Аймшигт хэргийн гэрч боллоо би өчигдөр өдөр 13 цагийн орчим баянгол дүүргийн нутаг дэвсгэрт.


Хилэн хар хэрээ надаас огтхон ч айхгүйгээр мээтр хагасын зайнд таадага таадаага гээд тайван алхаж байлаа. Хөлнөөсөө эхлээд нүд хүртлээ өчүүхэн ч сул өнгө байхгүй ерөөсөө л тас хар тэр хэрээ надад байгалийн сайхныг бахдах сэтгэл эрхгүй төрүүлж байв. Аяа.. байгаль чи яаж ийм гайхамшигт өнгөнүүдийг бүтээдэг юм бэ...! Хамаг навчсаа гүвсэн нүцгэн улиас, нисэн буух болжморууд, хунгарласан цас, "чанасан гоймон" гэдэг гарчигтай цайны газар гээд л байгаль надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж байлаа даа.

Зоригт хэрээ алхадгаараа алхаж, би бахддагаараа бахадсаар байлаа. Тэгсээр хэрээ модны ёроолын овойсон цасан дээр гарахаар болж, яг гардгийн даваан дээр урдаас нь нэг болжмор дэгдээд гараад ирэв. Хэрээ цочиж байна. Аяа хэрээ хүртэл цочдог ажээ. Энэ бүхнийг харсан би хөхин баясахгүй гээд яахав дээ. Дотроо нуг нуг инээн цааш юу болхыг харсугай хэмээхүй дор нөгөөх хэрээ болжморыг хэзээний аварга амьтны зангаар дагуулж нэг харав уу гүй ганцхан савардаад унагаачихлаа. Өнхрөн унасан болжмор босоод гүйхийн завдалгүй нөгөөх хэрээ чинь ахин нэг савардаад, бүр байчхаад сарвуун дороо дараад авсныг яана гээ. Миний бие мэгдэн сандарч яахаа мэдэхгүй зогсож байв. Хэрвээ яахаа мэдсэн бол хэрээнд туслаж болжмор луу эсвэл болжморыг хамгаалж хэрээ рүү дайрах ёстой байсан байх. Гэхдээ хэрээ нь лаг юм чинь болжморы нь л пойлдож таарах байсан болуу гэж ичингүйрч байна.

За би ч яах вэ, Гамп бол харин яг тэгнэ.

Тэгээд тэр хэрээ хөл доороо дарсан хөөрхий тэр болжмороо тоншоо л хаясан даа. Тонших ч гэж, толгойгий нь зуугаад. Зуусан хушуугаа тавиутаа ахиж зуугаад. Тэгснээ бүр өндөр өргөөд. Тэхэд нь болжморын далавч дррррх гэж дэвж байсан нь надад өөрийгөө таних, өөртэйгээ ярилцах бололцоо олгов.

-Тиймээ Артгаа чи энэ хэрээнээс даруй мээтр хэдэн санжаар өндөр шүү дээ! Бас хамаагүй цагаан! Гэтэл муу хэрээ чи дотоо ч пад хар юм даа! Харин Артгаа бол.... за энэ ч нээх сонин бишээ, харин чи болжморыг аврах ёстой.

Ингээд би шийдсэн арга хэмжээ авч муухай дуугаар бахирлаа. Хэрээ ч цочив.

Ийм үед хүнд янз янзын л юм толгойд нь ордог юм билээ. Цочсон хэрээ цочоосон амьтнаа яадгийг нүдээр үзсэн би "би юу хийчвээ?" өөрөөсөө асуусан. Зугтаахад бэлдсэн. Харин хэрээ харьцангуй тайван байсан ба болжмороо орхин 50 санж хэртэй цаашлав.

(Энэ хаалтан дотор миний хувийн бодол байгаа юм, заавал уншаад яахав, алгасчих. "Надаас тоож айх амьтан олдохгүй боллоо шүү бүр. Нэг жоохон бацгаан явжээдгүйн байх даа энэ хавьд")

Харин болжмор хөдөлсөнгүй ээ. Томруулдаг шил байхгүй тул яг яасныг нь мэдсэнгүй, дэмий л хараад зогсоод байлаа. Гэтэл хэрээ ганцхан өлийж ирээд л ангаа аван торон хашааны цаана гарлаа. Хэрээ хэрхэн хоол иддэгийг нь хараад авах нь Царцаа намжил шиг надад хэт нь хэрэг болох магад гээд зогсож байтал тэр болжмороо зүгээр л хаяад модон дээр гараад сууцийшд. Хэрээ зүгээр бяраа гайхуулсан уу, эсвэл одоо яагаад байгаан бүү мэд.

За ийм л явдал болсон юм даа. Хэрвээ хүүхдүүд сонирхож байвал багшаа нь дараа нь нүдээр үзсэн өөр 3 аймшигт явдлыг ярьж өгнөө. Нэг нь нохой хулгана 2-той, нөгөөдөх харцага тагтаа 2-той. Ер нь Артгаа Гамп 2-той аймшигт явдал ч шинэ жилийн үеэр болохгүй гэх газагүй л дээ.

20 comments:

өө яасан аймаарын бэ.. болжморыг бариад авангуут нь хүш чи пссссс гэж мгэээл гар хөлөө сайн хөдөлгөхгүй дээ.. хөөрхий болжмор.. амь тавьсан уу

болжмор тавих нь тавьсан байхаа.

яадгий нь харсаарээж дахиж цочоогоод балай юм, болгоомжтой байгаач :D

амь тавих, дур тавих өөр биз дээ багш аа

This comment has been removed by the author.

Юки: Гэхдээ тэр надаас айх шиг болсон
Санаа: Би амь л ярьжийшдээ.

Idkum bj hogiin har pilta ve ntr gsnes shine jil hezee havitsaa bolohiin bagshee?

Гавьтаан

Шувууны хараал аймар ш дээ...

Болжмор нь аварсангүй гээд, хэрээ нь цочоосон гээд хараацөөн.. аягүй бол..

Бэлл: хэрээний зан нь л тийм юм байгаа биз.
Битмин: Дуудаад байгаамуу?
Баясум: Оо ингээ л мөнхийн согтуу байжээж л тайван байх юм хэлчхийм даа чи.

Энэ талаар Гаамп багшээ юу гэж айлдахсан бол?

Гэснээс хэрээ бол царайлаг байнөө.

нэг гандан орий доо

Дэндэв: гуц чи
Дэндэв: тэгээ яагаа

Анжаалк: болжмор овгий хүнүү өөрөө

чи нээрээ .., хэлэх ч үг алга :толгой сэгсрэх: сурган хүмүүжүүлэгч багш байжийж харсаар байгаад нэгмуу хөөрхий болжморыг алуулчдаг. \сурган хүмүүжүүлэгч байх нь энд ямар хамаатайм мэдэхгүй, гэхдээ л \

Хэд хоногийн өмнөөс л өчигдөр гэхийн. Өдөр болгон болдог үйл явдал уу, энэ?

gohi ni. yah gej morooroo yavjiisan hoorhon hereeg tsochoosiin. bolj bolj.

Энэ Ю багшээ яагаад байгаам болаа /эрүүл гэдэгт нь найдаж л суугаа шүү/

ee xuurxii

Yasan aihtar surguul' bolood bagsh nar ve...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл