Шүүдэр цэцэг

Багадаа би нэг удаа 2-р ангид байлаа. Тэхэд манай орцны 2 давхрын 295 нойморт амьдардаг Отгоо гэдэг найз маань нэг дуу зааж өгсөн нь Харанга хамтлагийн "шүүдэр цэцэг" гэдэг дуу байв. Гү яахав сайхан л дуунуудын нэг. Харин дараа нь камертон аймар болгосон тээ, ямар хүний толгойд тийм лаг шинэ хутгалт, зуурaлт, нухалт.. (remix) ордым байгаан. Hайруулга л гэх байх л даа. Камертонд дуртай хүн шүү дээ би. Тэгээд энэ сайхан дууныхаа үгэн дээр хэдүүлээ анализ хийюү л гэсийн. Тухайлбал эхний бадгийг аваад үзье.

Хөхрөн униартах тэнгэрийн мандалд
Элин халих хос шувууг хараад
Энэхэн сэтгэл мөрөөдлийн мананд умбаад
Эгэлхэн зүрх хэн нэгнийг мөрөөднөө

За энэ хэсэг дээр бол эхлээд нэг залуу ганцаараа зогсож байна. Гэтэл тээр тэнд 2 шувуу нисжийнэ гэнэ. Мань эр тэрийг хараад хэсэг баахан манантаж ирснээ гэнэт "би бас яагаад 2-лаа байж болохгүй гэж, why not?" гэж ойлгож авч байгаа тухай гарч байна. Тун саяхан ойлгож байгаа болхоор одоохондоо тоочиглосон хүн амьтан үгүй аж. Тэр хэн нэгний эрэл гарлаа.
Гэхдээ магадгүй тэр 2 шувуу ч бас манай хүнийг олж хараад амьдрал дээр ганцаараа байж ч болох тухай бодож бие биен лүү гээ муухай харчаад цаашаа нисэн одсон ч юм билүү. Магадгүй бүр:
Ногоорон дуниартах навчит ойн захад
Нозоорон зогсох ганц хүнийг хараад... гэж дуулсан ч юм билүү.
Бүр магадгүй тэр 2 шувуу зүгээр ээж хүү 2 хоолонд явж байсан ч юм билүү. Залуу хүн юми чинь зүгээр байгаа юмнуудыг сээгсжүүлж бодох нь хэр шд. Одоо 2-р бадгийг харцгаая:

Борооны дусал мянга түмээрээ
Бүрхэг тэнгэрээс сэхэл өгөлгүй шиврээд
Бодлын дотор өнгийн юмс эргэлдэхгүйгээр
Булбарай чамайгаа ганцxан хайна

Борооны дусал уг нь паузтай шивэрдийм байна л даа. За нэг сэхээ аваатах, за яасан авбуу? гэж ирээ л үе үе шүршдэг гэнэ. Гэтэл энэ удаа энд нэг залуу манантаж, бүүр түүр нэг юм ойлгож ядаж байхад нь сэхээ өхгүй балбаад байдаг бас ааштай бороо яа.
Энэ муухай борооноос болоод мань эрийн тархинд гэмтэл гарч юмыг хар цагаанаар бодож эхэлсэн байна. Өнгийн юм бодохоо больсон байна. Тэгээд хэн гэдгий нь ч мэдэхгүй хэрнээ, нэг булбарай хүн хайгаад явчлаа. Энэ бол солиоролын шинж тэмдэг. Гэхдээ яах вэ, ганцxан л хайх юм байна. Солирол нь нэг их хүндрэхгүй нь. Аштай ч юу. Одоо дахилт руу оры:

Би чамайгаа
Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь дусал болсон ч юмуу даа
Шиврээ бороон дуслаас чамайг хайна

За даа, гайгүй юм уу гэсэн чинь, энэ чинь бүр... хүндэрцэн.. юу вэ. Та нарыг явж байхад замд чинь нэг хүн цэцэг навч руу тонголзоо л, дээшээ бороо руу олилзоо л байвал яахуу. Сайн санаалаад, "хүн гуай та яагаа вэ, туслах уу би?" гээд асуутал нэг цэцэг тасдаж авснаа зааж "за энэ дээрх дусал бол нэг булбарай хүүхэн байх учиртай. Тэр одоо энэ дээрээс л орж ирэх ёстой доо, би хайгаад л байна, олдох нуу гүй юу" гэх нь байна. Бушуухан зугатаахгүй бол "өөрөө сая сонин харсан уу гүй юу! Чамд энэ дусал хүүхэн шиг харагдахкуу байнуу хөөе! алиу чи энэ борооноос нэг хүүхэн гаргаатах, тэхгү бол алы шүү!" гээд унавал өнгөрлөө л гэсэн үг. Одоо 3-р бадаг:

Тэртээд хөвсийх үүлсийн чөлөөгөөр
Тэргэл сарны цагаан туяа тусахад
Шүүдэр цэцгийин дэлбээ болортон солонгороод
Шөнийн сарны туяаг олж харлаа

За ёстой будилж орхилоо. Энэ яасан байхуу? Ямартай ч байсан газраасаа холдкуу шөнө дөл болгожээ. Хүүхэн шуухан гэхээ ч бүрмөсөн больцым байна. Нэг бол хүүхнээ олоод санасандаа хүрээд явуулчиж, исүүл олдохгүй цөхрөнгөө барчиж. Цөхрөнгөө барах ч гэж, өөрөө л нэг юм болгоо л доо. Энэ бадагт хүүхний тухай ганц ч үг байхгүй байгааг одоо тэгж л ойлгохоос. Гү тэгээд тээр тэндэх үүлний завсраар сар тусахад энд цэцгийн дэлбээ гялалздаг нь ч юув. Гү ер нь сэхээ ч гүй шалба нороод өдөржин шөнөжин тэнгэр, үүл мүүл хараад суух нь яасан ч гаслантай юм. Энэ ер нь яг юун хүн юм бэ? Хэн бэ энэ? Санал байна уу?

16 comments:

з.м.м

гоонь эрийн л манараа дуу шив дээ...

3t ntr gsn...........uulam gogo duu ntr geel yavjiival dagaj aylaj ntr boldogiisiin tegsen yaasan baihnuu duuniihaa ugiin utgiig oilgohgui manarsan zaluuu dagaaal eliirj ayldag baisan bn nohdoo.....bagsh gej buyantai amitan shuuu erguu mani metiigee gegeeruuldeg

ганцхан дахилтыг нь л мэддэг дуу байна...

Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь дусал болсон ч юмуу даа
Шиврээ бороон дуслаас чамайг хайна
Ene xeseg ni ur togtox uil yavtsiin tuxai ix nariin uguulsen baixiin

тэгээ хүний үгэнд ороод өөрөө ч мэдэхгүй мэдрэл муутай хүний үйл хэргийг харуулсан дуу суураад манараад явж байсан байх нь та.

Багадаа би нэг удаа 2-р ангид байлаа.....bagshaa yag ene uguulberiig neg tailbarlaad ogoooch bagadaa 2-r angid baihdaa ch yumuu 2-r angid baihdaa neg udaa ch yumuuu....neg bol bagadaa nileen heden udaa 2-r angi baidag yum boluuu terniih ni neg udaagiiinh ni ooroor helbel anhniii 2-r angid bhdaa l duu sursan bh tee bagshaaa

Багадаа би нэг удаа 2-р ангид байлаа... гэдэг нь Артаг 2-р ангид нэг удаа байсан, харин Гаамп бол нилээн хэдэн удаа байсан(улирсан) гэсэн үг дээ

hahahaha ystoi t1 yum ene duug ug n dajgui duu gej bodson dajtai duu bsiin bn ahhaha zaluu hun yug yaj hardag gechiwdee zolig gj

ene bol ih mnograznii yum bgaamaa, odoo yu ch geydaa baiz, tailbarlaj bol boljeene, ghdee mehanik sleseruud bol oilgohgui l dee. Manai utga zohioliin ih master Guhuu guai uuniig chin harval, tanuudiig aashlah l bhdaa...

Zohiolch Shuudertsetsegtei bagsh bagadaa neg udaa 2 dugaar angid baihdaa... yu yagaad... gej unshdag baisht

Шоовой хүү л арай дөхүүлж хэлсиймдагуудаа

Нэг их уяран сонсдог байж билээ ч гэх шиг. Тэгсэн үг нь авах юмгүй байжээ хөөрхий.

Чалма-э.а.м.б.б
Зоригт8-Гоонь эмэгтэйн тухай л дуу
Анчи-Гэгээрсиймуудаа чи ингэхэд?
Сэгсгэр Сэрээ Анааш-Олон дахилттай дуу энэ. Бүгд адилхан үгтэй. тэхлээр ганцханы нь мэдэж байна гэдэг чинь бүх дахилты нь мэдэж байна гэсэн үг дээ хө
Шоовой-Та ч энэ талын мэдлэг арвинтай биз?
Анон-Тэгсэн. Тэгээ юугэж?
Анчи-Өөр өөрийнхөөрөө л ойлгоо ойлгоо явчишдээ хүү миньээ.
Бархасбадь-Гайгүй яваа нэгнээ юунд гоочилно вэ хүү миньээ
Гоё Гоё-хэн тэнэг гэж? Дуу нь уу? Аль эсүүл дагаж дуулсан чи юу?
Галавсай-Хөхөөгийн аашлахаас айна гэж санав уу?
Хаарли-Манараадайлдаа битий.
Бадман-Уяхан ч амьтан бол доо.
Дутаалгүй хариулсан дураараа Дэндэв

haha yostoi eleg awad haychhiin bna ldda.minii ekgiig butsagad ogoorei

хахаахх үгийг бол тун нарийн мэджийн шүү багш хаха

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл