Ахиад нэгдэх өдрийн таталбар. by Artga

Хахаха багшаа нь сая нэг инээдтэй сэтэгдэл нэг газраас хараад. Нэг зар байсийн. "Царайлаг массажист залуу массаж хийнэ. Хүүхнүүдээ залгаарай." гээд нэг утасны дугаартай. Тэгсэн доор нь ийм сэтэгдэл байж байхын. "Массаж хийхэд царай ямар хамаа байнаа. Муу биеэ үнэлэгч!"

За нэг ийм л юм болсын байна. Гэх мэтээр амьдрал хөвөрсөөр байна. Амьдралын хүрд эргэлдсээр байна. Энэ амьдралд хүрд гэж нэг юм эргээд байдаг юм байна. Эргээд ч гэж, амьдралын эзэн болсон хүмүүс нь л өөрснөө эргүүлдэг байх. Амьдрах гээд ч юмуу, амьдарч байх үед нь ч юмуу юм эргэлдэж байвал тэр жинхэнэ амьдрал.
За жолооч хүмүүсийх бол ойлгомжтой л байна л даа. Жолооныхоо хүрдийг өдөржин эргүүлж амьдарч байна. Ёолк ахын амьдрал бас ил тод байна. Тэр агшин нэвтрүүлгийн хүрд эргүүлж аж төрж байна. Залуу хөвгүүд охин эргүүлж байна, залуу охид гутал хувц эргүүлж байна. Идэр эрчүүд архи дарс эргүүлж байна, ид насны хүүхнүүд гутал хувц эргүүлж байна. Нас тогтсон эрс даалуугаа хольж гараа эргүүлнэ, намба суусан авгайчууд аанай л гутал хувцаа эргүүлсээр байна. Нас нь явахаараа харин өвгөчүүд нь сахлаа хуруундаа өлгөн эргүүлж, эмгэчүүд нь арай гэж гутал хувцнаасаа салаад гартаа эрхи эргүүлэн суудаг сан.
Би яаж байнаа ингэхэд , миний амьдралын хүрд хаа байна? Надад эргүүлээд байх юм байна уу? Байнаа бас байна. Би хааяа бууз хуушуурын гурил таслаж гартаа бөөрөнхийлж байна, тэгээд тэрийгээ элдэж ганжинг гялалзтал эргүүлж байна. Заримдаа ороодог тамхи татна. Миний өшиглөсөн бөмбөг агаарт эрээлжтэл эргэлдэн ойн буусаар гоол орж байна. Загас орж өгдгүй дэгээгээ татан үрлээт эргүүлж байна. Орой унтах болоход хүмүүний үхэл амьдрал, эрт эдүгээ, ирээдүй 3 цагийн хэлхээсийн тухай бясалгаж нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөнө. Бас хааяа гүнзгий юм бодхоороо нүдээ эргэлдүүлнэ. За худлаа худлаа, юүгж солиотой юм шиг нүдээ эргэлдүүлцэн зогсжаахав. Нүдний тийм дасгал л байдаг байх. Өөр чинь одоо.... товчоо эргүүлэх зуршил байхгүй, бохь мохио хуруундаа эргүүлнэ гэж байхгүй, бөгсөө эргүүлж бүжиглэх асуудал бүр ч байхгүй. Оо нээрээ хааяа .. хааяа ч юу байхав ер нь дагтан толгой эргэж явдым байна. Тиймээ энэ л миний амьдралын хүрд юм байна!
Толгой олон юман дээр эргэж байна.
-Өнөөдөр чинь хэддэх өдөр билээ?
-Өө дураакаа би дөнгөж юу боджээлээ даа?
-Энэ яагаад кармаанд хоёр жожгоолк явжээдэг билээ?
-Өчигдөр яажаагад гэртээ ирчвээ?
Толгой их эргэнээ. Миний амьдралын хүрд эргэлдсээр байгаам байна.
Манай Гамп ч бас юм хум эргүүлээ л амьдарч байгаа мэдээж. Нусаа бөөрөнхийлнө. Ээж нь чихий нь мушгиж загнана. Дээр харахад үс нь ургаад захаасаа эргээд буржийцан харагдана лээ.
Амьдрал үргэлжилсээр амьДралын хүрд эргэлдсээр л байна даа хүмүүсээ.

19 comments:

яааая мангар олон сар жил сургуульдаа ирээгү байжаагаад яг хамгийн түрүүнд ирж мирлээшт .. би сто аймэриймаа.. сургуулиа зөндөө санасийшүү ,, :P

Paah ene chi yu Saandrrrrra!

paah gaampaa bagsheeg yagaad bdimbdee tehdee ter nusa erguuldeg ahahaha

bargagshiin shavi nar scrolloo erguuleel gicheelee hiichjiine

Ойрд иймэрхүү нийтлэл уншсангүй шүү :P Гоё байна аа :D

arxi xuuxen 2 iig uurd munx erguulne uldseniig ni xaya erguulnee

Би нь унадаг дугуйныхаа дугуйг эргүүлээл хичээлдээ явжээшд

Өдөржин маузаа эргүүлж өнжих шив дээ...

dahial artgaa bagshiin hicheel uu, busad ni tsalingaa golood ajil hayalt hiitsiin bh da

Эргүүлдэг л байлаа ааааааа алтаар урс.

Гоё-гоё: Яагаа ч гүй ээ, зүгээр жишээ татсын
Ча-па: Оо сайн байшд, сайн эргүүлийшүү
Билли шувуу: Сайн уншжий, ухаан сууна шүү
Шоутайм: ХУндаганы үг
Үсрэгч: аа би автуусны дугуй эргүүлээ л яваад байгаа
Колибр: Яасан гоё эргэдэг маузтай ен.
Чуупс: Намайг ад үзжийнаа чи. уулзнаа!

:D Би блог эргүүлж байна

ёолк хэзээ хүрд эргүүлжийсийн.

gavitaan yasan be bagshee mini

Дэлхий өөрөө эргэжаагаам чинь бидүүс эргэхгүй байя гэсэн ч эргэлдэээл байнал...

хахаха бодоодайсан над л эргүүлэх юм байхкум шиг санагдаа явчлаа... эргүүлкү дандаа нүддийм байна... кийбордоо нүджээн... гэх мэтээр к

ee ergelku yahu dee ylanguya sto onooh darhi tolgoi jin dakdan ergejiheen yaajaam buu med ene yg delhii ooroo ergedegtei l holbootoi bj taaraa.. te?????
delhii zogsson tsagt l tolgoi ergehee bolih bhoo te hmmm

Амьдралын хүрд эргэлдсээр...Залуу хөвгүүд охин эргүүлж байна, залуу охид гутал хувц эргүүлж байна. Идэр эрчүүд архи дарс эргүүлж байна, ид насны хүүхнүүд гутал хувц эргүүлж байна. Нас тогтсон эрс даалуугаа хольж гараа эргүүлнэ, намба суусан авгайчууд аанай л гутал хувцаа эргүүлсээр байна. Нас нь явахаараа харин өвгөчүүд нь сахлаа хуруундаа өлгөн эргүүлж, эмгэчүүд нь арай гэж гутал хувцнаасаа салаад гартаа эрхи эргүүлэн суудаг сан. - eniig unshchaad manai naiz ohin emegteichuud ch ooriinhoo, nohriinhoo, ur huuhdiinhee gutal huvtsasiig bodsoor l amidardag, erchuud ch nasan turshdaa zugaatssaar amidardiin baina doo genee, bodson chini unen sanagdaad genet erchuuded gomdov shde

xexexe, xuurxun zus shuu

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл