Хайртай хосууд салах нь

Салж сарних тухай юм биш шүү. Түр зуур сургууль ном, юм хуманд явахаар алс хол одож буй тухай хэлэхжийнэ одоо. Тухайлуул хайртай бүсгүй нь сургуулийхаа амралтаар түр ирээд, сар сайхан амарчаад буцах боллоо гэж боды л доо.

За жоохон уянгална одоо, харжээ:
Аяа тэр өдрүүд! Бие биенийхээ аманд маруужин халбагадаж өгжээсэн нохой гаслам халуун өдрүүд, залуугийн гээл нь урсаад нүдий нь хорсгож, бүсгүйн будаг урсаж нүүр нь халтартан байсан ч жаргалтай инээд алджээсэн бороотой өдрүүд, бүх саравчий нь архичингууд эзэлцэн тул гөтөлцөөд алхаа аа ... л вайсан сэвэлзүүр салхитай сайхан оройнууд, төмөр хашаан дээр сууж хөлөө амраах гэхэд хоргоогоод салдгүй зоригт согтуу монгол эрстэй сайхан харуй бүрийнүүд, халуун хайрандаа умбаж, шумбаж, нохой самардаж, брасс, король, фрийстайл сэлэлт хийж байсан шөнүүд, хогны машаан дугарч сэртхийтэл сэргээдэг саруулхан өглөөнүүд..... нэг л өдөр түр тасалдаж хайртай бүсгүй чинь буцах боллоо.

Ёооё за нэг уянгалж дууслаа. Ингээд бүсгүй чинь явах боллоо. Бяд яах ёстой вэ? Юуны өмнө нэг дурсгалын бэлэг авна. Хамгийн хэцүү ажил хамгийн эхэнд нь таархым даа. Эрэгтэй найз бол ганц юм өгөө л явуулчих сан. Эмэгтэй, тэгээд бүр хайртай гэжээдэг. Юу өгнөө тээ? Хувцас өгөлтэй биш. Халбага сэрээний набор өгөлтэй чиш, ор хөнжлийн даавуу ч өгөлтэй биш. Дэрний уут өхүү, исүүл духоовкноос юм гаргадаг галтгооны бээлий өгдиймүү. Цаг маг бол байж л байгаа өөрт нь. Зүүлт гэхээр дан зүүлт одоо хаашаа чийн. Нэг кулон байхгүй бол болкуу. Тэхээр бас дан кулон хаашаа чийн, ээмэг бөгжгүй бол тиймэртүү болкээд вайдаг. Үнэ ч талийлаа даа..... гээ л нэл толгойн өвчин. Байхад нь баахан юманд даацан байдаг. Явахаас нь аруун хэдэн хоногийн өмнөөс шаналнаа. Барайна.
Гөтөлцөө явжаангуут л, хүүе чи чинь яачваа, наа царай чинь?! гэж мэгээ л. Ахиад хэд хононгуут бүр зовцорно. Тэхээр нөгөө охин нь, хүүе л дээ чи ер нь зүгээр үү наа бие мие чинь, 2 өдөр юу ч идсэнгүй ш дээ! гэх байх даа. За бүр сүүл рүү гээ, чи нэг л бишээ, хүйтэн хөлс чинь цутгаад байхы, эмчид үзүүлкүү бол, би бүр сүүлийн үед чамаас айгаад байна, майкл жээксний триллер килийп шиг болоодийшдээ чи гэнэ дээ.
Харин яаж ийгээд бэлгээ авчуул тавираа л, дуу шуу ороо л, солиорцым шиг инээгээ л.... хэхэ гү яаху дээ.

За яг явах момээнт ирлээ. Онгоцны буудал орлоо. Охин мэдээж уйлна, бяд ямар цэхийгээд зогсоод байлтай биш, сайн дүлжаагаад нулимсаа цухуйлгачуул бөөн коок л доо. Болкуу вол нүдий нь хариулжаагаад шүлсээ түрхэхээс. Хүмүүсийн хажууд үнсэх үү яахуу, хаана нь үнсэх үү, хэр удаан үнсэх үү, хэр хүчтэй үнсэх үү.... бөөн бөөн пориблээм. Чимдаанаа чирээ л цаашаа орлоо. Эргэж хараа л гараа даллана, бяд наанаас нь түмэн хүний хажууд, Нандиа*! би чамд хайртай! найз нь чамайг хүлээнээ! гэх үү яахуу? За нэг гачин хоолойгоор гэнт муухай орилж болно л доо, пис гээ л тэсрээ л. Тэгснийхээ дараа эргэн тойрныхоо хүмүүсийг сонин царайгаар тойруулж харах болно доо бас.

-за найз нь ингээд явлаа
-за
-миний найз битий их архи уугаарай
-за
-пиав чигсн
-за
-ногоон Сээгийтэй битий их нийлээрэй
-за
-найз нь чадуул өвлийн амралтаар, чадкуу бол хойтон зун л ирэх байх
-за
-мээл их бичээрэй, чи тэгээд мээсэнжэрт ордгүү шүү, оржаагаарай
-за. ..Өө нээрээ манай байранд нэг интэрнээт каапэ нээгдцэн... (инээх)
-өө түгүүл ойр ойрхон мээсэнжэрт оржаагарай...
-тэгнээ
-......
-........
-......
шоп шоп шоппп шоппппп шопппппффф
-чамтайгаа шувуу болон нисэх сэн
-ай?
-шувуу болон нисэх сээ ээн
-аан хэхэ, .... ядаж ялаа тээ?
-тэнэг юмуу, ялаа байхдаа яады
-хэ, тэднүүс чинь гоё их сээксддий шд
...... тасс!!
-ёооо ёёёёо! яажийнаа?
-тэнэг амьтан.. ий ийн..
-заза миний найз битий уйлоо, шувуу чигсн их л сээксддэг шд.
-аий??! Чи усан тэнэг за! Би явлаа, хэзээ ч иркүй!!! Баяртттай!

За сэргэлэн байхгүй бол болкуу нээ. Ярианы эрчмийг өөр дээрээ авахаас. Нээх их юм өөрөө яриад хүн мангууруулчаад энэ эмэгтэйчүүд.. тээ?

-за ингээд найз нь явлаа
-за тэг дээ хөө, болгоомжтой яваарай, хамаагүй хүн амьтантай битий их яриарай, цүнх мүнхээ, наа бичиг баримтаа хямгадаад....
-заза тэгнээ тэгнэ. Миний найз сайн суу...
-сайн суунаа сайн сууна. Тэр ангийнхаа залуучуудыг пиаваар дайлкаад байвал битий очоорой, тэр Цэцгээтэйгээ л сайн нийлээрэй....
-за аа тэгнэ эээээ, миний найз битий их архи уу...
-уухгүй ээ уухгүй, ер нь уухгүй, ирэх өвөл ирэх гээд дэмий биз, мөнгө цаасаа ч бодсон, харин би яваад очхыг бодно, юу юу захихав эртхэн хэлж яриад... тэр борц морц....
-за би...
- ер нь чамд би итгэжаагаа, гү ер нь итгэхиймүү яаxы ицсийцст?
-юy яриад байнаа, би чин..
-заза! яaхнуу гүү юүү л гэжээн.

Гээ л ингээд хөөрхөн гаргаад өх нь вээшд. Зэ тэгээ л хол газар салангид суугаа хосууд өч төчнөөнөөрөө бий дээ. Бүгдээрэнд нь цаг хугацааны гатуу шалгуурыг цаглашгүй их хайрынхаа хүчээр даван туулах болтугай гэж ерөөе.

* -За энд захын Нандиагийн нэрийг авчлаа шүү. Захын Гомбоо шиг

45 comments:

hi

Оюунтан said...

цаг хугацааны гатуу шалгуурыг цаглашгүй их хайрынхаа хүчээр даван туулах болтугай ..... ерөөл ват оршиг ээ ,,,, хурай хурай гсн

Manai bagsh nariin zurag tasarchixjee
Ene Artag bagshiin xicheel ix utgatai yum aa

шувуу сээгэсддэгүйшд багшээ. би лав давкралдсан шувуу хараагүй л юм байна даг. ялаа бол байнаа байна.муусайн голоо цохисон эрчүүд инкээл шаналаад явдаг байх нь вайшдээ зайлуул хэхэ. өрөвдчлөө. эрчүүдийн хамаг зовлонг ухааруулах зорилгоор бичсэн бичлэг биш үү энэ. эмэгтэйчүүдийн талаар бол нэг л их аваал вайдаг аваал байдаг хүн шиг юм бичцэн байгаа л харагдахым даа гэжжж

хмм хэцүү хэцүү, тэгж хол байгаагүй ч бодхоос л аймар бай шд.

хэхэ,

хүүхэдтэй бол салалт ямар байх вэ багшаа ?

Артгаа багшаа үнэхээр царай муутаймаа тээд бас манай Гамп багшийг элдвээр хэлээд л. 2 эвэртэймуу хаашааен? тэр зурган дээр хэхэ. манай Гамп багш үнэхээр намбалаг сайхан байнадөө ккк

манай 2 багш исто өөлхөншд, GUMP захирал бүүр өөлхөөн, бондойчоол

пиав уужаагаан бүүр эгдүүтэй, дахин дахин уулгаалаймаар,
ойр ойрхон гүйж очиж зай гаргачаал ууугаалайдиййн өөөөлхөөөн

Хахахаха энэ хажуугийн 2 зураг юүпэээ хахаха.
Таний толгой дээр эвэр ургациймуу? хахаха.
Бичлэгийг хэн нэгэнд зориулаа юү гсн kkk :D.

bi eroso ingj salj uzegu shd, unshadehne getsu l iimshig bn

Гамп багш төсөөлж байснаас өөр юм. Харин Артгаа багш төсөөлж байсантай төстэй харагдаж байна. гэхдээ энэхүү 2 зурагнаас харвал шүү дэ.

artgaa avgai ataarhjiihgui uy manai saihan setgelt bagshid.

харин тиймээ мангар кэцүү байнаа

хэхэ, иймэрхүү юм болдог л байх даа.

Багш ёстой хамаг дурсамж сэргээд нүдэнд нялмас хуртал бичиж...Гэснээс хоёр багшаагийн маань нэг нь тогоо шиг гэдэстэй, нөгөө нь Чебрушка шиг чихтэйн байх гэсэн чэн хэвийн л юм байшд ээ :)

Анон: хаая
Оюунтан: гсн гэдэг чинь юүүгсэн хэлэв?
шоутаймэр: Зурагаа нийлүүлээд тавих байсан хэрэг үҮ?
Ицмэ: Тэгээд өгөө л вайдаг эмэгтэй чинь хаа байгаан?
Энэрэл: Энээкээ ижээээ
ийн: Аа яахуу хүүхдээ үнсэнэ л биз.
Энэрэл: Багшаа нь харин муудчаад байнаа, залуудаа царай муутай байгагүй ен уг нь. Эвэртэй нь харин үнэн шүү
ЖИжгээ: Нэг ийм сайхан уулгаалээдэг хүнтэй болхын саан
Кач: Бичлэгийг өөртөө зориуллаа би
дустбин: Ам гаржийнаа чи, ай? салах нь дээ. Заз түй түй түй.
Кат: Чи бас төсөөлжээсэнтэй ер нь их адилхан коммэнт үлдээдэг шүү Катаа
Анон: Харин тий, атаархаж үхлээ.
Лё: Дивчэж хайртайгаа баталнаа тэ
амор: болж л таараа даа
парфюм: Фотошопоор үхтэл нь зассымаа

Artag bagsh morin deer saixan xaragdaj bna geed xelchixvel azarga geed bitii oilgochixooroi

Гомбо

багш

яагаад

мээм

барихаа

барихаа

больон бэ

Aþóë á¿õíýýñ àâðàã÷ èõ õàð ãýæ àëü áàãøààãèéí íýð âý ò¿ð¿¿ëæ òààñàí íü øàãíàëòàé ãýæ...

зургаа дахиад сольчиж, хаанаас ч харсан таньхаар болчлоо шд, маргааш ямар зураг байх нь вэ,

Ха ха ногоон Сээгий гэгч нь хэн бэ??? гэснээс та хоёр хуучны Зенит ээр патиараа татуулсан юм уу?

haha bagsh yund sandardiin nad salii geed ch hun bhgum chine sanaa zovoltgueeeeee



kk gaaampaag ch 1 iiiimerhuuu l bolu ge bodsiinma, artag bagsh harin sanasnaas ooriin ^^

2 ялаа нээрээ байнга улайм цайм гарсан сээгэс хийдий шт тэ?

хэхэ, зүгээр л bye гэсэн мсж бичээд л явчихдаг залуучууд бас байнаа байна. тэгээд нөгөө үлдсэн охин нь уйлж унжаад л, гараад ирээ ууя гээл бөөн ядаргаа гэх нь ч хаашаа юм болж байнөөө. бултах хэцүү байх хэцүү күү нээрээ.

байрны засвар чинь дуусчийна уу, очиж ууж хоноё гэхээс авхуулаал ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

Энэ үдэж гаргаж өгч байгаа залуу, найз охиндоо үнэнч байж чадахолуу? иртэл нь?

Шоутаймэр: Азарга хэзээ морин дээр байжээсий
Тоорил: болиогүй байхоо, цаагуураа барьжаагаа л байх.
Анон: Ээ буржгараа
ийн: Ардаас хараад танихуу чи
монголхүү: аа захын ногоон сээгий
дустбин: хүнтэй болчуул чи түй түй гэвүүл гэнэ шд
Давка: 2-оор ч тогткуу, бүх ялаа сээгэсддэг биддэ?
Пэрлээ: Гоё нэр өгцөөн чамад
ананд: тэр гаргуулж байгаа охин нь баталгаатаймуу?

Багш нар зургаа яагаад ойр ойрхон солиод байнаа?

haij haij hamgiin huurhun garsan zuragnuda tavichijeee...........tehde gaamp bagsh yu baritsiin?

За ангиар онц сонин адал явдал юутай?

Юутай гэснээс энэ хажуугийн ханан дахь жаазтай 2 багшаагийн зурган дээрх хувцаснууд нь бага багаар нимгэрээд, багасаад юу ч үгүй болох гээд байна уу даа? Хэтийн төлөв, хэд хоногийн дараа тавих зураг нь юу байх бол? Н_цг_н зураг? (аа хаха тэр арын ширээнд сууж байгаа охин баригдсан шүү. Нойрмоглож байснаа н_цг_н зураг гэсэн чинь нүд нь сэргэж энэ тэр. за яахав би ангийнханд хэн гэдгийг чинь хэлэхгүй ээ :P)

Хүүе нээрээ хоёр багшаас нэг юм гүсийяа. Болоогийнхоо ар талыг (background) хар болгоод өг тэх үү? Мэлийсэн цагаан юм нүд өвтгөөд байхий.

Guun deer baisan bol ayataihan baixgui yu tee gexdee tsenxer azarga gej yu baixav dee

Xaxa bagsh nar tus bur neg neg urt gonzgoi yum barisan baixiin yu yum bee

Хэнхэг юмаа...тийм юм гэж юу байдийн..хэхэ

Сувдан эрэл said...

Би ингэж гаргуулж үдүүлж үзсий шд. Хүмүүсийн нүд хариулжээснаа нээх сонин шүлсдэж үнсжүү тэр

phfiuu, aashtai gaampiin leehtsnees hotsorchiloo gd aigadeesn bagsh ni ooro hotsorchoon bn



yu vilee leehts seminar ni zugta oroi gert ni ch geedeelu yaalaa??! kkk

Parfumed-Neeree manai angiin hana heterhii tsagaan yumaa tee. Hicheeldee idevhtei tuldaa l onigor nudee barag anij bgaad unshjiina, kkk.

hehe,

яанам бэ.. холын орны зорин явах хос залуусын нэгнийг яанам бэ... 2-уулаа явчихдагсан бол амарсан тэ...

энэ гамба гэдэг хүүтэй нэг сайхан пяав уух юм сан . Нэг л өөрийгөө уудаг иддэг гэээд байгаан

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл