9 сарын нэгэн

9 сарын нэгэнд шинэ хичээлийн нээлт хийхгэсэн чинь амжсангүй. Багш улс хэзээний ажил ихтэй байх ёстой гэж бодоод албаар нэг өдөр нээлт хойшлууллаа. Ууг нь есөн сарыбн нэгэн догдолмоор өдөр шүү тээ.

Бацаан байхан яадаг байваа урьд өдөр нь хамаг юмаа угаагаад, цамцаа голоор нь нугалаад эвкэж индүүдээд. Одоо голоороо нуглаас гархаар угаасан индүүдсэн гэж бусдад мэдэгдэх ёстойм байлгүү. Толгойгоо хөлтэйгөө цуг угаагаад, үсээ тайруулаад үлдсэнийг нь өглөө гэрээс гарахдаа хажуу тийш нь болгохоор үлдээгээд, бандааш майкаа солиод, хөл гарын хумсаа нэг бүрчлэн аваад, гарын ар хацарны сайрыг халуун усаар сайтар үрж угаагаад вазалин хэмээх тос турхэнэ. Өмдөө ягийтал индүүдлэгэ гаргаад өлгөөд маарлаар бүтээгээд униндаа өлгөнө, гутлыг сайтар тослон дотор нь цоорхой бус за цоорхой байвал нөхүүлсэн оймсоо хийгээд зэрэгцүүлэн тавина. Самыг шүд нэг бүрчлэн шүдэнзний модоор цэвэрлэнэ. Нусны алчуурыг угаагаад индүүдээд индүүдэхдээ дөрвөлжиж эвхэх бүрдээ индүүгээр сайтар дарж өгөөд үнэртэй ус олдуул дээрээс нь ганц нэгийг дусаагаад гүйцээ. За сам нусны алчуур 2-ыг индүүдсэн цамцны кармаанд хийн орхино.

Дэвтэрнүүддээ шинэ гялгар уутан хавтас хийгээд, хуудас бүр дээр 5 см зайтай 2 ойрхон улаан шугамаар палиа татаал. Балаар татуул их гоё болно. Гэвч бал олдкуу бол харандаагаар палийлагсан ч болно. Ном бүрийг хавтаслаад уягаар хавчуурга хйиж орхино. Шинэ цүнхгүй бол хуучин цүнхээ чийгтэй алчуураар арчаад дотор нь хамгийн гайгүй шинэвтэр номноос 3 шинэ дэвтэртэй хийнээ. угаасаа эхний өдөр хичээлсээд байх юм орохгүй. Тэгээд баллуур, өнгийн цаас, харандаа үзүүрлэгч, үзүүрлээгүй харандаа, бал, гортиг, цавуу тэргүүтнийг нэг бүрчлэн шалгана. Харандаагаа үзүүрлэж болкуу ангийхний дэргэд шинэ харандаа гаргах нь чухал. Хуучин байвал ангийхнаа хархаас өмнө харандаа үзүүрлэгчээр үзүүрлэж буй дүр эсэгэнэ.

За тэгээл гол ажил болох догдлох гэдэг ажил үлдэнэ шүү дээ. Гэрэл унтраал хүмүүс унтахаар догдолж эхлэнэ. Ангийхан ямар болоо бол. Гутал сургууль орох хооронд шороо болчихгүй байгаа, шинэ дэвтэр дээр яаж бичнээ, зуны даалгаврын 3 шуудай өвч түүгээгүй очингуут алах байхдаа, шинэ гутал холгож алах вий дээ, хотоос шинэ охин шилжиж ирээсэй, тэнэг мөөгий барилдий гэж байгаад хувцас баллаад хаячинаа одоо гэж гэж нэг юм унтана. Зиа тэгээл өглөө мөлчийсөн гөлчийсөн өөрийгөө ч танихааргүй амьтан гараад явж өгнөө. Эмээгээ дагуулж явхаар нээх сонин дээл мээлтэй ичээд байдаг, авж өгсөн цэцэг нь зарим нь үхцэн тэгээд энд тэндхийн цэцгийн мандлаас туушиндсан байрын цэцэгнүүд тул ичсэндээ том том үгээр загнаад авж явахгүй. Ганцаараа гараал исгэрээд очино. Энэ нь ч амар дуртай газраа сургуулийн булан тохойгоор хүн амьтан харж үймүүлж байгаад орход эрх чөлөөтэй.

Урьд өдөр хийсэн бэлтгэл, сэтгэл догдлоо, баяр хөөр, дараагын 9 сарын нэгэн болтол хийгдэхгүй бүүр сургууль гэдэг там болно доо хөөрхий. Эргээд хөөтэй хар юм болно доо хөөрхий. Ийм гөлийсөнг гөлчийсөн хүн жээнтэлмэн царайлж охин мохинд цахиа өгнө биз. Авах чгүй гэдгийг нь мэдсээр байж хариугаа боджоогоод хэлээрээ энээ тэрээ гэж донгиотоно. Одоо бодход нэг сарьсан багваахай шиг сайртай хамраа ухсан хачин юмнаас хэн захиа авхав дээ. Тэгээл юүкэв чи авкуу бол энд нь ураад хаячий гээл хөлөөрөө дэвсээд дуусдагсан.

Шинэ хичээлийн жилийн нээлтэд зориулж Гаампаа багшын хэлсэн үг.

Эрхэм хүндэт нөхөдөө, ноёд хатагтай нараа, ах эгч, аав ээж нараа, нусаа гоожуулсан бацаан нараа, идяа муу дураак минээ. /Баярын марш явж хүмүүс алга таших/ Энэ өдөр хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгий. Өнгөрсөн жил манай сургууль олон арван сурагчдаар хүрээгээ тэлж, спорт урлагын тэмцээн уралдаан явуулсан бол өндөр амжилттай оролцох байсан баялаг түүхтэй жилийг үдлээ. Багш нарыгаа алдаж оноход, сургуулиа нурхад, сэргэхэд үргэлж хамтдаа байсан та бүхэндээ үнэхээр баярлаж байдаг бөгөөд та бүхэн дээр энэхүү сургууль оршин тогтнож байдаг билээ. /энэ хэсэгт хүмүүс алга ташиж нулимс дуслуулах/ Бид бүхэн ургэлж шинийг сэдэж та бүхний боловсролд хамаг нэрвэээ барж хичээн ажилдаг билээ. /Хүмүүс тэхгүй яадын гэсэн царай гаргах/ Ирэх хичээлийн жилдээ Гаампаа багш нь шинлэх ухаан, танин мэдэхүй, түүх уран зохиол, хими, физик, компүүртэрийн чиглэлийн хичээлүүдийг нь дагнан чанарын өндөр түвшинд орох бөгөөд энэ нийт үзэх хичээлийн 100 гариу хувийг хамарч байна. Артгаа багшаа нь завсарлагаанаар алиалж марзагнаж пиав миав ууж хүүхэн шуухан эргүүлсэн тухайгаа худлаа зохиож ярьж чөлөөт цагаараа сургуулийн цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьж ажилланаа. /Хүмүүс хохинээ Артгаа багш гэсэн царай гаргах бөгөөд зарим нэг нь Зүйтэй зүйтэй ГАампаа багшыг дэмжиж байна хэмээн орилолдон иргэний хөдөлгөөн байгуулсан харагдана./ Зиа ингээд 2009-2010 оны шинэ хичээлийн жил нээснийг мэдэгдэе. /Хүмүүс Гаампаа багшаас гарын үсэг авах гэж зүтгэн Артгаа багшыг түлхэж унагаан дээгүүр нь гишгэн дайрах дүр зураг харагдана/.

Зиа ингээд уртаас урт хичээл оров шүү дээ.Өө мартаснаас манай идвэхтэй, онц сурлагтануудын нэг гэдгээ бичлэг бүр дээр коомэнтэлжу байдагаараа байнга харуулж бусдыг үлгэрлэн манлайлж явдаг Даавкаадаа нийт сурагчид багш нарын өмнөөс мөн өөрийхөө өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэеэээ. Зиа тэгээд төрсөн өдрөөрөө согтохгүй бол болдогүйм шүү гэдэг юм захий даа базарваань.

Манай сургууль бүх сурагчидынхаа төрсөн өдрийн мэндийг хүргэж байнаа. Сурагчид минь тухай бүр хэлээд яваарай. Эмгэнэлтэй ч юм баяртай ч юм тохиолдсон бид хамтдаа шүү. Эмгэнэлтэй гэдгээ бодит жишээ аваад тайлбарлахад "Артгаа багшаа таныг ийм царай муутай төрсөнд гүнээ харамсаж байгаа тул эмгэнэл илэрхийлж байна" гэж мэж болийшдээ.

57 comments:

1

Баярлалааа.... төрсөн өдрөөрөө аймаар уугаад ерөөсөө согтоогүй мөртөө шартаад байсан аягүү сонин .....кккк

хаха балайн Артгаа багш хэцүүджаа харагдхймдаа.

ангийханд мэнд шөө.
Гаампаа багш нээлтээ сайхан хийлээ.

Давкаад дахиад баярын мэнд.

hehe yasss urt lehts ve dund ni orj yavjad zalhu hurchle, joohon untjad bosch unshnaa

yoyo uchdur arhi zarkuu gej hichneen nervtuulvee. karaokeni huuhniig zaluutain tsug zagnajiij 2 shil yum avch ugad odoo ajil dere gantsara shartaj amitni ataarhliig hurgeel goyo bnoo. bagsh nar yajin? shara niilj tailah uu, yu bile niilj taildaggui biluu,

Uchigdur Dorgio ajillaj bna lee pivo ixeexen xemjeegeer uulaa 9 sariin negen bolloo gej duullaa

сайхан нээлт болжийнаа,

нусны алчуурт үнэртэй ус шингээдэг л байлаа хэхэ,

төрсөн өдөр болох гэж байгаа шүү, мэнд хүргэнэ гээд байна уу даа,

өө мартчиж, Давкад төрсөн өдрийн мэнд шүү

Эчээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Багш нар минь эрүүл энх байх болтугай. Тэгэх аваас сурагчид бид эрүүл энх байна.

Гаамп

багшээ..

Та шүү

Таны

дараа

би шүү.

Минйи

дараа

Артгаа

багш шүү

Ene Tooril yasan emeelneesee undur mori vee bagshiinxaa deer ntr gen uu tursgiig ni xuul muu xogiig

Энэрэл Ийн 2 оо баярлалаа шүү....... Өчдөр доргио нтр ажиллажийсан бол төрсөн өдрөө өчдөр хийдэг бажй кккк

шинэ хичээлийн жилийн нээлт сайхан боллоо. одоо дараагийн арга хэмжээ юу болжээн багш нар мээн

Хэхэ догдолдог хэсэг ч саваагаа хаялаа даа

neelt shn boljeeee untjugad sersen yag tugsgul hesgiig ni l sonsoj amjiv tgd ingehiin bn gj oiloo monuu????


artga bagsiha tiim tom tolgoitoi, gaampaa bagshiiga jijken pogdgor tursund gunee haruusch emgenelee ilerhiilehiig huslee.......tsugaaraa l harusii.... hamtda bidde bagshe???

За Гаамп багшдаа сайхан үг хэлсэнд баярлалаа. Артгаа багшдаа мэнд хүргээд хэлээд араас нь "царайны сайхнаар цай сүлэхгүй" гэж тайтгаруулъя.
Харин Гаамп багшаагаасаа "гүзээний ихээр царайны сайхантайд тооцогдох уу?" гэж хагассайны "хайчин асуулт"-аа асуучихаад зугатая байз.

Даавкадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
Энэ Тоорилд дэвтэрээ зөв зүйтэй ашиглах тал дээр зөвлөгөө өгөх хүн байна уу? Дэвтрийн нэг мөрөнд нэлээн хэдэн үг бичиж болдог юм шдээ. Худлаа л нэг их нэг мөрөнд нэг нэг үг бичсээр байгаад дэвтрээ дуусгасан хүн. Олон дэвтэр дуусгаж байгаа хүн хичээлээ сайн хийсэн үг гэж хэлээд байгаа юм? 2 багшаа лав хэлээгүй байлтай?

Хамт суудаг Эрхэс өчнөөн хичээл таслаад сураггүй болчихлоо. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хажууд сууж хичээлээ хуулуулж байх дундаас дээш сурлагатай (шалгалтанд унагаачихааргүй гэсэн үг), ааш зан сайтай (өөрөөр хэлбэл намайг дандаа муу авдаг усан тэнэг гэж боддоггүй гэсэн үг) охин байна уу?

Өө нээрээ сайн уу Иин. Сургууль дээр тааралдсандаа баяртай байна.

гичээл эхэлчлээ чоорт гэжугамда...энэ жил ангийн даргын сонгууль явуулхиймуу яахын..дараа дараагийн шат шатны дарга нарыг бас яахын (салааны, ариун цэврийн)...аривсаан ч гараагүү...үдийн цай ч байкүү...яааахыыымбээээ..эээээ

...гэснээс энэ зун засвар хийгээгүүмүү...хавар тархад л цагаан эмүүлстэй байсан..яг хэвээрээ...энэ ч яасан халтардаж ховхордоггүй эмүүлсэв...сургуулийн захиргаа ч яасан залхуу хойрго хүмүүсэв...
...ядаж нээлтэн дээрээ баяр хүргий нтр гэсэн лоозон моозон, шаар маар өлгөчихгүү...

дий шоо...бандан тассс..

Ganaa chi demiireed baigaarai, demii yum demiishd. Gol ni gadnah ongo bish tarhind chen hiih medlegshd. Dugai l baildaa chi :D

Bi angiin darga bolii bagshaa bi sain darga baij chadnaa

Энэ ангид надад ширээ олдох болов уу?

Manaihaan angiin dargaa songii.bi Fraank-g ner dewshuuljiine.oor demjij humuus baiwal yamar ch hamaagui utgatai comment uldeene uu. Hundetgesen ireeduin angiin darga

Баярлалаааа... Нээрээ би ариун цэврийн дарга салааны даргыг сайн хийдэг байсий шт гээл өөрийгөө 1 эрэклаамдчий .....

Bi darga xiij baisan arvin ix turshlagtain deer saxaltai texeer surtei yum bishuu bi darga bolyoo namaig dargaar songovol bi ta nariig dandaa amraltand avch yavj baixaas gadna show tsengeen eldev arga xemjeeg sain zoxion baiguulj bna aaa

Мөнхбаатар, сайн уу,
би тэгээд даруухан гэсэн үү тээ, хэхэ


даруухан хүнийг ангийн дарга болгодийм байлээшд, хэхэ

За за 1 л их дарга болох гэсэн хүнүүс..... Би ерөөсөө нэрээ татлаа ккккккк.

Ангийн даргын сонгууль ид болж байгаа юм байна. Саналаа хэлье.
Showtimer-н сүр ихт сахалтай нь онцгой зүйл тул тэрхүү паранормал сахалыг ангийн дарга мэтийн жижиг албанд хэрэглэх нь үл зохих тул өөрийг бодсугай. Тиймээс самбарын өмнө индэр босгож түүний араас Showtimer-г сахлыг нь салхинд намируулан, алсыг ширтүүлэн, ярвагнуулан зогсоолгож тэрхүү зогсоолыг тэхийн зогсоол гэж нэрлэсүгэй.

Энэ Ganaa ихээхэн юм хум шүүмжлээд хүн амьтан амар байлгахаа байсан тул ямар нэг жижиг албан тушаал дарга сэлт болгож хуудуутай амыг нь үдсүгэй.

Fraank чи үнэхээр ангийн дарга болох чин эрмэлзэлтэй нь үнэн аваас өөрийнхөө мөрийн хөтөлбөр, сонгуулийн кампаант ажлыг сайн хийхийг эртхэнээс төлөвлөсүгэй. Мөн сонгуулийн үед хэдий хэмжээний төгрөг сэлт зарлагдахыг тооцож, бэлээ хүрэхгүй бол эртхэн Иин-д зайгаа тавьсугай :P

Иин тэгэлгүй яахав. Эгэлгүй даруухан хүн шүү дээ чи. Хичээн хичээн чармайгаад эгнэж чадахгүй л байна, даруухантай чинь. Алив хүрээд наашаа суучих. Чи тэр хойно ганцаараа суугаад юу хийхэв. Ангийн атамантайгаа нэг ширээнд суучих. Тэгээд атаманыхаа арын алба буюу хичээл сурлагын талыг хариуцчих. Май энэ миний тооны дэвтэр, хуудас нь дутуу байгаа шүү, май энэ бусад дэвтрүүд нь бүгдийг нь 2-хон дэвтэрт багтаачихсан байгаа :D Ангийн даргад чамайг нэр дэвшвэл нэг ширээний хүүхдээ дэмжилгүй л яахав...

Юу вайна?

ангийнхан шуугилдаад хичээл хийлгэхгүй ард ганцаараа суух амар юмаа, яахав урд сууж болжил байна, угаасаа хуулуулаад сурцан болхоор хуулуулж болно, харин дэвтэр номыг нь авч яваад аргалаад байна гэж байхгүй ээ, тэгж амьдарч үзээгүй, :)

Bi darga bolmoor bna zogsool bolmoorgui bna saxlaa avaxaas darga l bolj baival ter xuviin still imijee uregduulnee

пөө энүүгээр нэг дарга болох гэсэн хүмүүс. бүгдэнд нь нэг нэг сэтэр зүүлгэвэл таарна. зүүлгэх сэтэрийг хэл амтай хэлэмгий доломгой хүнээр нэрүүлэх саналтай байна. надын хувьд хичээл тасалдаг хичээл дээр унтдаг тул ямар ч албан тушаал тохирохгүй гэдгээ мэдэж байгаа болохоор алгасчаарай. за тэгээд дарга болохыг хүсэж байгаа бүхэнд амжилт.

өө энэ мөнхбаатар хэзээ атмаан болцын амрын тээ

албан тушаалын сураг гарангуут ангид майр шуугиантай болчхиймаа хэ хэ.

..би юууч болкүэээ мөөгий..

..яадиймбээ юүки, сурч боловсрох орчингоо истандаартад нь хүргийлдаа...ямар нэгэн ISO байдагалайлгүүдэээ...ккк

Хамгийн

даруухнаараа

би

ангийн

даргаа

болёо

багш

нарэээ

пээ энэ хажууд 2 багшаагийн батиар тавигдсан байшдээ хараачээ манайхаан. лайтай вайнадөө, урт настай удаан жаргалтай 2 юмаа. хаа байсан 1920 он монд ахуулсан байхын

Tooril neg xuudsan deer neg ug bichix ee bolii
Minii darga bolox asuudal ugaasaa songuulias unmnu bagsh nar yariad shiidchixsen boloxoor chi mini buu dogdol

bi bodoodeene ene tooriloor 32 tsagaan lonh 1 amisgaagaar tooluuluul...

kkk tooriloo, teed toolood chadchuul chi dargaa ni bolooroi za ;)

teeel ter gaamp bagsheeg haraadaarai surguuli nomiin gazar tiim zurga atsraal tavij l eedeg :p

Гамп багшийгаа царайлаг сайхан төрсөнд шавийн хувьд их эмгэнэнж явдийм хэхэ

Кичээл ч эхэллээ...Багш нарын архидалт ч эхэллээ, хэрэг алга дөө

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл