Охинтойгоо хөөрөлдсөн 10 минут

Охинтойгоо хөөрөлдсөн арван минут. Манай охин бараг 3 жилийн өмнөөс Христэд итгэгч болчихоод, надтай нэлээд тэрсэлдээд байсым. Гадагшаа дотогшоо тэний гэхээр уухайн тас үсрээл босдог хирнээ гандан оръё гэнгүүт за болий болий гээд л, бурхан багшийн хөшөөн дээр очингуутаа буруу харж суугаад л. Ээж би тэр бурхан руу чинь хэлээ гаргачихсан шүү гэж мэгж дарамтлаад. Хүн амын тооллогын үеэр тоологч шашин шүтлэг заза аав иж нь будда юм чинь будда гээд дугуйлчихсан чинь комплайндаад. Би Христ шүтдэг хүн байна, яагаад намайг хүн гэж үзэхгүй байна гэж эсэргүүцээд л хэцүү л байсым. Ав нь энэ охиндоо хэлээч, яаалтай билээ гэж мэгээд бодол болоод л явсан. Иж нь болсон би яахавдээ, ахуйдаа түүртээд энэ талаар ярилцах завдалгүй өчигдрийг хүргэчихэж. Гэтэл харин ярилцах ч хэрэггүй болсон бололтой.

  • Ээж, энэ дэлхий юунаас бий болсон юм?
  • Мэдэхгүй ээ миний хөө.
  • Есүс бий болгосон гэсэн үү?
  • Гүй харин тэгээд л байдын билээ.
  • Есүсийг хэн бий болгосын тэгээд?
  • Есүсийн иж, аав нь л байлгүй.
  • За аав нь хүн биш гэсээн, харин тэр Мария чинь хүн. Тэгэхээр Мария юунаас төрчихсийн бол гээд асуудал үүсээд байнаа цаана чинь.
  • Мария өөрийнхөө иж ааваас л төрсөн байлгүй дээ.
  • Тэгэхээр чинь л Есүс ертөнцийг бүтээсэн гэдэг нь худлаа болчихоод байгаа юм бишүү?
  • Тэгээд яахуу?
  • Тоосноос юмуу, сармагчингаас юмуу, модноос юмуу ямар нэг юмнаас л төрсөн гэчихнэ биз. Марияагаас төрсөн гэчихээд ертөнцийг бий болгосон гээд байдаг чинь утгагүй л байхгүй юу.
  • ммм
  • Та энэ талаар юу гэж бодож байна?
  • Ээж нь бодож байгаа юм алгоо.
  • Ер нь яагаад боддоггүй юм бэ?
  • ммм
  • Яагаад амьдралын ийм чухал чухал юмнуудыг бодохгүй өнгөрүүлээд байдын?
  • Миний хөө, тэгээд одоо яамаар байна?
  • Ямар ч байсан Есүст итгэхээ бол больчихсон. Би нээрээ анх сонсож байхдаа жижигхэн байжээ.
  • Ээж нь үнсий.
Энэ хооронд манай хүн нервтээд байгаа болтой хөмсөг нь атиралдаад нэлээд явсын. Тэгснээ л асуужээн:
  • Та яасан, буддадаа итгэсээр л байна уу?
  • Аанха.
  • Будда чинь яг юугаараа давуу юм.
  • Мэдэхгүй, Будда юунаас үүссийн гэж л битгий асуугаарай.
  • Судалжээж болноо.
хахаха, судалж дуусчаад юу гэж загнах бол. Буддагийн талаар жаахан ч гэсэн мэдлэг хуримтлуулчихаад урдаас нь яриад сууж байхсан.

22 comments:

1t

Budda xunees uussiin gej xelj ug

=))

Хахаха
Би хариулаад өх үү?
Хахахаха
Сэргэлэн бацгаан байнөө.

Хахаха
Тэгээд буддагаа мэдэхгүй байжээж мухраар сүсэглээд яваамуу

Salhi: тийм байна :D

showtimer: яахымээ, янзүрийн юм яриул л өөрөө ороогдчоод байхы

Чалва Палва: яасы?

Дэндэв: хариулт нь энэ үү?

Дэндэв: би яахоо мсжрт байгааалвайн

Dendev mini chi Budda baitugai Budaagaa ch sain meddeggui xun shuu dee

Yasan hoorhon um be

Үүсэл гарал гэдэг бол байнаа... гэж ирээл лаг аа лаг.

"Dendev mini chi Budda baitugai Budaagaa ch sain meddeggui xun shuu dee"

Хахаха, Шоовой гэлэн л ийм шорвог үг айлдана даа.

Мэдийшдээ балай минь

Би бас он лайн байгаал байсан

Одооны хүүхдүүд харин ийм сүрхий болчихоод байгаа юм. Би бол багадаа хэнийг панаалдаж ирийс авахуулж идэх вэ гэсэншүү юм бодохоос хэтэрдэггүй байлаа шүү дээ.

Будда буудайнаас гарсиймаа гэж.Өөрөөр хэлвэл ширхэг арвайнаас.Лам нар арвайн гурил зуурч иддэг нь ийм учиртайм хүүхээ.

adam eva-gaas bish darwinii onoloor sarmagchnaas uuseltei gej amerikiin surguulid hicheel zaasan bagsh christianuudad adluulaad ajlaasaa multarsan gejiigaamdaa

Томрох тусам улам л нарийн нарийн юм асуух байх даа тэ. Тэдгээр асуултнуудад бэлэн үү бөөркий бөр өөжөө ккк.
Ээжээ би хаанаас төрөө вэ?
Аа миний охин ээжийнхээ хүйснээс гарсымаа...
Яаж ?
Аа нэг шөнө цэнэг хахаха дуусчаад гэвтэж бсн чинь цонхоор сарны гэрэл тусаад, тэхэд порчикоо хаагаагүй бсын. Тэр онгорхой цонхоор сарны цацраг урсаж орж ирээд ээжийнх нь гүзээн дээр дусаад хахаха ,ммммм тэгээл чи бий болсым даа гээл зогсож байх вий дээ...

showtimer: чи юугж будда ярьжийхад будааруу оруулаад байгаам

Tulga: ай?

Хөхтолбот: лаг

PUZL: Шоовой гэлэн Пазл хоёр бол адилхышт ер нь

Дэндэв: хахаха, аягүү өөриймсгөөр хариулж этр

Дэндэв: худлаа ярь

PUZL: аймар болцымлэээ

puuj: будда, буудай, будаа ер нь магад болоо явчлаа шүү

www.gegeen.com: аймры тэ, хөөрхий тэр багш

Өвкдр: хахаха, наадхы чэн алин дивангалавт яриад өнгөрсөн асуудалштээ өвкдөөр... хахахах, цэнэг мэнэг гээд маялаадыгаарай, айкушу

Будда чинь дэлхийн үүсэл гарал ярьж толгой эргүүлдэггүй юмаа, Будда өөрөө бид нар шиг л хүн байж байгаад ном их уншаад, бясалгал хийгээд, бүх юмын мөн чанар, хоосон чанарыг таньж судалсан хүн юм байгаан, явж явж энэ бүхэн чинь энерги гэж яриад байдагтай холбоотой, тарни ном гэдэг чинь сэтгэлийн зүйл, сайхан юм бодоол байвал сайхан энергитэй гэдэг шиг гэж мэгээл тайлбарлах байхдаа би болуул, хүүхэддээ

Яаж?

яанаа одоо хүү маань бага байна.. томроол энэ мэт асуудал үүсүүл яанам бээ.. эртнээс ШУ судлахым.. ...

яааа энэ жаахнаасаа амьдралын энэ чухал зүйлсийг ээжээсээ түрүүлж бодож толгойгоо гашилгаад ...

Ene huuhdiig yanaa

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл