хагасайны хичээл. Бөөн юм болсоо

artgaa label

Зээ эрхэм хүндэт хайртай, энхрий олон шавь нар минь сайнууцгаануу? Бөөн юм болсоо. Энэ дэлхий дээр байгаа сая живаа номнууд дээр бас нэг ном нэмэгдэв өчигдөр. Хээ, 2 багшаа нь шавь нартаа гарын авалга бэлдээд. Аaa.. 2 багшаа нь ч юу байху, Артгаа багшаа нь л гаргасын. За энэ алдас шүү. Сайхан ах нар маань гаргаж өгсийн. Харин миний гарын авлагын ард Гомбоогийн юмыг яахуу жоохон оруулчлаа. Нүүрэн тал нь их хөөрхөн боловч ар тал нь жоохон онцгүй (Гомбоотой) л ном боллоо доо. За тийм бишээсэн ч ицсийцст 69 байрлалтай л нэг сонин.... л юм болчлоо за яахуу. Гомбоо Гомбоо! Хайн.
Шавь нар минь таануус тэр гарын авлагыг авуул дундуур нь салгаад 2 өөр өрөөнд байлгаж үзээрэй дээ.
За ингээд зургий нь орууллаа.
Номонд энд тэндээс тууж цуглуулсан Гомбоо битрийн жар жаран бичлэг орсон байгаа. Ахиж янзалж пүүдэрдэж барисоон.
Авуул байнаа тэр Голомт хотхонд байдаг Нэпко компаний байрнаас авуул зүгээр шүү, ойрхон.
Утас нь: Гучин хоёр жаран гуруу хорин ес. Гар утас нь ирэн ес нооль хоёр гучин ес гучин гуруу шүү.
Утас цохио л сап сап.
Үнэ нь гэвүүл, уул нь Гомбоогийх 4444, Артгаагийх 4444 юм байган. Тэхдээ одоо тэгээд нийлүүлээд цавуудцым чинь яахуу дээ. 8888-р авахаас.

За эрхэм олон шавь нартаа хагасайн өдрийн хариултуудыг дараагийн хагасайнд бөөндьеөө гэж хэлээд, ажилд нь амьдрал, амьдралд нь ажил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсьЕэээ.

******************************************************


















******************************************************
Gaamp label

Би нэг номорхууу юм гаргахгүй юу. Би ч гэждээ ачтай буянтай номын ах нар гаргаж өхгүү юу. Тэгсэн энэ дарваан Артгаа ары чинь зайнд мань хэдэн хичээлээ шахчий гээд уйлж дуулаад бөөн юм болсоон. Би ч гэж юун ч гэнэн юм Артгааг арынхаа хэдэн хуудсанд оруулж л байдаг. Одоо ч бөгсөн дээр гарсан хатиг мэт байна даа Артгаагын ном ч.

Зиа яахав одоо бүх сургууль багштай, багш бүр цалин багатай учраас гарын авлага гаргаж, сурагч бүр шахаасаар авч дүнгээ гаргуулдаг монгол болсон хойно доо. Би ч юугаар дутхуу нэг юм гаргасан. Тэр гарын авлагыг 8888 цаасаар дэлгүүрүүдээс авсан тохиолдолд Артгаагын номыг үнэгүй өгнө. Арго багш нэг номонд нэлээд хэдэн ном үнэгүй дагалдуулаад байхад Артгаа багшын номыг үнэгүй дагалдуулхад надаас хотойх ч юм алга.

Зиа тэгээд бид 2-ын блог бичсэн хугацааны гайгүй хэдэн бичлэгээ дахиж янзалмар аядаад гаргасан бөгөөд гүйцэд уншаагүй нь авч уншаад уншсангууд нь ах дүү амраг садангууддаа хэлээд өгвөл манай энэ сургалтын блогт үнэлж баршгүй буян бөгөөд та бүхнийхээ ачийг мартахгүй ээ. Хүн амьд явхад ном гаргаж, мод тарьж, байшин барих ёстойм гэсэн. Номоо гаргачлаа мод байшин 2-оо олноороо нийлж баринаа.

Бүх л номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бөгөөд Голомт хотхоны С блокт байрлах Непко кампааны байранд очиж авхын болуул 25 хувийн хямдралтай гэжугаа. За тэгээд цаашаа крилл бичгээр буруу бичхээр крилл бичиг биш монгол хэл устана ална шулна гээд байдаг нөхдөд битгий хэлээрэй тас нуугаад өнгөрөөрэй таминь. Барбагш блогын багшын хувьд давуу эрхээ эдлээ эрхэм олон шавьнартаа ирклаам хийсэндээ хүлцэл өчий.


52 comments:

Баяр хүргий.

Гомбоог яаагаад хар, Тагнай ахыг яаагаад цагаан болгоций :р. Тэр цаана байгаа эмэгтэй нь бас хэний? :D.

цагаан сэтгэл, хар сэтгэлтэй хүмүүсийг өөрөө яаж ч илэрхийлэх билээ

Хахаха. Гомбоо чэн хар сэтгэлтэй бишийшт :р.

Цаана байсан манай анаагын ном хайччууу?
Яагаа гасаадээнаа хаха.

Аа мэдкүү, түгүүл андуурцийм байгааз энэ бурхан өөрөө. Бурхан шууд шууд Гомбоог хар, Артгааг цагаан гэсэн шд. Ингэхээд түрүүнээс хойш, юун эмэгтэйгийн зураг, анаагийн ном зом яриадийн өөрөө?

Хахаха. Бурхан таоёр гачин байгаа шөөө :р.
Тэнчэээ тэр цаана нь манай анаагын гаргасан ном бээсийшт сая :D. Гасаал хаяцан байна таоёр ккк.

Гэснэээс энэ танай олон түмэн шавь нар чэн хайччууу? 2 багш нь ном гаргажаахад шаагилдаал ороод ирэх ёстой олон түмэн шавь нар чэн :р. Ниг л шижигтэй байна да ккк.

Баяр хүргэе! Багш нартаа.

КАч: Бурхан ТА 2 харин гачин байдаг шүү. Сонийм даа гээд оригий нь харсан чинь нээрээ цаана нь эмэгтэйгийн зураг гарчиж. Чиний анаа юм уу? Танилций анаатай чинь.
Гэснээс шавь нар маань зугатаачиж.
Бэмби: Баярлалаа Бэмбикөөөө

ккк дийшт тэр чэн манай Ю анаа шт.
Танилцуулуул надаа юү өхий? :р
Ааа ниг нь орж ирлээ дэ тэ ккк.

Тэглээ орж ирлээ. Ю анаатайгаа танилцуулуул уу, нэг хөөрхөн көмдөөр өгий гэснээс би Гавьтаанаа бичлээ, мартцан явжийшд.

За би юүчолсон бодооты заёо.
Көмдөөрөнд дургүүүшт :р.
Зөөөз тэгөө тэг гавьтаанаа.

Uuu za bayar hurgey ee bagsh nar ch aguu umaa

Баяр хүргэе! Багш нартаа.

уншжаах явцдаа юунд ч юм нээээх харуусах сэтгэл төрөөд явций шүү. яг юунд харамсчваа хог гэж бодоод олкуийн.

ямар зузаан харагдаж байнаа :) Их ажил байна шүү.

зүүд ээ тээд яг гоё болов уу. би ном гарсан гэж сонсоод бүтэн цагийн турш одоо хүртэл бодоод л байна аа. Нээрээ багш нараа энэ утасны дугаар бичцэн байгаа нь дуудлагаар хүргэж өгнө гэсэн үг үү. тэгүүл мөн гоё ооо

Номын хоёр дүүдээ бөөн баяр хүргий.Аниа бол гялс хаягийг нь зааж өгөөд авхуулхаар болчлоо.Монголдоо байсан бол шууд очиж аваад умашчихсан суужаахгүй юу.зус гэж...

Баяр хүргэе.

Авч уншчаад авдаран дээрээ залчихнаа

bayar hurgieee

yooo za nogoo alga bolson shavi naraas ni neg ni eenoo gertee ireh gj 2 3 honog aylaj yavjaad neg yum nutagta irsen chine....bagshe-gud amjuulchkiimdo gj.....hehe za olj avch unshina geed aleee deerees bodtson bgan odoo garch avlaa :P

PS: nutag shn baina shooo shn bn

Мундаг юм оо.Амжилт хүсий. Гэхдээ намайг шавиа гэж тооцвол шүү дээ хэ

Баяр хүргий. Бэлэглүүл авий тэхүү? кккк

үүүүү бат баярыг хүргэеээ хээртэ шүү 2 багшдаа. тэр гэзраас чинь очиж сээлтэй авнаа

2 багшдаа баяр хүргий.

Ном авцан нь хэлчээрэй би коопидоод авчнаа :p

баяр хүргэе,
нэг ном юмуу, 2 ш ном юмуу,
эхний хэсгийг уншхаар нэг ч юм шиг,
дараагийн хэсгийг уншхаар 2 ч юм шиг, зургийг хархаар 2 ч юм шиг, 1 номыг ард урдаас нь эргүүлээд хийцийн болуу ч гэж бодлоо, гөө мөн их юм боджээ би,

2 bagshaa nar maani nom gargajee geel deerees hoish l bi heleedaisan daa :)

Bagt bayariig hurgii,hehe :D

Sponge nadaas copydoj avaarai,guie esuul bi uuruu ajil deeree copydchood chamd ugii, UNE NI 4449 gsn :D

За баяр хүргье. Тэмдэглэх л чухал байдаг даа.

Хүн болсоны үнэ цэнэ 3 сайн үйлийн нэгийг нь хийчжээ энэ 2. Одоо хүүхэдтэй болж, бас мод тарих нь дутуу юм байна. Гэхдээ номыг, модыг хамтраад хийчэж болжаагаам. Харин хүүхдийг бол болку шүү. Баларсан юм болно. Тал нь Гумба шиг, тал нь Артгаа шиг төрүүл яана. Аягүй Гумбаа шиг талыг нь хүмүүс хавдартай тал нь гэж бодышт. Энэ 2 ч яахуу. Хүүхдийн ирээдүй бүрхэг болно. тэхээр яахын. Харин номоо цааш нь цувралдуулаад байгаарай. Амжилт

Номын хуримаар бут авсааа

Хар цагаан 2 хүний номын хуриманд хэзээ мөдгүй л уригдах нь дээ. :P

lover_girl-бөаярлалооо
Galdan-за баярлалаа
зүүд-чи нэрээ их сольжийноо. Ном хэвлэгдсэн цаасанд харамсавуу хайран цаас гэээл
sanakae-энэ чинь 2 хүний юм шүү дээ зузааан тэнэглэл байгаан
Anonymous-дуудлагаар бишээ хаанаас авхаа заалгаж байгаан. би дуудлагаар хүргэж өгмөөр л байна даан ч автуусны мөнгө байхгүү
Anonymous-баярлалаа аниа. Гялс л авхуулж байгаарай. ингэхэд нэрээ бичээчэээ
Муур багш-хайн дээр нь хадаг тавиад уу. Уншаад ирхээр залхаар юм биш нь мэдэгдэх вий дээ.
Досу-тэгээд хүргээчэээ
dustbin-нутагтаа ирсэний мэнд. Сайхан амраарай хүүхэээ.
ÒÎÎÐÈË-амжилт хүсээ хүс. Манай блогоор нэг л орсон бол автмаатаар шавь болно гэсэн үг шүү дээ. гарах гарцгүй шүү дээ
Давка-Мөнгөө өгчих тэхээр нь шууд бэлэглээд хаячийшд.
ENEREL-тэр газраас авуул элдэв сээл мээл дагалдуулж өхгүй ээ зүгээр 25 хувь хямдархын
Sponge-за ном авсан нь хэлчээрэй энүүнд. энэ хүнд гаршүү бас
ариука-эргүүлээд хийцийн болуу гэдэг сүүлийн бодол чинь гоё болсы шүү
abcd-энэ ашиг олчихын байна л дааа панзчин
3apaa-тэр чухал л их гэцүү байна лдаа
БОРОО-хамтаркуу гэдгээ амлий
Amgaa-хэзээ бас хурим хийчвээ чи

Гандирс- ном гаргасан болхоос бид хоёр хурим хийнэ гээгүй шүү дээ

huu yamar zazaan nom be

8668 blaa, zuzaan shuu
bayar hurgemoi

Хэ хэ эний чин одоо аваал торгонд боогоол тэгээл шүтчийшдээ.тэгүүл онц гарна гэж Артгаа багш билүү Гамп багш билүү.мэдкүэ нэг нь хэлсийн тэ.за вайз торго хаанагаан болоо

Санал хураая: Хоёр багшийнхаа авсан номны аль талыг нь дээш нь харуулж тавих вэ?

8888 юүнийтээлийг давхар эраклааамдаад байнууудааа
за за баяр хүргий

нэрээ солиогүй зүгээр монголоороо байхжийшдээ би чинь одоо :D

Мундаг шүү, ном хүртэл гаргаад амжчиж. Номын нээлт энэ тэр гээд сүр юм болох шинжтэй болоод явчваа.

Баяр хүргье Мундаг гэдэг нь тэгжаагаад

Байшин барихдаа дуудаарай. Тоосгы нь зааж өгье

Баярыг хүргье, баярыг хүргье! Артгаа багшаагийн маань ном бас байгаа болохоор авч уншихаас

баяр хүргье
гэнэт нээх сонин болж байсан ч юм шиг санагдчихлаа

4 сарын 1-дээд байгаам уу

эсвэл онлайн бичсэнээ хэлбэрийг өөрчилж тавиа юу.
Сонирхолтой л юм.
гэхдээ 2 оо үнэхээр ийм юм хийчихсэн бол блог дээр байдгаасаа юугаараа ялгаатай , дотор агуулга нь ямархуу \ за даа агуулаг ч тодорхой л доо хэ хэ\ ядаж ямархуу зүйл нэмэлт гэх мэт арай жаахан дэлгэрүүлж оруулаач.

уг нь ч олон долоон асар тэнгэрийн юм бодож маанагтаж байснаас амьдралд байдаг зүйлийг хөнгөн зугаатай өгүүлчихсэн та 2-н бичсэнийг уншвал ч зугаатай байна гэдэгт итгэж л байна. ядаж тархи амрана. BRAIN RELIEF FORMULA байвал ч авахаас татгалзах юун.




гэвчиг би та бүхний тоглоомд баахан үнэмшээд худлаа хошгироод байна уу айн.

за за бүү мэд ямартаа амжилт

za bayar hurgye ta 2too,,!!!

gump ah zgr tag bolj boljiigood neg yum gargaa shiwdeee,,, huue ariin haalga bna yy, gariin usegtei nom awii bi :P

Хэвлэлийн компани байгуулахиймсааан гэж........

Хүн болгон бичээд байвал ч баяжиж л таарна даа ха ха ха

Багш нартаа баяр хүргэе. Цаашид олон ном гаргаж, олон хүүхэдтэй болж, олон мод тариарай гээд хоёр багштайгаа зайнаас нэг, нэг гар барьчий.

Нэг асуудал байна аа.

Авсан номоо хааш нь харуулж номын тавиур дээрээ тавих вэ гэж.

Хэрвээ, босоогоор гэвэл аль багшийнхаа нэртэй хэсгийг уруу нь харуулах уу?

2т, хэвтүүлээд гэхээр, аль багшийнхаа нэртэй хэсгийг доош нь харуулах уу?

Номыг өөрөөр тавиур дээр тавих аргагүй учраас, нэг бол нэг багшаас нь уучлал гуйгаал номоо байршуулж байх, үгүй бол өдөр өдрөөр ээлжилж байдиймуу.

Багш нараас ч асуултгүй л дээ, мэдээж.

Баяр хүргий. Номыг чинь /номуудыг чинь ч юмуу/ олж авнаа. Хөзөр шиг, хоёр тийшээ харсан дизайнтай. Гилийн холоов шиг санагдчлаа.

Гарах гарцгү гэснүү, хахаха. Төөрүүлдэг байшин шиг юм бишээз????

хар гумбааа шүү... жинхэнэ хар хүн баярлаж үхэх гэж байгааа даа..

Ямар мундаг юм бээ. Та 2-тоо баяр хүргэе. Одоо ашиг орлогоор арвин байх болтугай..

Монголын найдвар залуучууд л байсан. Харин ийм юм ярьж бичилцэж байгаа хүүхдүүдийн юунд ч найдах вэ дээ. Энэ балайрлыг уншиснаас Монте Кристо гүний 1-р ботийг нэг уншиж үзээч. Тэгээд харьцуулаад үз дээ гэж хэлье дээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл