Төрцийм

Ямар сайхан өглөө вэ? Ийм л өглөөд би дуртай, ийм л өглөөд би дуртай. Чи ч дуртай, би ч дуртай, бид цөмөөрөө дуртай. Цөцгийтэй өглөө гсн... худлаа худлаа шууд миксдэхжээшт. Ингэж арай гэж сурсан авьяасаа хүнд зүгээр гаргаж өхгүй шүү. Манай нэг найз компьютерийн параграамчин хүн л дээ. Нэг удаа интернэт кафе ороод хүнээс ирсэн захидлаа хэвлүүлий гээл ажилтанд нь хэлж. Өнөөх чинь одоохон гээл нэг компьютер форматлаал суугаад байхын гэнэ. Мань хүн яахууд, юм хүлээж байгаа хийх юмгүй хүн чинь нөгөө хүнийг жаахан харсын байх. Гэтэл “Та жаахан цаашаа байчих даа. Арай гэж сурсан эрдмээ хүнд хамаагүй заагаад өгчихмөөргүй байна” гэж наасан гсн. Хахахаха, хүсүүл нүдээ ч аниад компьютер форматлачих архаг амьтан байгааг тэр яаж мэдхүүвд :P

Өлзийхүү аниа уурлангуутаа өөөөө “Бүтэл нь бүрлээч болсон хар хог”, яаааж яваад ийм юмтай учирчваа, “Үйлийн үр үстэй толгой” гэж мэгээд.

Багшээ нь хувь хүнийг ангилах нь хийгээд ангилал тус бүрийг задлан шинжлэх нь гэдэг дессертацийн ажлаасаа хуваалцы. Өнөөдөр би таануудад заах биш, миний эрдмийн ажилд та бүхэн санал өгөх байх гэж найдсандаа л...

Десертаци бичихэд хүргэсэн хүчин зүйл: Хар яр гэсэн ярьжийгаа нь хэрэлджаам шиг нэг хүн.

Түлхүүр үг: “төрцийм”

Хүмүүсээ бие биедээ халуун дулаан энерги хайрла. Яагаад хар яр гээд байдын бээ? Би хүмүүс мундаг нэгнээ магтахдаа “төрцийм” гэж хэлдийн байна гэж бодку юу. Гэтэл өнөө өглөө тийм биш юм байна гэж бодлоо. Маамуулаад төрөхийн төрцийм биш, мундаг төрцийн болохоор нь ч тэгжаам бүүр ч биш. Өмнө ямар байснаа мартаад, өнөөдрийнхөөрөө үргэлж байсым шиг, байхым шиг боддог хүмүүсийг л гоочлоод “төрцийм” гэж хэлдийн байшт. Хэзээ ч залуу байгаагүй, алдаж үзээгүй, ажилчин бол бүрр ч байгаагүй эхээс л энэ байгаагаараа дарга төрцийм гэжаам. Хүн хүнтэй сайхан, зөөлхөн харьцлаа гээд тэр хүнийг дарга биш гэж бодоод баймааргүйм. Яагаад тэгдийн бол доо. Хажууд нь байж тэвчихийн аргагүй хар яр хар яр.

Десертацийн эхлэл:

Хүмүүсийг гурав ангилнаа. 1. Хана мэт, 2. Заан мэт, 3. Элс мэт.

Хана мэт хүн – хана руу бөмбөг шидэхээр буцаад ойдгийн адил. Чанга шидвэл буцаж чанга ойж, сул шидвэл сулхан ойдгийн л яг адил.

Заан мэт хүн – цуглуулж, хуримтлуулж, хуримтлуулж байгаал нэг удаа цацчихдаг улс. Тэрийгээ өөр дээрээ, өрөөл хамаагүй нэгэнлүү ер нь юу руу ч цацаж магадгүй.

Элс мэт хүн – хүн яаж ч байсан элсэнд ус дуусаасны адил шингээж авчихаад юу ч болоогүй мэт байж байдаг.

За одоо та нар өөрсдийгөө ямар нь гэж бодож байна. Би бол чанар муутай багахаан элс. Заримдаа нороод бөөгнөрөлдчихсөн л явжээдэг элс. Гэхдээ л элс хэзээ ч цемент болохгүй, элсэн хана ч гэж байдгүй л дээ.

Хана мэт хүн – ажил, амины асуудлаа холихгүй ч хажууд нь хүн тэсэхийн аргагүй байдаг байх.

Заан мэт хүн – ажил дээр нэг нь уурлуулахаар атуусанд суугаад кондооктортой хэрэлдчихдэг. Кондоокторт ялагдуул гэртээ ороод уураа гаргачихдаг тийм л хүн. Хажууд нь байхад өөрөө л аятайхан байвал байгаал байна.

Элс мэт хүн – эвтэйхэн ч байсан эвгүй ч байсан дүйнгэ царайлчаал байгаад байна. Хажууд нь байхыг нэг их хүсээд хэрэггүй, магадгүй ханануудаас хэцүү байж болох.

Ингээд эхэлж байгаам, үргэлжлүүлнээ, хэдэн жилийн ажил болохайх. 60 хүрч дуусаал 61 хүрч үхэх байх ер нь.

Дараагийн ярилцлага болтол ийм сайхан хаврын өдрүүд чинь хайраар бялхаж байхыг ерөөе.

13 comments:

60 hureed 61tei uhnee, za yahuu yutai ch amjih l yum bna

бүгдэнгийнх нь цуглуулга байж болжийно, ямар мэт гэхэв хамелион мэт, нэг бол хана шиг ч юм шиг, эсвэл зарим үед элс мэт ч юм шиг, эсвэл заан мэт ч юм шиг

элсэн дээр явжуга зааны зурагтай хана байгуул сүртэйм бишү

би бол яг цемент шиг хүн байна...эхлээл элс шиг ус хийнгуут шингээгээл байна тэгж байгаал гэнэт 1 өдөр ханаал цементэн хана болийшд нтр хихихи

Энэ гурваас ондоогоор ч юм ууэсвэл энэ гурвын холимог хүн байж болохгүй юу балмад багшээ

Би бол яг л нэг гэрлийн лаамп шиг хүн. Аслаа тасарлаа. :D

би бол ерөөсөө үйлдюэрийн алдаатай төрцөн лаамп бгаамаа :b

за би нь болбаасуу ус шиг л байхыг гичээдэг хана мэт хүн байна аа,

Шавар шиг хүн ч байдын ш д, үг хэлүүл зууралдаал байдаг.
Тэрийг одоо заан элсэнд унаад ялзраад үүссэн холимог гэх үү, эсүүл заан хана нураагаад элс болтол нь нунтаглажээгаад дээр унаад ялзраад гэхүүмуу???

Үг хэлүүл хоп хийтэл барьж авчаал, анаж анажээгаад хий гарахаар нь довтолдог хүнийг юу гэхийм бэ?
Үг хэлүүл мушгиал өөр тийш нь залдаг хүнийг юу гэхийм бэ?
Жишээ нь энэ захирал Гомбоо байна. Хар ярын туйл хүн шүү дээ. Гэхдээ хөөрхий минь сайхан зантай үе ч байдымаа байдын...

Хаахахаха
Багшээ асуултанд хариулахгүй муриад байгааг юугэж ойлгох вэ ангийхаан?
Хариуцлагатай нь холбож ярихуу? эсвэл физиологийнх нь онцлог уу
кккк

Эртний анд: амжих нь бол амжина. идий л үзкүүн дээ, үр хүүхэд минь эрхээбиш үзэх байгаа

free liver: ухаантай хүн тийм байдаг байхоо

hooligan: хүн харахад нэг л сайхан заанчумшиг, элсчумшиг үү? Яс юман дээрээ хана

үсрэгч: цементэн дээр үсрэгч

Дэндэв: яагаад балмад гэж?

Чалва Палва: Лаамп хэзээ тасарчээсий

Anon: хахаха, хэзээ ч асдгүү лаампуу?

BorlaSQue: юууун хол мөрөөддийм

Huhtolbot: эхний хүнийг элс усны холимог гэхайх, удаахыг нь гацаа заан гэхайх, эцсийхийг тахир хошуутай заан гэхайх
хар яр гэж хар батгыг хэлээдийн үү? гэснээс та хоёр юу яахаа байцымуу?

Дэндэв: буруу суу муу

bi bol yag l hana yum bna

би уурладаг тэр үедээ л түймэрдээд явчихдаг ш дээ.. тэгээл нэх удалгүй инээцэн явжээдэг тэхээр асаад унтардаг жажгаалаз юмуу

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл