Н.Энхбаяраа үхээч...

Амтай болгон ярьж, үсэг мэддэг болгон бичиж муулдаг болж муу Н.Энхбаярыг. Гуравдахь ерөнхийлөгч гэлгүй муу гэснийг маань уучилнуу. Муу гэдэг нь үндсэн утгаа алдаад өрөвдөж хайралсан өнгө аястай хэрэгдлэгддэг шүү дээ. Би ч гэсэн хүн юм болхооор тэгэж хэрэглэв. Арай дэндүү муулдаг болж. Хуучин бараг Ху намыханаас бусад нь муулж, харааж зүхэж, доромжилж муулан Ху намыхан өөрийн амь наснаас бусад бие, сэтгэл, нэр төр, хүн чанараа урдаа барин тэр ардчилсан намыханы болон ху намыг дэмжигчдээс бусад хүний хараал зүхэл доромжлолыг хүлээн авч няцаадаг сайхан цаг хүч тэнцвэртэй цаг байж дээ. Одоо тэгсэн яасан бүгд нөгөө муу Н.Энхбаярыг муулан тэдний тэргүүн эгнээнд ху намыхан харваж явдаг болж. Нөгөөх нь чааваас би эднүүсийг гаргаж ирсийшдээ, би өөрчлөгдөж болно, би бясалгалаар хичээллээд сайн хүн болжээн гээл байхын. Бас ил цагаан дайрахгүймаа. Тэхдээ тэр тв9 гэж тэлвийзийг тооцохгүй бол шүү дээ.

2009-оноос өмнөх тв9 тэлвийзийн хөтөлбөр

  • Монгол улс хөгжлийн алтан шар замд орлоо
  • Ерөнхийлөгчийн ивээл дор бүх юм зохиогдож байна.
  • Ерөнхийлөгч шиг ивээлтэй хүн одоо алгаа
  • Ерөнхийлөгч ууланд жинхэнэ уулчдыг хол хаяж гарсан нь монгол улсын хөгжлийг түргэсгэлээ
  • Ерөнхийлөгчийн морьноос унасан биш муу морь ерөнхийлөгчийн ивээлийг даасангүй
  • Ерөнхийлөгчийн уул, овоо тахин иргэддээ хур бороо хайрлалаа
  • Ерөнхийлөгч зарим улс орондоо сайн юм хийсэн улсад шагнал гардуулж тэдгээр хүмүүс ерөнхийлөгчөө хөлөө олохгүй магтаж байгаа сурвалжлага үзнэ үү
  • Хүн ерөнхийлөгчид авилга өгөх гэсэн чинь хэтэрхий сайн хүн болхоор авсангүй
  • Ерөнхийлөгч ганцаараа ажилаа хийж бусад хүмүүс ерөнхийлөгчийн ивээлд багтаж явна

2009 оноос хойших мэдээ нь гэхэд л.

  • Ард түмний амьдрал ядуурч байна, гуравдах ерөнхийлөгчийн үед ийм байгаагүй.
  • Хөдөө зуд болоод сүйд, тэнд гуравдахь ерөнхийлөгч зуданд явж байгаа
  • Рок поп хамтлаг тоглолтоо хийлээ, гурав дахь ерөнхийлөгч үүнд их дуртай
  • Гадаадад их наймын уулзалт явж байна, гурав дахь ерөнхийлөгчийг урьсан боловч очоогүймаа
  • Ху нам шинэ даргаа сонгох гэж байна, гурав дахь ерөнхийлөгчийг бүгд дарга бол гэж байгаа ч цаад чинь албан тушаалд дургүй болхоор больчлоо
  • Ху намыхан их муу улс юм аа, гурав дахь ерөнхийлөгч ганцаараа сайн хүн нь батлагдлаа
  • Олимпийн хорооныхон өвлийн олимп үзэж явхад гуравдахь ерөнхийлөгч тэнд албан ёсны айлчлал хийж явлаа.
  • Долларын ханш унажээн энэ муу дарга нарын хийж байгаа ажил хэрвээ гурав дахь байсан бол ханшийг нь өсгөөд баллахгүй юу
  • Ху намыхан нэрээ сольж мангартахын гуравдахь хуучин нэрэндээ хайртай байсан болхоор нулимс унаглаашд
  • Бясалгал бол үнэхээр сайн гэдэг нь гуравдахь ерөнхийлөгч хичээлэлснээр батлагдлаа
  • Монгол ядуураад бүүр сүйрлээ гуравдахь ерөнхийлөгч үүнд сэтгэл шаналж үхлээ бүүр

Ардчилсан намыг муулдаг байсан энэ тэлвийз одоо ардчилсан намыхан ч атаархмаар ху намыханаа муулдаг болж. Урьд нь монгол улс яруу алдартайгаар хөгжиж байсан бол одоо сэтгэлээр унамаар хар мэдээнүүд явжээдэг болж. Зиа энэ тэлвийз яахав.

Одоо харин энэ тэлвийзээс бусад нь муулаад өрөвдмөөр ч юмаа даа. Олон сайхан албан тушаал хашиж явсан хүн гэнэт буучихаар эвгүй л байлгүй яав гэж. Эргэж хүн амьтанаар хүрээлүүлмээр байлгүй л яахуу. Би хүртэл нэг сайхан хоол идчихээр өлсөхөөрөө тэрийгээ л идмээр бодогддог хүн шүү дээ. Тэхэд нь хүн бүр муу хэлээд. Ингэж явхаар үхчээсэй гэж бодхын Тэгвэл Энхбаяртай гар барьсан зургаа хүмүүс хоймортоо залж, монголын бүхийл том албан тушаалд байсан суут хүү хэмээн ам уралдан ярьж, Энхбаяр амьддаа намайг магтаж байлаа, үгүй Энхбаяр намайг албан тушаалд хүргэж өгсөн намайг энэ төрийг авч явах хүн гэдэг байсан хэмээн ярилцалгууд цуварч, эхнэр нь Цолмон нь УИХ-ын гишүүн болж “Энх Баяртай Монгол” хэмээх нам байгуулж, Энхбаярын хөшөө босгож, Энхбаярын тухай дуу шүлэг зохиогдож, эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг төрийн дуулалдаа оруулах хуулийн төсөл өргөн баригдаж, Энхбаяр судлалын хүрээлэн байгуулагдаж, Сүхбаатарын одонг Энхбаярын одон болгож монгол улсын аугаа хөвгүүдийн нэг болох юм шиг санагддаг юм.

90-ээд онддоо С.Зориг агсаныг ордны цонхоор шээдэг овлиггүй этгээд, эрлийз, тамхичин, урхи уудаг, мулгуу тэнэг хэмээн хэвлэл мэдээллээр харааж зүхэж байсан улс нь гэм хэргийн дараа бурханчлан шүтэж сүйд болсонсон. Дүү нь одоо ахыхаа нэрээр нам байгуулж сайн хүний нэрийг мянга биш нэг насаараа худалдаж идэх үйлсэд шулуудан орсон санагддаг. Тэр намаас Оюун гишүүн гарвал Ард түмний нам Гүндалайгаас хойш хаана байгааг хэн ч олоогүйтэй адилхан буйзаа. Эрэлийн Эрдэнэбатын намыг юугдэг байлаа, Бас Буянгын Жагаагын нам байна.

Дашбалбар гэж нэг нацист, боловсролгүй, яруу найрагаас өөр юу мэддийн, яруу найраг нь ч гэсэн дээ тааруухан, шизотой, мэдрэл муутай хэмээдэг байсан өнгөрсөний дараа аанай л нам нь няд болж өөрөө сайхан нэр төртэй үлдэж дээ.

Эрдэнтийг гүйцэд нэг тоносон гэж Отгонбилэгийг алхысан гэж адгаж байсан улс үхсэнийх нь дараа монголын суут хөвгүүдийн нэг хэмээн эхнэр нь хүртэл УИХ-д сонгогдож л явлаа. Ийм жишээ Зэнээ гишүүн, СЗХ-ны Бадраа гээд явж өгнө дөө. Үхээл ах нь сайд. Энэ улсыг би сайн мэдкүү л дээ.Өмнө нь муулж дайсагнаж байсан улс үххээр нь хамгаас чанга би л хамгийн сайн найз байсан хэмээн орилолдож гардаг нийгэм юм даа гэх гэсийн.

Ёстой нэг муу амьд явхаар сайн үх гэдэг хичнээн үнэн үг болхыг монголчууд бид харуулж чадаж байна. Сайн үхэл гэдэг нь чухам юу юм болдоо. Базарваань нэг их дэгсдүүлж ярвдаг нөхөр “УИХ-ийн гишүүд, сайд дарга нар эхнэр нөхөр, ах дүү ойр дотныхоноосоо их айдаг гэнээ, цаадуул нь дэлсэж унагаад өөрснөө гишүүн сайд дарга болох туйлын хүсэлтэй болж эхэлжээн гэнэ шүү” гэж цуурав. Тэгсэн бүүр зарим нэг нь энэ гишүүн гэдэг чинь өв залгамжилдымуу гэж авжээшд юу ч хэлхэв тийм улсад улс төр ойлгохгүй хүмсийг яахав дээ.

Үхээл стаар болдог энэ монголд Энхбаяр ахад бол шаанс байгаа л юм байна. Тэхдээ стаар болох гэж үхдэг ч гэж юу байхав амьддаа од болох боломж л олох хэрэгтэй байх.

22 comments:

Улс төр бичсийн

Майкл Жексон бол жинхэнэ цагаа олж үхсэн хүн шүү дээ. Өрөнд баригдаад, өвчинд дарагдаад, нэр хүнд нь навс унаад, нүүр царай нь ч гэж авах юмгүй болж байтал, нас барангуут цомог нь багц багцаараа зарагдаал, өмсөж эдэлж байсан нь дуудлага худалдаагаар суга өсөөл ай?

Хүнүүс бас Гампыг их муу хүн гэлцэх юм билээ. Үеийн сайхан бүсгүйг иддэг уудгаар нь дууддаг энтэр гээл. Зөв менежмэнт хэрэгжүүлчүүл уул нь түүхэнд мөнхрөх боломж байнадаа, Энхбаяр энэ хоёрт...

muu yor shuu. tegjiij heregt orovoo

Энийг үхүүлж яахнуу дээ

Muu Enkhbayariig gump haraahaarchin odoo yanambee

идяа алдартай хүн үхүүл ашигтай чи бид хоёр бол үхлээ ч ялзрахаас өөр яахуу дээ. Гүү тэгээд идэж уудаг хүнийг идэж уудгүй гэж гүтгэлтэй бишдээ

ямар хэрэглүү орно гэж

Үхүүлээгүй эээ умшаач

Хараагаагүй зөвлөгөө маягын юм байшд

Сүүлийн хэдэн өдөр надад нэг гоё санаа орж ирээд, даанч хэрэгжүүлж чадаагүй. Хувьсгалт намынхныг нэрээ солих гэж байх хооронд нь тэднээс түрүүлээд ардын нам гэдэг нэрээр нам байгуулаад бүртгүүлчихээд сууж байвал ху намынхан яах байсан бол, намынхаа нэрийг нэг тэрбумаар зарна гээд суучихгүю

Аргагүй л нэг сургуулийн закирал хүн шиг улс төр бичсэн байна ш дэ. Цитрус, Юки багшаа 2 Гампаагаас суралцмаар юмдаа.

Гаамп чи үхчээч. Үхсэний чинь дараа сайн нийтлэлч байж дээ гэж баабар.мн-ий уншигч нар харуусна даа. хахаха

Үүхээд чи сүүлийн үед жаахан биеэн тоож суут бичээч болоод байгаан биш бээз айн ? Тэр сэтгэгдэл бичсэн хүмүүст үлдээсэн хариунуудийг нь хараад байхан ээ. Уншигч Дэндэв уншичаад ,асуусан байж болно шдээ.

uls tor zohihgui ymaa ene hogiin niigem darga tsergees gants holduulj ogdog gazar shd ug n iim ym bichq bguul ih goy bnaa aa

Хөөрхий чааваас түүнийг түүх дуртай дургүй ч дурсах л болно. Яг өөрийхөө хувьд хувь хүнийхээ хувьд тэр дандаа зөв замаар яваад байсан юм. Ард түмэнд л ямар ч ашиггүй байсан болохоос биш. Ер нь тэрнийг тийм хүн болох боломжийг бүрдүүлсэн хүмүүс л буруутай шүү. Улсад ашигтай шийдвэрийг улс төрч хүн биш түүнийг айлгаж ичээж чаддаг ард түмэн хүчээр гаргуулдаг юм шүү.

Haha enkhbayar gump hoer uhchuul bid yugaa hiij huihaa maajina aa

Ард түмний амьдрал муудах тусам үндэсний удирдагч нарт ашигтай гэж

тэр ТВ9 бол яаг үнэн шүү ахахах

үхүүл таарнаааа

ochnoon yum idej uuchaad odoo bolimooriin ooriin oroldohgui bgaa deer hurdhan zailahgui tenegteed dahiad ideh geed chichreed end tend erguuteed yavahiimaa zarim neg ni boli geed helchmeerii oiriinh ni hun manai surguulid bn uuu gssssssssssnnn naasssssssssnnn uhnuu sehnuu manid ch padlii algaaaaaa

chimgee.
enxbayar yaxvee TV9iig muulaya l daa tex yy xedyylee.
Ynen ervaa televiiz sh d

Муу хүн үхдэггүйм гэнэлээ.
Захирал аа Юмжирдулам багшид төрсөн өдрийн мэнд хүргий

Ymjirdulam gej Yuki bagsh ymuu. aan nuguu 72 tsag rialitiid ordog huurhun ohin uu .

Хужаа андуураа байна

OMG! I finally found a way
to see Who viewed my Profile
and check if they do visit my profile everyday.
You can try it too!
http://is.gd/gTygW

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл