Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ

Хүмүүсээ багшаа нь нэг аймар урт нэртэй, аймар урт юм орууллаа шүү. Надын чөлөөт үзүүлвэр юм байгаан. Гэхдээ зөвхөн эхлэл нь ха. Дараа нь ардах нь урдхаасаа урт 7 бүлэг орно шүү дээ. Айсан нь одооноос л больсон нь дээр. Гэхдээ тэрийг унших та нараас илүү, бичих би л гэцүү байна даа. Бурхан тийн л гэх байх.
Тэгээд хүмүүсийг тэг гэвэл шинэ жилээр дуусгана, боль гэвэл өнөөдрөөс болиод өөр бүүр урт юм эхэлнээ.

Эхлэл
Үйлс нь далийсан өдөр гэж л энийг хэлэх байх. Үгүй ээ ер нь, үйлс нь далийж эхэлсэн өдөр гэвэл таарна. Балх Гүнд хоёроо гэж. Одоо та нарт би энэ 2 залууд нодлин жилийн өдийд юу тохиолдсоныг ярьж өгье.
Тэд хар багын найзууд, харийн энэ оронд хоюул цугтаа нэг байранд амьдарч, нэг газар ажилладаг байлаа. Нэгэн рестораны томгүйхэн гал тогоонд Балх үдээс өмнөх, Гүнд оройн ээлжинд нь „гүрийнэ“. Гүрийх гэдэг бол Балхын үг. Учир нь тэдний эзэн-тогооч, юу юуны туханд хүрэлгүй уурлан хашгичдаг зантай адгуу эрийн хажууд хэдэн цаг байхдаа Балх чухам л гүрийдэг билээ. Энэ нь эзнээс дутахгүй түргэн ууртай, юм л бол хөмсөг зангидан бодол болдог өөрийнх нь зан ааштай холбоотой. Бүр баргийн онигоонд ч инээх дургүй хүн шүү дээ энэ Балх чинь. Харин шаламгай, хэрсүү хүү Гүндэд бол эзнийх нь оронд зүгээр нэг морь байсан ч том асуудал биш байхаар барахгүй аягүй л бол түүнтэй ярилцаж дөнгөнө. Ер нь арга ч гүй юм. Балх оюутан болж ирээд дөнгөж 4 сар болж байгаа бол Гүнд хэдийнэ 5 дахь жилтэйгээ золгож байгаа юм үзсэн толгой.

За нөгөө гайт өдөр лүү гээ ороё доо. Тэр 12-р сарын 3 дахь ням гаригийн өглөө байсан юм. Цонх болгон дээр зул сарын баярыг угтуулан тавьсан чимэглэлүүд ярайж, гудамжны хаалга бүрийн өмнө урьд шөнийн нэвсийтэл дарсан цасыг цэвэрлэн зогсох хүмүүс тонголзож байлаа. Хальтирч унасан хүний эмчилгээний зардлыг төлөх дуртай хаалганы эзэн байхгүй болхоор арга ч байж үү. Тэр өдөр жирийн л эхэлсэн сэн. Бүгд, ялангуяа эзний эхнэр илүү сайхнаар инээмсэглэн Балхтай мэндэлж, харин мэндчилгээ дуусав уу гүй юу нүүрэндээ дүнсгэр царайгаа наан холдоцгоож байв. Энэ бүхнийг хэдийнэ мэдэх Балх ирзээнэн бээлийгээ өмсөн өглөөнөөс хойш овоорсон сав суулгуудыг угааж эхэллээ. Эзэн зогсолтгүй ямар нэг юм чанаж, жигнэж, юүлж, савлан, байн байн бохирдсон сав суулга авчирч нэмэх аж. Тэгж байтал эхний зочид ч ирж, эзэн цэсэн дэх хоол ундаа хийх ажилдаа орлоо. “За ингээд л орилоно доо“ гэж Балх бодонгоо савантай алчуураа мушгина.

Монголд банк татан буугдаад ажилгүй болcoн Балх насны залууд сураад авахаар шийдэн, байгаа хэдэн төгрөг дээрээ нэмж зээл аваад наашаа иржээ. Ирснийхээ дараа бүх хүн өөр лүү нь инээмсэглэхээр нь баярладаг байсан бол удалгүй нэг их өөрийг нь гээд инээгээд байгаа юм биш гэдгийг мэдээд тэгж хөөрөхөө болив. Хүн бүхэн, бүр түцний худалдагч хүртэл өөрий нь үл тоох шиг санагдах нь гайгүй хувцастай нь муухан хувцастайнхаа хажууд даналзаж байдаг монголын ёстой даанч нэг нийцэхгүй. Тэр үнэндээ л доошоо орж яваа мэт бодогдож, энд ингэж сав угааж зогсоогий нь найзууд нь мэдвэл яана гэхээс яс нь хавтайдаг байлаа. Зангиа зүүж, ширээ тохойлдон суусан нь байнга нүдэнд нь харагдаж зовооно. Гэлээ гээд яалтай ч билээ, өндөр албан тушаалтан, эсвэл боссын хүүхэд биш л бол өндөр өртөгтэй баруун европод үүнээс өөр арга байхгүй. Гэвч энэ эзнээс болоод сүүлдээ ажлы нь хаяад явдаг ч юм уу гэж бодох болжээ. Гэтэл дараагийн ажлаа олоогүй бол ингэх нь тэнэг хэрэг, бас энд оруулж өгсөн Гүндийнхээ нэрийг бодох учиртай.

Балх тосгуурт дүүргэсэн усанд юу ч юм булхан уруулаа унжуулж, барзгар бодолдоо автан зогсож байв. Эзэн ч хэдийнэ хашгичаад эхэлжээ. “Шинэ жил дөхөж байдаг, өдийд ч монголд сайхан байгаа даа. Ээждээ нэг бэлэг явуулчих юм сан. Явуулая гэхэд байрны түрээс, хоол унданд нөлөөлөөд явчна... Ер нь юу ч явуулдийн билээ... амьдрал ч галт уулын тогоо шиг бусниж байна даа...“ гэж бодов уу гүй юу тосгууртай ус нь гэнэт галт уул болж хувиран дэлбэрэн цалгилах нь тэр ээ. Тостой, савантай, хиртэй, бохир тэр шалбааг Балхын нүүрийг шалба норгоод зогсохгүй ам руу нь хүртэл үсэрч оров...
Эзэн ууртай байсан юм. Үдийн 12 цагт ирнэ гэж захиалга өгсөн боловч 1 өнгөрч байхад ирээгүй байсан хатагтай Линдтэд бүр дэлбэртлээ уурлажээ. “Баас! Тэнэг эмгэн! Оронд нь өөр захиалга авах байсан юм!“ гэж орилон бохирдсон хайруулын таваг 2-г авчирч өөрийн ширээн дээрээ тавиад "Балхаа энийг аваарай!" гээд эргэсний нь гунигт бодолдоо дарагдсан мань эр анзаараагүй юм санж. Эзэн ууртай хэвээр өөр нэг савтай хоол таваглахаар эргэн иртэл түрүүний хайруулын тавагнууд тэндээ зай бөглөсөөр байж л байлаа. Эзэн бүр ч галзууртлаа уурлан тэдгээр тавагнуудыг шүүрч аваад Балхын ус руу чамгүй холоос чулуудчихсан нь одоо Балхын шалба норсон байхын шалтгаан болчихжээ.
Барих гэж ихэд зовдог Балхын тэвчээр энэ удаа эзнээсээ ч асуулгүй зад татлаа. Тэр барьж байсан шанагаа ус руу цүлхийтэл нь шидээд, хэл сайн сураагүй тул монголоор эзнээсээ үл дутах дуугаар гуугачиж гарсан гэдэг.
-Хөөе чи!!! Хэн юм бэ ай! Алий намайг алаадах! Би хүн байна за! Би энд чинь ажиллаж чадахгүй, түй! Ай кан нот ворк!
Ингээд тэр хормогчоо тасар татан хуулж эзнийхээ нүүр лүү шидээд хаалгы нь чанга саван гарч одлоо. Эзэн эхнэр лүү гээ харан мөрөө дөнгөж хавчиж амжтал хаалга ахин хүчтэй нээгдэн Балх эргээд ороод ирэв. Эзэн мэгдэн сандарч утсаа шүүрэн авлаа.
-Цагдаа дуудлаа, би цагдаа дуудна..!
Эзний хуруунууд утсан дээгүүрээ салагалж байх хооронд Балх хөмсөгөө зангидан уухилсаар урд нь очиж зогсжээ.
-Гийв ми маая маани!
-Аа, окэй окэй, Аая гийв юү дат.
Балх 70 еврогоо аваад гарав. Энэ удаа арай зөөлхөн савагдсан хаалга баярлан хаагдаж, харин савагч этгээд нь гараа кармаандаа шаагаад эрчтэйхэн алхаж байснаа яваандаа сулран удааширч, саях явдалд гэмшиж эхлэв. Одоо яаж амьдарнаа, өөр хаана бэлэн ажил байна вэ, Гүндэд юу гэж хэлнээ....???

*********
Үдийн 11-ийн алдад Гүндийн утас хангинаж гарлаа. Орон дотроо утсаа хайсаар арай гэж олон өрөөсөн нүдээ хүчлэн нээвэл дэлгэц дээр эзний дугаар байсанд тэр гайхахын ихээр гайхаж шууд л тормолзон сэрж гэнэ.
-Хэллө шээф ?
-Гүндээ! Дампуурал! Балх явсан, би ойлгохгүй байна! Би түүнээс айсан, тэр над руу довтлох гээд байсан...
-Юуууу?...
-Тиймээ! Тэр бүдүүлэг, би үнэхээр ойлгохгүй байна! Би цагдаа дуудах ёстой байсан.
-Шээф, юу болсым бэ?! Балх наана чинь байна уу?
-Тэр байхгүй, маш ууртай гарч явсан, ирэхгүй байх. Одоо хэн надтай өдөр ажиллах вэ? Чи ирэх хэрэгтэй байна.
-Ойлголоо шээф, би одоо очьё.
Тэр бариу моодтой өмдөө дээр дээр үсрэн байж арайхийж углаад гутлынхаа арыг гишгэн барин нааш цаашаа хам хум гүйж гарлаа. Байр түрээслүүлэгчийн царай муутай ч намтар түүхээр арвин палдгар нохой түүнийг, энэ сэгсийгээд яачаа юм бол гэсэн харцаар дагуулан харна.
-Байна..
-Хөөе юу болсым бэ? Брайн боож үхэхжийнэ, чи хаана байгаан?
-Гүэ харин дургүй хүргээд...
-Яасын бэ яг?!
-Тосгууртай ус руу хайруулын таваг шидээд.... над руу үсрээд.... бүр ам руу хүртэл ороод, тэгжаах ямар хэрэгтэй юм бэ!
-Ць! Тэглээ гээд чи бузартаад үхлээ юу ай? Хүрээд ир, би тийшээ явжийнэ, уучлал гуй.
-Тэр муу чинь угаасаа хоол ч өгдгүй нарийндаа хатсан гуйлгачин. Монголд бол би ингэж доошоо...
-Монгол чинь тээр тэнд байна тэнэгээ! Одоо чи хаанаас ажил олох юм бэ?
Гүндийн бачимдан зэмлэх нь Балхын намжиж байсан ууры нь дахин сэдрээгээд өглөө.
-Чадкуэ, би өөрөө өөр ажил олчно! Чи л наанаа оч!

Гүнд эзний гомдол мэдүүлэн үглэхийг сонсонгоо Балхын ажлыг хийж дуусгав. Өөрийнх нь ээлж 2 цагийн дараа эхэлнэ. Тэр болтол дэлгүүрээс халуун хиамтай талх авч идэнгээ интернэт кафэд суун цаг нөхцөөхөөр боллоо. Гэрт очсон ч Балх эзгүй байгаа. Хэлний бэлтгэлд явдаг оюутан хүн, тэгээд ч тэрэнтэй хавьд уулзмааргүй байна.

Оройн ээлж бас л жирийн гэхэд дэндүү жирийн эхэлсэн юм даа. Ресторанд тамхины утаа суунаглаж, хүмүүс гангар гунгар ярилцна. Ханаар тогтоосон шинэ жилийн гэрлэн чимэглэлүүд рестораныг сүрхий өнгө оруулжээ. Өнгө өнгийн одой анахайнууд хөгжилтэй царай гарган гэрэлтэж, цаахантай нь өтгөн сахалт өвлийн өвөө гурвалсан чаргатайгаа хурдалж явна. Харин дээгүүр нь баахан одод гялалзах нь хэний ч сэтгэлийг баясгамаар. Гал тогооноос эзний дуу хадаж, сав суулга харшилдах. Дандаа халамцуу байдаг бармэн, чех гаралтай Яани тээкнийхээ ард зогсож л байх. Гүнд энэ бүхний хажуугаар өнгөрөн хувцас сольдог өрөөг зүглэж яваад эзний охин, 17 настай Бэтитэй тааралдав. Бэти Гүндтэй таарах болгондоо ялдамхан гэгч нь инээмсэглэж, бүр баярлаж байгаа аятай байдаг юм. Гүнд, "хэ жимс! Даанч дэндүү өндөр модонд ургаж дээ чи" гэж бодонгоо хайнгахан нэг инээмэр аядаад зөрлөө.
Гүнд тосгуурын хажууд байсан хэд гурван савыг угааж дуусаад байтал эзэн түүнээс хэдэн өргөст хэмх арилгаад өгөхийг хүсчээ. Хэзээний уриалгахан Гүнд инээд алдан толгой дохиод, зоорь луу орвол Яани тэнд цаас барин пиав ундаагаа тоолон зогсож байхтай таарч гэнэ. Түүнд сайн сайхныг хүсээд хайрцагтай өргөст хэмхнээс 2 гартаа атгаж аваад эргэтэл гараас нь нэг нь мултран унаатахлаа. Унасан өргөст хэмх үзүүр хэсгээрээ хугарч, харин тэрхүү бяцxан хугархай эрчээрээ газраар ойн буусаар Яаниг зүглэв.
Огт санаандгүй байсан Яанигийн гутлын хоншоор дээгүүр хулгана харайгаад гарах шиг санагджээ. Европ хүний сүржин зангаас уу эсвэл өөрөө дүр эсгэх нэн дуртайгаас болсон уу, эсвэл угаасаа ч тийм айхтар цочсондоо ч тэр үү муухай бахирч гэнэ. Тэр бахираанаар нь хоолны танхимд эзнийхээ хөлд хэвтэж байсан анч үүлдрийн нохой огцом чанга хуцан ухасxийхэд хажуугийн ширээний эмгэн цочихдоо дэргэдээ суусан ач охиныхоо нүүрэнд оочиж байсан халуун шөлнөөсөө халбагыг хүртээгээдхэжээ. Гэтэл охиныхоо часxийн бахирах дуунаар дөнгөж сая хайлаад урсчихмаар сайхан инээмсэглэн суусан бэр бүсгүй хадам иж рүү гээ “хөгшин үнээ“ гээд чарлачихаж. Түүнээс дутуугүй инээмсэглэн, бэр охиноо магтаж суусан хадам ч мөчөөгөө өгөлгүй бэрийгээ “чөрийсөн чөтгөр“ гэж чичилжээ. Энэ хооронд тэнд байсан өөр 2 ч нохой анхны нохойтой дуу авалцан хуцалдаж гарсан байна.
Зиа бөөн л самуун болсон юм байхаа. Харин бүх зочдоо муусайн харамчууд, гуйранчууд гэж хараадаг эзэн энэ явдалд туйлын ихээр баясан хөхиж, анх юунаас эхэлснийг Гүндээс сонсоод бүр нулимсаа гартал инээжээ. Харин даанч удаан инээсэнгүй ээ. Амаа том ангайн эг маггүй хөхөрч байсан түүний царай гэнэт хувхай цайн гацахыг харсан Гүнд харцы нь дагуулан харвал аварга том биетэй цагдаа хаалга халхлан, амар мэндийг эрсээр зогсож байх нь тэр гэнэ дээ.
Гай зовлон ганцаараа ирдэггүй юм хойно доо. Саяхи үймээний чимээнээр гудамны нөгөө талаар өнгөрч явсан эргүүлийн цагдаа аятайхан хэрэг гардаад авчихаж юу магад гэж яаран орж ирсэн нь тэр байлаа. Тэрээр бүхнийг ажиглаад юy ч болоогүйд урам нь бяцxан хугарсaн ч бантан зогсож байгаа ази-г хараад ахин нэг горьдлого төрөв. Цагдаа хараад аль хэдийнэ манарч эхэлсэн Гүндэд түүний “бүх ажилчид ажлын зөвшөөрлөө үзүүлнэ үү!“ гэсэн үг тэртээ холоос цуурайтанхан сонсогджээ. Тэр өөр лүү нь дөхөж яваа цагдаа руу инээхчээ аядан, “би... би энд ажиллаагүй ээ, би хоол идэх гэж явна“ гэж арай хийн хэлтэл цагдаа түүний гарт байгаа өгөрцийнүүд рүү харан мушилзаж, “арилгахад чинь туслах уу? гэв.

Балх Гүнд хоюуланд түр оршин суух зөвшөөрөл бий ч ажлын бичиг харин байхгүй билээ. Ингээд Гүнд цагдааг даган явах болж, харин орилоо эзэн нь тус улсын хуулиар 12000 еврогоор торгуулах болов. 12 цент дээр ч гар татдаг түүний хувьд энэ бол байж боломгүй гай түйтгэр байлаа. 20 жил ажиллахад нэг ч шалгалт орж ирээгүй гэж гайхуулдаг эзэн минчийн салгалсаар цагдаагийн зайгаар Гүнд рүү ойртон, "муусайн, тэнэг... адгийн... монголчууд! Там руу гаа тонил!" гэж шүд зуун хэлсэн байна. Ажлын бичиггүй хүн цалингийн татвар төлнө гэж байхгүй тул эл эзэн шуналтаж яваад ийнхүү баларч байгаа юм. Энэ орой тэр нэгэн инээдэмтэй зүйл сонсоогүй бол тэр чигээрээ багтарч үхэх байсан биз. Юу гэвэл захиалга өгөөд ирсэнгүй гэж харааж зүхээд байсан хатагтай Линдт нь тэр өдрийн өглөө нас бараад аль хэдийнэ эмнэлгийн моргт хэвтэж байсан юм байжээ. Нас барсан хүнийг хүлээж тэгтлээ бухимдаж байснаа санаад эзэн өөрийн эрхгүй мушийсан гэдэг юм. Орж гарсан танилууддаа сонирхуулах нэг балай яриатай болсон доо сэтгэл нь бага ч гэсэн уужраа биз.

Гүнд дахин нэг л удаа ажиллаж байгаад баригдвал нутаг руу гаа шууд ачигдах хатуу сануулга авч 1200 еврогоор торгуулах болов. Балх руу ярьлаа.
....-Өө яасан тарцымуу? Брайн юугжийнэ? Мань сайхан бууз хийчлээ...
Балх хэрэндээ л хөөрхөн ааштай, Гүндэд зусардах маягтай дуржигнуулж байгаа нь энэ.
-Юун тарах, цагдаа дээр байна.
-Аий?
-Тэгсээн тэгсэн. Баригдсан. Чамд 400 евро байгаа билүү? Зээлээч хөгшөөн, 1200-гийн торгууль гэнээ, өхгүй бол намайг гаргахгүй.
Утасны цаана Балхын шуухитнах сонсдоно.
-Миний сүүлчийн мөнгө...
-Мань удаахгүй ээ
-Тэгээд чи... яаж өхийн?
-За бололгүй дээ. Аваад ир л дээ хөгшөөн!
Гүнд дансандаа байсан бүх мөнгөө Балхын авчирсантай цуг цагдаад тушаагаад гарлаа.

-Сайхан уумаар байна!
-Харин тийн!

Тэр орой мань эрчүүд буузаа идэж, дэлгүүрээс авчирсан ганц юмаа хуваан цохьжээ. Балх байр түрээслүүлэгчийн нохойд бууз идүүлэх гэж оролдож, Гүнд гэдэс нь өвдөөд үхчихвэл яахым бэ гэж хориглоно. Харин ямбархаг нохой аманд нь орсон махыг зажилж зажилж арайхийн залгих ба гурил ороод ирвэл хэлээрээ түлхэж гаргаад, юу вэ энэ чинь гэсэн шиг тэр 2 луу хялайн харна.
-Яасан муухай хүн шиг хялайдаг хог вэ!
-Хэхэ харин тэхх. Чи бууз өгөхөө болио. Азгүйтээд байж, улам аз нь хаях гэж байгаан!
-Энэ муу даравгар үхсэн ч яадаг юм!
-Өрөнд орох гээ юу, 30 мянган евро шүү дээ.
-Гуч аа? Энэ үү дээ?
-Дуудлага худалдаагаар авсан гэсээн. Эндхийн нэг том язгууртны нохойноос төрсөн гөлөг. Өвдөж эмчлүүлсэн ч чи бид 2 зардлы нь насаарааа дийлкү.
-Ёооё энд бүх л юм үнэтэй, үнэтэй! Цаад шүүгээнүүд чинь хэд гэлээ?
-Аа их эртнийх юм гэсэн. 100-аад мянга байсан байхаа. Байрны гэрээнд байдийшд гээд Гүнд нохой руу харан мушийж, харин наадхы чинь би 2 сард нэг удаа 2 долоо хоног хардаг юм. Чи хүзүүвчий нь хар л даа.
-Энэ бас хэдэн зуу юу?
-2 мянга шүү дээ
-Аа яа яа, Лиза ч надаас баян байна шүү.
-Элза гээчээ, дандаа Лиза гэхийн!
Ийнхүү мунгинаж суусаар мань эрчүүдийн лонх нь хоосроодох үед харц нэгэнтээ солилцоод л санал нэгтэйгээр гарцгааж түцнээс 4 лааз пиав нэмэв. Ингээд тус тусынхаа орон дээр тарайн унацгаажээ.
Нээрээ ингээд унасан бол аштай юу. Гэтэл тэд унаагүйгээр барахгүй, эцэг эх, нутаг уусаа дуулан уйлалдаж, азгүй хувь заяандаа гутарсан шалтгаар ахин гарцгаасан байна. Мань 2 тохиолдсон явдалтайгаа эвлэрэн өнөө орой сайн шиг шоудаж аваад маргаашнаас өөр ажил хайн амьдралаа босгож авахаар шийджээ. Ингээд ойролцоох гудамжны мухарт байх даржинхан пиавны газар орж ирлээ.
-Одоо долоо хонгийн дотор л ажил олку бол.
-Харин тиймээ хө, яджаахад чи 1200-гаар торгуулчдаг. Байрны мөнгө хэзээ нэхэх билээ?
-Ирэх сарын эхний өдөр, одоо хорин хэд хоног дутуу байна. Хөөе наадханд чинь пиав уулгачих уу?
-Уухымуу?
-Уунаа ууна, монголд би нохойдоо архи өгжээсийм чинь, аав загнаа л хэхэхэ...
Тэр 2 ийнхүү хөгжилдөнхөн, хөөрөлдөнхөн суусаар байгаад бараг үүр цайлгах дөхүүлээд гуйвалж дайвласаар сая нэг гэрийн зүг явцгаажээ.

Даваа гариг. Өглөөний 8. 30 цаг.
Өөрийг нь сэгсрэн нэг юм хэлээд байгаа Гүндийн царай арайхийн Балхын нүдэнд тодорлоо. Дуу нь сонсогдохгүй хэрнээ ам нь ангалзаад байх юм. Туйлын их сандран тэвдэж. "Гал түймэр" гэсэн бодол унтаа оюунд нь төртөл чих нь сая нэг онгойн түүнийг сонсохтойгоо болов.
-...... хайцийм бээ?
Балхын нүд гурвалжлан, юу хайгаад байгаа юм бол гэсэн шиг хөмсөгөө нэг өргөж нэг буулгана.
-Нохой байхгүй байна! Элза Элза!
-Ай...? юу..?
-Даниэл авгайгийн нохой алгаа, сэрээчээ чи!
Балх түүнийг түлхэн эргэж хэвтэх гэснээ больж гэнэт өндийн харлаа.
-Манай нохой юу?! Орон доогуур үзсэн үү?
-Гудсан завсраар ч үзсэн, хаа ч алга!!!

Хоёр найзын цуснаас арилж амжаагүй байсан спирт ор мөргүй ууршчихав.

28 comments:

unshihaas zalhuu hurchlee, tsaini tsagaaraa unshihaas.

unshihaas zalhuu hurchlee, tsaini tsagaaraa unshihaas.

bagshaa Gavitaan yasiimbee eniig unshaad ehelsen hoino ta gaitaan shig duusgahgui bol yaviin ug ni umshmaar l bn.

үргэлжлүүлээрэй! дажгүй болж байна шүү.

Urgeljleliig ni tesen yadan huleejeeye. Ter nohoi gai bolj uhtseen tuuchii. Buuz hurtsdaad naachlaaldaa. Haha

Бууз пиавтай холичихоор үхдгийн болуу? Гаапм багшийн шар нохой бол ийм юманд улам өнгө орно доо

хэхэ үргэлжлүүлээд байгаарай энэ урт юм ааа хэхэ

This comment has been removed by the author.

"Тэр бариу моодтой өмдөө дээр дээр үсрэн байж арайхийж углаад"

хахаха
хоолоо иджаах зуураа аштайхан юм уншчлаа

http://gachin-goy.blogspot.com/2010/11/blog-post_30.html ёооё толгой минь

гоё зохиол бна, үргэлжлэлийг нь хүлээгээд эхэлчлээ шүү :)

Гоё бичиж байна. Монголика ёсоор бол бид үргэлжлэлийг нь ойролцоогоор хагас жилийн дараа л унших байхдаа гэсэн бодлоо :D, санаа алдалт 2-оор төгсгөн броузэрээ хаалаа.

bugd demjij bn shuu bagshee hurdan oruulaarai urgeljiliiin

таалагджийна... үргэлжилэлийг нь гялс хийгээрээ


http://tsahimj.blogspot.com/2010/11/blog-post.html?spref=tw

http://tsahimj.blogspot.com/2010/11/blog-post.html?spref=tw

huue bagsh guai neg yumaa duusgaad nuguuhuu ehelj bval yadiin haa bn ter gavitaan huu haa geel duusgachna geedbsan yasan bultree bagshee guai

3 aas deesh xuudastai adal yavdaltai yum unshxaar umnux uil yavdlaa martchaad baidiin

hey banjigiihniig meddeg hun ba uu
ydaj bichsen ym aa avmaar ba geed damjuulaad ogooch

Ийм урт юм оруулсым биз дээ. Сайхан байнаөө сайхан ч болж.

uuniig oruulsnaas ni hoish unshih geed l zalhuu hureed yavaad bhiin, tegjaagaad neg uidsan uyedee unshih l bh daa.

За ганц чөлөөт үзүүлвэр хийчий. Өршөөгөөрэй багшээ нар мээнь.

Шрек Илжиг хоёр явжээнэ гэнээ. Шрек нь багшээ. Илжиг нь ч бас багшээ. Тэгээд нэг ордон руу ордийн. Тэгсэн аймар том охин луу гарж ирээд Шрек нөгөө лууг үсдэж сэгсрээд, шанаа руу нь баахан цохиод гал гаргах сэстээмий нь бараг гажтал зоддийн. Сүүлнийх нь хамгийн эмзэг цэг болох "Кау Нау" цэг дээр илжиг туурайгаараа дэвсэж мэвсээд. Хоёр багшээ лууг салпээтэг болтол зодчоод нэг тас хүүхэн чихдээд гардийн.

Тэгсэн нөгөө хүүхэн ч гэж хүүхэн пээ тэр гуа сайхан гэж айхтар. 2 багшээ бие биенээ тандаал... Нэг нэгнээсээ харамлаал. Боломж гаруул нэг нэгнээ доош нь хийгээл. Тэгээд шөнө болоод Шрек Илжигтээ унтуулах эмтэй харх идүүлж унтуулангуутаа сэмээрхэн мөлхөөд өрөө рүү нь ордын.

Тэгсэн өө шээтээ шээт нөгөө тас хүүхэн чинь үнэн матрын царайлцаж байжийдийн.

Шрек: Өө чи одоо ямар аймар царайтай болчээвээ?
Пиона: Харин ийм нэг гайны хараалтаймаа би. За чи ч гэсэн өөрөө нээх гоё залуу биш л байшд наашраач дээ.
Шрек: Өдөр майр гоё байсий ш дээ чи.
Пиона: Өдөр үзэсгэлэнт гүнж шөнө нь ийм матрын сда болчдымаа би.
Шрек: Ээ эсрэгээрээ байсан бол уг нь гоёийм байна тээ? Өдөр хэн ч тоохгүй амар. Тэгэнгүүт шөнө нь өө найс...

Яг энэ үед Илжиг голын эрэг дээр нэг юм хийгээд суужээдийн. Мастур... Тэгсэн чинь нөгөө луу хүрээд ирдийн.
Илжиг: Ээжээ яанаа. Хөөөе эээ Шэрээээк эээээ. Хээлп мий.
Луунчиг: Хүүе ээ тэнэгээ чамайг яах ч гүү за. Та хоёр нээрээ эмэгтэй лууг арай ч дээ ийм аймар зодоод. Би зүгээр хүйтэн чулуу олж жин тавих гээд явжээн.
Илжиг: Чи эмэгтэйнмуу? хэхэ яаж мэдхийн ийм луу шиг царайтай луунчиг байдаг гэж мэдсэнгүй шд. Мэдсэн бол хи хи
Луунчиг: Яахуу дээ энэ нэг матрын хүүхнийг манаж энд суусаар байгаад хамаг сайхан насаа үдлээ. Эр луу байтугай, эр илжигний, за бүр эр ургамалын бараа харсангүй 20 жил боллоо ш дээ. Энэ муу матрын Пионаг өөр нэг матраар мануулчихгүй заавал надаар мануулаад.
Илжиг: Тээмоо. Наашир даа энэ сүүл чинь яацын?
Луунчиг: Чи өөрөө дэвсээ биз дээ. Тэнэгээ хэхэ. Хүчтэй туурайтайн бээлэй шд. Өөр гүчтэй юм байгаамуу?
Илжиг: Өө тэгсэн үү? Жаа жаа уучлаарай за ийшээ гэвтий хоёулаа.

За үргэлжлэл байх эсэх нь эмоцоос шүү.

ene uguullegiig 1 l unshjiisan yum shig bhiin urd ni end tend bsan yumaa copy-dson yum bish biz de. harin shrek fiona luu iljig durviig zunduu tv-eer uzsiin bna kkkkkkkkkk

энэ алдаа юу. балх 4 сар болж байсан хэрнээ нодинонгийн өдийд байж таарах бил үү

Ер нь бол сонирхолтой л юм... үргэлжлэлүүд нь илүү сонирхолтой болох байх гэж найдцийшоо
Батзаяагийх хөөрхөн болсон байнаа ялангуяа тэр, Шрек: Ээ эсрэгээрээ байсан бол уг нь гоёийм байна тээ? Өдөр хэн ч тоохгүй амар. Тэгэнгүүт шөнө нь өө найс... Энэ нь бүр яг татааж байна шд :))

гойенооо,континию плийз?

ioo gatnaa balh nodilon 9n sard oyutan bolj irtsiim bishu..naad chen nodlingiin yum bicheed bgaam bishu ntr :D

urgeljleliig n unshmaar bn shuu, hurdan oruularai

Goi sonirholtoi bn

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл