачигч, боодогны наймаа гээд нэлээд хэдэн ажил хийгээд үзчихсэн. Танихгүй хүн байхгүй хэний нохой үхсэнийг ч мэддэг. Тэгээл бүгд хочтой байдаг хойно бас хоч авцан. Гүзээ гаамп, цүдгэр гамп, алцаг гамп иймэрхүү л хочтой байх биз.

Зиа тэгээл өглөө босоол нээх их ажилтай хүн шиг хувцасаа өмсөөл гараал дэлгүүр юмуу, биллиардны газарлуу явна. Замдаа зиак орой ямар хоол хийгээд идчий дээ хэмээн бодоол. Аргагүйшд өдөрт өөрийх нь хийдэг ганц ажил шүү дээ. Дэлгүүрийн тэнд очоол тамхи татаад зогсчино. Дэлгүүрээс юм авжаагаа хүмүүстэй яринаа. Юу авж яваан, Авгай чинь сайна уу, ганц биллиар цохиоч, хэний хүүхэд хотоос ирцэн байлээ, дамба тэр хулгайд орооцолдциймуу, хотод бэнзээний үнэ нэмэгдээд гэхийн яанаа даа, гэж мэгээл ямарч хэрэггүй юмнууд яриал зогсож байхын. зарим өглөө бол давтагдийшд. Гол нь хамгийн хөдөлгөөнтэй хэсэгтээ очоол зогсож байхын. Юугэж ганцаараа зогсохов над шиг найзууд зөндөө байгаашд.

Зиа тэгээл уйдсанууу яасан үдээс хойш биллиардруу явнаа. тоглох мөнгө байхгүй ч тоглож байгаа улсад бол мэргэжилтэн юм шиг заагаал зогсоод байна. Хаврын хавсаргад бол хэцүү байхаа сайртаж бариал. Аа атмануудыг тоглож байхад бол нээх захгүй аясаар нь сайхан явуулаал байна. Тэгээл орой болхоор ганц нэг юм мулталчих гээл ийш тийшээ өлөв долов гээл. хоосон буцуул сэтгэл нь гэгэлзээд бүүр явцгүй хэцүүдэж гүйцэнэ.

нэг л их ажилтай хүн. нэг л их атмаан юм шиг хүн, нэг л их ажил ярьсан хүн, нэг л их авгай хүүхэн ярьсан хүн.

35 comments:

сумын хөл хөдөлгөөн ихтэй газар ч дэлгүүр л байдиймдөө, дурсамж тодорч энэ тэр

1t

yooy bit itgehgui ni ee 2t

ene iin odoo uy ve.

Хөдөө байсан бол сайхан л залуу байх байж хэхэ,

Gotd irsen n bolj dee, yadj havriin havsargand gadaa zogsood bhgui tee, hehe.

Чам шиг л анон бишээ хө, ангийн даргад нэр дэвшиж байсан ангийн хамгийн даруухан сурагч шүү ккк

багшаа энэ аноныг хардаа,

Хэ хэ хэ, юун хөөрхийн

Haayaa bas hesgiin toloologchtei uulzaj aimag ruu BeLAZ-iin kuurst yavnaa.

harley-hehe

хажуугийнха азургуудыг байнга сольчихымаа таоёр. юун ч их зурагтай улсав. хэхэ. хөдөөний талаарх ойлголт тун маруухан учир хэлэх үг алга даа кк. лаг готын гоё вайнуу би хаха. гэснээс хөдөөний пиав нь лавдаг үнэтэй л байдымлээ

Би ми сумын бацаан...Алцага Гаамп агаа гэж мэж гүйгээл...Тэнд нэг готын хүүхэн явжийлээ гэж мэж хов зөөгөөл...ай...

хахаха плэйбой подоолк нь ч юувдээ. танд үүнэнннн зохикуун байнөө

тэгснээ өнөө мал дээр байдаг хэдээ хөдөөнийхөн гээл өөрөө мал дээр очиж хэд хоног хонинд явж ирчээд за сайхан хөдөө яваад амраад ирлээ ч гэх шиг хэ хэ

Алцага

байхдаа ч

Waa bodmooriin bn.bi law hodoo bsan bol bagshiin arkind guigeel yawjiih bsan daa

яахав дээ

Goyo podvoolktoi baix baij

tgd ehner avah tuhai,yamar ovgon boloh ene teree sain bichehgui dee

kkkkkkkkkkk, bagsh ingee huulhun shd, gostu nudeer unshsan cha yostoi saihan er haragdjeene haha

нээрээ багш сайхан эр байсан бол ёоонооо.... бидүүсийг тоож хичээл оркү дээ тэ? кккк

...жавклангийн дууг аялдым байгааддээ...үс нтрийг чинь бодуул алтан ураг ч аялмаар юмуу...хахаха

Хөөрхөн ийн. Гоё дүрсэлжээ. Тэврий, багш аа. >:D<

Сайхан залуу ёвсоон гээд нас жаахан ахихаараа худлаа үнэн ярьдаг гар байх байжээ мөн үү. Сумаар дүүрэн Гаамп шиг нөхдүүд байдым даа.

Odoo ch gesen oroitoh yu bhav sumandaa ochood l suuchih Husel chini zunguuruu biyelnee

нүдэнд харагдааад , хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй юм боллооо. Би байсан бол халуунд түнцийцэн, ичингүйрэн балайрдаг хүүхэн яьжийгаа байхдааа

Хар айраг гэж юу вэ? Энэ бол хахсайны асуулт шүү. Би энэ асуултыг өөрийн болоогоороо дамжуулан асуухад хэн ч хариулж чадаагүй учир мэргэн багшээ та нэг хариулт хэлэх ажаамуу.

Сувдан эрэл said...

Сумын хоршооны хүүхний толгойг базалж байгаад ганц нэг юм олоод хүртчинэ биз бас???

яг мөн дөө..

Хахсайны гичээл бас л байкуу. Хэн гээч том толгоотоо эсүүл том гэдэстэй эсүүл том ямар нэгэн юмтай багшаа нь тасалчуу? Энэ хахсайны асуулт шүү?

Гомбоо багш маань ир нь бол нээг их арчаагүй ч хүн бас биш шүү. Готод орж ирээд хашаатай болцон.Бас гэртэй,ажилтай,нохойтой.Хөдөө байсан бол гэдэг дээр арай өөрийгөө доош нь чихээд биччиж.Ямар ч байсан амин зуулганы хэдэн малтай л байх байсандаа.

Багшээ Хахсайны асуулт вайна.

1,Сургуулиас гаргаж шахсан сурах бичгийн 59-дугаар хуудсан дээр гардаг гуч хүрээгүйжээж 6 хүүхэд гаргасан уучихаараа -Би тэ эцсийцэст энэ амьдарлын төлөө явжаагаа байхгүй юу түй п... гэж орилдог нөхөр таяр хамаатайн биш биз.

2,Хамаатай болбол 6-н хүүхдийн тэтгэмжийн асуудалыг яаж шидсэн бээ.

Ардаг багшид ээжийгээ нэгэнтээ зовоосон, цаашид жил бүр ойр тойрнийхноо нэлээдгүй зовоосон өдрийн х нь мэндийг хождож хүргэж байгаад уучлаарай. Мэнд л бол мэндшүү.

Бадманд хариулахад ХАР АЙРАГ гэдэг бол нэгэн суурин газарын нэр шиг билээ.

хэхэ... нээрээ л дэлгүүр клуб захиргаа хавиар иймэрхүү дүр төрхүүд нилээншүү.. залуу хөгжин гэлтгүй.. өөрөө 2 хөлөөрөө явдаг эрчүүдийн нийтлэг төрх дөө хө... иэхэхээх

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл