Зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцоод

За яахав эхлээд бол гэрээсээ гарахдаа "үзэсгэлэнгийн нээлт"-д орох гэж байгаагаа хавийн хүмүүстээ мэдээлэх дайны мэдрэлтэй л байлаа. Харин замдаа маазарч, очих газраа хайж энд тэндгүй тэнэж явснаас ч бус ердөө яваад оронгуут янз янзын үй түмэн хүн байхыг хараад л хаана яах гэж ирсэнээ таг мартдаг юм билээ. Ер нь яах гэж ирлээ гэж бодсоор байгаад аан би чинь  үзэсгэлэнгийн нээлтэд "оролцно" шүү дээ гэж нээлт хийсэн. За тэгээд яваад оронгуут жолоо барьж байгаа даа харамсамаар явдал болсон нь үүднээс эхлээд ярайх улаан цагаан дарснууд байлаа. Гэхдээ арай ч сав аваад ирдэг байж гэж бодоогүй ээ. Харин хажуугаар нь байх жижиг сажиг идэх  юмнууд нь амттай гэж! Арайхийн тэдгээрээс анхаарлаа холдуулж нэг булангаас нь цагаан хоолой хангинахыг сонсов. Тэрхүү цагаан хоолой зарим өгүүлбэрийнхээ төгсгөлд үе үе ихээхэн өргөлт өгөхийн  сацуу нь хүмүүс алга ташихыг бодвол тэнд нээлт мээлт нь л болоод байгаа бололтой. Надад баахан нуруунууд хийгээд дагзнууд л харагдаж байв. Дахин дахин үсрээд байвал ч юун хүмүүс яриад байгааг нь эрхбиш харж болмоор байсан л даа. Гэхдээ тэгж намба алддаг хүн биш шүү дээ би. Зүгээр нуруугаа үүрэн хэсэг алхав. 
Удалгүй байдал нэг л биш болоод эхэлсэн нь тодорхой хийх юмгүйдсэнийх байлаа. За байзүү... гэж эрүүгээ маажаад зогсож байтал гэнэт ханаар өлгөсөн зургууд сая нэг анзаарагдах нь тэрүүхэндээ аврал гэлтэй. Хааяа эрүүгээ маажих тустай байдаг юм
"Во, үзэсэлэнгээ үзий даа энэ чинь нээрээ". Гээд л нэг гараараа элгээ тэвэрч нөгөө гарынхаа эрхий долоовроор эрүүгээ тулаад л зураг болгоны өмнө очиж пауз авах нь өөрийгөө өөрөөр мэдрэх боломж олгосон. Зарим зурагны өмнө бол хойшоо хоёр гурав алхана. Тэгснээ ахиж урагшаа хоёр гурав алхана. Толгойгоо хоёр тийшээ гилжийлгэнэ. Энэ үед намайг тэрхүү гайхамшигт абстракт зургийн шид биш "би ямар харагдаж байгаа бол" гэсэн бодол л эзэмдэж байсныг нуухгүй ээ. Тэр бодлоосоо ч болсон уу нэг мэдсэн цахилгааны шитний өмнө очцон "энэ одоо юун зураг вэ.." гэж шаналаад зогсож байсныгаа харин хэлэхийг үнэхээр хүсэхгүй байна. Энэ үед би хөмсгөө зангидаад баруун гараа хагас атган хамрынхаа хажууд тулж долооврыг нь чамархайдаа наацан галзуурч байсныг яах вэ. Хүн харахад уран зургийн ертөнцөд биеэрээ уусан шингээд мөнхүү зургийнхаа утга санааг яг ойлгон зогсож байх мэт. 
За энэ бүхэн ч яах вэ. Ингээд дуусдаг бол ч яахав. Хамт очсон хүн маань хэлж байна. "Тэрийг хар даа, энэ үзэсгэлэнгийн эзэн хүн шүү дээ". Хартал нээрээ л энэ үзэсгэлэнг гаргахгүй байхын аргагүй сайхан эмэгтэй зогсож байлаа. Хүмүүс түүнтэй гар барьж, гар барихдаа ямар нэгийг хэлж байна. Надаа ч бас ийм юм тохиолдож магад гээд хүмүүс түүнд юу хэлээд байгааг нь мэдээд авчих санаатай нуруугаараа ухарч ойртов. Чих дэлсэж байнаа: "баяр хүргэе... үнэхээр мундаг... сайхан болжээ....".
 За би ч дотроо "бэлтгэлтэй байхын байна шүү. Гар бариад шууд л баяр хүргэе...” гээд явах юм байна" гэж өөртөө хэлчээ л ахин нэг юм идмээр санагдсан санаагаа даган ширээ рүү ойртлоо.  Гэтэл ширээ хоосон байлаа. "Энэ дуусчиж дээ, гү тэхдээ арга хэмжээ дөнгөж эхэлж байхад ахиж тавих нь дамжиггүй, хэзээ тавих юм бол, асуучдын билүү.." гэсэн юм бодогдоо л тэрүүгээр гүйгээд байсан зөөгч охидыг дуудах санаатай гараа өргөөд эргээд харсан чинь наашаа бүх хүн харав. Би айв. Хөтлөгч над руу харан гараа дохиж, "за?" гэж уриалгахан дуудав. "Эээ хүүдий, юу болцым болоо" гэж бодохын сацуу хөтлөгч ахин над руу лавшруулан дохиж "та асуу асуу" гэж инээв. Заал нам гүм болов.
-Аан хэхэ... энэ юу.. шарвин шиг юмнаас ахиад авч болох уу?
Хүмүүс дүнгэнээ л явчлаа. Ямар нэг тэнэг юм хийжээ би.
-...за..аа би өөрөө очоод авчий доо
Хүмүүс эргээд нам гүм боллоо. Гэнэт юу болж байгааг ойлгов.
Би тэнэг. Яагаад дандаа орчноосоо тасарцан явж байдаг  байнаа. Бүх хүмүүс зураач бүсгүйд хорвоогийн хамгийн асуултуудыг тавьж байхад би тийм юм асууж байх
Тэдгээр хүмүүсийн аймшигт харцнаас нуугдах санаатай би хойшоо аажуухан ухарч эхэллээ. Ухарсаар байгаад хүмүүс рүү шингэж алга болоё л гэж санасан юм. Гэтэл миний ард яагаад хэн ч байгаагүй юм бэ? Би ухраад ухраад би ганцаараа л байгаад байсан. Бүр хананд тулсан. Хүмүүсийн харц надаас салахгүй, улам гайхсаар байх нь надад тэр дороо үхэх юм сан гэсэн хязгааргүй хүчтэй бодол төрүүлэв. Тэгээд зогсоод байлтай биш ханаа даган хөлөө хажуу тийш нь зөөж эхлэв. Хүмүүс дагуулж харсаар. Тэгсээр байгаад буланд туллаа. Яах вэ одоо, нөгөө булан хүртэл явах уу. Хорвоогийн энэ хатуу гэсгэлийг давж чадахгүй би шууд л эргэж хараад зогсчихлоо.

 ...Хэдий удсаныг мэдэхгүй хүмүүс буцаад хэвэндээ орж энд тэндгүй дүнгэр дангар хийнх, бүүр цаана бүгтхэн хэрнээ эелдэгхэн инээлдэх, таньдаг хүнтэйгээ таарч дуу алдах гэх мэт авиа сонсдож эхлэв. Би аажуухан эргэж харан хүмүүс рүү сэмээрхэн ойртсоор дунд нь орж авлаа. Тэгээд аажуухан явсаар шууд гарч нойл ороод пиджакаа эргүүлж нөгөө талаар нь өмсөхөөр шийдэв. Гэтэл... тийм тэнэг пиджак оёж байдаг ямар газар байдийм бэ.
Түүний гадна тодор хоёр яг адилхан саарал өнгөтэй байсаан.
Харин сороочик маань арай бараандуу байхлээр нь мэргэн арга олж пиджакаа гар дээрээ тохов. Яахав кармааны хулгайч шиг л харагдах юм. Тэхдээ түрүүний хүн гэж танигдахгүй байвал юу шиг ч болсон дүүрч гэж бодоод буцаад орж явчлаа шүү. 
Оронгуут нэг сайхан юм нүдэнд харагдсан нь ширээ дүүрэн өрсөн шарвин! Шууд очоо л нэгийг аваад томхон үмхтэл чанх ард "Артаньянаа" гэсэн дуу гардаг юм. "За хөөх нь дээ" гэсэн бодол төрөн эргэж харлаа. Үмхэснээ буцааж гаргаж байснаас уруулаа чангалаад тэр чигээрээ хүнтэй ярьсан нь дээр байдгийг бол би аль эрт мэднэ. Нэгэн танил маань мөнөөх зураач бүсгүйг аваад иржээ.
- За танилц. Зураач Мөнхцэцэг.
Ёооё, одоо зураач намайг яасан тэнэг түмбийсэн хацартай юм бэ гэж бодийш дээ!
-Өө за, баяр хүргий! Та ч ёстой үнэхээр мундаг юмаа. Энэ ёстой сайхан амттай болж. Гэж арайхийн хэлээд би гартаа байгаа хазцан шарвингаа өргөж үзүүлсэн. Зураач маань гомдсон байхаа.
Надад амаа таглаад зугтаахаас өөр зам үлдээгүйӨмдөө эргүүлж өмсөөд эргэж оролтой биш.
Би ёстой тэнэг. Яагаад хамгийн чухал үед хамгийн тэнэг дээрээ тавьцан явж байдийм бэ! Би дахиж үзэсгэлэнгийн нээлтэд хэзээ ч очихгүй болтлоо ичээд гэртээ ирсэн. Ер нь ч надаа ахиж очиж зүрхлэх элдэв нээлт мээлт, арга хэмжээнүүд үлдсэнгүй дээ. Одоо хэсэгтээ л Занабазарын музейн хажуугаар өнгөрөхөд надад хэцүү байх байх даа. Аа тэхээс мундаг улсууд бол одоо тэнд дүүрэн цугласаар байгаа байх
Хэрвээ дэлгэрэнгүй мэдмээр байвал эндээс үзээрэй.

9 comments:

ahhahahha Gumpaa bagshaag hutga durchij gej bodson gui baij huurhii.

Durlamaar bichdeg zaluu shuu,hehe.

Жагаа: Гэхдээ хүмүүс ингэж бодож байгаа нь Гампын өөрийнх нь буруу шд.
Анон: Тэгээд ямар нэг юм хийгээчээ.Пиав миав, хоол моолонд даагаад.

daamaar l bainashd. hariltsan durlaltsaj l balrah vii gehees aij baiga bolohoos. kk

Юуны чинь дурлал... тэр пиав хаа байна, улбар шар? 18-нд гөхөө хавд.. өө биш төмсөгөө хавдтал харавшд... Ямар ч зургийг шарвин болгож хараал явжаагаадаа чи.

sharvin gej yu bile, martchij

Naizuud ad minii ner oruulaachee, esvel xastsiimoo enchen...kkk

yag yamar pooztoi bsniig durselj uzleeshd

This comment has been removed by the author.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл