Шүршүүрт орох


Сайм байцгаануу ханагар залуус, хацар гоо охид мээн! Таанрыхнаа шинэ долоо хоногийн ажилд амжит хүсч, сайн сайхныг ерөөе!.... Энэ хацар гоо гэж их өрөөсгөл хэлжийнаа. Гэтэл жишээ нь би охидуудын уруул нь чигсэн хөөрхөн байхыг хүсжээшд. Миний нэг танил бол охидын хөөрхөн нүдэнд унан алддаг эр байгаам. Гэтэл зөвхөн хацар гоо гээд орхино гэдэг тун тусгүй ээ. За энийг орхий доо. Өнөөдөр түмэн олон шавь таа нартаа усанд орохуй гэдэг танин мэдэхүйн хичээл орхоор шийдлээ. Шийдээд гуруун минуут болжээн.



Усанд орно гэдэг их учиртай эд. Жишээ нь ш
үршүүрт хэрхэн орохыг өөрийн туршлага дээр авч үзий. Юуны түрүүнд бүх хувцсаа тайлан орно гэдгийг анхаарна уу. Хувцастайгаа яваад орчих нь үнэхээр таагүй байдгийг би хэд хэд биеэрээ үзсэн билээ. Биений хир ерөөсөө арилгаагүй байсан. Ууг нь арьсаа л угаах ёстойм байлээ. Бас улаан бандаашны будаг гараад тэр хавийн хамаг юм улаан болчоод арилкуу удсаан. Мөн усанд орход халуун бүлээн ус илүү тохиромжтой. Час халуун юмуу хүйтэн ус бас л тохиромжгүй юм гэдгийг би мэдсэн. Час халуун усанд орход халуун там, хүйтэн усанд орход хүйтэн там санаанд орж байлаа. Тэр витий хэл нүдэнд жад барьсан чөтгөрүүд харагдах шиг болсох шүү.

За хажуудаа х
үн байгаа эсхийг харчаад хүнгүй бол хувцсаа тайлан шүршүүр дороо орж зогсноо. Хажууд хүн байхад ичээд юун усанд орох манатай болдын байлээ шүү. Дээрх хувцастай усанд ордог өдөр чигсэн, хажууд хүн байснаас л хамаг хэрэг болсын.

Бас баанны
өрөөнийхөө хаалгыг түгжчүүл их зүгээр юм билээ. Тэхкүү вол гэнт хүн амьтан орж ирээд байсан. Орж ирчээд хамгийн түрүүнд миний ... юу руу харах нь хүний угийн инстийкт гэхээс өөр яахуу дээ. Харин би тэндээ "горьд!" гэсэн бичигтэй цаас наасан нь ёстой дажгүй санаа байсан гэдгийг хэлмээр байна.

Усаа гоожуулаад ямар эрхтнээ эхэлж угаах нь тэр х
үний сонголт билээ. Зарим хүн толгойгоо, зарим нь хөлөө, зарим нь... тэгээ л янз янз доо...
За хамгийн бэрхшээлтэй нь нуруу угаах явдал юмаа. Богино м
өчтэй, гүзээлэг хүн бол хэдий сайхан сэтгэлтэй байгаад ч нуруугаа угаахад мөн л бэрхшээл тохиолдно. Тиймээс нуруугаа хүнээр угаалгахыг өөрийн эрхгүй хүсдэг байж магадгүй. Баанны өрөөнөөс "хонгор минь нуруу угаагаад өгөөч" гэсэн ялдамхан дуу гардагийг киноон дээрээс бишгүй хараа биз дээ. Хүүхдүүд уншиж байж магадгүй учраас энэ явдал юунд хүргэдгийг ярилгүй ингээд орхий доо.
Гэхдээ нэгэнт киноо ярьсных
өөр нэг пориблээм дурды л даа. Шоронгийн атмаан нийтийн халуун усны газар орж таалагдсан залуугийнхаа хажууд ирээд савангаа газар унагадгийг бас харсан л байх. Тэгээд тэр залуугаас савангаа авч өхийг хүснэ. Яахжаагаан бүү мэд, бодуул тонгойхоор нь өлгөх... за энийг бас ингээд орхихоос доо. Энэ хүүхдүүд ер нь юм бичүүлэх нүү гүү юү.

За тэгээд та хэрэв ш
үршүүрт орхоосоо өмнө нь шээхээ мартсан байвал гаран гартлаа заавал тэсээд зогсох шаардлага байнуу гүү юү гэдгийг цэгнээд үзээрэй. Харин баахаа мартсан байвал тэгээд...шатаж байгаам даа. Юу гэвэл шүршүүр дотор баах нь зохисгүй учраас та дараа нь л үүнийг хийхээс өөр аргагүй. Хайран сайхан угаасан юу... Яахуу цог золбоо ихтэй, радикаал хүүхдүүд шүршүүрээсээ ухасxийж гараа л ороод ирхэд бас болкуу нь юу байхав.
Миний чуупаа чуупсан бие сайхан зантайгийн дээр шавь нартаа
үнэн сэтгэлээсээ хайртай тул аль болох илэн далангүй байхыг хүсдэг билээ.

За тэгээд шампуунаа з
өв сонгоно гэдэг бас чухал хэрэг юм...шиг байгаам. Миний мэдэхээр хагны эсрэг, тослогтдогийн эсрэг, үс ургуулдаг ба үл ургуулдаг гэxчлэн байдийн байлээ. Тэр битий хэл нойр хүргэдэг, бие сэргээдэг гэжээсэн гээ л сэтгэчих. Бодуул бас бүтэлгүй бодлын эсрэг, хорон санааны эсрэг түүнчлэн сайхан санаа төрүүлдэг, өрөө төлчдөг ч юмуу гэж бодуулдаг шампуунуууд байдаг биз. Юм хөгжхөөрөө заримдаа замаа алдхын.

Ш
үршүүрээс гарах. Шүршүүрээс гарахдаан бол баанны алчуураар, эмэгтэйчүүд нь биеэ ороож, эрчүүд нь бөгсөө ороож гардийн байлээ киноон дээр. Зөвхөн бөгсөө ч биш л дээ. Таазаа л ороогоод байгаан. Тэхкүү бол урдах нь харагдчийшд. Яахуу дажгүй л юм байлээ. Харин эмэгтэйчүүддээ хандаж: том алчуураар толгойгоо ороож болноо, харин духан дээрээ овоолж зангидваа гэж захимаар байна.

Ш
үршүүрийн тухайд нэг иймэрхүү асуудлууд байдын байна. Дараагийн хичээл дээрээ баананд хэрхэн усанд орох тухай, цаашаа нийтийн халуун ус, саун, бассэйнд биеэ хэрхэн авч явах тухай үзнээ.

Баяртай эрхэм олон шавь нар минь.
Сайхан зантай багш Артгаа ёслов.

3 comments:

энэ хүүхдүүд нээрээ ухамсараараа хүүхэлдэй үзээд байжийхгүй энүүгээр эргэлдээд... хаха их юм сурах гэж...

artgaa bagshiin hicheelees ih yum surah yum bishvv
lol hehe haha kk hjhj

элгийг минь өгөөд алиач

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл