Ариун амьдралын зах зухаас.

Артгаа чинь аюулын ариун явдалтай хүү шд. Ариун явдал гэж юу вэ.
Ариун пиав уух, ариун юм идэх, ариун хүүхнүүдтэй болзох ч байдиймуу тээ, дандаа л ариун юм хийж, бодож амьдардаг хүн гэсэн үг.
Жишээ нь түрүүн миний гар дээр нэг ялаа суув. Амьтан алах бол ариун явдал бишээ. Би зөөлхөөн босч гараа цонхоор гарган ялааг үргээлээ.
-Ялаа минь нис нис, цэнгэг ариун агаартаа чи минь дүүлэнхэн нис!
Миний нүдний харц бол ай (Аягүй бол намайг дуранджээсэн эсрэг байрны охидууд тавьцан даа). Тийм энэрэнгүй, тийм их хайр шингэсэн нүдийг хүн киноноос л олж харышд тийм биз дээ. Гэтэл амьдрал дээр бас тийм харц байна. Ойрхон байна. Артгаатай уулз л даа охидуудаa.

Ялаагаа ярий даа. Тэгээ л би ялаагаа надад үзэгдэхгүй болтол алслаад элин халихы нь харьюу гээд инээмсэглэн зогсож байтал харин гэр лүү буцаад орчдог байгаа. Уур хүрэх гэж байгаам шиг санагдаа л таавчгаа шүүрээ л, "зүг чинь буруу байна вацгаанаа" гээ л агаар дээр ганц саваа л унагаадийн. Тэгэнгүүт л толгойд бодол ян хийнэ:
-Ээ Артгаа Артгаа! Арай ч дээ, чи амьтан алчлаашд!
Би өөрийн эрхгүй түүний хажууд бохирон унасан юм.
-Би! Би... сохор азаар хүн болж төрчxөөд азгүй тавилангаар ялаа болж төрсөн хөөрхий нэгнийг сая таавчигдлаа. Ялаа минь, намайг уучлаарай. Хойд насандаа төрөл дээшилж шувуу болоод, дараа нь муур, гахай, далайн нохой, ер нь яваандаа хүн болоорой. (тэр үед нь би ялаа болдог, бид 2 эргээд учирдаг, энэ миний далавчийг таслаад пилээтгэн дээр тавидаг... ариун явдал уу энэ?)
Гээд би түүнийг оршуулхаар 2 гар дээрээ өргөөд алхаж байтал гэнэт нэг хөл нь хөдлөхийг харав. Туулайны хөл шиг дррр гэж байгаа нь бөөн баяр төрүүллээ.
-Ура, тэр амьд!
Түүнийг би энхрийлэн авч хөвөн дээр хэвтүүлээд, духан дээр нь чийгтэй алчуур тавин, аманд нь ширхэг ёотон ойртуулав. Тэгээд ер нь ялаа гэж юу юум, ялааны хүсэл тэмүүлэл юунд байдаг юм гэдгийг олж мэдэх санаатай википэдиа орлоо. Өө олон юм байдийн байноо. Ингээ л амандаа бувтнаад үзэж гарлаа даа.
-Ялаа чинь бас нарийн амьтан юмаа. Хөөх биен дээгүүрээ олон тооны нян наалдуулцан явжээдэг гэнэ шүү. Аа яа яа хөөрхийг цохиод алцан бол өчнөөн олон амьтныг давхар нядлах байжээ энэ муу тэнэг толгой. Хүүүх хөөрхий минь дээ гэж, энэ муу чинь юу ч иджуудгүй шахуу амьтан юм байна. За босч усны юм боды доо хөөрхий ам нь цангаж байгаа байх. За тэр нянгууд нь яадаг гэнэ вэ....
гээ л уншиж байтал өнөөх чинь босч зогсоод хойш урагшаа яваад эхлэв. Гүэ тэр алгаа үрчиж байгаагий нь. Намайг дахин уучлаарай ялаа минь. Тэгсгээд тэр нисээд явчив.
-Хүүеээ ёотонгоо идкүүмүү.....
гээ л хоцорсон би чинь дотроо, "за эргэж ирээд иднэ биз дээ" гэж инээмсэглэн бодчоод викигээ харлаа даа цаашаа.
-Пээх энэ юүгнүү, хэчнээн төрлийн өвчин тараадаг гэнүү, пай энэ өт цацаад, тэр нь махыг муутгаад...пай бүр тэгээд хүн үхдэг гэжийшүү. Хө муу дуракыг очиж алы байз, таавчиг хаа байна.
Воо! ингээ л би босч яваа л таавчгаа авах гэсэн чинь олдодгүй. Эсрэг байрны охидуудаас асуултай биш (хөөе би түрүүн таавчигаа хаана тавив?).
Тэгээ л би шууд сонин хуйлаа л ялаагаа хайж олоо л алаа л гаргаа л шидсэн. Ахиж ялаатай нялууркуу. Яагаад гэвэл ялаа чинь өөрөө ариун амьтан биш юм билээ. Хүний шөл рүү уначдаг, унангуут нь нөгөө нянгууд нь тал тал тийшээ сэлээд балиартдаг эд байлээ шд. Ариун бус зүйлтэй би хэзээ ч эвлрэхгүй!
Харин миний таавчиг хайцан байсныг таагаарай. Таавуул 500 гр ариун пиаваар шагны шүү. Түрүүний бичлэгнээс би нэлээн пиавтай болсон. Өртэй хүмүүс нь мартагнаад маяглаад байгаарай тэгээд. Таавчгийг таахгүй бол над өгнө гэсэн үг. Ийм л байна даа ариун амьдрал.
Ариун пиав гэж юу юм бэ. Дэлхийн бүх пиав ариун л даа. Угаасаа ер нь ариун юмыг тэр энэ гэж ярих нь зохимжгүй муухай зан гэж үзлээ. Бурханыг сайн хүн гэж нотлох гээд байгаатай л адил. Эсвэл Гомбоог дампуу хүн гэсэн нотолгоо гаргах бол бас л хэцүү ажил угаасаа дампуу хүний чинь.
Ариун тамхи татах бас хааяа аятайхан л байдын.
Ариун амьдрах чинь яасан сайхан юм бэ!

22 comments:

Aya aya aruin artagaatai ajiin neg udriig eheldeg baishd. Oilgoson zuil gevel: Ajil hervee ariun bsan bol gechneen baga tsagtai, gechneen hungun hylbar, minut tutam ni unelgeetei bh baiv, teheer ene muu ajil yavch ariun bish, ariun bus zuiltei evlerehguin tuld taslaad garch ariun piiv olj uulaa bi.ariun yavdal mun biz de ene chini!

Идеа чи таавчиг таагаагүй тул 500 гараам ариун пиав бэлдээд бж бх нь бн.

таавчиг чинэ миний блог дээр л бээлээ шдээ.

nmg tanii taavchgiig haana bsniig taaj chadku bol nadaa 500 gram ariun piav + bas eleg olj ogoorei xaxa... yalaa hoorhonshde yagad nyadalj bgaambe,tsonhondoo tor tatsugai, gertee buu oruulsugai! ;)

Ялаа малаа мэтийн шавж хорхойнууд сүнсгүй амьтад гээздээ, тэгэхээр аллаа гэхэд гэмгүйэг гэснээс таавчик чинь хөлөнд чинь л байшдээ гээд бингодохгүй юу вихихи

ялаа алаад ум гэх нүгэлгүй гэсэн шүү. нядлаад бай хөө

Ариун багш Артгаа таавчигаа өмсчөөд ялаагаа арчлаад яваад байсан юм болов уу ?

Галда

Numkaa: hudlaa helsen tul 1000 gr piav atsar.
Bell: Ariun bus amitniig orovdson tul chi ariun bus huuhed bn.
UM: Taachlaa 500 gr piav avaarai.
Anon: Za oilgoloo, olnoodr tsugluulj baigaad tegnee.
Galda: 500 gr piav avaarai tegjugaad.

bagshiin huld ni l bgaaz bodvol

uu bi UM-aas huulaagui shuu, daraa ni harlaa
bagsh nadad itgene dee
yer ni bagsh hen unen hen hudlaa yaridgiig mederdeg bez dee, ene olon jiliin turshlagaasa

Таавчиг хөлөнд чинь байгаа. дээтлийн хариултуудаас хараагүй шүү. За пиаваа авий

өө би бас ГХ-с хуулаагүй шүү, дараа нь харсийн

zaa za, 5,500 gr-aa avaarai ta 2. Tehdee ehleed bi yumaa avchaad ogiishu.

Эх орны хувь хишиг гэдэг шиг л юм болцгоохым

taavchig ni hulund ni bgaa aliv miniii 500g ali bi deed 3-s huulaagui shu ingeed bval yamar bna

wow bi artgaas 500 yukigees 500 bolood yavchihlaa l daa gehgui yu yamarav

Би хамгийн түрүүнд таны хөлөнд бн гэж бодсон :P

Багшаагийн бичлэгийг уншаад ариуслаа. Түм амгалан болог.

Huhtolbot: tegeed muuhai bgamu?
Salhi: yanztai bn!
Keeper: odoo sain hadgaliishdee ariun aa.

архи пява гэсэн сэдэв эдрийг асар таашаал татуулан умшахын би.. энэ сайны ёр уу? ариун явдалын ёр уу? ёр нь ёр мөн үү ч гэх шиг ...

3 sar hicheeldee suugaagui . ymar ih hicheel oroo we. nuhuj awah gej nileen zuderlee shu. bayrlalaa barbagshiin bagsh nar meen

ялаа таоёрын харилцаа нэн ариун ажээ нтр...

тэр гэхдээ шаал согтуу ялаа байсийм бишүү.. тавчиганд онуулаад амьд үлдэж л байдаг. өнөөх таавчиг нь оновчтой цохиж унагааж этр...

агуу их зүйлийг бодсоор амьдарсаар л..

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл