өөрийнхөөрөө гэж мэд

ЦИРИЯУУННН!!!

Тиймээ үзэгчидээ энэ бол гэнэтийн бэлэг байлаа.


Тиймээ надыг Артгаа багш өөрийхээрээ бай гэсэн болохоор ингэж танхайрах нь зүв зүйтээгээр үл барам өөрийн хуваарьт өдрийг умартан урьд өдөр нь бичиж байна гэж мэд. Бүүр цайны цагаараа ширээн дээрээ хоолоо тавиаад идэнгээ бичжийн гэж мэд. Бүүүр жоохон шарталтын байдалтайгаар мутарлаж сууна гэж мэд. Бүүр байштээ тэ, нүүрээ ч будаагүй unplugged acoustic байдалтай суунгаа мэндчилж байна гээл бодчих. Тэхдээ бичлэгээ бичиж дуусгаад худлаа үнэн нүдээ будна гэсэн зорилт тавин ажиллаж байна.


Барбагш дээр бичлэг хийх гэхээр яагаад ч юм ... алдрайхан бие минь агших юм байна шүү дээ. аая нээх жожкон биетэй ч юм шиг тээ.. Өнөөдөр тэхдээ айхгүй байна, урд өдрийн уусан жоохон юм нь гараагүйтэй холбоотой байж болох. үгүй ч байж болох.. аа хэрвээ үгүй гэж бодохын бол үүнээс үүдээд "2x+y=аабан бээбэн" за нэг хоолоо савхдаадхы байжий.....

зажлингаа бичжээшүүүү анхааралдаа аваарай. толгойд баахан юм шамбааралдаад яг бичих гэхээр алинаас нь эхэлхээ мэдкү элгийн нь авчийнаа, балуугаа бичнээ гэж зовохгүй балайгий нь авчийнаа. Баралгин уухгүй барайжийнаа гс.. утгагүй юу.

ингий. би өөрийхөө блогт бичсэн нэг бичлэгийг аваад ирий за.
одоохон цүнхээ үүрээд ,гутлаа үдээд хөөөббб хөөббббб,, хөөөббллайй..




Өчигдөр манай хэлтсийн охидууд миний төрсөн өдрийг мартчиж л дээ. Угаасаа би хэлэхгүйл юм бол миний иргэний үнэмлэх ямар ширээн дээр нь жаазлагдаад байж байгаа бишдээ, яааж мэдхэвдээ хөөрхөс.. Тэгсэн яасан байхнуу, юу юугүй л 6 цаг болоод би гэдэг хүн чинь ум хумгүй гарах болдын байгааздээ. Ард үлдсэн Б,С 2 нь сандардын байгааздээ. " Хүүеэээ Ситрусээ байжиййиий"
" Яахгжаанбээ, би одоо гарку бол болку. гадаа нөхөр хүлээжийн" хэмээн ухаант Ситрусийг учирлахад байдалд орсон Б,С 2 дэмий л " ГҮйээ байжийй, 5 минут байчих" гэхээс өөр юу ч эс хэлж чадна. ЮУ ч ойлгоогүй тэнэг Ситрус тэдний үгэнд орохгүйгээр үл барам цүнхээ шүүрч аваад сэгсэлзэнхэн үүүдрүү гүйв. Гэтэл түүний утсанд дуудлага ирэх нь тэр. " Байнуу" хэмээхэд " Хүүее чи явкаад байнуу, заза 1 давхрын лифтний үүдэнд хүлээж байя" хэмээн У,Т 2 хэллээ. ГҮйэ байз байз, утсаар яааж 2-ийн 2 хүн зэрэг ярихавдээ. ммм... Т нь ярьсийн байна шүүүү. Засчаарай.

Лифт 12 давхар дээр ДОнннн!!

Лифт 10 давхар дээр ДОнннн!! - өө яарч яджаахд яаавдаа

Лифт 7 давхар дээр ДОнннн!!- өөөө юуувээ сда, салгалсан авгай чинь

Лифт 6 давхар дээр ДОнннн!!- өөө үхжийсэн хүүр чинь түрүүний таржаахад яаанаа.
Яджаахд юун гайгүй цүнх вэ

Лифт 4 давхар дээр ДОнннн!!- өөөөөөөөө %$%^$%^!!!! 4 давхраас алхаад буучихад яаадаг
гөлийсөн хүүр вэ. Би байсан бол алхаад бууна гээ боддоо.

Лифт 2 давхар дээр ДОнннн!!- Нүүрлүү нь мангастаад , хөлөөрөө тийрэээд лифтрүү оруулахгүй хойш нь дагзаар нь унагааж байна гэж төсөөлөв...тийм айхтар


Тийнхүүү уурссаар 1 давхарт газардахад тэрээр яах гэж лифтэнд сууснаа ч мартсан байлаа. Өөдөөс нь У, Т 2 мишээсэн дагина шиг угтан авах нь тэр. Тиймээ тэр бол үнэхээрийн сэтгэл догдлуулсан агшин байлаа, үзэгчидээ тиймээ , энэ бол яаах аргагүй БЭЛЭГ байлаа.. "ХҮҮЕЕ юуун хөөрхиймбэээ, за яаана л дааа" хэмээн хэзээ ч дуусашгүйгээр халагласаар бэлэгээ задалтал :::



Тиймээ,, тэд чадлааа .. нтр солиороодайхгүй юу тэ. Би угаасаа ийм зүүлт мүүлт зүүх дуртай, бас нүүр амаа будаж тоглох дуртайг яг тооцоолсон байгаа байхгүй юуу тийм айхтар..Баярлаа баярлаа


зөөзөзөзөзөзөзө ингээд дуусаа шивдээ..
АНКААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД БАЯРЛАЛАА
АНГАЗСАН ЯВДАЛД ХҮЛЦЭЛ ӨЧИЙ цэг


20 comments:

Нүүрээ будкуу бол бас хэцүү байсан байж болхын. Би ангийхаа болон ажлынхаа охидод байнга сануулдаг. Таануус нүүрээ сайн буд л даа. Бүүр сайн буд болкуу бол бүүр баг зүү яасан хэцүүен гэж загнадаг

Өглөө ирээд блогоос чинь уншцоон. Ингэж залхуурхаа болий :P

bolikuuudee harin ch neg

boltson l bna shd bday ingeel boltsiimuu oor yanzuuriin hun amitantai ym hum bolooguimuu?

Нүүрэн дээрээ зураг зурахаас Гаампын хэлдэгээр баг зүүсэн нь дээр юмдагуудаа

This comment has been removed by the author.

Заяа яг юу уншихгэсийн

Уучилаарай багшээ. Ахиж ингэж гичээл дээр ярихгүй ээ.

hihih ...gs

Хэхэ (нөгөө л багын янзаар толгойгоо маажин)
Цитрусаа төрсөн өдрийн мэнд хүргий.

mmm za bayarlaa . ONTS

Гоё бэлэг байна...баяр хүргий.

Нүүрэн дээрээ нүүр зурахгүй бол гэрээс цухуйх хэцүү л гэдэг биддээ хүүхнүүд чинь одоо. Гарын ур дүү муутай төрцөн, өнгөний мэдрэмжгүй хүүхнүүд будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг харагддаг юм билээ.

tegeel hun muulaadiagarai zugeer muuhaishdee hun muulah

Үүүүү би онц авчлаа. Зээ ийгээд сэтгэл зүрх минь дэнслэн дэнслэн догдлох тул эрхэм багш нартаа баярлах сэтгэлээ илэрхийлэн нэгэн ая бария аа.

Ааваа би өнөөдөр, яааааг үнэнээсээ зао
Алтан тав авсан даа, та ч итгэхгүй л дээ
Ээжээ би өнөөдөр, итгээрэй хүүдээ
Эрдмийн тав авсан даа, яамруу дээ иж минь?
Гоё доо гоё доо, үүүүүүүүүүүүүүүү
Алтан тав гоё доо, анх удаа авж үзжээнэ
Гоё доо гоё доо, эээмэр гоё юм бээдийн байна
Эрдмийн тав гоё доо, үүүүүүүүүүүүү.

Цэтриус багшээ таны өгөөмөр гарт тань талархая, гары нь үнсий, духандаа наан адис авий. Та урт насалж удаан жаргаарай. /Пи Эс: Энэ нь удаан дур ханана гэсэн үг биш шүү! Үүнийг анхаар. Зүгээр удаан жаргахын байгаан.../

tursun udriin mend hurgi ungursun ch gesen geed manjilahaa bas martahguim shoo kkkk

пээ чи чинь харин цэц мэргэний сүр хүчийг харуулсан уран гургалдай юуу дэээ цу цу цу.

Citrusiin xicheeliig eruul uxaanaar er oilgoxgui yum garch pivo olj uuxaas

-Хүүе ээ Жаажаа гуай тэр модон дээр юу байнаа?
-Аль вээ хөө
-Яагаа вэ тэр тэр. Жаажаа минь дээ мод мод. Дээшээ хар л даа
-Оооон тэр нэг чөрийсөн хар юм уу?
-Тийм ээ Жаажаа тэр, тэр юу вэ?
-Оооон. КэКэКэКэ. Өнөө Заяа гэдэг чинь тэр шүү дээ хөөрхий.
-Өө хөөрхий Заяа гэдэг чинь ийм юм байдгиймуу? Яагаад модон дээр гарцын бэ Жаажаа?
-Иш миний охин хэзээ ухаан сууна даа. Тэр чинь гургалдай шүү дээ. Тэгээд сууж л байг. Алив хоёулаа явяаа. Хаааааая, охин минь явж тэр хонио эргүүл.

-Күкү, охион битий яваач. Гүгү, Жаажаа гуай сээнүү? Жив жив.
Ийм ч амьтан болчих гэж...

Хүмүүс өдөр ирэх тусам улам л адгууслаг шинжтэй болоод буй мэт санагдах боллоо. Нохой шиг ярдаглаж, үхэр шиг дүлий дүмбэ оргиж, гургалдай шиг хөөрцгөөгөөд л...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл