Элдэв юмны тухай

Дэлхийн хамгийн урт бичлэг хийж үзхийн сан. Мангар урт. Юки мүки хүүхнүүд шиг хүмүүс хумс хуруугаа байн байн будаж, буцааж арилгаж дахиж будаад, холдуулж ойртуулж харангаа уншxийн бол 2 хонохоор урт бичлэг. Гомбоо шиг байн байн бөгсөө дараад нойл руу гүйдэг, дээрээс нь үсэглэж уншдаг хүмүүс бол бүүр долооног уншxаар урт бичлэг хиймээр байна. Энэ блогспотод доошоогоо лимит гэж байдийн болуу. Бичжээсэн чинь энэнээс цаашаа багтахгүй байна гэсэн бичиг гардаг энтэр.

Ойрд коктэйл хийж уух өвчин тусаад. Ямар ч хамаагүй архи, жийн мийн, роом моом олдсон юман дээрээ гаазтай ус, мөс, кола мола хийгээ л гуурс шаангуут киноон дээр гардаг шиг болжийшд. Тэгсэн түрүүн юу юу ч гүй хүн сткаанд вино хийснээ дээрээс нь өгөрцийний шүүс хийгээ наасан. Өөрийн мэдэлгүй хийжээлээ. Өөр юм байгаагүйгээс л болсын. Угаасаа өөр юм байх заяагүй, байсан ч хэдэн цаг л тэснэ. Согтууруулдаг умдны бирд гэж тусдаа байнуу гүй юу.

Энэ тээ эргээ харахад вино мино гэцэн нэг жоохон цэнкэрдүү бичлэг ч болцым шиг. Дээр өвөл нэг гартай чааталдын.
-hi
-hi yu bn
-yumgui
......
.......
.......
-aa ganc neg piav uugaad suujiine.
Би:
-Aa mani bas ganc neg vino uugaad
Гар:
-He vinog chin end gomo nar l uudiishd.
Одоо яахав дээ, гомо болнуу, гитад болнуу тэгээ л дуусxаас. Гэхдээ над эмэгтэй хүн нь арай дээр санагдаад байдын. Гэхдээ л ер нь архийг ганцаараа уух хэцүү биз дээ тээ. Татна гэдэг чинь нигууртай: ЗАА..аа гээ л тонгойлгох. Ганцаараа хүн чинь өөртэйгээ Заа..аа гээд эхлүүл аймар биз дээ. Тэрний оронд пиав хажуудаа тавьчаад кийборд дугаргаад байж болжийнэ. Пиаваар тэхдээ ямар ч коктэйл хийлтгүй. Гэдсэнд ороод бол ч ямар нэгэн коктэйл болдог л байх л даа. Вино ч гэсэн дээ, үсрээ л гаазтай ус холиул хольхын. Архиар бол харин санаагаараа савхым байлээ. Хэт нь уулзуул Артга гэдэг коктэйл амсууламз. Цагтаа 50 төгрөгөөр боссон коктэйлийг 2500-аар заржээсэн л юм. Мөрөөдлийн ашиг шүү дээ.
За энэ коктэйл гэдэг догол мөр шүү. За тэгээд нэг мэдхэд таг мартагдна.

Амьдралдаа олон юмны өвчин тусаа дараа нь мартана. Нэг хэсэг өөрийгөө жинкэн зураач болоод байна гэж бодонуутаа нэг мэдсэн чинь жинкэн тогооч болцон, ахиад нэг мэдсэн чинь загасчин, ахиад нэг мэдсэн чинь өвсчин, ахиад нэг мэдсэн чинь жинкэн дуурь ойлгодог хүн гэх мэтттт.
Багадаа бас нэг мэдсэн чинь ушучин болцон явжээсэн. Хөгшрөөд цагаан үс сахалтай таягтай өвгөн болно, тэгээд нэг үүрэг үүрсэн авгайг дээрэмдэх гэж байгаа гаруудын дунд эргэлднэ гэж санаа л. Хээр талд бол хаанаасаа ч таяг олхын. Гү тэгээд амьд хүн аргатай гэгчээр могойнд виагра цутгаад ч болох нээ нэг таяг хийх л байсан байх. Багын юм доо. Тэхээс яс юман дээр бол нэг худлаа ярьж даалуу цохьсон л өвгөн болхоос зайлку шд. Гэхдээ яаж ийгээд нэг пиавны торхтой ай. Өөрөө исгэдгүүмаа гэхэд дэлгүүрээс аваад хийгээд байна. Гү яахав өөдрөг сэтгэлтэй байхад болох л хорвоо шд.

Юмыг өөдрөгөөр харна гэдэг чинь сайхан. Гутал урдуураа ханзарцан байлаа гэхэд гутрахын оронд, яг матар шиг сүртэй ангайжий шүү гээф л бодох. Зураг зурхын бол мангар олон өнгийн палмаастар хэрэгтэй. Цэцэг жимснээс эхлээд янз бүрийн өнгийн мини юүпктэй хүүхэн зурахад хэрэг болно. Тэхэд гутранги хүмүүс уул зурсан ч дандаа дэлбэрч байгаа галт уул, хүн зурсан ч ууртай хүн, хүүхэд зурсан ч зугтааж байгаа хүүхэд зурдаг байх нь байна. Гэтэл өөдрөг үзэлтэй Артга яажийнав. Хүүхэд зуруул аав ээжийнхээ хувцсыг угаах гэж байгаад кармаанаас нь мөнгө олж байгаа хүүхэд зуржийнэ. Энэ чинь өөдрөг амьдрал.

Таануус царцаа жожгоолонд шарж үзсэн үү. Шарсан мах үнэртдийшд. Царцаа чинь мах юм билээ. Гэхдээ одоо тэгсэн царцаа болгоныхоо төлөө буян үйлдэж нүглээ нимгэлж байгаа. Хэт нь өөрөө тамд тэгж шаруулж магад гэж айгаад байна. Тэгэхдээ хүрүүл тэгээд шаруулдаг л байх даа. Чөтгөрүүд 2 гарнаас бариад элэгдээд сэрээгээр хатгаад, хүлээд өлгөөд шархаар чинь би яахын.
4-5 аас хэтрэхгүй л дээ гэхдээ. Тийм ихийг шараагүй ен, жожгоолкоо хураалгацын тэгээд. Тэхдээ л тээ, үйлдсэн нүглийг 10 нугална гэвэл 40-50 удаа толгойгоороо галд шарагдаж үхэх нь байна. Эрлэгийн журам дүрэм нь ямар юм байгаан. Хөнгөлөлт энэ тэр байдийм болуу яадым бол. Дээрээс нь тэр бөөн шүүрсэн шумуул, алсан ялаа. Харин хаа очиж тэрнээс том амьтан цааш нь харуулж амжаагүй байгаа. Аа нээрээ загас. Гэхдээ загас гадуураа үсгүй юм чинь. Үстэй амьтан алжээж заавал тамд унана гээд би сая өөрөө зохиочлоо. Тэхээр би диваажинд очно. Диваажин гэхээр хүн жаргадаг газар гэсэн үг. Хүний хүсдэг жаргал янз янз. Ухаан нь миний диваажин гэвүүл нэг ПС, хэзээ ч дуусдгүй пиав, тэгээд ... төрийн 4 хатан матан, тэгээд... татвар эмс мэмс. Гомбоогийнх болсон чинь нэг сайхан том нойл, хөзөр, архи.
За унты даа ингээд. Өөдрөг хүн чинь инээсэн царайтай унтдышд. Хүн харуул унтаагүй юм бодоод хэвтээд байгаам шиг. Гэхдээ жинхнээсээ унтцан.

25 comments:

Зүүдлээ юу

Гэсэн чинь нэгт орчиж

Одлоо бүр 3т

Ганцаараа уралдаад айргийн тавдчий

Гэснээс нэрээ хэлэхээ мартчиж

За за Артгаад өөрт нь хэлчлээ

хаха дажгүэээ ойрд яагаад нэг л хүн дисслээд бна бусад нь хайцы эсүүл дисслүүлсээр бгаад үхций муу. Дөнгөж сая диссэлсээр байгаад алчы шүү гэдэг үг зохиочих шиг боллоо хэхэ

Гэнэт гэнэт өөөр юм бичсэн сйахан нойр хүргэдэггүй бичлэээг

Өөдрөг үзэлд бас муу тал байж болж байна,

Хаха,инээсэн царайтай унтдышдэ.

янз бүрийн өнгийн мини юүпктэй хүүхэн зурахад хэрэг болно. xaxa neeh cute hun shuu tegjaagaad, minii amidrald taarsan hamgiin hogjiltei saihan hunuusiin neg n ta bilee, busad bagsh nar ch bas.... ^__^

durtai duh chini bas turiin 4 hatan tatvar ems muruuddug bh ni. viagradsan mogoi chini l hereg boloh bh da gej .............

Гутал урдуураа ханзарцан байлаа гэхэд гутрахын оронд, яг матар шиг сүртэй ангайжий шүү гээф л бодох

хахаха, үхэхдээ ч диваажинд очноо гээл компутраа тэврэх хүн бн даа. сэтгэл гуниглавал Артгаа багшийхаа энэ бичлэгийг боджийхаас.

ugluu serenguutee unshiv...

Энэ гомбо таёор нэг дорвитойхон үзэлцэхгүй бол ч болохоо больжээ...... Гомбоо нэг юм хийгээч ээ.... Артгаа нэг юм хийгээч ээ...


би бодоод байгаан ..

ene muu huuriin bichij bgaa tsaraig dee bichleg hiigeegui udaj udaj haviin yumaa hamaj shimeed shimeed iimhen jojkon uu ch gehshig kkk

Хэтдээн болбол Артгаа би чамтай уулзаад 500граам пийваа коктэйлгүй ууна шүү Нөхөр гавьтаанаааааа.

За тэгээд амжихгүй болбол тэр царцаа шарсан нүгэлээ хавиа нимгэлж амжуулуул диваажинд уулзнаа хө. Би өчдөр шумуул жожгоолкны магнитаар тог цохиулж үзлээ,сарваатал авчээлээ. Гэхдээ минийх аягүй шударга шийтгэл байсан л даа. Мань бас диваажин одох хүсэлтэй.

Галдааа

zarim 1 hun yaavch divaajind ochih bolomjgui bolchihson hun horvoo deer zunduu l bhii galdan bol hed uhej hed sehej bgaa hun ali hediin tamd ochood uzchihsen bh gej bodoj bgaa sh de

gax gax gax

ene neereeunen egduutei jaalaa

udahgui bi aimar hariulnaa za.

Jirgee mongold irhihsen suragtai bhii od humuus ch tsaanaa l uur yum aa jild 1-s iluugui hun huleej avdag suragtai. aa tii hun amitand rezin merzin belegleed bgaa suragtai bhii nadad ch gesen terneesee belegleech ch gehshig gahgah

bagshee kokteil hiih arga zaaj uguurei
shavi nar bas uuya

Орсноос нь хойш одоо л уншиж дуусавшд

Чапа

Диваажинд тэгээд яг юу байгаам бэ багшээ?
Би очвол хөл гарнаас авхуулаад мэдрэл зэдрэл бүтэн болох уу?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл