chono IV

Шинэ он ойртож байлаа. Өвлийн Парисаа гэж. Салхи савар байхгүй дүнхийсэн нүсэр гудамжууд. Цас нь өөрийнхөө жингээр л аажуухан унацгаана. Ийш тийшээ даялж хөвөөд л шүхэр шиг. Баян улс яахав дээ. Цас орлоо, зогслоо, зогсонгуут нь хот тохижуулахынхан нь гарч ирээд машин тэрэгнийхээ хүчээр цасыг нь хоромхон зуур арилгачхана. Цэцэрлэгт талбайд нь цас үлдэх боловч даан их удахгүй далайн чийглэг дулаан амьсгаанд хайлаад шалбааг болж орхино. Зүлэг мод нь услагдаж байгаа юмуу даа. Угаасаа л өвөлжин ногооноороо саглайчихдаг газар.

Нутагтаа хариад ёолконд өмсөнө гэж авсан Пэр Кардиний 2 костюм маань тоосонд даруулаастайгаа өнгөрөх нь дээ. Энд хаанаа ч өмсөх билээ. Зай бөглүүлж байхаар он гараад хэдэн юмтгайгаа нийлүүлж монгол руу ачуулхаар шийдэв. За монгол руу бараа туруу явуулах гэдэг ч элгийг нь авдаг ажил байсан даа тэр үед. Шуудан илгээмж нь үнэтэй. Арай хямд нь ямар ч найдваргүй. Тээвэр зуучийн гэж мэгсэн сайхан нэртэй компаниуд хүмүүсийн ачааг явуулж өгнө гэж аваад сураггүй алга болох удаа байв. Шуудангаар явууллаа ч гэсэн монголд хүлээн авсан ажилтнууд нь хүний бараанд гаалийн шалгалт хийнэ задлаад нүдэнд туссан юмаа шууд л авах гэж зовоодог байлаа шүү дээ. Ер нь бүх юм зэрлэгээрээ байсан цаг доо. Одоо ч хаана хаанаа харьцангуй замбараагаа олж л байгаа дуулддаг юм.

Өнгөрсөн бүтэн улиралд зорьсон ажил маань нэг их урагштай байсангүй. Эхэндээ өөртөө нэг л жил өгч, тэр хугацаандаа "цөм хийгээд" гэртээ харих бодолтой байсан боловч явцын дунд бага багаар итгэл алдарч эхэллээ. Нэг үеэ бодвол бараг догь шахуу хулгайч болсоон. Ямар ч дэлгүүрт орсон камер ба хамгаалагч худалдагч нарынх нь байршлыг өөрийн эрхгүй л боловсруулдаг болж. Бас аль алинд нь харагдахгүйгээр шүүрч кармаалах эсвэл цүнхлэхдээ ч нэг их түүртэхээ байж. Харин мөнгө болгох, тэрийгээ тогтмол байлгах ба өсөн нэмэгдүүлэх тал дээр л жижигдээд байлаа. Үнэндээ юунаас эхлэхээ мэдэхгүй байсан юм. Энэ чигээрээ байж болохгүй гэдгээ л нэг юм төсөөлнө. Гэхдээ ч яаж зүгээр байх вэ бас өнгөрсөн хугацаанд огтхон ч ядарсангүй байр хоолоо аргалчлаа. Бас хоёр нэгэн хайрцаг бараатай ч болчихлоо. Зарвал хэдэн цаас болчихно.

За энүүхэн явдал ч яах вэ гол яриандаа л ороё. Нэг их чухал биш ч гэсэн дурдалгүй болохгүй зүйлээс эхлэх нь зөв байх. Тэр нэг жигтэйхэн лавссан цастай орой "танкан толгой Антун" (би дотроо түүнийг танкан, тарамбайн, торлёбусан гэх мэт олон янзын толгой болгодог байлаа.) намайг хүрээд ирээч гэж ярив. Нэг юмны совин татаад алга ч загатнах шиг. Антун намайг нэг л өдөр дуудах байх гэж бодогдоод байсан үнэн байж. Намайг очxоор мэдээж май гээд мөнгө өгөхгүй. За тийм юм хий гэж зааж ч өгөхгүй. Гэхдээ мань зантгар хувааж уух хүн олдоогүйдээ намайг дуудаагүй нь лав. Ингээд ганц шил виски өвөртөлж аваад л хөнгөрсөн хөлтэй хүн гарлаа даа.

Хөгжилтэй инээд алдсан Антун өөрөө хаалгаа онгойлгож, шарсан мах хорхой хүргэм үнэртэж байгаа түүний даруухан гэрт би орлоо. Тэр том гарын хүн шиг ажилтай боловч 3 өрөө энгийн л нэг нийтийн сууцанд амьдардаг юм.
-Эээй Монгол. За. Ажил төрөл тавлаг уу?
-Ахын амрыг эрьеэ. Таны ажил сайн уу?
Антуныг хараад би гайхлаа. Сонин юм, гуравхан сарын өмнө бух шиг л юм сууж байсан даа. Гэтэл одоо шуугдаад, бөөн үрчлээ болчиж. Антун намайг юуг нь хараад байгааг мэдсэн бололтой:
-Гайхах хэрэггүй ээ. Хүн нэг л өдөр хөгширдөг юм. За наашаа суу. Нутгаас коньяк ирсэн. Жинхэнэ миний төрсөн уулын ургац шүү гэв.
-Аа... энэ манай байрны хажуугийн... миний төрсөн дэлгүүрийн виски хэхэ гэсээр би цүнхэлж очсон юмаа гаргаж тавьлаа.

Антуны ач дүү, Альвина гэх хонгор үстэй хэрнээ хав хар нүдтэй залуу бүсгүй гал тогоондоо ном уншиж сууна. Энэ амттай үнэрийг хийж байгаа юм байлгүй.
Антунтай цаг агаар, аар саархан юм ярьж, тоглоом шоглоом хийж байтал хоол ч болов. Сайхан зассан хоолны ширээнд гурвуулаа сууж, гүрж вино багашаархан ууж шарсан мах идлээ. Тэр махных нь амтыг ээ. Зөөлхөн шүүслэг, араанд ууссан тийм сайхан амтыг яаж бий болгодог байнаа. Өөрийн эрхгүй шагшин магттал Альвинагийн хацар жаахан улайж, баярлалаа гэлээ.

Дараа нь Антун бид 2 үндсэн ажилдаа оров. Антун миний вискиг шүүгээндээ хийгээд оронд нь 3 шил коньяк авчирч тавьлаа.
-Гурвыг уу?
-Хоёр нь чинийх ээ. Чи аваад яв.
-Аан.
-Би одоо их ууж чадахгүй, чи залуу хүн бодвол усны үхэр шиг уух биз. Хүсвэл хэлээрэй, надад зооринд зөндөө байгаа.
-Аа би ч бас нээх уухгүй ээ.
За энэ яриа ч харин дэмий юм болсон доо. Тэр орой хоюулаа нэгийгээ уучxаад миний 2 луу орж бүгдийг нь уугаад, би монгол дуугаа, Антун гүрж дуугаа баахан дуулж суугаад би арай ядан тэднийхээс гарч такси барин харьж билээ.
Тэр орой Антун гойд юм ярьсангүй. Ямар нэг шинэ юм горьдсон сэтгэл нэг л гонсгор үлдлээ. Яах гэж ч намайг дуудсан юм. Ёстой л хамт уух хүн олдоогүй юм байлгүй дээ. Хамгийн чухал яриа нь гэвэл еврогийн тухай л юм даа.
-Дүү хүү еврогийн тухай сонсоо л биз дээ?
-Сонссоон, он гараад еврод шилжихийн гэнэ.
-Харин тиймээ, яршиг цаашаа! Бөөн төвөг. Чамд бэлэн мөнгө байгаа юм уу?
-Байхгүй, юу гэж?
-Америк доллар болгосон нь найдвартай шүү.
-Надад юу ч байхгүй ээ. Хэдэн хайрцаг бараа л байна. Тэгвэл тэднийгээ хурдхан зарж доллар болгоё доо...
-Ээ тэнэг ээ! Байлгаж байгаад он гаргаад шууд еврогоор нь зарахгүй юу. Ямар ч алдагдал хүлээхгүй.

Зиа за тэгэхээс дээ. Антун хэлж байхад. Тэрний тэр том асга шиг толгой ихийг үзсэн байж таараа. Уг нь Нахиа надад гэртээ юм хадгалаад дэмий гэж хэлсэн юм. Хэд хоногоос хайрцагаа нөгөө айлд аваачиж тавиад заруулж эхэлдэг юм билүү гэж бодож байлаа. Урьд нь бол миний хувьд гэртээ юу ч хамаагүй байлгасан аюулгүй санагдаж байв. Би ямар энд тэнд хулгайн хэргээр бүртгэгдсэн биш. Ер нь намайг хэн ч мэдэхгүй, би чинь зүгээр л нэг цагаачийн өргөдөлдөө ямар хариу өгөхийг хүлээж суугаа л хүн шүү дээ.

Ингээд хэдэн өдөр ажин түжин өнгөрсөөр зул сарын баярын өдөр, 12 сарын 24 болов. Христийн шашинтнуудын хамгийн том баяр даа. Энэ өдөр өглөөнөөс эхлээд л хүн бүхэн цэнгэн баярлаж харин би өдөржин уйтгарлав. Уйтгарласан хэвээрээ хэдэн лааз пиав уун зурагт үзэж суулаа. Бараг л бүх сувгаар шахуу энд тэнд болж байгаа концерт тоглолтуудын шууд бичлэг гарч байна. Харин нэг киноны суваг олдож овоо адал явдалтай юм үзэх завшаан гарлаа. Буудаад л, байлдаад л, алаад л байна. За энийг чинь үзэж байгаад унтая даа гэсэн шүү бодоод гэрлээ унтрааж, сурсан зангаараа зурагтаа цагийн дараа өөрөө унтрахаар тохируулаад хэвтэв.

Гэнэт тэнгэр нурчих шиг их доргилт, чимээ гарах нь тэр. Нойронд хамгийн түрүүнд нөгөө кино орж байна. Энэ муу зурагтыг унтраачий байз гэсэн шүү юм бодохтой зэрэгцээд л нүд сохлом хурц гэрэл над руу тусаж, хоёр гурван эр дээрээс дарж аван чухам л нэг хэдэн бүргэд тагтааны зулзага барьцан аятай юм болох нь тэр. Гар мушгиад байна, гавлаж байгаа бололтой юм. Учраа ч олсонгүй. Зүүд юм байна гэж бодохын ч арга алга. Ийм ч бодитой зүүдэлдэггүй байх. Тэгснээ бүр нуруун дээр өвдөглөөд үснээс татан гэдийлгэж байгаад нүүр лүү гэрэл тусгав. Өөрийнхөөсөө хэд дахин илүү ийм хүчинд автахаараа хүний толгойд юу ч орж ирдэггүй юм билээ. Тэдний л аясаар хөдлөхөөс өөр аргагүй. Дараа нь яах юм бол гэсэн шээг.

Удалгүй өрөөний гэрэл асаж, намайг татаж босгоод сандал дээр суулгалаа. Хараад үнэхээр айсан шүү. Та нар ч гэсэн айна. Нүүр амаа боож, том том буу барьсан баахан том эрчүүд чамайг тойроод зогсож байвал яах вэ. Яг л буудхад бэлэн онилоостой. Ухаандаа би нэг ухасxийж босоод нэг тийшээ гүйх гэвэл тэгээд 2 дахь гишгэлтээ нөгөө ертөнцөд л хийх юмуу даа.
Ашгүй тэдний нэг нь маскаа доошуулан миний өмнө сууж ярилцахаар болж бусад нь миний хамаг юмыг онгичиж эхлэв. Бүх хайрцагуудыг маань зад зад татаж, хамаг л шүүгээ савыг маань сандаачиж байна. Бас нэг нь тасралтгүй зураг авна. Маскаа доошлуулагч эр надтай ярьж эхэллээ.
-Батын Болд мөн үү? (би цагаачийн албанд ийм нэрээр бүртгүүлсэн юм)
-Та нар өөрсдөө хэн бэ?
-Францын цагдаагийн, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг. Асуултад хариул!
-Мөөн.
-Чамайг баривчилж байна. Энэ эд зүйлс бүгд чинийх үү?
-Минийхээ.
-Дэлгүүрээс авсан тасалбарууд нь байнуу?
-Та нар тасалбар хайж ирсиймүү?
-Новш минь, чи зүгээр асуултад хариул!
-Юу асуулаа?
-Тасалбарууд нь байгаа юу?
-Би хог хадгалгүй ээ, бүгдий нь хаяцан.
Мэдэхгүй ээ, тэгэхэд надад бүх юм хамаагүй санагдаж байсан. Ер бусын тайван, юу ч болсон хамаагүй, тэр битгий хэл ямар нэг юм хурдан болоосой, дараа нь яах бол гэсэн сониуч бодлууд толгойд орж байлаа.
-Та нар миний амралтанд саад болсон гэж би гомдол гаргана даа. Алив хэдэн хүн байна. Хөөе ингэхэд миний давсаг хагарлаа.....
Удалгүй намайг авч гаран машины хойно шидэж, бүх хайрцаг савтай юмсыг хажууд минь овоолов. Гав нь гар тасдах нээ. Нэлээн өвдөж байна. За энэ ч бага хэрэг, харин хайрцагтай юмаа бүгдийг нь тавиад туучна гэхээс л гол харлаж байлаа. Тэрэн дунд цалингаараа авсан Пир Кардин костюм, Гуччигийн гутал, гэрийнхэндээ авсан бэлэгнүүд байв. Гэрийнхнийгээ цагаан сараар хэрэглэг гээд нэг сарын эхээр явуулая гэж байсан юм сан. "Дүүрчээ дүүрч, мөн ч том хулгайч юм даа би. Гэхдээ яасан барьдаг юм бэ кино шиг" гэж бодсоор цагдаагийн хэлтэст хүргэгдлээ.
Тэр шөнөдөө өрөөсөн гартаа гавтай юмнаас оосорлуулаад нэг орорхуу юман дээр хажуулдаж хонов. Өглөө нь нэг цагдаа ирэн намайг өрөөнд орууллаа. Энгийн хувцастай эр ширээний ард сууж байна.
-Чамд өмгөөлөгчид төлөх мөнгө бий юу?
-Байхгүй.
-Тэгвэл цагаачийн албанаас өмгөөлөгч аваарай.
-За.
-Орчуулагчгүй байцаалт өгч чадах уу?
-Оролдоод үзий.
-За хэдэн удаа хүн гаргасан?
-Юууу?
-Хоюулаа хэн хэнийгээ зовоохгүй хурдхан шиг ярьчий. Чи хэдэн удаа хүн гаргасан бэ?
-Юу гэсэн үг вэ, ойлгохгүй байна.
-Орчуулагч авах уу?
-Үгүй, ойлгож байна, гэхдээ наадах чинь ямар утгатай юм бэ?
-Хүний наймаа. Хүн хил давуулсан. Хүний контробанд! Одоо хийсэн юмаа санах нуу?

Гэгээн цагаан өдөр тэнгэрээс заан ч юмуу нэг амьтан унаад ирлээ гэж бод доо. Тэгсэн ч над шиг гайхахгүй биз. Юун хүний наймаа болчвоо ингэхэд!

18 comments:

hurdan oruulal daa yamar aimar udaan ym be? kkkk ehnees ni martaj bna

aimar sex comment naasss:d

Хахаха

За энэ чинь харин иста зивүүн болж иржийх чинь.
Харин багшээ л хөдөөний нохойд мах харуулж байгаад идчихэж байгаа шиг юм хийчихгүй бол... хэхэ

бингооо

ene artag guai oruulahdaa ch tavihdaa ch ih hushingu udaan boljee kkkkkkkkkkkkk

Эхний параграфын дараа болж байгаа үйл явдал билүү, Эхний параграф дээрээ өмнө болсон юмаа санаж байгаа билүү,

толгой эргэчлээ:D

9.01 bolchood baihad chin hicheel micheel ordogguim bh daa buh bagsh nar ni huviin surguuli hoogood alga boltson u?

тэр Антун чинь юу бил ээ... Ингэж удаахаар чинь мартагдах гээд байхыы. Дараагийнхыг нь хурдан оруулаарай

Yariani heleer bichdeg baisnaa durmeer ni bichdeg ch bolchihson baih shig, ugui ch bil uu? Ahiad Chonig ehnees ni unshdag yum bil uu? Aman yariani helberees zohiolin turul ruu orj baina uu, ugui yu? Yer ni bol ikh sonin bolj irj bna shuu. Hurdan bichij hurdan tavij bai l daa. BM.

naad TANKAN TOLGOI chini gorood unagaj baigaa yum bish uu?

chono 5 5 5 5

ulam sonirholtoi boljiinodoo ;) urgeljleliig ni hurdan oruularai

urgeljleliine huleeseer l hmmmmm ingeseer bgaad yunii tuhai baisniine martaj eheljiishd dahiad ehnees ni ahuulaad unshij beediinmu doo zgr

Bagsh ee Yasan bee? Xuleegeed l bgaa shuu! Bie zugeer beez?

Артгаа guai yrgeljileliig ni haanaas unshij boloh vee?.. Ih sonirholtoi yum..

he he bagshaan umnuus bichij chadahgvi ch neg beltreg gedeg ogvvlleg tolgoindoo bichsen hvniig shine shaviar avah uu

Fuck guys. so glad ur site is back. Waited too long. Odoo odor bolgon orj irj bnaa.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл