Хөөрхөн бүсгүй өөрөө ирээд танилцая гэх магадлал

Мааслтай талх мааслаараа унах магадлал нь гурав хүрээгүй бацгаанууд гутлаа буруу харуулж өмсөхтэй бараг адилхан. Май гутлаа өмс гээд өгчүүл 10-аас нэг нь л зөв харуулах байх.
За тэр яахав, гэснээс эмэгтэйчүүдийн гэр бүлээ араар нь тавих магадлалыг эр зориг талаас нь яривал чоно хот руу дайрахтай ойролцоо бол эрчүүдийнх харин хотонд орсон хойноо бүх хонийг тасдаж хаяхаар хорхойсдогтой ойролцоо санагдахын.
Эмэгтэйчүүдийн гутал хувцны талаар чалчих магадлал нь эрчүүдийн гутал хувцны талаар чалчихгүй байх магадлалтай дүйцнэ. Түүнчлэн тэдний дэлгүүр хэсэх хүсэл төрөх магадлал нь эрчүүдийн 5 гар суух хүсэл төрөхтэй, таргалахаас айх хүсэл нь эрчүүдийн чөргөр байх дургүйтэй, гэр орноо байнга цэвэрлэдэг арчаатай эхнэр байх хүсэл нь эрчүүдийн архи сайн даадаг байх хүсэлтэй тус тус дүйцэх мэт.
За энэ эхнэр нөхрийн асуудал яахав.
Тэгвэл оросууд монголчуудыг загнадаг байх хүсэл нь захиралын авгай, нөхрийнх нь ажлын манаач өөрийнх нь үгэнд ч бас ордог байгаасай гэсэн бодолтой таархым шиг. Тэгэнгүүт хятадуудын, монголчуудыг ягтаа тулаад өөрсдөөс нь гуйгаад бөхөлзөөсэй гэсэн хүсэл нь эсрэг байрны хөөрхөн охин хэзээ нэгэн цагт өөрөө хүрч ирээд "би чамайг хүсдгийг чи мэдэх үү" гэж хэлэх байх гэсэн мөрөөдөлтэй таарна.
Харин америкчуудын монголчуудад хандах хандлага нь хөршийн залуу эр айлын хүүхдүүдийг барилдуулаад чихрээр шагнаж байхыг санагдуулах бөгөөд монголчуудын амэрикт хандах хандлага нь хотод их сургууль дүүргээд ирсэн ахыгаа бишрэн харахтай ойролцоо.
Ер нь ч тэгээд хотод их сургууль дүүргэсэн ах эргэж ирэх магадлал нь оройн хоолны үеэр гэрийнхэн бүгдээрээ гурил элдхийг хүсэх магадлалтай таарах байх.
Хүн, хүнтэй утсаар яриад дуугаар нь тэр хүнийг үнэн төсөөлж чадах магадлал нь туршлагагүй загасчны дэгээнд тэнэж явсан загас өөрөө орох магадлалтай тэнцэнэ.
Яг одоогоор манай түшмэлүүдийн албан тушаалаа урвуулан ашиглах зориг төрөх магадлал нь өлсгөлөн гөлөг эзэнгүй шарсан махтай тааралдсантай яг ижил тэнэг агаад нэн зоригтой. Харин хуулийнхаа цоорхойг нөхөөд тэрийгээ чанд барьдаг болчуул дээрх магадлал нь аймар бакь эрийн идэж байгаа хот догийг булааж авах зориг төрөхтэй ижил болох болно.
Эрт эдүгээ ирээдүй хэзээ ч байлаа гэсэн Будда мэт гэгээрчээгүй л юм бол та бид өөрийн ухамсараа дагаад өөрт эс ногдох учиртай ч сул байх олзноос татгалздаг хүмүүн байх магадлал нь шар будаа зүүний үзүүр дээр тогтох магадлалтай ижил буюу.
Надад буюу муюу гэсэн чамин үгээр бичлэгээ чимэх хүсэл төрөх магадлал нь зүгээр явжээснаа хөлбөмбөг тоглож байгаа хүүхдүүдтэй тааралдангуутаа дунд нь орж ганц гоол хийчээд замаа хөөх хүсэл төрөхтэй ижил. :D
Одоо сэтэгдлээр намайг хараах гэж байгаа хүмүүс миний бичлэгийг бүрэн уншсан, бас ойлгосон байх магадлал нь би шууд үсрээд шийдэнд тохох магадлалтай адил.
Бүрэн уншсан бас ойлгосон ч гэсэн хараах гэж байгаа тэр хүн тэрийгээ хүний нүдэн дээр ил хийх магадлал нь түүний хүний нүдэн дээр анонизм хийхтэй агаар нэг.

25 comments:

миний хүү хааяаа яаг тосоход шээж байгаа нь одоо цагт алтан загас нэг муу ядуу өвгөний торонд орж байгаа шиг л юм уу даа...

миний хүү ээж рүүгээ хараад мээм идэх тухай бодохгүй байх нь энэ эрчүүд сайхан хүүхэн хараад нэг удаа юу яах юмсан гэж бодохгүй байГААТАЙ АДИЛ Ч ЮМ УУ

artgaagiin bichlegiig bargagsh deer haraahgui baih magadlal ni baabar deer haraah magadlaltai duine.

Mongolchuud bid chini bagsh naraa uls shuu dee :)

Артгаагийн бичлэгийн гарчгийг хараад Артгаа бичиж дээ гэж бодоод уншихад сэтгэл ханамж авах магадлал миний хамгийн дуртай хоолны газраа ороод хамгийн идэх дуртай хоолоо хааяа нэг тэсэж тэсэж байгаад авч идэхтэй дүйцэх юм уу даа.

Чалва Палва said...artgaagiin bichlegiig bargagsh deer haraahgui baih magadlal ni baabar deer haraah magadlaltai duine.

Chono uurendee ulziitei gej ene shuu dee hehe

гояын.. гоя бичиж... тээд энэ хүнүүс бааахан дүйцүүлэх комент биччингүүт би бас юугаараа дутахуу гээд юуг юутай зүйрлэчий даа байз гэж бодсоорийтал толгой өвдчихлөө байна этр к

МАНАЙ БАГШЭЭ МУНДАГ ШҮҮ

...иим сайн дүйцүүлсэн бичлэг уншаад дор нь дуурайж дүйцүүлсэн сэтгэгдэл бичих магадлал нь хятадууд adidas-ииг adibas, abidas, abibas гэж өөрчлөн дуурайхтай тэнцэнэ...

Багшээг энчээ хүн муулах нь надаас хөл бөмбөг тоглохуу гэж асуугаад "Үгүй" гэж хариулахыг хүлээхтэй дүйцэх юмуудаа нтр

зэвүүн зэвүүн... дэндүү дэндүү

хэрээ дууриаж галуу хөлөө билүү бишээ солиод умшчих, тэрэншиг би адилтгаж нтр болоод ч яшигуу даа булай зүгээр хэхэ

hhh bagsh nar ene jil shine elselt ih avsan bololtoi
Anon

tavan gar suuxiinsan dans xutulj budlluilxiinsan

Saihan ineelgelee tnx bro!...

Надад буюу муюу гэсэн чамин үгээр бичлэгээ чимэх хүсэл төрөх магадлал нь зүгээр явжээснаа хөлбөмбөг тоглож байгаа хүүхдүүдтэй тааралдангуутаа дунд нь орж ганц гоол хийчээд замаа хөөх хүсэл төрөхтэй ижил. :D энэ хамаг хөөөөөрхөн зүйрлэл байлаа гэжжж

Manai angiinhan lagaa lag.

Bi neg sags togloj bgaa joohon batsaanuud deer ochij ganst shidcheed yawjiij bilee. Laag kaiftai bdiimlee. hehe.

Нүл магадлалууд... заримыы нь ч ойсонгүй... тхдээ ойсон ойгоогүй байсан ч хараахгүй

Юки багшээ байгаал юм байна шүү дээ

Сайхансанаа: хаха тэгсэн чинь манайд байдаг нэг 2 тосооны завсрыг л олж өмдөндөө шээгээд байгаашд.
САЙХАН САНАА: Аа чи тэр Ногооноогоо л хэл.
Ча па: Монголчууд бид багш нараа улс юмуу, яасан сонин улс вэ. Гэснээс энэ анхнаасаа баабар дээр гаргах гэсэн бичлэг юмаа.
фрийстайл: ... тэсэж тэсэж байгаад авч идхэд төрөх сэтгэл ханамжтай дүйх юмуу даа гээч. Дутуу дулимаг юм хийгээд.
Салхи: Би чонуу тээ.
Ицмэ: юм бодонгуут өвджээдэг эрхлүүлцэн толгой байшд.
Анон: Яасан үнэн үгтэй хүүхэд вэ!
Хульгаан: Хулхи дүйцүүлэлт явагдаад байна гэжүү
Үсрэгч: Түгүүл сагс тоглох уу?
Зоригт8: Нүдэнд хүйтэн гэчээч нэртэйгээр нь
Эртний анд: гү чи хэн бэ? Хэдэн жил анд байна хоюулаа?
Анон: Яажээнэ?
Шоу: Будлианы эзэн үү өөрөө?
Бэлл: Инээлгээд байхдаа яахуу дээ. Бро гэж юу ен?
Юки: Бусад хамгууды нь хэлээд өгчих дөөө
Фрий: Тэгээд чамайг хүмүүс харжаагаа гэж бодоод явах аймар хэцүү байгаа биз?
Чипс: Чипс хөөрхөөн хөөрхөн.
Дэндэв: Байлгүй яады, муу ёртой ен.

Suragchid bagsheegees sursan zuirleleeree comeent bichihgyi bh magadlal n minii hoorhon zaluu haraad ailguitehgyi unguruh magadlaltai =

manai surguuli gants bagsheetei uldsen bh magadlal n manai surguuli gants suragchtai uldeegyi bh magadlaltai=

Ицмэ: юм бодонгуут өвджээдэг эрхлүүлцэн толгой байшд.
ВУУУААА хахахаха.. хахаха

Эндээс би нэг зүйлийг маш сайн ойлголоо. Магадлал магадлалтайгаа л дүйцэх юм байна.

нээрээ ганц багштэй болцон юмуу даа

Артаг, Цогт хунтайж хоёрын адилтгал нь их лаг болжээ тээ
Хоёр өөр үед төрчиж дээ энэ хоёр их хүн, эсвэл хойд дүр нь юм болуу ч гэж бодогджээх шиг
Сэтгэлгээ ойр...магадлал ойр ч юм уу?

...Хол газраас хулуун явагч хүмүүн хийгээд
Хотонд гэтэгч чоно хоёрын
Ахуй бие ангид боловч
Авах идэхийн агаар нэгэн буй... гэжийхад манай энэ нэг иймэрхүү (дээшээ заасан сум)

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл