Гүйх тухай.

Хүн эрүүл саруул, гоолиг сайхан биетэй байхын тулд тогтмол гүйх ёстой юм. Зун бол шоорттой, өвөл бол нэг бэлтгэлийн өмдтэй гүйнэ. Эхлээд 1 км гүйгээд яваандаа ихэсгэсээр байгаад 4-5 км гүйдэг болох хэрэгтэй. Гүйхдээ хамраараа амьсгаа авч амаараа гаргана. Сайхан биеэ сул тавьж, идэвхитэй золбоотой гүйх хэрэгтэй. Санаандаа давхиж байгаа ирвэсийн удаашруулсан дүрсийг харсан ч яахав.
Багшаа нь гүйж байгаа. Юу, ер нь гүйх үйлс бол эхэлцэн гэж ойлгож болно. Одоогоор... бишээ яваандаа 3 км гүйх гээд байгаа. Өмд шоорт пүүз мүүзтэй болсон. Хаанаас хаа хүртэл гүйхээ ч төлөвлөцөн. Бүр хэд хэдэн удаа гүйчээд байна. Гэхдээ гүйж эхлэнгүүт өвдөг гатгаад, ёооёоёо гэж бодож хэсэг алхдын. Алхахдаа худлаа гар мараа эргүүлкүү бол нээх гүйх гэж байсан гар гэнэт доёгоноод алхаад эхлүүл хүмүүс шоолно биз дээ. Гараа эргүүлээд алхжаахад бол хүмүүс, "энэ залууд гүйх өөрийн гэсэн тээхнэг, хүчний хуваарилалт байх шиг байна, аргагүй дээ олон жил гүйсэн хүн бол.." гэх мэтээр л бодышд мэдээж. Тэгжээтэл өвдөгний гатгаа гайгүй болонгуут гүйж эхэлнэ. Хажуугаар чинь шонгийн моднууд жирэлзээд. Яг тэгээ л жигдхэн жирэлзээд эхлэнгүүт завсраар нь пиавны мухлаг, хүнсний дэлгүүр, хүүхэн мүүхэн 9 шидийн юм харагдаад гүйлгэдгүй хог байна лээ. Гү энэ чинь аягүй зовжаагаашдээ, ам нь гатаад, өвдөг нь ч гатгаад. Би хэлсэн биз дээ, өвдөг гэж.
За би яаж гүйдгээ ярий л даа.
Ер нь нэг зуугаад мээтр аваад ам цангаж байгаа анхны шинж тэмдэг мэдэгднэ. Тэгээ л хөөрхий амьтан амныхаа цангааг тайлах гэж зам далийгаа л нэг юм аваад ууна. Хөөрхий амьтан пиав аваад ууцан байдын. Аймар цангасым чинь хөөрхий амьтан яаж мэдхэв дээ. Хөөөөрхий амьтан. Өвдөг нь гатгаж бариад...
Би сайхан зантай хөөн, пиавыг ганцаарангий нь байлгах тийийм муухай бодол надад хаанаас байхав. Гэхдээ нэг юмуу хоёрхоныг л нэмнэ. Их нэмж болкуушдээ, та нар мэднэ биз дээ. Хүмүүс загнаад, ер нь муухай шээ. Залуу хүмүүс ер нь пиав миаваар яадийн. Бийгээ хөгжүүлж гүйцгээе л дээ. Намайг дуурай л даа.
За тэгээд нэг юмуу хоёрхоныг нэмсний дараа гүйсэн гүйгээгүй амьдрал сайхан, би өөрөө эрүүл саруул, гоолиг сайхан залуу болоод явчна. Шууд л маргаашийн өрийг нээх амархан төлөөд, хичээлээ мангар амархан хийнгүүтээ шалгалтаа сап гээ л өхөөр болчиж байгаан. Тэр битий хэл би өөрөө мээтр 85 болж өсөөд энэ тэр.
Тэгээ л муусайн найзууд, танил нөхдөө жигтэйхэн санана. Явж явж насны бөгсөнд ингэж яваачуу гүйчүү, хэдэн муусайн нөхөд минь дандаа байгаачуу гүйчүү. Уулзах боломж байвал уулзаж л баймаар юм байгаам гэсэн бодол төрнө. Энэ бодол маань жигтэйхэн мэргэн санагдаад. Энэ мэргэн ухаанаа бушуухан хүн амьтанд дуулгамаар санагдаад. Утас цохино доо тэгээд.
-Байнуу
-Байна, юу байна.
-Аа юмгүй дээ, яасан хө?
-Яагаа ч гүй ээ мань гүйгээ л явжийнэ.
-Өө, хаашаа гүйжаагаан?
-Гүэ, бийгээ хөгжүүлкэж гүйжийнэ.
-Пөөх. За тэгээд.... хэр гүйв?
-Аа яахуу нэг.... (гээд ирсэн замаа эргэж харж харжаагааад нэг баримжаа аваад) зуугаад мээтр л..
-Тиймхэн үү, тэгээд.... чи одоо яажаагаан, гүйжаагаамуу?
-Гүэ, жоохон завсарлаад пиав уугаад зогсжийнэ. Чи ирж хань бол л доо.
-Мань завгүй байнаа..
-Чамтай ярих нэг чухал юм байнаа, хөгшин нь сая бодоод харин.
-Юу ен?
-Ер нь бол хүн насны бөгсөнд ингэж яваачуу гүйчүү.....

Гэхдээ нэг удаа нэлээн хол гүйсээн. За байзуууууу..... уржийн өчдөр юмуу даа. Доороо хэд цогьжаагаа л урагшаа гарлаа даа. Испоорт хар шилтэй, банда шаацан, гартаа юм хум зүүгээд ай, чихэвчээрээ мээлвоолэнт сонсцон энтэр, яааая нээрэээ! Тэгээ л сүн сүн гээ л зуун мээтр явлаа, юу юугүй өвдөг гатгадагын тэр хавь хүрэхийн алдад өвдөг ч гатгалаа. Тэгээ л зогсдог газраа яг зогсоо л гарныхаа дасгалыг хийж алхы даа гэсэн чинь хажуугийн замаас нэг амьтан нийлээд урд гүйгээд эхэлдийм даа. Нэг хар иртүүз, цагаан цамцтай бүсгүй. Бие миеэ янзын хөгжүүлжээ ай, ёоооё урд одоо юу яваад байгаан. Тэгээ л нэг мэдсэн багшаа нь юуун тэр өвдөг гатгах, бүсгүйтэй чинь 20 мээтрийн зай барьцан алдкуу дагажийшд.
Тэгээд нэг сэхээ орсон чинь гэнэт аймар санаа зовоод. Хүмүүс намайг хүүхний өгзөг хараад байна гэж мэдээд байх шиг санагдаад болдгүй. Тэр хүүхний өгзгөнд энэ залуугийн -ний хор орцон доо гэж боджээж магад гэж санаад. Заза хажуугаар нь гүйгээ л өнгөрчий гээд хурдаа нэмээ л яг зэрэгцээ л гүйцэж түрүүлжээтэл нөгөө өвдөг янннн гээ л явцан сда. Ёооооооёоёо гээ л өвдгөө бариа л, эрчтэй явсан болхоор зогсож чадку, өрөөсөн гараа өвдгөндөө наасан хүн нээх муухай оцгоноод урагшаа мэлээн явсан байлээшд. Үрчийчээд бас нөгөөдхөө араас нь хараад байгаамаа. Хөөрхий тэгээ л цаашаа дэгдээд алга болсон доо. Харин би..... гэнэт муухай ам цангаа л явцан.
Гэхдээ тээ, багшаа нь нэг л мэдхэд аймар гүйдэг болцон байна за. Артгаа гээ л тэгэнгүүт хүмүүс, ямар нөгөө аймар гүйдэг үү? гээ л ай. Гүйнээ гүйнэ.

22 comments:

bi bas ogloo 30 minut guih gejiigaa. za unshaadahii kkk

Oo tegelgui yahav. Chi haaguur guihii?

citrus bagshiin guideg zamaar guinee

bagshiin bichseneer guivel ch ogloo bolgon beer uuj ediiin zasgiin unaltand orhiim bn daa

nasni bugsund ingej yavaachuu uguichuu, chi esvel bi baigaachuu, uguichuu. Bichleguudiig chini amtarhan unshih durtai hunii huvid chamtai neg uulzaj, beer ene ter tsaash ni haruulangaa yariltsaj uzeh yumsan.

согтуу гүйж болжаачимуу гүүчимуу Артгаа багшаа

чи хайртай хүнийхээ гарлуу гүйгээрэй.. эдр

yag ter havitsaa l uvdug gatgahiin gachiiin te ;)

mani ch yaahaw piavniihaa muhlagt shiree suultuur hoyoriin hoorond nileed gvichihej bgaa

хахаха, одоо яг тэр цагтаа тэр замаараа гүйгээд байгаач, хүүхнээ дагааал ай?

Þêè áàãø íýý õàðäàà íààñàí

Хахаха энэ багш болио нээрээ элэг элэг

Тэтгэвэрээ тогтоолгох дөхөж байгаам байна даа

эхний параграф харсан чинь энэ чинь юувлээ, өөр сургуульд ороод ирснүү юу вэ гэж бодлоошд, :D

чихэвчээрээ мээлвоолэнт сонсцон энтэр, http://www.youtube.com/watch?v=YEjgBE1j5mM

багшээ өглөө, орой хоёрын алинд нь гүйвэл сайн бэ? үнэнгээсээ хэлж өгөөрэй.

над шиг л юм болжоогоон байна. миний урд нэг сайхан залуу гараад гүйдэг болоосой дагаад овоо гүйхгүй юу ммммхм ганцаараа гүйхээр зам явж өгөхгүй нэг л бишээ

Зиа даа гүйж ч явлаа, гүйх ч гэжугаа. Ер гүйнээ гэдэг чинь нохойд хөөгдөхийн л бэлтгэл юм байгаам даа...

Монгол бүсгүйн Өглөө оройн алинд л гүйвэл сайн бэ гэдгийг би нь харин ч нэг мэдмээр санагдаад багшаагийн урдуур ороод хариулчий.
Хэзээ усанд орох дуртайв тэр цагтаа гүй гэж нэгэн мэргэн үгийг хөвүүн байхдаа, гүйж явахдаа олжилээ.

Юки багшаа гүйвэл би гүйнээ л гэцэн байгаа.

за хүүүе, гүйх үү? Гөхөө?

хоёр талаасаа гүйгээд Энхтайвны гүүрэн дээр уулзаад хөөрөг зөрүүлчээд буцаж гүйжээж болжээшүүү? өдөөдээгааарай

Гүй Лола гүй...
Гүй Жаалаа гүй...

Хөх толботой хүнд гилайлаа.
Багшээ ямар хариу хэлэхийн бол...

Юки хөө, юу л даа хө, мань танай хаяанд шахуу нүүгээд очцон л доо. Тэгэхээр гүүр хамт даваал гүйвүүл гоё л гэж бодоодигаа л даа.

Өдөж мөдсөн явдал еөөөөөр байхгүй байгааг анзаарна уу.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл