Нусны алчуур хэрхэн хэрэглэх болон биедээ авч яаж авч явах вэ?

Сайн байцгаана уу?

За хүүхдүүд шимээгүй суугаарай, би та нарын тэр сайхан сэтгэлт Гамп багш чэн биш шүү. Гамп багш чэн өнөөдөр бачим учир гараад намайг хичээл ор гэж гуйсий. А харин хичээлийн сэдвийг сайхан зант Артаг багш чинь оноож өгсөн билээ. /Ю багш пөг пөг пөг алхсанаа самбрын өмнө очин бичиж эхэлнэ/

За өнөөдрийн сэдэв бол Нусны алчуур хэрхэн хэрэглэх болон биедээ яаж авч явах вэ? Хүүхдүүд минь энэ маш чухал хичээл. Гоо сайхан ертөнцийг аварна. А харин нусны алчуур гоо сайхныг аварна гэж би үг зохиочиж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Нусны алчуур ертөнцийг аварчиж байна гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн хичээлийн тулгуур дохио нь энэ байлаа. За дэлгэрүүлий.

Нусны алчуур гэгч хэн бэ? Юу вэ? хэдэн онд? заза, чухам үнэндээ монголууд их тоо баримт, фаактын араас хөөцөлддөг. Яг хэдэн онд хэн гэдэг нөхөр хаана, бүр яг аль улсын аль хот, мужид хамгийн анх нусны алчуур хэрэглэж эхэлсэн юм бол? Анхны нусны алчуур ямар хэмжээтэй, ямар өнгөтэй байдаг юм бол гээл. Тэгээл манай улс нусны алчуурыг анх гаргасан, үгүй тэднийх анх гаргасан гээд л. Энэ бүхэн хүүхдүүд минь чаас үнэндээ тийм чиг чухал асуудал биш шүү. Манай сургууль ч бас ийм зарчмаар сургалтаа явуулдгийг мэднэ биз. Тэгэхээр шалгатанд за нусны алчуур хэдэн онд бий болсон бэ? мэ? вэ? гэх мэтийн маанаг шахам асуултууд ирэхгүй гэсэн үг.

Юм бүхэнд ганц зөв, ганц буруу тодорхойлолт өгнө гэж хэзээ ч байхгүй. Юу гэх гээд байна вэ гэхээр.
  • Ой хүрээгүй Балданжамцын хувьд нусны алчуур бол тав тухыг олгогч байж болно. Балиар шүлс гоожоод байдаг, балаймшиг ээж хүлчихээд байдаг тэр үед нусны алчуур гэж Авралын од /томоор биччихлээ Гамп багшийн хайртай хүмүүсийн нэгийг Авралын од гэдий/ шүү дээ.
  • За гуруун настай Гунгаасүрэнгийн хувьд нусны алчуур гэж харин там даа. Сайхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, шүлсээрээ наадаж, шөлтэй аягаа толгой дээрээ хөмөрч, уураа хүрэхээр тургиж, улс амьтан руу пульмоотолж байхад л нэг муухай ширүүн алчуур шудраал авна. Яааая даааа байз гэмэээр л юм болно доо.
  • Цэцэрлэгийн охин Цэрэнгүнжийн хувьд нусны алчуур бол зугаа шүү дээ. Нусны алчуур байхад тоглоомын хэрэг нэг их байхгүй. Завь, цамц, мөнгөний сав, бөмбөг, туулай ер нь тэгээл хүссэн бүхнээ хийнэ дээ.
  • Бага ангийн хүү Балчингаравийн хувьд нусны алчуур гэж лайны хөө. Миний нус гарахгүй, нулимс урсахгүй, шүлс гоожихгүй байхад л заавал нусны алчуур авч яв гэнэ. Тэгээл тэнэгиймшиг шалгаал, байхгүй бол загнаал. Лайтай. Ээжээр дөнгөж угааж индүүдүүлээд аваад явж байхад шалгахгүй хирнээ, шороотой гутгаад өнгө нь мэдэгдэхгүй үрчийсэн юм болцных нь дараа гэнэт шалгаж ирваатнааа тэдүүс чэн. Заавал нусны алчуур шалгажаахаар хугардгүй, хагардаггүй, хиртдэггүй товч ч юмуу нэг тийм юм шалгадаг болчмоорий.
  • Ахлах ангийн Арьяажавын хувьд нусны алчуур чэн бөөн бөөн таакчик даа. Хэд хэдийг өнгө өнгөөр нь янзын сайхан индүүдэж эвхээд аваад явна. Нөгөө ангийн Норжмааг өдөж уйлуулчихаад Ирланд шоотой нусны алчуураа гаргаж нулимсыг нь арчин уучлал эрнэ. Доод ангийн Долгоржаргалыг дэгээдэж унагаад, өвдөг нь шалбаруут улаан алчуураа цуу татан өвдгийг нь боож өгч халамжилна. Эсмээн ангийн Эрдэнэчимэгийг жижкэн дүүгээ салхилуулж байхад нь микий маауустай алчуур гарган дүүгийн нусыг арчиж коок авна. гээл дуускүй зүгээррр лайтай...
За энэ цаг үеийн хамгийн шилдэг сурагчид бол та нар шүү. Би өмнө олон л жил, олон л янзын аавын хөвүүд, ээжийн охидод эрдэм ном зааж явлаа. Яг танай ангийхан шиг бахархам сайхан хүүхдүүд харж байсангүй. Яаа ярайтал суусан та нарыг харахаар Янжинлхам бурхан болцийм чумшиг, дүрлийн ширтэх нүднүүдийг чинь харахаар Дүнжингаравын хувилгаан ч болцым шиг өөрөөрөө бахархаад байхым. Ийм сайхан хүүхдүүдэд хичээл ордог би ямар азтай иргэн бэ? Над шиг иргэнтэй Монгол улс ямар азтай орон бэ? Монгол улсыг цээжиндээ байлгагч дэлхийн бөмбөрцөг яаас азтай туучий вээ л гэж бодохым даа.

За сайхан зантай Артагаа багш, сайхан сэтгэлтэй Гамп багш нарын ундарч байдаг ухаанаас нь ургасан ургамалууд минь нусны алчуурын талаар өөр өөрсдийн ойлголтоо биччихээрэй дээ.

Даалгавар: нусны алчуур хэрэглэгч бүрийн нас, хүйс, физиологийн болон сэтгэл зүйн өвөрмөц зан төлөвөөс хамааран янзүрээр тодорхойлогдож болж байгаагийн адилаар тэр бүх хэрэглэгчид хэрхэн хэрэглэж, яаж биедээ авч явж байгаагийн талаар курсийн ажил бичицгээнэ үү?

Курсын ажлыг cyycapxvv@yahoo.com хаягаар авах бөгөөд, А дүнг авсан шавь нарын бичлэгийг нэгтгэн нээлттэй хичээл явуулах болно.

Гүнээ хүндэтгэн доор мэхийн ёслов.
Цагийн багш Юки
Цагтаа цалгиж,
Цалингаа буухаар наргиж яваагүй ч ... стооооооп

55 comments:

үнэн хэцүү даалгуур байнадаа

хахахахха солиотойн бэ...

өвөө нар лаагэр дээр толгой дээрээ зангиддийшд. Тэр нөгөө анхны алхам гээд кинуу дээр гардийшд гэснээс тэдний хувьдол тэр нусны алчуур үнэн амар эдээ. Хөлсөө арчуул арччина, дөрүүн буланг нь зангидаад толгой дээрээ тавиул тавьчина, өвс хаджийгаад хөл гараа авчуул боочино, нусаа нийвэлч нийчинэ гэснээс дараа нь үрчийсэн алчуур хармайнаасаа гаргаж ирээд дэлбээ бүрийг татаж салган дэлгэх байхдаа...

Дао: багшийгаа хөөлгүүлчвээ хөөрхөн шавимнээ... Танай сайхан сэтгэлт багш чэн шавь нартаа л сайхан сэтгэлээ гаргадаг болохоос надыг бол алийшүүдээ базардарь

Кула: ши ши шимоооо мамайг цагийн багш болохоор тэгжээнүү тэ? ииййваааа иииййввааааа

Дүн Ганаа: чи бол энэ ангийн гавал толгойтуудын нэг мөнөөсөө мөн шүү... чи шүү

¯éì¿¿ëíýýý. Ìóó öàãèéí áàãøèéí ãè÷ýýëèéé

¯éì¿¿ëíýýý. Ìóó öàãèéí áàãøèéí ãè÷ýýëèéé

би вагадаа бөмбөгнөөс бусдых нь нугалааг цээжлээгүүшд

Хаая оол

Баая оол

Þêè ëîë

Юки лол

Гэдэс өлсөөд хоол

Хэдийг оруулав тоол

Харж суулаа жоол

Тийрээ унагана шүү хоооол

Над руу одоо коол

This comment has been removed by the author.

Туууулыыын урасхаал шөөнөдөө саййхансааан

Дургүй хүрчлээ шоол

Айгаа наасан каал

Зэээ.. ТҮМЭН-ӨЛЗИЙ бүрдсэн түгээмэл

Зэээ...БИЛГҮҮН нүд нь нээгдсэн багш нар нь бөлгөө

ТУУЛЫН урсгал шөөнөдөө сайхан саан

35-н нэрний учрыг тунгаая. Барбагш сургуульд анх 3 суржээсэ ба яваандаа 5 болгоно гэсэн итгэл найдвар байдиймшигээлээ. Гэхдээ одоо хэр нь 4 рүү гээ ч ороогүй яваа энэ хүүхдийн ирээдүйг яах вээ?

Саандуйтай юу модоон болбол Сар нарны ЧИМЭГЭЭ хө хөөө

Юм сурна гэдэг гайхашрахаас эхлэнэ гэж... Би ер нь гайхахаас өөр чадалгүй байсан хүн билээ. Багш нарынхаа ачаар эрдэм номын ач тус, эгэлгүй их энэрэнгүй сэтгэл тэргүүтнийг ачит багш нараасаа олж авч байгаадаа их талархаад баршгүй байнаа.
Энэ сургуулийн уриаг би бодохдоо: Анх яагаад, ард нь аа тийм байсиймуу! гэж бодож явдаг юм шүү.

За ингээд хичээлийн сэдэв рүү гээ орий. Юуны өмнө курсын ажил гэж юу байдаг талаар хичээл орохгүй бол гайхахаас өөр чадалгүй над мэтийн мунхаг мулгуу муйнаг нөхөдүүд даалгавраа хийх бололцоогүйг ачит багш нар минь анхааралдаа аваарай.

Нусны алчуур ийм олон гайхамшигт чанартай, Аугаа их Айнштайн ахын харьцангуйн онолыг өөртөө тэр чигт нь багтааж явдаг гэж санаж байсангүй. Ангийн олон нөхдөөсөө толгойгоо ч боож болдогийг, тэгээд тэр чигтээ кинонд ч тоглож болдогийг сонсоод ихэд сайхан санагдав. Хүний сурах үйлс гагцхүү багшаар үл хязгаарлагдан, ангийн олон нөхөд, бие даах чадвар, билгийн болон бэлгийн нүд их үүрэгтэй гэдгийг ойрхоноос ихээхэн оройлон ойлгоод байгаа билээ. Ер нь нусны алчуурыг нус хамар арчихаас гадна, ам мам гээд биейин бүхий л хэсгийг арчиж болох талтай гэдгийг ч өөрийн оюун дүгнэлтээс гаргалгаа хийж гарган авлаа. Энэ бодлоо цаашид бойжуулан өсгөн торниулж арчлан хамгаалж байх болноо.

За ингээд өнөөдрийн ангийн жижүүр миний бие самбараа арчаад харий даа.

Балинчийгаа нухаад, мод болцон манжингаа сугалаа хаяцан чин нээх сайхан болоо явчлоо. Тээд баяр көөрөө гаргаж вайна. Хахахахахахахаха

Энх зоригт хаан будаа болов. Элбэг нигүүлсэгч хаан мандтугай

Гахайн ширээр сур кийж болдиймуу багшээ?

Гулжига гулжига алхаатай даа хө
Гүрвэл могойн шинжтэй еэ хө
Гуалин шувтан биетэй дээ хө
Гучин тав нэртэй дэээ хө

Зэрвэс зэрвэсхэн орж ирээстэй дээ хө
Зурагдсан пянз шиг давтаастай яа хө
Зуугийн тоонд хүргэж шадах л болдоо хө
Зулаад бай даа сэтгэгдлэээ хө

Ю багш ээ, ямар зуунд нь ч билээ (чулуугаар байлдаж тоглодог байсан үе нь ч гэлүү) залуу хүүхнүүд нь нусны алчууран дээрээ нэрээ оёод таалагдаад болкуу байгаа залуугийнхаа урдуур билүү хойгуур ч билүү өнгөрөнгөө унагаадаг байсан гэжийлээшд. Бид ч бас энэ аргыг ер нь нэг туршаад үзэхэд гэмгүй ээ, хэ хэ. Нэрээ утастайгаа бичээд гсн :))

Гэхдээ тэр алчуураар лав нусаа арчадгүй байсан байхаа ха ха ха

Шпиргалка нэгийг өхүү?
пианарын зуслан дээр найзаа олж тоглодог тэ?

гэснээс parfume минь
Гот газрын залуус чэн
Газар унасан алчуур авдаггүйшт

салфетка гэдэг юм нойтон, хуурайгаараа гараад наадах чинь хэрэглэгдэхээ больцон юм биш үү ер нь тэгээд одоо алчуур гэдэг эд чинь хүнд хэрэг болохоосоо өнгөрсөн юм шиг ээ гутлын алчуур гээд байсан чинь яасан өнгөлөгч ч гэнэ үү тийм юм гараад ирсэн байна лээ. хичээлийн агуулга хоцрогдсон байна аа гэж хэлэх гээдийн багш сургалт семинарт суужийлдаа /яаа том толгойлоод баахан юм ярицан одоо алуулсаан багшаар/

Хаха Парфүүмийн сээгийг гальт уншсан чинь нэрээ нустайгаа бичээд гээл уншжийшд лоооол :p

Спонж: Ха ха ха

Ю багштан: УБ-ын залуус уу ха ха ха

Ãóäìîîíîí

Ãóäìîîíîí

Нусны алчуур шалгадаг нь ёстой муухай, нэг удаа нусныхаа алчуурыг хаячаад цэцэрлэгтээ явахгүй гэж уйлаад тэгээд цэцэрлэгээс гарцийшд,

тэрнээс хойш нусны алчуурыг үзэн яддаг болцон, ккк

хахаха сто нэээрээ эгдүү хүргэсэн хөөрхөн хичээл бнаа аааааааааааааааааааа
эгдүү хүрээдахын яджаахад уусан юм гараагүй, тээл сайхан маасайгаал таатай нь аргагүү уншив шд хахаха

Ю цагийн багшээ???? нусны алчуур гэхээс өөрөөр нэрийдэж болхуу??? даавуун паранпуушиг гэх чумуу нэг тиймэрхүү??????кккккккк

Íóñíû àë÷óóðûã ÷ýí îëîí ÿíçààð õýðýãëýæ áîëíî.
-Íóñíû
-Í¿¿ð ãàðûí
-Õºëñíèé
-Ø¿ëñíèé
-Òîîñíû
-Òîñíû
-00-èéí ã.ì
Õàðèí 00-ä õýðýãëýñýíèéã òýð ÷èãò çîëèãò ãàðãàõ æàíöàíòàé áºë㺺.

хэрэв надад тэр алчуур нь байхгүй бол хүүгийнхээ эрүүг дагаад хүзүүрүү урсах шүлсийг бол цамцныхаа ханцуй эсүүл бүүр подвалканыхаа доод үзүүрээр, дотор талаар нь за тэгээд хэтэрвэл гараараа, амаараа хэлээрээ авдий шд гээд л далийхгүй юу. :P

Цэрэгт байхдаа хамгийн сүүлд тэр гайт даавууг чинь шалгуулж байсийм байнадөө

Хүслийн Жигүүр юун хөөрхийн, хэ хэ

Багш аа, даалгуур өгөхгүйгээр хичээл оруул болохгүй юу? Даалгуур гэнгүүт л бүх юм барайгаад явчдын. Тэгээд ч даалгуур хийсэн хүн нь дүн аваад, сайн дүн авсан нь нээлттэй хичээл заагаад гэхээр, сүүлрүүгээ даалгуур хийсэн хүн нь шийтгүүлжаагаа чумшиг нээх олон хүний өмнө гараад, муухай царайлаад, сандраад, салгалаад байвал яахын.

Яагаад нусны алчуурт үнэртэй ус түрхдэг юм. Би ёстой тийм юманд дургүй бодхоос шууд дотор муухайч байна хэхэ магадгүй би нилуун ус түрхээд ийм болцын байналдаа уг нь хүмүүс дурайгаад түрхэж байсанлдаа хэхэ

Миний бие өөрийн Туулсан Уйлсан Уншсан Ургуулсан туршлагаасаа дулдуйдаж Даалгуураа хийе.

Тэхээр эхлээд Юухий багшаасаа эхлээд явчий.

**Юухий** багшийн Нас,хүйс, Физлоогийн онлогийн харгалзан үзэж дараах байдлаар хэрэглэж болох хэрэглэж болзошгүйг жигсааяа.

--Тэхлээр багш хүн олон шавиан гэрээрүүлэн их үйлсэд юу эс хэрэг болох билээ.
/Ю багш пөг пөг пөг алхсанаа самбрын өмнө очин бичиж эхэлнэ/ Багш бичээл яриал бичээл байсан Гэнэт самбарын алчуур хэрэг болуул яах-уу Нөгөөхөөрөө палийлгаал хаяыш дээ.Зэгэлтээл норгох шаардлага гаруул яах уу харин.
Олон шавь нарлуугаан хараад Физлоогийн онцлогоо гаргыш дээ. Тээл хоолойгоо цахирмаатуулжийгаад нулимсаа цийлэгнүүлээд -Таануус самбарын алчуур бэлдэчихгүй яачсан улсууд уу би одоо Нусны алчуураараан самбар арчиж байна ш дээ гэнгүүтээ нулимсаа арчаад авна , тэгээд норгож аваад Үндсэн ажлаа хийнэ дээ. Шохойтой хутгалдсан ч хаяж болохгүй шөө Багшаа.Дараа хэрэг болно. Багшийн нулимастай хичээл оооогт мартаддаггүйг шавь нар гэрчилнэ байх.
ЭНЭ Ч МЭРГЭЖЛИЙН ЮМ БОЛЧЛОО.


--Хүйсний талаар. Багш мээнь гэлтгүй Царалайг төрцөн эмэгтэйүүдийн хувьд асуудал их байдагыг эс мэдэх биш. За тээл завсарлагаанаар ганц нэг ахлах ангийн банди нартай үнсэлцэж үнгэлцүүл яах уу. Базарваань. Гай болж хүзүүн дээр уруулын ором энтр гарчуул ямар гэрлүүгээ утасдаад хоолойтой цамц аваад ир гэлтэй биш. Шууд л нөгөө Шохойтой алчуураа гаргаад хэд сэгсэрээл хүзүүндээ зүүчинэ.
ИЙМЭРХҮҮ МАЯГААР ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ

--За тээл хичээл завсарлаал Хоолны цаг болжийн уу. Хоол идэхдээ нөгөө завсарлагнаараар юу яасан банди эгц өөдөөс харж суугаад бие жирэлзүүлээд гачин болгоод халбагдсан шөл Энгэрлүү асгуулж цамц задааруулчих гээд байна уу. Нөгөө хүзүүндээ цэцэглэсэн Алчуураа гаргаж сэгсрээ л энгэрлүүгээ чихчээл янзын суунаш дээ.
БАС ИНГЭЖ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ

--Мэдээж хоолоо идчээл Ээээг гэж хэхрээл ам арчих юм хайна.Сургуулийн гуанзанд салпийтаг дуусцан байгуул хүзүүнээсээ суга татаал амаа арчина.МӨН ҮҮ. За Юухий багшаа ингэсгээл зосоочий.

-*-*-*-*-*-*-* -*-*-*-*-*-*-*- *-*-*-*-*-*-*-*-*

Энэ Гаамп багшид юун Бачир Цочир ажил гараад байна. Нэг сэжигтэй шөө. Багш дээрхэн үед Улстөрийн багш энтр хийж байсан удаа байна уу Нөхөөд. Гэснээс багшид л гэж хэлэхэд Тань шиг есөн үеээрээ шударга шулуун явсан хүнд Хичээлтэй холбоотой нэг зөвлөгөө байна. Та улстөрлүү орж буй хүнд хэрэг болохуйц гадаадын туршлага байна. Юу гэхээр Гадаадынхан чэн манайхан шиг шууд өрөөнд нь ороол Авилгалаа өгдөггүйм байна лээш дээ.Их соёлтой.Нусны алчууран дотор боож өгч байна лээ. Камэрээр харахнээ нусны л алчуур.Эргээд тэрийгээ задлаад үзэхээр юун хатсан нус. Дойлуур байдым байгааз дээ. Багш энийг анхаарчина биз. Улстөрлөг хүнд ингэж л ашиглаж болох байх. Тийм үү. Тээл Тань шиг зурагтаар гардаг хүн Мэдээж эфирийн өмнө ххаххахх гээл нисээ хиртгийлгээд байхгүйн тодорхой. Тээл бас Энхбаяр халз мэтгэлцээнд яаалаа. Харсан биддэ.Хичнээн барьц алдаж эвгүй баримт энт илэрч байсан ч гүрийгээээээээээээл хөлсөө гоожуулаал зогсоод байдым шүү. Тасалгаа бөгчим байна энтр гээл. Ойр ойрхон нусны алчуур гаргаал хөлсөө арчаад байгуул ээрээтэнг навс уний шөө Багшаа. Бас анхаарчийн биз.

Ааш сайт
Артагаа багшид өгөх бас зөвлөгөө байна. Та мэнь нэг өрөнд орсон байхаа. Санаж байна уу. Нусны алчуурын талаар нэгийг нээчүүл яажийна. Тоо хаагаал явчина. Бүр цалгардаад хүч тарамдаад ийгуул Шавь нь арга бодий.
*-*-*-*-*-***-*-*-*-*-*

За нөгөөх чэнь багш нар нарт доль наагаад өөрийн туршлагаа мартахжийш дээ.Ер нь эрчүүд мэнь нусны алчууртай явж байдаг юм шөө. Исдооо хэрэгтэй эд байгаам. За тэгээд хүний амьдрал уужим хойно тээ. Ядаж л нэг охинтой уулзлаа тэгж бодий.. Бодолтгүй дээ таануус бүгд уулзаж байгааш дээ.Аятахан соёлтой бацгаан харагдиймаар байдаг.Үнэртэй ус энтр хүзүүрүүгээ тэлвүүзэрээр гардаг Шанэлийн эрхлаам шиг цацаал сэнгэнүүлчихсэн.Үнэртэй ус гэснээс Үнэр ч нь атуусаар яваад очсооооор байтал гоё үнэр нь гарчихсан байгуул онцгүй биддэ. Нөгөөхдөө шингээгээл хармаалчуул Ямар уу. Тээл нөгөөхтөйгөө сайхан буу халаал ааруул хагалж идээл сууж байтал яах уу. Ааруул гэснээс ааруулаа ямар цээмэтэн дээр хагалалтай биш тээ. Нусны алчуураа дэвсэж байгаад аруулаа хагалыш дээ.Гэснээс охиндоо цэвэрхэн шүү гэдгээ харуулаарай.Хатсан нус энтр байгуул сайхан үрээд гөвчөөрэй. Тээл та 2 жоохон суужийтал гэдэс базлаж болзошгүй. Жирийгээл нойл ороол суутал цаас байхгүй бол яах уу. Хичээлийн сэдэв тус болдым байгаддээ.
ШИЛЖИЛТИЙН НАСНЫХАНД ХАНДАЖ ХЭЛЭХЭД НЭГ ИЙМЭРХҮҮ.

ИДЭР БОЛОН ӨВГӨЖӨӨР НАСНЫХАН бол байноо байна

Галдан онц сайхан хийж даалгавраа

хаха.. цагийн багш бол аягүй сайн гичээлээ заажээнэ ш дээ..

нусны алчуур сандарч явахад 00-ын цаас ч болдог буянтай эд дээ..

nusnii alchuuriig pidjeekniihee urd taliin engeriin karmaand gurwaljin nugalaad hiideg. jentlemanuud. galstukniihaa ungutei hosluuulchuul yanziin shuu. mickey mousetai alchuur hiichwee! /unendee ter alchuuriig nusnii alchuur gedeg ch yumuu medehgui l bn/

нусны алчуураар бас гутлаа арчиж болыштээ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл