Кино үзсээн.

Байтлаа бүр үзсэн киногоо бичиж халтуурддаг болох нь байшд өнөөдрөөс. Халтуурдаагүй ээ, зүгээр үнэнгээсээ бичий гээд бичжийнэ. Хамаг сүүлд үзсэн 2 киноныхоо тухай бичнээ. Анжэлина Жоли, Жони Дэп 2-н киног өглөө үзсийн. The tourist.

Гү яаху багшаа нь нээх киноноос олон юм шаардаад байдаг хүн бишээ, шаардаж мэдэх ч гүй. Тэхдээ гоё дүрслэл, гоё жүжигчдийг муухай зохиолоор алаад хаясан байна лээ үнэндээ гэж санагдаа явцаа. Нэг их юм горьдож үзээгүй байсан ч, тэр 2-н оронд шал напий 2 гар тоглосон байсан ч гэсэн кино эхлээд 10 минутын дараа үйл явдлын учир тайлагдах ба тайлагдсан ч гэсэн төгсгөлдөө тэгүүл гоё юм гарна гээд хараад байсан харамсалтай нь тэгээгүй. Үйл явдалыг чухалчлаагүй хайр майр бусад юм гаргахыг хичээсиймуу даа санаа нь. Гэхдээ үзэхэд давгүй, сэтгэл сэргэмээр гэгээн сайхан кино байлээ. Ха энэ гэгээн сайхан гэдэг үг нээх гэгээн тээ. Гэхдээ часан үнэндээ Жоли нүд хальтармаар турсан байна лээ шүү хөөрхий. Дур булаам мулаам байхаа больсон байна лээ. Тэр нөхөрт нь гэхдээ тэр нь интрээстэй байгаа байх л даа бас. Харин манай гавьтан Испаароо цулцайсан хацартай бондгор эр болж. Тэгээ л нэг навсайсан, нам дуугаар ярьсан, яах гээд ч байгаан нөгөөх л байдгаараа.
Төгсгөл нь Шрэк шиг байсан бол гоё байх байлаа гэж. Бүгдээрээ Жони Дэпийг тэр этгээд нь мөн гэж бодоод байжээтэл гэнэт биш байгаад зүвийин зүгээр жинкэн жуулчин байсан бол алкуу юу тээ.

Дараа нь дөнгөж сая үзсэн нь алдарт Сталлонэ. The expendables ай.

За нэг л оддын бөөгнөрөл, яах л бол доо гэсэн чинь харин сайхан эд болжээ. Тэндээс нууцлаг юмс хумс, уран гоё үйл явдал хүлээх хэрэггүй шд тээ. Тэр чинь тулаантай л кино шд. Тэгээ л болоо шд. Өвөө нар тэтгэвэрт гарах болоогүй байноо. Нэг удаан хөдөлгөөн, пар пар дуутай баавартай гарууд хөшилдөө л байна лээ. Сталлонэгийн бие жоохон өвгөжөөр болцон байна лээ. Аргагүй дээ 65 хүрч байгаа хүн. Манай 65 өвгөчүүд хажууд бүр эмгэжээр болцон байдаг шд. Тэр хаа очиж залуугийн сайхан тэгшxэн нуруутай ен тээ.
Тулаан бол аймар л хийсэн байна лээ. Сап сап гээ л эгшин зуур хэд гуруун эрсийг сийчээд унагааж байна мань Тээвэрлэгч (нэрий нь мартцан ха) бол. Аа жоохон бакирцан гарууд нь мэргэжлийн бөхийн мэхүүдээр л авч шидэлцдэг болж.
Стөн Голд Стив Аустин гарсан хаха. Том залуу бас зүгээр нэг зодуулаад үхчихгүй байгаа нь сайшаалтай. Галд малд шатаж энэ тэр. Өвөө нар хэн нь ч үхээгүй ээ. Тэр талаараа бас л гэгээн сайхан каадар. Гэхдээ дайснууд бол яг л ялаа шиг хиарчээлээ шд. Бөөн дэлэврэлт. Тэрий нь харвал яахын аргагүй өвгөн Рэмбогийн эргэж ирэлт мөн дөг шүү. Мань Рэмбо насанд дарагдаад ганцаараа хүчрэхээ байгаад хэдэн улсууд цуглуулчжээ.
Мийки Рүүрк бол нэг гаанс зуусан мэнгэртэй зураачийн дүрд орж. Тэр л энэ кинонд уянгын ая явж болохоор каадар оруулж байгаамуу даа.
Хаа очиж худлаа нээх янаг амрагийн явдал гарахгүй нь догь юм даа харин. Тэр хогоор яадын тээ, ямар хүмүүсийг үзээд алиачээ гэж гуйх биш ай. 2 нөхөр л гушуун дээрээ ганц удаа хальт үнсэлцэж байгаа харагдна лээ. Тэр 2 тэгээд болоо болоо.

16 comments:

хаха наад сүүлд бичсэн хэлэхэд гэцүү нэртэй кинуны чинь талаар би дээр http://itsme.blog.gogo.mn/read/entry147944 ингэж бичжийсийшд... стэгэл сэргэтэл байлддаг гоя кину шүү :Р

тэр жуулчны нь үзээгү... хүнүүс гоя биш гээдээлээ... к

Надад бол таалагдсан, тэр жуулчин.

Кино үзэж мүзэж мэдэхгүйшд, юун нөгөө оддын дайн, терминатор, харри поттер өөр юу юу ч билээ шилдгэг гэдгүүдийг үзэж үзээгүйшд , сүүлийнх бол эрчүүд үзвэл гоё кино юм шиг байна. хүмүүсийг нь энд тэнд харжил байсым байна хэхэ, ер нь нэг тийм гэгээлэг кино үздиймуудаа би одоо бодоод байсан чинь

муу кану үзчээл муулаал суухымаа эдр...

uu l duu bi ene hoyriig hj duuschaal za yostoi chuluu boloh kino hiichle de gj bodsiimshde ug ni kk

"uu l duu bi ene hoyriig hj duuschaal za yostoi chuluu boloh kino hiichle de gj bodsiimshde ug ni kk"

Найруулагчийнх нь дэргэд муулаад хаячихаж байгаам бишүү, Артгаа чи :)

Tourist бол ёстой ДҮФФ кино болсон байлээ.Шал дэмий 2цаг шахуу Жоолиг загуур үзүүлхийг харж суусаар байгаал гарч ирсэн шд.Үнэн ДҮФФ хэхэхэ.Тэр 2дахь киног би бүр үзээчгүй нтр хэхэ

Кануу үзэж цаг алдаж байснаас Артгаа багшаараа ампалаагид яриулчуул болохын байна. Багшдаа улам олон кануу үзээрэй гээд амжалт гүсий.

Хахаха
халтуурдаа хаячиж

Эцсийн үр дүн эртнээс мэдэгдчихээр утгагүй болчихдог шүү, иймэрхүү триллер кино (Жуулчин киног ярьжийн). Ялзарсан улаан лоолийн сайт дээр 20%-тай байна лээ. Гэхдээ миний бодлоор арай л бага оноо өгөөд байх шиг энэ шүүмжлэгчид. Ядаж нэг 50% хавьцаа байх байлгүй дээ.

иймэрхүү юм бичээд байвал болж байна шүү дээ гумпаа

shal uitgartai

artaagaas oor bagsh baihaa bolitsiimu

Арай л гомдмоор урам хугарсан...Сайхан хүүхний сайхныг гайхуулах гэсэн зохиолгүй

за хө энэ блогоор их удаан орж гараагүйн байна, байтлаа үзсэн киногоо бичдэг болж байгаан байна. Зө тэр ч яахав, ямар ч кино байсан бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино юм гэж В.И.Ленин хэлсэн байдын.

В И Ленин Сур сур бас дахин сур. гэж хэлсэн байдыш дэ харин Гаамп үргэлжлүүлээд Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно. гэсэн байды

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл