Дурсамж

Хавар болоод хамар битүүрээд, харшил хөдлөөд гэхгүү юу. Худлаа худлаа, намар болохоор нармай битүүрээд харшил хөдөлдий. Хавар болохоор хайр хүрээд синдром хөдөлдийн байхгүй юу. Гэхдээ яг одоо хавар болоогүй байгаамуу, эсвэл хайр хүркүү байгаамуу бөө мэд. Гэхдээ синдром бол хөдлөөд л байна.

Унаган багын дурсамжаа чирээд ирлээ. Санаа алдаад уншаарай :P

Би зайсан толгой руу их гардаг байлаа. Өглөө босоод л гүйсэн ч биш алхсан ч биш 2-ийн хооронд яваад л гардаг. Тэнд гарч ганцаараа сайхан салхилж байгаад л алхаад харьдаг байлаа. Гэр 120-д болохоор ойрхон ч байсийн. Нэг удаа Зайсан дээр гарсан чинь нэг ах жижигхэн охинтойгоо байжийхийн. Дажгүй гоё ах. Эхнэр нь салаад явсан бид 2 иймэрхүү л байна даа гээд л ярьж билээ. Маргаашнаас нь охингүй ах ганцаараа гарч таарсийн. Тэр өдөр хоёулаа их юм яриад л бие биедээ маш их таалагдаад л. Тэгсэн чинь ердөөсөө 3 дахь уулзалтаас эхлээд би 4 удаа бүтэлгүйтээд өөрөө ичээд зугтсан. Яасан гэсэн 3 дахь өдөр нь тэнэг муу хаврын тэнгэрээс гэнэт цас ороод. Өө яасан сайхан цас вэ, яасан сайхан зайсан толгой вэ гээд л 2-уулаа яриад л. Тэр ах намайг хөөрхөн охин гээд л. Би хөөрч энэ тэр. Тэгээд гэртээ харьсан чинь ээжэээээ. ЭЭЭЭЖЭЭЭЭ юу толинд харагдсан гээч. Сормуусны маань будаг буугааад яг шулам. Би чинь үхтлэээ ичсэн.

Тэгээд хашраагүй ээ маргааш нь дахиад л гарсан. Урьд өдрийнхөө баарыг арилгах гээд нээх лагаа орос ном бариад гарлаа. Нээх мундаг орос ном уншдаг охин болж харагдах гэжийхгүй юу. Тэгээд л гарлаа. Юмыг яаж мэдэхүү муу тэнгэр тэнэг цас гээд сормуусаа будаагүй номоо тас тэврээд л гарсан. Санниковын газар гэдэг ном. Манайд монгол нь бас байдийн. Яаджийхад тэрийг нь ч уншаагүй ээ. Нөгөө ахтайгаа таарлаа. Би урьд өдрийнх бодогдоод жаахан биеэ бариад л. Тэгсэн нөгөөх чинь өө энэ ёстой гоё ном ш дээ гэснээ л ярьж гарсан. Ээжээээ би сандраад л ээ би уншиж эхлээгүйэээ одоо л эхлэх санаатай гэчдийн. Тэгсэн чинь за тэгүүл 2-уулаа хуудас хуудсаар нь уншиж ярилций гэдийндааа. Би чинь орос хэлийг сургуульд үзсэн ч гэсэн арай л Санниковын газрыг уншаад хүнд ярихаар бишшүүдэээ. Үгүй ээ үгүй би яараад байна гээд л. Тэгсэн өнөөх чинь би чамд маргааш өөр гоё ном авчирч өгнөө. Чи наад номоо уншцан байгаарай, хоёулаа ярилций гээд л. Тэгээл би чинь харилаа. Хичээлдээ яваагүй өдөржин шөнөжин словарь барьж номоо орчуулж билээ. Ээ нүдний булай.

Үүрээр бодлоо. Би ерөөсөө өдөржин шөнөжин суугаад энэ номыг ойлгохгүй байна. Өнөөдөрөөс эхлээд ном ярихгүй ээ гээд л. Тэгээд очлоо. Ашгүй ах маань охинтойгоо ирчиж. Охинтой нь жаал тоглолоо. Тэгсэн чинь тун чиг удалгүй нөгөө ах чинь миний охин энэ эгээтэйгээ орсоор ярьж гэдэг байгаа. Охин нь ч дуржигнаад л. За би 3 дахь удаагаа уначихсан. Тэгээд нээх тэнэгэээ. Хүн чинь өнгөрснийг бодож инээдэг байтал би бүүр л ичээд байдийн. Тэр үед арай ч одоо шиг ичээгүй санагдаад байгаан.

Би нэлээд хэд хонож байгаад очмоор санагдаад болдоггүй. Нэг өглөө хичээлдээ явах гэж байснаа хазайгаад яваад оччихгүй юу? Хичээлдээ явж байгаа хүн чинь мэдээж пүүз бэлтгэлийн хувцас өмсөхгүй шүү дээ. Угаасаа л хичээлдээ л явж байгаа юм чинь. Туфли брюк өмдтэй явсийн. Зайсан толгой хэчнээн шаттай билээ алхаж алхаж дээр нь гарсан. Яаж нөгөө ах гуай байхийн. Гардаг цаг маань өнгөрсөн, бас 2 3 хоног гараагүй юм чинь. Тэгээд л дээр жаахан сууж хөлөө амраахаа мэдэхгүй туфлиэ тайлаад л хөл нүцгэн буусан. Машины зогсоолын тэнд оччоод арайч дээ бас хүн ч мэр сэр явна гэж бодоод туфлиэ өмссөн. Хөл хөөгөөд ч юм уу өмнөхөөсөө улам өвдөөд хазганаад л бууж явсан чинь агаа маань өөдөөс гараад ирдийн. Баярлаад инээд алдаад хэсэг хөлөө мартчихсан ярьж зогслоо. Тэгээд өнөөх маань хоёулаа дээшээ гарах уу гэхээр нь тэгэлгүй яахав гээд л дагаад гарав. За ээж минь би амьдралдаа тэрэн шиг өвдөж шаналж үзээгүй. Өвдөх ч яахав тэсэж тэвчиж үзээгүй юм даг. Павель Горчагин, Зояа охи, Ард Аюуш нар шиг л тэвчсэн шүү. Хүн цагаа тулуул чаддаг л юм байна лээ. Зайсан толгойн орой дээр гарсан. Зүүгдээгүй шүү нөгөө ахаасаа. Яаж дээ би чинь эмэгтэй хүн юм чинь. Бас өмнө нь зөндөө л их нэрээ сэвтүүлсэн. Энэ удаа л хичээнэ шүү гээд л. Орой дээр нь гараад суухдаа би бараг л уулга алдсан байхаа. Ээжээ суух гэдэг чинь ийм сайхан байдаг юм уу гээд л. Тэгээд л баахан юм ярьсан. Ихэнхийг нь ах яриад л би сонсоод л. Ах миний сайн сонсдог, хөөрхөн ааштай, тэвчээртэйг магтаад л яриад л. Үнэндээ тэр хүний яриа надад сонин сайхан биш. Би хамгийн гол нь хөлөө сайн амрааж авах хэрэгтэй болохоор суугаад л байлаа.

Би аягүй тэнэгэээ. Ах уг нь ажилаа таслаад ирсэнийг хэлэх үү бас өдөржингөө пялчих хүсэлтэй л байсан. Харагдаж байгаа юм чинь. Тэгсэн би нэээээх тэнэг. Нэрэлхүү. Анх уулзангуут хүүе чи чинь хичээлгүй юм уу эсвэл над шиг санаад пялчихав уу гээд асуухаар нь яг ш дээ би чинь таний төлөө хичээлээ пялахгүй шүү гэсэн царай гаргаад үгүй ээ эхний цаг цонхтой юм гэцийн. Хэлчингүүтээ би ямар ухаантай юм бээ ямар сэргэлэн бээ гээд л баярлаад байсний нь яана.

Хөлөө амраацан жаргаад суужийсан ах гэнэт ээ балраа чиний хичээлийн цаг болчиж гээд. Нөгөө муу нэрэлхүү чинь өөр тийм байна гээд л босоод. Ээээжэээ унангаа алдаж байгаа юм чинь. Ёстой 10 гишгээд ахыг түшсэн. Нөгөө эм хүний ноён нуруу тэнд бөхийсөн дөө харин. Ахыг түшээд бас нэлээд хэдэн шат явсан. Тэгээл ерөөсөө яадийн энэ муу ах ямар муухай хүн бэ дандаа л хүний мууг үзжийхийн ерөөсөө Зайсан толгой дээрээс буугаад такси бариад л авбал дахиж хэзээ ч уулзахгүй. Тийм болохоор гутлаа тайлаад бариад алхана гэж бодоод л. Хэллээ. Миний хөл өвдөөд байнаа би гутлаа тайлаад барьчий гэсэн ах үүрчий үүрчий гэжийнэ. Юу гэждээээ би чинь эмэгтэй хүншдэээ. Бас зөрүүд. шууд л гутлаа тайлсан чинь ЭЭЭЖЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ шилэн оймсны маань хуруу урагдчихсан байсан. Яаж тэсэхийнбэээээ түрүүн дээрээс хөл нүцгэн буусан юм чинь. Тэрийг ах яаж мэдэхийн би чинь цаг хүрэхгүйн өмнө л туфлитэй Зайсан авирдаг баатарлаг эмэгтэй байсан юм чинь. Угаасаа л уранхай оймс өмсдөг арчаагүй охин болоод л харагдчихсан. Өмнөх 3 бүтэлгүйтлийг нийлүүлсэнэээээээс их бүтэлгүйтэл бол энэ л байсан. Эрхий долоовор хоёр хуруугаа гозогнуулаад л алхах.

Аймар байсан шүү. Би арай гэж буугаад л такси бариад л гэртээ ирж билээ. Тэгээд нэээх тэнэгээ бүтэн өдөржингөө уйлаад. Орой нь ангийнхаа 2 найз охиныг дуудаж уйлаад. Тэр хоёр ч гэсэн дээ би одоо хэлдийн. Битгий тэнэгтээд бай чи яадийн, ямар хамаатайн гээд л намайг дуугай болгочихгүй. Нэг нь аймаар гуниг царайлж өөдөөс дуугүй ширтээд л. Нөгөөх нь нулимсаа дусаагаад чи минь ямар азгүй юм бээ гэжүүү.

Би дараа нь 2 жилийн дараа тэр ахтай таарсан. Нэг жижигхээн бондгор хүүхэнтэй явжийсан. Тэр хүүхний пальто нь суудлынхаа ормоор үрчийгээд, хар өмднийх нь оёосон завсраар шороо ороод цайчихсан байсан. Ах маань харин жаахан овор суусан байсан. Би тэгэхэд л бодсийн. Ээ миний хоёр хуруу юу байсийн бээ. Бүх үнэнээ хэлсэн л бол болчих л байсан уранхай шүү дэээ гэж. Гэснээ бас АХ онгойж явахаар умайж яв гэж үг байдаг угаасаа чи уранхай оймстой муу охин гэх ч байсан байх доо гээд л өөртөө хэлчээд л явж билээ.

27 comments:

Хахахахаха. Ёстой хөөрхийшт

hnnn chi bas tsaad nohor chine butelgui ym bish uu? kkkkkkkkkkkkkkk

ангийн чинь 2 найз охин яаасан хөөрхийн, үнэнн сэтгэлээрээ

Sonin sonin tuuxtei xun shuu

Пээээээээ.
Дурлал сохор л гэж ярьцгаадаг.
Гэтэл бас нэрэлхүү байхнуу.
Байгаагаараа л байж байхгүй дээ охин минь.

Yanaaaa yamar hoorhoniin bee bagshee min ta buur hair hurchleeee :))

hahahaha heden jiliin umnu 3ypamiig olchool duustal unshjaahda unshjiisan bichleg bhchuve :))

hahaha yoyoyoyo uhlee
bogino hemjeenii kino hiiheer l yum baishdee. hahaha. tsoorhoi oims hetsuuyee hahaha

ямаррррррррррр урт бичлэгвээ гэж

Улаан Малгайт: хүн бүхэн чиний нүдээр намайг харуул би яахымээ этр... за сагсуурчээж сагс поньдоор шилүүлэх нь

Nimkaa: цаад нөхөр биш мидүү?

Anonymous: хөөрхөөөн тий

showtimer: буй бие нь сонин гэжугааа

Дэндэв: чухам

Sponge: аймры

c: нэглих олооооон жилийн өмнө ярьсан хүмс болждэээ бид

citrus: гол дүрд нь чи тоглоорой

hooligan: залуу байхдаа уртым бичдэг байжээ гэж

bagshaa ta odoo iim bish biz dee? tom bolchihson um chin tee, hehe

yooy estoi sanaa aldan aldan unshlaa shde kkk. ta 2 harsh jiltei baisan bhaa ch geh shig kkk

blogmn -рүү анх ороод хамгийн олон бичлэгтэй, хамгийн олон сэтгэгдэлтэй гээд доор байдаг жагсаалтанд 2 блогчин байдын.. одоо фриска та 2 шүүдээ..
тэгээл орж явцан.. бүх бичлэгий нь сэтгэгдэлтэй уншчаал, нэг л гоё санагдаад.. маш гоё сэтгэл хөдөлгөсөн кино юмуу ном дөнгөж дуусахаар нэх гоё байдаг даа.. тэрэн шиг л.. хайр хүрээл, дурлал хүрээл байдаг байжүүлээ.. дурсамж сэдрээчлээ.. хэхэ..

:*

ehner ni salaa yavsan baisan gejin, sain nuhur bsan bol salahgui bh bson bhoo,bi l tegj bodjiin, hend ch hereggui yum nadad ch hereggui ged neg hun heleed bdg sh tee,

Ажигч охин шүү,тэр хүүхний бүхний нь тэсгээхгүй харжээ дээ?

хичнээн үрчгэр пальто байлаа гээд уранхай оймсноос дээр л дээ. Тэр ах чамайг хараад дотроо баярласан байхдаа, уранхай оймстыг дээрдүүлээд бондгор бортой учирсан гээд

тэр залуу тэнэг л байна да. ийм тэнэгхэн охиныг яах ийхийн зуургүй сэнхрүүлэх газар байна шдэ. хэрвээ залуугийн оронд би байсан бол энэ дурсамжид залуугийн талаарх үйл баримт их дурдагдах байсан болов уу.

Хаха. баахан инээж авлаа. хөөрхөн дурсамж байна.

мардай

анхны хайр майр шиг маягинй юм этр ...

чамайг тээд янзлаагүймуу

Гилийн хатан: үгүй би одоо тийм

chuups: харин? асуухымс

Bayasum: па, сайн уу? чи харин өөрөө дурсамж сэдрээчлээ байна :P

Anonymous: тийм ч биз, үгүй ч биз

Хөхтолбот: зөсссс, өжигч охин шүү гэнүүү... гэснээс чи хаагуур ямрымаа хийгээд яваадээнааа ай?

shardeelt: дээр л дээ, баярлана л даа

Anonymous: тэнэгхэн биш шүү хөөе :P

biyelsenmuruudul: :D

мардай: анхных нь бол биш этр...

Anonymous: яаж янзлахы? яасы? ямбий харагдаадээнуу? :D

huurhiin.

Тээд оймсноос болоол болчиж байгаамууууууууууууууууууууу.... Цаашаагаа ямар нэг юм байхгүй юууу?

инээдтэйн

heleed yuhew oims biatugai bichhenees bichen zuilees bolood l dahij harku gej shiideh uye bdiishdee kkk

хэхэхэ яасс хөгжилтэйн

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл