Шөнө дундын шаггүй бодлууд

Сайхан шөнө байна даа. Униар дундаа сүүмийн хөхрөөд, утаан дундаа ижий минь унтаа, аагтай шаргал цайгаа санаад гээд юугдэгилээээ? ер нь энэ дуу байдаг билүү караокенуудад ай? ай? ай?

Бусдын хайрыг хүндэл, бусдын хайрыг хүндэл, бусдын хайрыг хүндэлсэн бол шал ондоо. Энэ дууг мэдэх үү таанууд ай? Бусдын хайрыг хүндэлсээр байгаад за...хай нэр авчаад байна. Гээд гуниглангуй хүүрнэх багын найз минь. Хүн өөрт тохиолдсон явдлаа манай нэг найз, манай ахын хүүхэд, миний таньдаг хүн, цэрэгт хамт байсан эр этр гээл ярьчихдаг тэ? Цэрэгт хамт явсан гэснээс хүн цэргийн нөхрөө яагаад бусдаас илүү хайрлаж, хүндэлдэг юм бол? Яагаад тогооч нөхрөө хайрлаж, хүндлэх нь цэргийн нөхрөө хайрлаж, хүндлэхээс бага байдаг юм бол? Яагаад тогоочийг хоолчин гэж нэрлээгүй юм бол? Тэр ямар тогоо хийж байгаа биш, хоол л хийж байхад. Тийм л юм бол оёдолчин хүнийг оёдлын машинч гэхгүй яасан юм бол? Үгүй ер нь яагаад хүмүүс юм оёдог болчихсон юм бол? Хувцас хунар оёод зогсохгүй, хуруу, уруул оёод л.

Хүн төрөлхтөн яагаад ийм ажилсаг юм бэ? Адгийн залхуу би хүртэл учиргүй ажилсаг юм гээч. Хором ч ярихгүй, явахгүй, идэхгүй байж чадахгүй байхыг бодоход үнэхээр ажилсаг бодьгал юмаа энэ хүн гэдэг. Үгүй тэгээд хүнийг ажилсаг гэхээр нөгөө шоргоолжийг одоо юу гэхэв? Ав ажилсаг гэлтэй биш. Бас тэгээд бодохоор шоргоолжнууд дотор залхуу байдаг л байх даа ай? Байдын болуу та нар юу гэж бодож байна? Залхуу хүмүүсийг дотор хэд хэд ангилмаар санагдаад байдаг болж. Нэгдүгээрт хийдгээ хийчихсэн, хийх үйлийнхээ тоог гүйцээчихсэн, жаргах насандаа яваа над мэтийн хүмүүст гавьяаны залхуу нэр өгч ангилъя. Яаая гавьяаныхаа залхууг авчихаад л явж байна даа хө, алиу тэрийг ацраад алиэч гэж мэгцэн.
Бүүдгэр шөнө, бүрзгэр хүүхэн, бөөвийтөл сууна. Хэнээтэй юм уу гэхээр хэнхэгтэй юм шиг, хэнхэгтэй юм уу гэхээр хэнээтэй юм шиг тэрээр олон шөнө дундыг иймэрхүү байдалтай өнгөрөөсөн. Өдрөөсөө илүү шөнө нь үр бүтээлтэй байдаг юм гэж залангаа фэйсбүүк, блог ухаж инээд алдан суугааг нь хөндлөнгөөс харахад үнэхээр шөнийн амьтан гэмээр. Түүнд юу хэрэгтэй юм бэ? Юу хайж фэйсбүүк, блог ухдаг юм бол? Гучин насанд алдсан нойр үрчлээ болон эргэж ирдгийг ойлгож чи минь унтаач, хайрт минь чи унтаач.

16 comments:

Галзуу юм шиг ингэж суухаар сээгэс мээгэс хийдэг байгаа даа

Ih l olon ayga coffee uuj dee

Oo ene deerh bi shuu,
Ulaan malgait shuu

amarsaikhan aimaar sanaa zovson bagshee ch teriigee amjuulahaa mani meteer ch zaalgahguin baihaa gej......tihdeee seeges deeree gavyaniihaa amraltiig avchaagui bizdee
gggsssssssssssn

Амараа ах гоёо хэлсэн

Юмыг давхарлан хураахыг завхайлах гэж байгаан
Надаа ямар өдөр шөнө гэж байх юм биш би хүссэн үедээ унтаж идэж байдаг хүн

Бусдын хайрыг хүндэл, бусдын хайрыг хүндэл, бусдын хайрыг хүндэлсэн бол шал ондоо.
бооёо билү хэн билэ нэг хошин шогон дээр дуулдаг хэсэг санаанд ороод байхы :))

ажал дээрээ ажалаа хийгнн суужаагаа хүнийг чэнн сээгэс мээгэс хийгээч гээдайхы сонин хүнүүс бэ гсн :р

Яаая. Нэг амьсгаагаар уншигджээшд. Уншиж дуусаал шууд муурч унаал босож ирлээ.
Ер нь бол нэг чихээр ороод нөгөө чихээр гараа явчлаа дөө.

Истоо нээрээ яахын аргагүй шөнө дундын шаггүй л бодол байна даа.
Хааяа би ч бас шөнө дунд янз янзын юм боддын. Гэхдээ ихэнх нь шагтай бодлууд л даа.
Дээр үед дээ. За бараг 2 жилийн өмнө байна уу даа. Тэр өвөл нээг их шаггүй юм бодож билээ. Тэрнээс хойш дандаа шагтай боддог болсон. Хааяа нэг шаггүйг бодмоор л байдын.

Өнөөдөр нээрээ жинкнээсээ гуравтөдөр биз дээ? Ганц чөлөөт үзүүлвэр хийчий.
Өгүүллэг маркийн онигоо гэжугаа.

Долгор эмгэн өвдөгнийхөө үрчлээсийг тоолон өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн, дурсамжыг гүнээсээ ямар нэгийг ухах мэт сууснаа уртаар санаа алдан "ээээ пишдаа" гэж хэлээд таягаа тулсаар босов.

Долгор эмгэн элэгдэж хуучирсан бор дээлийнхээ энгэрийг ухаж ухаж жижигхэн хар юм гаргаж ирээд нүдээ нэг онийлгон, нэг том болгож байснаа нүүрэндээ инээд тодруулан "Өөөө хэхэхэ ДиЗи мээнээс мээсэж ирсэн байх чүүвээ кэкэкэ" гэж сунжралдуулан хэлээд хэн нэгэн ойрхон байх вий гэсэн шиг ийш тийш хараад рийд дээр дарав.

Инээд алданаа гэдэг чинь тэр гучин насыхаа үрчгэрийг нэмж тэнийлгэж гэж байгаам
Бусдын хайр гэснээс нады хайрыг хүндэлгүй хүн нэг хүн байнаа

ссс

azgui amitan

A.Амарсайхан: ахын алтан сургаааль гэж юууунд ч хүргэж мэдэх нь байшт

Anon: нады нойрыг коффее дардгүүүшт

Anon: өөө нады нээз байсымууу, загварын шоугаа хийхиймсааа

anchi: Амраа ах уу? Арай авчаагүй байлгүй дээ, өөрөө хариулчих байхоооо манай Амраа ах.

www.ulemj.com: хоолойны өнгө нь ямар байв? өрөө төл Үлэмжээ чи

showtimer: гоё юм

c: чи бол энэ хорвоогийн хамгийн хөөрхөн дүүү

Дэндэв: тэх учиртайм, тэр чинь л тоогүй дээ

Б.Батзаяа: Шагтай боддог шагтай хүнэ юм

Б.Батзаяа: хэхэхэ, :*

Anon: тэр хүн их муу хүн юм

Anon: би юу?

шөнө дундын яриа гээд нэг аймарр нэвтрүүлэг байсансан

Бүүдгэр шөнө, бүрзгэр хүүхэн, бөөвийтөл сууна...гэнээ...толины өмнө бол бүүр тас...урт хар үсээ хурдан хурдан самнаал...иии иии

яг унтах гэж байхдаа сайхан юм уншлаа...баярлалаа таанууддаа үнэн кайфтай блог ухжийгаад л хурхираад өгий...

хэ хэ энэ бодлуудуу

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл