Бурхан цаанаасаа зохицуулаад Артаг хүүд даваа гаригийг оноожээ. Гэтэл Гаампад пүрэв ккк. Пүрэв шүү. Аа пүрэв чумуу пүвэр чумуу хэн мэдлээ. Өнөөдөр хичээл заахгүй ээ, гүэ заанаа. Охидыг татах урлаг.
Яаж нэг энэ охидуудыг намайг дуулахад л дурлажээдэг, үг солиход л үхэн алджээдэг, харц мөргөлдөө л хайр дурлалд умбажээдэг болгох вээ тээ. Гараа л явангуут байрны бүх охидууд хүүе хэнээ хэнээ гэж шаагиа л. Гэртээ ороо л байжаангуут утсанд тасралтгүү мийсэж ирж мирээ л. Хэнээ сайнуу, юу хийжийн, өнөөдөр юу хийхжийн? маргааш юу хийх вэ? амралтанд явах уу? завтай юу? гарах уу? даалгах уу? суухуу бүжиглэх үү? ..ваараа ваараа..... Тэгээ л өдрийн нэг нэг охинтой танилцаж, үнсэлцэж.... маргааш нь дахин өөр охинтой болзож. Энийг хүсээдээнүү тээ. Аргагуу аргагуу. Тэхдээ энэ ч тун нарийн л асуудал байгаам даа. Хаанаас нь эхэлдийм билээ.
Заза ерөөсөө энэ хичээлийг хойшлуулаад сааунд хэрхэн суудгийг зааж өгий. Сааун гэдэг бол нэг тийм бандан сандалуудтай газар байдийн. Гаднаа саун гээ бичцэн, хаалганыхаа дээр. Хаалга нь тийм нэг бариул мариултай. Зарим хаалга нь цонхтой. Ямар ч өнгийн хаалга байж болно доо ер нь. Бор мор... ёхх саналаа. Нэг чухал юм байх ёстой гээд, санаанд орж иркүү болхоор нь аргацаагаад яг аргаа барахжийшд. Сааун чинь дотроо баахан час халуун чулуутай байдий шүү. Чулуугаа доороос нь галаар халаадым шиг байлээ. Тэгээд тэр чулуун дээр нь ус цацахаар уур дэгдээд гэнт лаг армаантик болоо явчды. Тэхдээ тийм тэнэг шалдан армаантик гэж хаа байху дээ, дороо л тэгээд алга болжаагаам чинь. Хэчнээн үргэлжлүүлж армаантиглий гэсэн ч тэр олон шалдан эрчүүдийг хараад юун армаантаг, аафрикийн баянбүрд л санаанд орно. Яагаав нөгөө шалбааганд баахан усны үхэр, матар затар гэвтжээдгүү юу заваараад. Хөөрхий ус уухжаагаа ганц нэг сармагчин энтэрийг залгичоооо л, даварцан зуснууд шүү. Гэснээс тэгээд тэр усны үхрүүд нь юу иддийм бэ. Матраа идээд байдийм болуу, тийм махлаг байхыг бодоход. Гэснээс сааунаа ярьяаа. Сааун чинь тэгээд бөөн уур манан болоо л явчна. Тэгэнгүүт нэг бүдүүн шав шар авгай ирээд бөгдөөрөнд чинь нэг нэг багц бургас тарааж өгдийн. Тэрэн дунд нэг нь халгай байдийн. Тэгээ хамгийн азгүй нь тэр халгайгий нь сугалж авна даа. Одоо яаху дэ азгүй л юм чинь. Тэгээ л өөрсдийгөө ороолгоо л ороолгоо л. Ороолгож ороолгожаагаад гараад шүршүүрт орно. Зарим нь гараад эмэгтэйчүүдийн сааун мааунд орцон явжээдийн гэнлээ би сайн мэдкүүм байнаа тэрийг. Шүршүүрт орохдоо шүршүүрнийхээ бариулыг эргүүлээд усы нь гоожуулна. Хүйтэн байвал зүгээр. Цэв хүйтэн чишлдээ. Тэгээ л буцаад сааундаа орно шүү дээ. Хөөе хувцсаа тайлахаа мартваа. Түрүүнээс хойш хувцастайгаа яваадээснүү гүү юүү, үгүү шүү хөөе. Тэр дээр шалдан энтэр гэж хэлдэг нь хувцасаа тайлнаа л гэдгийг битүүгээр ойлгуулаад байгаан. Ер нь ясны багш хүмүүс чинь юмыг дандаа тойруугаар л хэлдий шд. Жишээ нь "одоо би эндээс гараад нөгөө өрөөндөө орлоо" гэхийг хэлэхдээ, "одоо би эндээс гараад гал тогоо ороод, цай уучаад, жорлон орж морь харчаад, баанны өрөө орж батгаа шахчаад тэгээ л нөгөө өрөө орно доо" гэх маягаар. Аймар тойрчаагааз дээ. Гэснээс сааунаа ярий. Тэгээ л шүршүүрээс гараад сааун руу гаа очно шүү дээ. Тэгээ л чулуу руу гаа шанага ус цацангуут уур дэгдээ л Алла Пугачёва санаанд ороо л явчна. За заримынх нь санаанд юу ч ордым билээ хэн мэдхэв. Утаа униар олон янз. Тэгээ л нөгөө шар авгай чинь ахиа л багцалсан бургас бариа л ороод ирнэ. Энэ маягаар хэдэн удаа шүршүүрт орж, хэдэн удаа буцаж уурандаа ирхийг та өөрөө л мэд. Би лав өлсөж үххкээдаахаараа л гардийн. Тааралдсан таньдаг хүмүүс, нүүрээ угаациймуу гэж асуудаг нь жоохон тиймхэн. Заза өнөөдрийн хичээл жоохон сапь болцон уу гүү юүү. Аа яаадий. Тэхдээ хавар дуусчаадаахад л дөнгөж эхэлжаагаам шиг байгаад байхым даа. Хавар сайхан ен тээ.
Хичээлийн хуваарь
Журнаалын ирц
Монголика - товчилсон үгс
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү
40 comments:
1т.
Ингэхэд, яагаад заавал Алла Пугачёва гэж?
saunad orohod piyav hereg boloh uu.
Bas eregtei emegtei tsug ordog saun b.dag bolov uu.
Хөөрхөн бичлэг. Яс хаяж байгаам биш шүү кк. Гэхдээ л нэг юм бичих гэж эхлээд далийрч далийрч сүүлдээ маазруулаад дуусгаж байгаа нь Юки -ийн зарим нэг бичлэгийн стилтэй адил ч юмшиг. Гэхдээ би та хоёрыг анхнаас нь мэдэхгүй тул хэн нь хэнээсээ халдвар авсныг бас мэдэхгүй шүү.
дөтгөөрт хэхэ.
зиа одоо уншина гэжугаа...
Еөөр нь вол, багшийн биди л биш бол сурагчдын идэвх нилээн л буурсан волтойдог оо...
Гэхдээ би судалгаа хийгээгүй, зүгээр л ажигласан волно.
saunaa gej gesnee ter arga ni haanain
dahiad unshihaas
Кат: Алла. Пуг чинь тайзан дээр утаа гаргажаагаад дуулаадээдэг шд
Хаарлий: Эхнийхэд нь позитив, дараагийхад нь негатив хариулт л өгий даа
Муур багш: Пээ базарвааниа гэж. Юки чинь миний багш шүү дээ. Багштайгаа төстэй харагджээвэл энэ чинь бөөн баяр гэсүүг. Тэхдээ одоо энэ юм л дуурайлгачих гээд байх болж, би ч дуурайчих гээд байдаг болсон байхоо доо... :)
Энэрэл: зэ тэгж үз
Кат: Тийм ч байхаа даа, яагаа юм бол. Гэснээс багшийн биди гэж юүвлээ?
дао: Харагдадгүү юуу?
Саунаас хүний биед байдаггүй бактери авах аюултай гэсэн. Түүнээс яаж сэргийлэх вэ?
uu hoishluultsan baishd. tegeed hezee ve bagshee.
gesnees hagas sainii asuult asuuchii:
ene nar yagaad shunu manddagguiiin
za ergeed undsen asuudal ruugaa orvol hezee ter argaa zaah gej baina maash todorhoi hariulaarai
ter bain bain orj irj burgas ogdog shar awgai n alla pugachewa baij taarlaa kke
te bagsha :P
Хавар дуусцымуу? гүүздэээ
Уншлаа,саун гэж нэг тиймэрхүү юм байдын биз дээ? Шүршүүрт орохоос миа л юм байна,таны бичсэнээр бол,хэхэ.
Гэснээс Kat-ээ хүмүүсийн идэвх буурах нь аргагүй шд,хавар болжийна,хажуугаар нь 4 улирал хавраараа яваад байдаг хүнүүс ихэсжийнэ гэж мэгээл хэхэ.
Ха ха ха,элэг гөшөөгөө хаячхиймаа
дараагын удаа бассен гэсэн нэг иймэрхүү халит лээхс заахгүйз...
хаха Артаг багш нээрээ аймар тойрхиймаа...
явж саунд орцгооё манай ангийхаан...
Витнэс: Биеэ скоочдчий шд
дао: Аа дараа дараа, Нээрээ энэ хагасайн миний ээлж юм байшүү
Крисан дэ мам: Хаха тиймлим байлгүү.
Юки: Энэ дуускуу хавароо
Снүүп: Тийн чи яаж мэдээдийн?
Парфюм: Хөшцөн юмыг гаднаас нь нухаад байвал хурдан зөөлөрдөг тал бий гэсэн шүү.
Мирус: Заашд
ЭНЭРЭЛ: Аль сааун орхы таануус?
Тэгсээрийтэл ирэх хавар боллоошт, яахынбээ? Дабл хавардчихаар чэн ай?
хүүхэн шуухан ярьж байгаал шууд сауны тухай ярих чинь энэ 2т уяалдаа холбоо байгаан бишбиз?.
тойруулж яриад байгаан байна тийм үү?
Саунд тэгээд бандаажтай орхымуу бандаажаа тайлхымуу?
Бандаажаа тайллаа гэхэд хажуугийн күнүүс "Боожгой чинь ..... байна этр гээ шоолуул яахий.
Гучин таваа шоолуулкаад байвуул тайлкуул байсан нь дээрдээ. Яахав алга болцон майкаа олдог шиг бандаажаа л олоо виз...ккк
Алла Пугачёва дээр чинь уур н; доороо байгаад байдагшдээ харин саунд уур нь дээрээ байгаад байдгийншдээ хэхэ тэгээд би бачуураад байхлээр нь доошоо буугаад суучихдаг юм тэхлээр нээх сайхан сэрүүхэн ... кк
аан, иймийм байдымуу,
Улс төр бичээгүй болохоор чинь ойлгохгүй байна шд.
Хихи. Хүн бүрийн толгой өөрөөр ажиллах байх нь ээ. Тайзан дээр утаа гарна гэвэл надаа хамгийн түрүүн Ну Погоди санаанд орохым байна. Туулай дуулаад л... Аа-аа-аа-ааа... гээд л. Багш ч аргагүй л өөр юм оо, Алла Борисовна л бодогддийм байж.
Биди = BD гэжийгаан.
Снүүпээ, одоо л ойлоо. Нисдэг нь мөлхдөгийнхөө жаргалыг мэдэхгүй гэгчээр, хаврыг мэдэрдэггүй над шиг амьтан хавар гээд л явдаг хүмүүсийг ойлгоогүй явж. :р
Энэрэл ээ, манай ангийнхаан гэдэгт чинь багш нар багтжийгаам болуу, жаахан тодруулахгүй бол Сайхан зант багш маань бүүр сандарчикийм байна.
Хаха,Kat-чи бүр багшаа нараас дутахааргүй бэлэн цэцэн үгтэй болцон байшд :D
тэгүүл багш нарын биди буурна гэж юугэсэн үгийн. Би мэдэж л байна л даа наад артгаадаа хэлж өхгүү бол наад чинь мэдкүү дээ
Юки: дэлэврэнлиз. Хамаг эрэг шурагаа талын нэг тараацан хүн л болниз.
Кахаатнаа: Хэрэв тэх байсан бол сааунаа ярьчаад дараа нь хүүхэн лүү ордийн за
35: Энэ данда эмзэг юм ярьнаа. За бандаажаа тайлий л даа яахуу, тэгэнгүүтээ чи өрсөө л "чиний боожгой чинь...." гэчкүү юүү
ганаа: цаадахны чинь бандааж нэлэмгэр сул шд. Яаж алга болхын тэхээр чинь
эвтгэн: Алла Пуг чинь таазан дээр явдийшд
ариука: тий
Витаминжуулалт: чи зүгээр Битминээрээ л яв л да. Хуруу хугарчкаадаахы гэснээс наадах чинь цул улстөр шд
Кат: За надаа чигсн ну пагаадий санаанд орсымаа, тэгээд хүмүүс мэдкүү байх гээд тэр хэн гэнүү тэрий чинь бичцийн. Гэснээс энэ биди гэдгий чинь би мэднөө. Батрэй нь дууссан гэжаагаан тээ. Гэснээс дандаа хавраараа байшд цаашдаа ер нь
Снүүп: Гэснээс кат катад ажилдиймүү гүү юүү?
Гамп: Ингээд хичээл үймүүлээд явахаар чинь чиний биди ёстой навс буурцан байхаа. Минийх ч яахуу, сая харсан чинь хэвээрээ байлээ.
багшаанууд хамт саунд оруул орог, харинч параагчиг харуулаал гоёийн бишүү. ангийхнаас харин хэдэн сурагч саундах санаатай байна, тоог нь харжагаад онол параагчиг аштайхан хосолчих саун олжийгаад....дадлага хийцгээе
Энэрэл ээ дэмжжийнөө. Тоондоо оруулчаарай гсн.
Багш нар минь дэ, та нарын "биди"-нүүдийн дунд миний толгой эргэчихлээ. Биди буурна гээгүйшдээ. Бидигээс бусад үед идэвх буурна гснээс, тэр "... кат катад ажилдиймүү гүү юүү?" гснийг юу гэж ойлгох уу?
Худлаа ярьсийншүү. :|
Тэээр бидигээс бусад үед юу яаана гэсэн байшд. Бидигийн үед юу яахыг наад артгаадаа сайн тайлбарлаж өхгүү бол мдэкүү пээ наад чинь. Ер нь аргтаад биди гэж юу вэ гэдгийг хэлээд өгөөч. Би ч нэг юм мэдээд байгаамаа биди зэргийг бол би бол байнга биди-гийн үед явжээдийн. Аргтаа харин шөнө оройн үеэр явжээдийншш
саунд араас байн байн орж ирээд дуудаагүй байхад дуудсануу гээд байдаг эмэгтэй үйлчлэгч нар нь хаа байгаам бэ :D
+ үйлчилгээ гэдэг гүүхнүүд хаа байгаан
AAAAAAA хахаха тэр BD-гий чинь би мэднэ. Төрсөн өдрийг хэлжаагаан.
Багш нээрэнгээсэ одоо л ойлгож байгаамуу, арай гүү байлгүү дэ.
ЗА гүүхдүүд минь саун ороё гэсэн гүсэл бгаа нэг нь энэ доор нэр утсаа үлдээниз... би явж зараагаа аллаа гэссссннн ккк
сэгсийтэл сайхан саундах юмсаан..... нээрээ л нүүрээ угаациймуу гэдэг шүү
Сонгууль энтэр гэж гүйсээр бээж гичээлээсээ хоцорцон байнаш дээ
ooүүүү май гооодд. хаанаас нь гардаг бичлэг вэээ.. Шавь орийй дхүүү (кармагаа ухаж ухаж нэг хадаг гаргаж ирэвэээ)
Post a Comment
Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.