Автуусанд хийсэн аялал

Өглөө босоод тогтсон маршрутын дагуу автуусруу гүйлээ. Очсон гайтай шархадны автуус хөдлөөд явчиж. Хуучин даналзсан цэнхэр автууснууд олуулаа гэж жигтэйхэн хурдан гэж жигтэйхэн байж билээ. Одоо нармийсан шар юм болчоод цөөхөн болж дээ. Автуусны буудал дээр ирэх бүрийд хөдлөөд явж байгаатай таарах юм. Тэгээд хүлээж өгдөг болж. Бүүр аргаа бараад гэрээсээ гардаг цагаа жоол янз бүр болгож үзлээ аанай л хөдлөж байхтай нь таараад байхын. Бүүр сүүлдээ нээх гармааргүй царайлаад гэртээ хэвтэж байснаа гэнэт босож гүйж гарч үзлээ. Аминдаа автуусыг гэнэдүүлээд байхад л шархадны автуусны бөгс хараад үлдэх юм даа хорвоо гэж.

Аа тэгээд автуусны буудал дээр очсон манай тэндхийн нэг шар юм автуусны хойно суучихсан их данагар байнаа. Хөөе Гаампаа гээд цонхоор нь дуудаж барьцан. Юувээ тэр одоо жийптэй хүн юмуу хаашаан ядаж микроны урд сууцан бол бас дүүрч. Тэхдээ л би суух автуусгүйдээ тэрүү аьтуустай бүүр суудал олоод сууцан хүнээс их ичиж эднүүс тэнэгтэв. Ядаж гэнэт гар нойт оргиод би “ааааааа” гэж хамаг мөчөө арвагнуулж цочиж эднүүс балай юм болсон чинь гөлийсөн шар нохой ирцэн гар долоож байдаг байгаа. Тэрмууг зам гараад тэгээд яваад ирнэ гэж би яаж мэдхүү дээ. Муухай хогыг олны өмнө зодох юмсан гэж бодовч олны өмнө буцаад дайрвал онигоо юмдаа гэж бодоод тэвчив. Хар өглөөгүүр амьдрал ичгүүртэй, тэвчээртэй эхлэх гэж дээ.

Тэгээд нөгөө шархад чинь ирсээн ирсэн. Бас гайгүй суудал олчоод явжээсэн нөгөө нөхөр дараагын буудал дээр бууцан түцний урд тамхи татаад гөлийгөөд зогсож байна. Энэ муу яг мөнгөгүй хөөгдөж балиартаж, болж гэж хичнээн дотроо баярлаж байсан боловч дуудаж пээдийх гэснээ улс амьтан автуусны мөнгөгүй найзтайн байна гэж бодох вий гээд дуудалгүй бас л ихээр тэвчлээ.

Аа цаашаа явжээсэн дараагын буудал дээр харин гайгү таньдаг хөөрхөн охин байдгаараа ангалзтал бохь зажилцан зогсож байна шүү. Зиа дуудсаан хөөе хэнээ гээд байсан тоож харалгүй байжаагаад автуус явуулдаг гэжээшд. Аминдаа энэ бас надаас ичээд надруу харсангүй юу гэж бодон дотроо гомдол шанлалын гашуун нулимс цээжрүү урсан одхуй дор хамаг сэтгэл зүрх мину гээд солиороод сүртэй юм бичээд унавал яанаа. Гомдос гээд явжээсэн харин өндөр барилгын сүүдэрт орсон хамаг нүүрний арьс тэнийжээшд. Яасан байхууу наран талын суудалд суугаад хамаг нүүрээ ярвайлгаад жигтэйхэн амьтан явжээсэн байх нь. Энэ мөчид хичнээн баярлаваа аргагүй дээ хөөрхий таньсангүй, өндөр барилгуудаа автуусны буудал дээр бариад эсүүл өндөр барилган доор автууснууд зогсоод эсүүл бүүр хөөрхөн охидууд өндөр барилга доор зогсож баймаар юм гэж баахан улаанбаатар хотынхоо төлөвлөлтийн талаар бодовшд.

Зиа тэгээд цаашаа явжээсэн нэг эмээ хэн ч харсан унтаж байгаам шиг харагдаж байгаа миний хөл дээр улаан цагаан таягаараа гатгасаар байгаад хүний суудал аваад суучдаг гашуун өдөр болов. Тэгээд зогссон бол бас яахав хажууд хоёр залуу зодолдоод. Зодолдох ч гэждээ бие биентэйгээ боолцоод, заамдалцаад доош нь дараад. Хүмүүс бүгд хэдэн талаас нь хэл амаараа нэмэр болжээснээ сүүлдээ надруу дайрдаг байгаа. Энэ бүдүүн гэдэстэй залуу яагаад дуграхгүй байгаам бэ, зодуулчина гэж айжгаан байна л даа, уг нь өөрөөс нь намхан л залуус байхын, ийм амиа бодсон амьтад манай улсыг гутааж байгаам шүү дээ, арчаагүй хог гэж мэгээд. Би юугхийн тэднүүсийхээр одоо гурвуулаа болоод заамдалцаад тэгээд 3 хүн автуусанд заамдалцаж үхэж гэээд сонин монин дээр гарцан онигоо зүгээр. Тэгсэн сүүлдээ бүгд ээ энэ муу яасын хогын амьтан бэ, энэ заамдалцсан хоёр яахвээ эр улс заамдалцаа л биз тэрмуу гүзээтийг түлхээд буулга яасан арчаагүй амьтанб, бэртэгчин, архичин, нийгмийн празит гэж мэгээд би ганцаараа буруутан болчихсон нөгөө хоёр заамдалцсан чигээрээ гайхаж майхаад ч байх шиг. Би нээх сонин “хммм” гээл доороо ядруухан инээмэр аядаад толгойгоо илж байриад одоо нохойгоор бол шарвалзаад байгаамуудаа хаашаан. Сүүлдээ аргаа бараад хоёр буудлын өмнө буулаашд дурак заамдалцаанаас болж. Ганцаараа сайхан явжээдэг болхысон автуусаар сайхан зүгээр. Би мөнгөтэй болуул хамгийн эхэнд шугмын автуус авдымуу даа.

25 comments:

энэ сургуульд надаас өөр хүн алга болжээ

tiim l ym shig bna yamartaich 2t odoo unshinaa

Нимкаа чи шүү чи уншиж чаднаа зоригтой

tsagaa barihgui baihlaar tegjaagaam shdee, hicheel taslana, suuliin uyed dan tsonhloostoi,. gesnees Citrus bagsheedee tursun udriin mend hurgeye

кккк хэцүү л юмуус болж. нээрээ хэзээ хагартлаа баяжиж автобус кондукторийн асуудлаас гархийм болооо гэж

ta nar hicheelee hayaj alga boltsgoochood hun alga etr geed baihdaa yaadiin

манай багш гоё шүү

удкуу баяжинаа.

Харлий таануус байжаах ёстойшд ардын багшийг арван таван өдөр хүлээх ёстой

keke shar noxoi

oo lai lai gambaagiin gomboo yumiig unshkueee

Shar nohoi chen amid bsiimuu kkk

Би автобусанд суух дуртай. Үл таних хөөрхөн охидуудын, харцанд нь гологдох дуртай...

hmm gaamp bagshdaa neg bajiink awj ugii gej bodood mungu tsugluuljiisen chine nziin tursun udur bolood balarsan haha za dahiad tsugluulhaas tsuglaj guitshees umnu dahiad tursun udur bolchkuol bajiink awj ugnuu yahuu teed 2 zeerd unaad yawjiihgu u

хахахаха

Хаха.

дотроо гомдол шанлалын гашуун нулимс цээжрүү урсан одхуй дор хамаг сэтгэл зүрх мину гээд солиороод сүртэй юм бичээд унавал яанаа

Хахахаха

hairan zaamdaltssan hoyriin guch hodolmor.................bagshee ch araggui l ardiin bagsh yumdaa buh hunii anhaarliig yaj oor deeree tatah gicheel ntr oroochee

Дээр нэгэн цагт Шархадны том цэнхэр автууснууд Од кино театрын тэнд овоороод л байжийдэг бээжийж билээ. Шат нь их өндөрөө базарваань...

атуус л гампад хань болжийно доо эдр...

Ямар онцгүй юм болоо вэ... гээд өрөвч сэтгэлийн гашуун нулимс цээжрүү урсан одхуй дор хамаг сэтгэл зүрх мину ... :P

Atuusand suudguu ni medegddiishd shar had chen yagaan bdii. :-D

Шар нохойг үхчиж гэж бодоод нэг өдөр эмгэнэл илэрхийлийдээ гэж байсан чинь амьд вайж

Атуустай залуутай найзлы гэж дээрээс хойш зарлаал байгаа...

GUMPaaa chinii bichleguud hevlegden garsn bsan ta ooroo hevluulsen u? esvel ted oorsdoo yu?

мардай


ёстой балиартсан байшд. тэгээд тэр тамхи татажаагаа нөхөр ч гэсэн юм сануул санахаар л нөхөр шд.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл